2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/00965

 

 

               

 

 

 

 

 

 

 

                2025            02            04  

                                   

 

 

 

 

 

 

                                             

                                     192/ШШ2025/00965

 

 

                                                                                 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт 2 дугаар хороо, *********төв байр хаягт байрлах, ********” ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ********* тоот хаягт оршин суух, ***** овогт ********** /РД:******/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 23,937,532 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны  өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...********* нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр №MN240030003095013602 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 22,648,000 төгрөгийг зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. ********* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2024 оны 06 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. ********* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2024 оны 06 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. ********* нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр №MN240030003095013602 тоот цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл нь үндсэн зээл 21,800,792 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,105,059 төгрөг, нэмэгдүүлсэн 31,682 төгрөг нийт 23,937,532 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч *********аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа “... *********нэхэмжилсэн 23,937,532 төгрөгийн зээлийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********” ХК нь хариуцагч *********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,937,532 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.

 

Иймд ********” ХК-ийн нэхэмжлэлтэй, *********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,937,532 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ********” ХК-ийн нэхэмжлэлтэй, *********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,937,532 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,637.66 төгрөгийг улсын орлогод үлдээж, 138,818 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот дансаас  138,818 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ********” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Э.АМИН-ЭРДЭНЭ