| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2023/05478/И |
| Дугаар | 191/ШШ2025/01371 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/01371
2025 02 13 191/ШШ2025/01371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******зүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт бүртгэлтэй, тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-д холбогдох,
67,671,043 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
шүүх хуралдааны нарийн чгийн даргаар Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Б.******* миний е 2021 оны 06 сарын 03-ны өдөр ************** ******* ХХК-тай гэрээ байгуулан маркийн экскаваторыг түрээсээр ашиглуулсан. Тус компани гэрээний үүргээ зөрчиж тохиролцсон төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Түрээсийн гэрээний 3.2-т 1 сарын түрээсийн төлбөрийг хошуутай ажиллахад 35 сая, шанагатай ажиллахад 32 сая төгрөгийн түрээстэй байхаар тохиролцсон. Техникийн өдөрт ажиллах цаг нь өдрийн цайны 2 цагийн амралтыг оруулж 12 цаг байна гэж 1 сарын 30 хоногоор тохирсон. Тухайн үед 2021 оны 06 сарын 26-ны өдрөөс 07 сарын 25-ны өдрийг хүртэл нийт 247.5 цаг ажилласан төлбөр 27,196,249 төгрөг болж байгаа. Энэ нь яаж бодогдсон бэ гэвэл хошуутай ажилласан цаг нь 38 цаг, үүнийг 125,000 төгрөгт үржүүлж 4,750,000 төгрөг, шанагатай ажилласан нь 209,5 цаг, үүнийг 107,142 төгрөгт үржүүлж 22,446,249 төгрөг болсон. Гэрээний 6.1-д заасан алдангийн тооцооллыг 27,196,249 төгрөгийг 0,5 хувиар тооцож 135,981 төгрөгийг 202 хоногт тооцоход 27,468,162 төгрөг болж байгаа. 2021 оны 07 сарын 26-ны өдрөөс 08 сарын 23-ны өдрийг хүртэл 156,2 цаг ажилласан төлбөр нь 17,917.780 төгрөг, үүнд хошуутай ажилласан 66,2 цагийг 125,000 төгрөгт үржүүлэхэд 8,275,000 төгрөг, шанагатай ажилласан 90 цагийг 107,142 төгрөгөөр үржүүлэхэд 9,642,780 төгрөг. Гэрээний 6.1-д зааснаар алданги тооцоход 17,917,780 төгрөгийг 0,5 хувиар 176 хоногоор тооцоход 15,767,488 төгрөг болж байгаа. Түрээсийн нийт төлбөр 45,114,029 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан алданги 22,557,014 төгрөг, нийт 67,671,043 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. ************** ******* ХХК нь гэх компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллахдаа маш олон тээврийн компани болон хувь хүмүүсийг оруулж ажилласан, үүний нэг нь Б.******* юм. Хариуцагч талаас өгсөн нотлох баримтад дурдсан гар чмэлд Б.*******ийн нэр байгаа, үүнд өгөх мөнгөө тусгасан байна гэдэг. Энэ нь компани болон ************** ******* ХХК-ийн хооронд ярьж байгаа зүйл болохоос ш, энэ зүйлд Б.******* оролцсон зүйл байхгүй. Б.******* ************** ******* ХХК-тай гэрээ байгуулсан, компанитай ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаа үүсгээгүй. Хэд хоног ажилласан бэ гэдгийг талууд тогтоосон баримт хэрэгт байгаа, үүнтэй холбоотой гэрчүүд мэдүүлэг өгсөн. Гэрчүүдийн мэдүүлгээр тухайн цаг хугацаанд ажилласан гэдэг нь нотлогддог. Хамгийн сүүлд тухайн талбай дээр ажиллаж байхад талбайн инженер нь ажлын гүйцэтгэлийг зурж байсан гэж гэрч мэдүүлсэн. ************** ******* ХХК-аас төлбөрөө нэхэхэд компаниас мөнгөө авчихвал өгнө гээд 2022 он хүртэл явсан. Шүүхийн шийдвэрт байгаа талуудын тайлбараас компаниас урьдчилан мөнгө төлж байсан зүйл байдаг, гэтэл түүнээсээ өгөөгүй. Сүүлд 100 сая төгрөг төлөхөөр харилцан шаардлагуудыг тооцож шийдвэр гаргасан харагддаг. Б.