| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/02277/И |
| Дугаар | 191/ШШ2025/00513 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/00513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***** тоотод байрлах ******* ******* ХХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: ЦЗ*******/,
Хариуцагч: ********* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын /регистрийн дугаар: ЦЗ/,
********тоот хаягт оршин суух, овогт ийн /регистрийн дугаар: / нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 51,615,889.35 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: эхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ш, хариуцагч Б., П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: П., Б., Д.******* нар нь ******* *******-иас 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тоот Зээлийн гэрээ-г байгуулж, 30,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21.6, сарын 1.8 хувийн хүүтэйгээр 40 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд зээлийн гэрээг үндэслэн мөн өдөр нь дугаартай Барьцааны гэрээ-г байгуулсан. Ийнхүү ******* *******ны зүгээс зээлдэгч П.ын тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн санхүүжилтийг 100 хувь олгосон.
******* ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай Барьцааны гэрээ-ээр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдаг. Үүнд:
Нийслэлийн ******** тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө.
Нийслэлийн ***************тоот хаягтбайршилтай, м.кв талбайтай, дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар бүхий үл хөдлөх хөрөнгө.
Зээл олгосноос хойш зээлдэгч нар нь үндсэн зээлиин төлбөрт 1,168,6.37 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 3,917,385.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,327,277.95 төгрөг, нийт 6,413,320.18 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй тул Банкнаас 2021.12.31-ний өдөр, 2022.08.30-ны өдөр, 2024.01.24-ний өдөр тус тус зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, мэдэгдэл-ийг зээлдэгчид удаа дараа хүргүүлсэн боловч одоогийн байдлаар зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна.
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 28,831,343.54 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 21,472,281.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,312,264.01 төгрөг, нийт 51,615,889.35 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгүүдэд заасны дагуу П., Б., Д.******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлийн төлбөрт 51,615,889.35 төгрөгийг гаргуулж, ******* ******* ХК-д олгуулах, зээлдэгч буюу хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, энэ талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж, ШШГГ-т даалгахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би, охин П.ын бизнесийн зээлд хамтран зээлдэгчээр орсон. Миний бие өвчтэй байгаа тул шүүх хурл миний эзгүйд хийнэ үү гэжэээ.
Хариуцагч Б., П. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл аваад Короновирус гараад түүхий эд нь хорогдоод, хөл хорио болоод хэцүү байдалд орсон. Бүх юм хаагдсан тул зээлээ төлөх боломжгүй байсан. Сангийн сайдаас захирамж гаргаад 2 их наяд төгрөг боловсруулаад 3 хувийн зээлэнд хамруулж болно, зээлийн хүүг зогсоох захирамж гарсан. ******* *******ид очоод зээлийн хүүг зогсоож өгөөч гэхэд танайх цалингаа тавиад байгаа юм байна гэж хэлээд хүүг зогсоогоогүй. Манайх 8 ажилчинтай байсан, энэ хүмүүсийг амьдруулахын тулд би сар бүр 500,000 төгрөг өгч байсан. 3 хувьд оруулаад өгөөч эсвэл зээлийн хүүг зогсоогоод өгөөч гэхэд тэрний дараа алдангиа төл гээд би 1,2 удаа хийсэн. Алданги нь буурахгүй байсан тул ямар арга байна вэ гэж асуухад Д.******* гэдэг хүнийг дагуулаад ир, тэр хүний тэтгэврийн зээлийг нь ******* ******* руу шилжүүлээд 50 сараар зээлийг нь аваад алдангийг дараад тэрний дараа зээлээ төл гэсэн. Ингэж хэлээд би ээжийгээ дагуулж очиж бүх юмыг нь бүрдүүлж өгсөн. Ингээд сураггүй байж байгаад шүүхэд ирэхийн өмнө бүтэхгүй юм байна гэж хэлсэн. Улсаас 2 их наядын төсөл боловсруулаад Сангийн сайд Жавхлан гарч ирээд Монгол *******инд мөнгө хэвлэж өгсөн. Бизнес эрхлэгчдийг дэмж гэхэд танайх цалингаа тавьчихсан байна, боломжгүй гэсэн. Сарын 1,500,000 төгрөг алдангид яваад байхад би яаж амьдрах вэ, корона гараад урдаас юм орж ирэхээ больж, худалдан авагч байхгүй болоод дараа жил нь ямар ч зээл төлөх чадваргүй болсон. Зээл авснаас хойш ингээд 3 дахь эдийн засагч явж байгаа. Өмнө нь нэг эдийн засагч нь харилцаад та нар хүлээж байя, шийдэж өгье гэсэн. Сарын 1,500,000 төгрөг төлөөд алданги гээд яваад байх боломж байгаагүй учраас төлөлт хийхгүй зогссон гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* *******ны 2024.01.26№19/82 итгэмжлэл, ******* *******ны 2024.01.09№01/131 итгэмжлэл, дахин зээл хүсэх тухай ын 2020.01.21 огноотой хүсэлт, Зээлдэгчийн өргөдөл, Зээлдэгчийн анкет, Хамтран зээлдэгчийн анкет /Д.*******/, Хамтран зээлдэгчийн анкет /Б./, Д.*******, Б., П. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2020.01.29№ Зээлийн гэрээ, 2020.01.29№ Барьцааны гэрээ, Барьцаалбар , Д.******* өмчлөгчөөр бүртгэлтэй дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудас, Зээлдэгч П.ад хаягласан Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 2021.12.31№01, 2022.02.25№03, 2022.08.30№4, 2024.01.24№01 мэдэгдлүүд, Зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт, Хүү тооцооллын хүснэгт, дугаартай Зээлийн дансны харилцагчийн хуулга, дугаартай Харилцах дансны харилцагчийн хуулга;
