2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/00963

 

  

               

 

 

 

 

                   2025          02            04  

                                   

 

 

 

                                             

                                     192/ШШ2025/00963

 

 

 

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: *********тоот хаягт оршин суух, ********** /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ******* тоот хаягт оршин суух ******овогт ********/РД:********/-д холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж, 8,760,768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие Хөөтийн ******** нь өөрийн **** улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай Улаанбаатар хот, ********мкв байрыг ***-д худалдахаар 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Уг гэрээний 3.2 дугаар зүйлд төлбөрийн нөхцөлийг хэсэгчлэн төлөхөөр тохирсоны дагуу худалдан авагчийн зүгээс урьдилгаа төлбөр болох 52,000,000 төгрөгийг төлсөн хэдий ч 2024 оны 06 дугаар сарын 01 -с хойш 9 дүгээр сарын 01 -ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр төлөх 2,000,000 буюу нийт 8,000,000 төгрөгөөс 06 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг төлөхөөс өөрөөр төлбөр төлөлгүйгээр өдийг хүртэл тухайн байрандаа амьдарсаар байна.

 

Иймд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ гэрээний 3.2 болон 3.6 дахь заалтын дагуу үлдэгдэл төлбөр болох 7,000,000 (долоон сая) төгрөгийг алданги болох 3,010,000 төгрөгийн хамт буюу нийт 10,010,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн “... Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ гэрээг цуцалж, хохиролд 8,760,768 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэжээ.

 

Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан хүсэлтдээ:

... Миний бие ***д холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, учирсан хохиролд 8,760,768 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Улмаар дээрх маргаантай холбоотойгоор хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөрийг алданги хохирлын хамт нийт 10,250,000 төгрөгийг шилжүүлсэн тул ***д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж байна. Иймд татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ***д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж, 8,760,768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж тус тус заажээ.

 

Иймд ********ын нэхэмжлэлтэй, ***д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж, 8,760,768 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар ********ын нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж, 8,760,768 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,110 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                        Э.АМИН-ЭРДЭНЭ