*******ийн хувьд ямар нэгэн мөнгө авч байгаагүй, хийсэн ажлынхаа төлбөрийг авах ёстой. Ковидын хүнд хэцүү үед техник, хүн хүчээ гаргаж ажлыг нь хийж өгсөн байхад төлбөр мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүртэл явж байна. Иймд хариуцагч ************** ******* ХХК-иас автомашин ашигласан түрээсийн төлбөр 45,114,029 төрөг, алданги 22,557,014 төгрөг, нийт 67,671,043 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
******* ******* ******* ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт 45,114,029 төгрөг, алданги 22,557,014 төгрөг нийт 67,671,043 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гардан авч дараах тайлбарыг гаргаж байна. аймгийн суманд замын ажил хийх төсөлд ******* ******* ******* ХХК ерөнхий гүйцэтгэгч Би интэрнэшнл ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр 2021 оны 06 сараас 2021 оны 07 сарын 09-ны өдөр хүртэл ажилласан. Ерөнхий гүйцэтгэгч компанийн хувьд ******* ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээгээ шалтгаангүйгээр цуцалсан бөгөөд ажлын хөлсний хувьд маргаан үүсч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Түрээсийн төлбөрийг Би интэрнэшнл ХХК хариуцахаар 2021 оны 10 сард тохиролцсон. ******* ******* ******* ХХК-ийн өмнөөс ажил гүйцэтгэсэн иргэн, аж ахуйн нэгжид төлөх төлбөрийн жагсаалтад "*******-нundai 520 Ic 9 Эксэ ажиллаж байгаа 40 хоног 5675387709 гэсэн тэмдэглээ хийгдсэн байна. Иймд ******* ******* ******* ХХК хариуцагч ш учраас Б.*******ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, *******зүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2022.08.02-ны өдрийн албан чиг /хх-5/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.14-ний өдрийн 183/ШШ2022/01081 дугаартай шийдвэр /хх-6-7/, 2021.06.03-ны өдрийн 1 дугаартай Автомашин түрээсийн гэрээ /хх-8-11/, ажилласан цагийн тооцоолол /хх-12, 13, 44, 45, 46/, 2023.12.25-ны өдрийн итгэмжлэл /хх-40/, 2025.02.13-ны өдрийн итгэмжлэл /хх-95, 96/,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-21/, 2023.09.27-ны өдрийн хариу тайлбар /хх-26/, 2023.09.07-ны өдрийн итгэмжлэл /хх-27/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.06.10-ны өдрийн 183/ШЗ2022/10362 дугаартай захирамж /хх-48-49/, түрээс ба цалингийн тооцоотой хүмүүсийн жагсаалт, баталгааны баримт /хх-50-55/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.04-ний өдрийн 183/ШШ2022/03212 дугаартай шийдвэр /хх-56-67/, 2024.11.20-ны өдрийн итгэмжлэл /хх-77/,
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: гэрч Б.Нацагийн мэдүүлэг /хх-85-86/, гэрч Г.Түмэнбаярын мэдүүлэг /хх-91-92/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан автомашин түрээсийн төлбөр 45,114,029 төгрөг, алданги 22,557,014 төгрөг, нийт 67,671,043 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргасан.
3. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь тус компанийн хийж гүйцэтгэж байсан ажлын ерөнхий гүйцэтгэгч кэй ХХК гэрээгээ цуцалж, ажлын хөлсний маргаан үүссэнээр ажлын ерөнхий гүйцэтгэгч компани ажил гүйцэтгэсэн иргэн, аж ахуйн нэгжид төлөх төлбөрийг хариуцахаар тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөрийг төлж барагдуулах үүргийг хүлээхгүй буюу энэ хэргийн хариуцагч ш гэх тайлбарыг гарган маргажээ.