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: хариуцагч тус бүрийн иргэний үнэмлэхийн хуулбарууд, Хэргийг өөрийн эзгүйд хэлэлцүүлэх тухай хариуцагч Д.*******ын хүсэлт;
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч П., Б., Д.******* нарт тус тус холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт 51,615,889.35 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар маргаагүй бөгөөд ковид-19 цар тахлын үед зээлийн хүүг өөрчлөх, эсхүл зээлийн хүү төлөлтийг хойшлуулах арга хэмжээ авч өгөхийг *******наас хүсэхэд шийдвэрлээгүй, улмаар цар тахлаас шалтгаалж ажил, орлогогүй болж, зээлийн эргэн төлөлт тасалдаж, нэмэгдүүлсэн хүү төлөх байдалд хүрсэн хэмээн тайлбарласан.
4. ******* ******* ХХК болон П., Б., Д.******* нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, зээлдэгч нар нь 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн, сарын 1.8 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ******* тоот, 91 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай, Нийслэлийн *** тоот хаягтбайршилтай, м.кв талбайтай, дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, дугаартай барьцаалбар үйлдсэн байна.
5. Талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан *******, зээлийн үйл эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээх, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. 154 дүгээр зүйлийн 154.1.-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна. гэж тус тус заасан зохицуулалттай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
7. Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус зохицуулсан.
8. Талууд гэрээ байгуулахдаа, зээлдэгч эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, хугацаандаа зээлийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
9. Зээлийн гэрээний 6.3-т ******* гэрээг цуцалсан тохиолдолд зээдлэгчээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал, төлбөрийг нэн даруй төлөхийг шаардах эрхтэй. Энэхүү гэрээний 6.2-т заасан нөхцөлийг үндэслэн ******* нэг талын санаачилгааг гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар, хохирлыг ******* хариуцахгүй гэж, 2.2.4-т гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тохирсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
10. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар маргаагүй бөгөөд ковид-19 цар тахлын үед зээлийн хүүг өөрчлөх, эсхүл зээлийн хүү төлөлтийг хойшлуулах арга хэмжээ авч өгөхийг *******наас хүсэхэд шийдвэрлээгүй, цар тахлаас болж ажил, орлогогүй болж, зээлийн эргэн төлөлт тасалдаж, нэмэгдүүлсэн хүү төлөх байдалд хүрсэн хэмээн тайлбарласан боловч хариуцагч нар *******инд ямар хүсэлт гаргасан эсэх, тухайн хүсэлтийг ******* шийдвэрлээгүйгээс зээлдэгчийн зээлийн эргэн төлөлт тасалдаж, *******наас шалтгаалж хариуцагч нар нэмэгдүүлсэн хүү төлөх байдалд хүрсэн гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтаар нотлогдсонгүй.
11. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасныг баримтлан, хариуцагч нар зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг төлөөгүй тохиолдолд дээр дурьдсан барьцааны гэрээнд тусгагдсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.
12. Тодруулбал, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т ...үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэнэ гэж тус тус зохицуулснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болохоор хуульчилсан байна.
13. Дээрх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар, үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан, хариуцагч Д.*******, Б., П. нараас Зээлийн гэрээний үүрэгт 51,615,889.35 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч Д.*******, Б., П. нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дор дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэгч ******* *******инд олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. Үүнд:
- Нийслэлийн *********** тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
- Нийслэлийн ************* тоот хаягтбайршилтай, м.кв талбайтай, дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар бүхий үл хөдлөх хөрөнгө;
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 486,229.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Б., П. нараас улсын тэмдэгтийн хураамж 486,229.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА