| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/01912/И |
| Дугаар | 192/ШШ2025/00859 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 192/ШШ2025/00859
2025 оны 01 сарын 31 өдөр Дугаар 192/ШШ2025/00859 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Н.Хангал, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, 10б байр, 606 тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 19-р хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ын *******- //-д холбогдох
Гэм хорын хохиролд 6 249 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Иргэдийн төлөөлөгч О.бат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон- оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ц.*******-д холбогдуулан гэм хорын хохиролд 6 249 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Л. нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хариуцагчийн эзэмшлийн Subaru forester маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа Зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгчийн эзэмшлийн зогсоолд байршуулсан Toyota sai маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж нийт 6 249 000 төгрөгийн хохирол учруулсан. Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашинд учирсан эвдрэл, гэмтэл хохирлын үнэлгээний тайланг Виннео Вэй ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн. Вэй ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар 5 8 000 төгрөг, үнэлгээний хөлс 345 000 төгрөг, мөн Нимонс ХХК-ийн явах эд хөрөнгийн оношлогоо 54 000 төгрөг, нийт 6 249 000 төгрөг учирсан. Баянгол дүүргийн Замын Цагдаагийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Л.ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51, 14.7 дугаар зүйлийн 3.1 хэсэгт заасныг тус тус үндэслэн шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. Иймд зам тээврийн осол гаргасан автомашиныг эзэмшигч болох Ц.*******-эс дээрх хохирол болох 6 249 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ц.*******- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Ц.*******- миний бие П.*******ийн гаргасан нэхэмжлэлд танилцлаа. Тухайн үед миний машин зөвшөөрөлгүй барьсан Л.т мөргүүлсэн 5 машины эзэд Дархан-Уул аймгийн шүүх рүү бүгд нийлээд хэргийн материалуудаа өгч явуулсан. Тийм учраас би өөрөө хохирогч учраас П.*******ийн нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Тиймээс Л.т холбогдуулаад нэхэмжлэл гаргана уу. Надад одоо хамаагүй нэхэмжлэл байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: 2024.03.13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.03.13-ны өдрийн 0290 дугаар албан бичиг, П.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын дугаартай авто машины техникийн тодорхойлолт, 2023.11.11-ны өдрийн Кассын орлогын ордер, 2023.11.11-ний өдрийн ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, фото зургууд, 2023.11.11-ний өдрийн Нимонс ХХК-ийн үзлэг оношлогооны хуудас, 2023.11.11-ний өдрийн Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, 2023.11.11-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Л.ын жолоосийн лавлагаа, мэдээлэл, 2023.11.12-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023.11.30-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023.11.28-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023.11.12-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023.11.28-ны өдрийн 00281 дугаар Шийтгэлийн хуудас, 2023.11.28-ны өдрийн 00282 дугаар Шийтгэлийн хуудас зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 3-28/
4. Хариуцагч Ц.*******-эс: 2023.03.24-ний өдрийн Андууд финанс ББСБ ХХК-тай байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2023.03.24-ний өдрийн Зээлийн гэрээ ДА-23/65-г тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 64-69 тал/
5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2024.12.28-ны өдрийн 13-2g/1093 дугаар албан бичиг, 23001610 дугаар зөрчлийн хэргийн нотлох баримтаар хэрэгт бүрдүүлсэн байна. /хх 74-149 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ц.*******-д холбогдуулан гэм хорын хохиролд 6 249 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2023.11.11-ний өдөр Л. нь хариуцагч Ц.*******-Эрдэний эзэмшлийн Subaru forester маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.4 дахь заалтыг зөрчиж, зогсоолд байрлуулсан байсан нэхэмжлэгч П.*******ийн эзэмшлийн Toyota sai маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 5 8 000 төгрөгийн хохирол учруулсан. Үнэлгээ хийлгэх зардал 345 000 төгрөг болсон. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигчээс тухайн хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу бусдын эд хөрөнгөд хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний гэм буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг.
Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй болохыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3., 499.4.-т заасан байна.
3. Хариуцагч Ц.*******- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Осол гаргасан жолооч Л. нь миний зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг жолоодох үедээ зам тээврийн осол гаргасан. Бусад хохирогч нар Л.аас тухайн хохирлоо гаргуулахаар Дархан-Уул аймгийн шүүхэд хандсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 2023.11.16-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны 1100.006.23.0004492 дугаар тогтоолоор 2023.11.11-ний өдрийн 09:56 цагийн орчимд Subaru Forester загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Лодойсамбуугийн /РД:УХ92120932/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ /Драгейр үлээгээд 2.34 хувь гарсан/ жолоодон Баянгол дүүргийн 13 дугаар хороо Хаан банкны зогсоолд байсан Тoyota pruis загварын 88-51 УЕС улсын дугаартай, Toyota Sai загварын 88-51 УЕС улсын дугаартай, Toyota sai загварын - улсын дугаартай, Toyota pruis загварын 25-74 УЕС улсын дугаартай, Toyota Aqua загварын 27-91 УБС улсын дугаартай, Opel Vivaro загварын 64-07 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг зам тээврийн ослын холбогдогчийг эрэн сурвалжлах, хариуцлага тооцох зэрэг зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Subaru Forester загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн үйлдэл /эс үйлдэхүй/-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дахь хэсгийн 51 дэх, 14.7 дахь хэсгийн 3.1 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн, /хх 76 тал/
4.2 2023.11.11-ний өдрийн Нимонс ХХК-ийн үзлэг оношлогооны хуудсаар, П.*******ийн эзэмшлийн Toyota sai загварын - улсын дугаартай авто машины баруун, зүүн хойд лонжром гулзайсан, хойд тэнхлэг тохиргоо алдагдсан болохыг тогтоосон, /хх 11-12/
4.3 2023.11.11-ний өдөр ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний №14424/дд№28133856 дугаар тайлангаар 2023.11.11-ний өдрийн Нимонс ХХК-ийн үзлэг оношлогооны дүгнэлтэд үндэслэн 5 8 000 төгрөгийн хохирол үнэлгээ тогтоогдсон бөгөөд үнэлгээний дүнд 345 000 төгрөгийг тушаасан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 7-8 тал/
5. Зохигч зам тээврийн осол гарч хохирол учирсан үйл баримтын тухайд маргаангүй, харин учирсан гэм хорыг осол гаргасан жолооч, эсхүл тээврийн хэрэгслийн өмчлөгч хариуцан арилгах талаар маргаантай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.
Гэм хорын хохирлыг хариуцан арилгах хуулийн зохицуулалт нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол учруулсан үйл баримттай шалтгаант холбоотой байхыг ойлгодог.
Хэргийн баримтаар ...
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.
Хариуцагч Ц.*******-Эрдэнийн хаягаар шүүх хуралдааны товыг хүргүүлэхэд 2025.01.22-ны өдөр өөрөө гардаж авсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг дурдсан ямар нэгэн хүсэлт, баримт ирүүлээгүй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас утсаар удаа дараа залгахад утсаа авахгүй байсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
9. Иргэдийн төлөөлөгч О.бат хариуцагч Ц.*******- өмчлөгч мөн боловч тухайн үед жолоо барьсан буруутай гэж үзэж байсан гэсэн дүгнэлт гаргасан болно.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хамтран хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 210.1-д зааснаар хариуцагч ******* овогт *******ын *******- //-ээс 6 249 000 /зургаан сая хоёр зуун дөчин есөн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* /РД:*******/-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114 9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******-эс гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