4. ******* ******* ******* ХХК болон Б.******* нар 2021 оны 06 сарын 03-ны өдөр 01 дугаартай Автомашин түрээсийн гэрээ байгуулж, ******* ******* ******* ХХК нь Б.*******ийн эзэмшлийн улсын дугаартай, 520 маркийн экскаватор төхөөрөмжийг жолоочийн хамт 2021 оны 05 сарын 25-ны өдрөөс 10 сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар түрээслэн ажиллуулах, нэг сарын түрээсийн төлбөрийг хошуутай ажилласан тохиолдолд 35,000,000 төгрөг, шанагатай ажилласан тохиолдолд 30,000,000 төгрөг, түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 8-11/
5. Зохигчдын хооронд хийгдсэн дээрх тохиролцооноос үзэхэд хариуцагч ******* ******* ******* ХХК нь улсын дугаартай, 520 маркийн экскаватор төхөөрөмжийг жолоочийн хамт түрээслэсэн зорилго нь тус компанийн туслан гүйцэтгэгчээр хийж гүйцэтгэж буй ажилд зориулалтаар нь ашиглахаар түрээсэлсэн байх тул талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо елүүлэхэд зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх, мөн хуулийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг чгээр байгуулна гэж заасан бөгөөд зохигч түрээсийн гэрээг чгээр байгуулсан нь хуульд нийцсэн байх ба талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
6. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу түрээсэлсэн улсын дугаартай, 520 маркийн экскаваторыг 2021 оны 06 сарын 26-ны өдрөөс 07 сарын 25-ны өдрийг хүртэл нийт 247.5 цаг ажиллуулсан, үүнд хошуутай ажилласан 38 цагийг 125,000 төгрөгөөр үржүүлж 4,750,000 төгрөг, шанагатай ажилласан 209,5 цагийг 107,142 төгрөгт үржүүлж 22,446,249 төгрөг гэж, мөн 2021 оны 07 сарын 26-ны өдрөөс 08 сарын 23-ны өдрийг хүртэл 156,2 цаг ажиллуулсан, үүнд хошуутай ажилласан 66,2 цагийг 125,000 төгрөгт үржүүлж 8,275,000 төгрөг, шанагатай ажилласан 90 цагийг 107,142 төгрөгөөр үржүүлж 9,642,780 төгрөг гэж, түрээсийн нийт төлбөрт 45,114,029 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
7. Хариуцагч тал нь экскаваторыг ажиллуулсан өдрийн тооцоо болон түрээсийн төлбөрийн дүнгийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ аймгийн хилийн боомтын автозам, зогсоолын ажлын ерөнхий гүйцэтгэгч кэй ХХК гэрээгээ цуцалж, ажлын хөлсний маргаан үүссэнээр ажлын ерөнхий гүйцэтгэгч компани ажил гүйцэтгэсэн иргэн, аж ахуйн нэгжид төлөх төлбөрийг хариуцахаар тохиролцсон шүүхийн шийдвэр гарсан гэж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дурджээ. /хх-ийн 26/
8. ******* ******* ******* ХХК нь кэй ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 747,912,500 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн 2022 оны 11 сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/03212 дугаар шийдвэрээр хариуцагч кэй ХХК-аас 100,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 647,912,500 төгрөгийг, 818,718,706 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 56-67/
Тус шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт ...хариуцагч кэй ХХК 2019.09.30-ны өдөр аймгийн хилийн боомтын тусгаарлах зурвас бүхий 1.7 км автозам, зогсоол, боомтын доторх зам талбайн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч Сангийн яамтай гэрээ байгуулж, 2019-2020 оны хугацаанд гэрээт ажлаа эхлүүлсэн байна. Уг ажлыг гүйцэтгэх явцад Ковид-19 цар тахлын улмаас улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хил хаагдсан тул гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн оруулж ирэх боломжгүй нөхцөл байдалд хүрч, улмаар 2021 оны 4 сараас эхлэн гэрээт ажлаа яаралтай