2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/01106

 

 

 

 

 

 

2025 02 10 192/ШШ2025/01106

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

...

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дахь хэсэгт зааснаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, Г.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 118 281 591,78 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт  нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 38 459 999,58 төгрөгөөс татгалзаж, үлдэх 79 8******* 592,20 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025.02.20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2025.03.20-ны өдөр 10 000 000 төгрөг, 2025.04.20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2025.05.20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2025.06.20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 19 8******* 592,20 төгрөгийг тус тус Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төрийн сан дахь 100900037019 тоот дансанд үл маргалдах журмаар төлж барагдуулахаар, хариуцагч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ******* овгийн *******ын *******анго /УЛ08260265/, ******* овгийн *******ын ******* /*******/ нарын өмчлөлийн СХД, 1 хороо, *******ын зам гудамж 7 байр, ******* тоот хаягт байрлах, Ү-******* үл хөдлөхийн дугаар бүхий 59,41 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүхий барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, гэрээний 2.1.2-д заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд гэрээний 2.1.1-д заасан алдангиас татгалзсан 38 459 999,58 төгрөгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тус тус харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******аас 348 729 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   Д.ЭНХЦЭЦЭГ