хугацаанд нь эхлүүлэх шаардлага тулгарсан тул тус компанийн гүйцэтгэх захирал Жан Хао Ран Монголд оршин сууж амьдарч буй ******* ******* ******* ХХК-д менежер ажилтай зам гүүрийн инженер мэргэжилтэй БНХАУ-ын иргэн Рэн Ичэнтэй ажлыг гүйцэтгүүлэхээр талууд амаар тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагчийн ******* ******* ******* ХХК-д аливаа гэрээ байгуулах санал тавиагүй, гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцоогүй, түүнчлэн ямар ч ажил гүйцэтгэх гэрээг аман болон чгийн хэлбэрээр байгуулаагүй бөгөөд ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, ажлын хөлс, гэрээний төлбөр төлөх эрх зүйн харилцаа үүсээгүй гэж тайлбар гаргасан нь үндэслэлгүй. Дээрх гэрээний дагуу аймгийн хилийн боомтын 1.7 км автозам зогсоолын ажлыг гүйцэтгэхээр болж 2021.04.15-ны өдөр 20 гаруй техник, 50 гаруй ажилтантай гэрээ байгуулан ажлаа эхлүүлж, ажлыг тодорхой хугацаанд гүйцэтгэсэн, хариуцагч кэй ХХК нь 731,000,000 төгрөг, 1,200,000 юанийг гэрээт ажлын төлбөрт шилжүүлсэн асуудлаар талууд маргаагүй. ...Дээрхээс дүгнэхэд талууд гэрээ цуцлах үедээ гүйцэтгэсэн ажлын талаар болон ажлыг хүлээн авсан актгүй зэрэг нөхцөл байдлуудаас тодорхойгүй байдал үүсч, улмаар 2021 оны 10 сарын 02-ны өдөр чгээр хийсэн тохиролцоогоор тухайн ажлыг эцсийн байдлаар дүгнэж, төлбөрийг баталгаажуулсан баримт үйлдсэн нь талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцлийн шинжийг агуулсан, мөн хуулийн 43.1.1-д заасны дагуу хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохирсон гэх нөхцөл байдлыг илэрхийлсэн гэрээ байгуулагдсан байна. Уг баримтаар талууд дээрх маргаан бүхий ажлын гүйцэтгэл болон төлбөрийн асуудлыг дуусгавар болгож, улмаар төлбөрт Ланд 200 маркийн улсын дугаартай автомашиныг 142,000,000 төгрөгөөр тооцож, 2021.10.04-ний өдөр А.Эрдэнэбатын нэр дээр шилжүүлэн хүлээлгэн өгч, үлдэгдэл төлбөрт 100,000,000 төгрөгийг кэй ХХК төлөхөөр зөвшөөрснийг шүүх хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий баримт гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээнд хангаж шийдвэрлэв... гэжээ. /хх-ийн 56-67/
Дээрх шүүхийн шийдвэрээр ******* ******* ******* ХХК нь аймгийн хилийн боомтын автозам, зогсоолын ажлын туслан гүйцэтгэгчээр ажилласан ажлыг дүгнэж, гүйцэтгэсэн ажлын хөлсийг авсан гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч Б.*******ийн эзэмшлийн улсын дугаартай, 520 маркийн экскаваторыг түрээслэсэн төлбөрийг ажлын ерөнхий гүйцэтгэгч кэй ХХК төлөх үүрэгтэй гэх хариуцагчийн тайлбар болон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээх этгээд ш гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Тодруулбал, ажлын ерөнхий гүйцэтгэгч кэй ХХК болон туслан гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан, тэдний хооронд ажлын хөлсний маргаан үүссэн асуудлаас шалтгаалж хариуцагч ******* ******* ******* ХХК-ийг нэхэмжлэгч Б.*******той байгуулсан гэрээний дагуу экскаваторыг түрээслэн ажиллуулсан цаг хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
9. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн экскаваторыг түрээслэн ажиллуулсан хугацааг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхдээ нотлох баримтаар гаргаж өгсөн баримтад дурдсанаар 40 хоног ажилласан гэж тодорхойлж байх боловч уг баримтыг ямар тооцоолол дээр үндэслэн гаргасан нь тодорхойгүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. /хх-ийн 50-55/
10. Нэхэмжлэгч нь ******* ******* ******* ХХК-д ХАБ-ын ажилтнаар ажиллаж байсан Г.Түмэнбаярын чсэн бүртгэлийг үндэслэн ажилласан хугацаагаа тодорхойлж байх ба шүүхэд дуудагдсан гэрч Г.Түмэнбаяр нь карьер дээр ажиллаж байсан бүртгэлийг хийсэн, уг баримтад гарын үсэг зурж, баталгаажуулсан гэж мэдүүлсэн бөгөөд хариуцагч нь тус ажилласан хугацааны бүртгэлийг нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул улсын дугаартай, 520 маркийн экскаваторын түрээслэн ажиллуулсан хугацааг уг баримтад дурдсанаар тооцох үндэслэлтэй гэж дүгнэв. /хх-ийн 12, 13, 44-46, 91-92/
11. Зохигчийн хооронд 2021 оны 06 сарын 03-ны өдөр байгуулсан 01 дугаартай Автомашин түрээсийн гэрээнд улсын дугаартай, 520 маркийн экскаваторын нэг сарын түрээсийн төлбөрийг хошуутай ажилласан тохиолдолд 35,000,000 төгрөг, шанагатай ажилласан тохиолдолд 30,000,000 төгрөг, техникийн өдөрт ажиллах цаг нийт 12 цаг байна гэж тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 06 сарын 26-ны өдрөөс 07 сарын 25-ны өдрийг хүртэл нийт 247.5 цаг ажиллуулсан, үүнд хошуутай ажилласан 38 цагийг 125,000 төгрөгөөр үржүүлж 4,750,000 төгрөг, шанагатай ажилласан 209,5 цагийг 107,142 төгрөгт үржүүлж 22,446,249 төгрөг гэж, мөн 2021 оны 07 сарын 26-ны өдрөөс 08 сарын 23-ны өдрийг хүртэл 156,2 цаг ажиллуулсан, үүнд хошуутай ажилласан 66,2 цагийг 125,000 төгрөгт үржүүлж 8,275,000 төгрөг, шанагатай ажилласан 90 цагийг 107,142 төгрөгөөр үржүүлж 9,642,780 төгрөг гэж, түрээсийн нийт төлбөрт 45,114,029 төгрөг гэж тооцоолон шаардсаныг хариуцагч нь баримтаар үгүйсгэж маргаагүй тул экскаваторын түрээсийн төлбөрт 45,114,029 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
12. Автомашин түрээсийн гэрээнд сарын түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдөр бүрэн төлөх, түрээслэгч нь төлбөр төлөх үүргээ хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй байгаа үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 8-11/
Зохигч анз тогтоосон гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар чгээр байгуулсан байх ба гэрээнд заасан хугацаанд үүргээ елүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиар тооцож хоног тутамд алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь экскаваторын түрээсийн төлөгдөөгүй төлбөр 45,114,029 төгрөгийн алдангийг тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алданги 22,557,014 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байх ба хариуцагч тал төлбөр төлөх үүргээ хугацаанд нь төлж барагдуулаагүй нь тогтоогдож байх тул алданги 22,557,014 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
13. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 2021 оны 06 сарын 03-ны өдрийн 01 дугаартай Автомашин түрээсийн гэрээний үүрэгт улсын дугаартай, 520 маркийн экскаваторын түрээсийн төлбөр 45,114,029 төгрөг, алданги 22,557,014 төгрөг, нийт 67,671,043 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
14. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 496,305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 496,305 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2025 оны 01 сарын 28-ны өдөр мэдэгдсэн боловч 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд 13 цаг 47 минутын байдлаар ирээгүй байсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас гэрээний үүрэгт 67,671,043 /жаран долоон сая зургаан зуун далан нэгэн мянга дөчин гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 496,305 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 496,305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР