| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/01001/И |
| Дугаар | 192/ШШ2025/01541 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/01541
|
2025 02 20 |
192/ШШ2025/01541 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Хаан Банк цамхаг хаягт оршин байрлах Хаан Банк ХК/регистрийн дугаар: 2693321/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Сүхбаатарыг эрэн сурвалжлуулах хүсэлттэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан Банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Сүхбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн үндэслэлээ: Зээлдэгч Т.Сүхбаатар нь Хаан Банк ХК-ийн зүүн дөрвөн зам тооцооны төвтэй 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 5753/397 тоот зээлийн гэрээ байгуулж 17,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 3Г/5753/945 тоот тээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 15,142,422.53 төгрөг дээр 5,000,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 20,142,422.53 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/5753/1180 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 18,787,725.54 төгрөг дээр 3,200,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 21,987,725.54 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөх талаар зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх холбогдох арга хэмжээ авсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул банк гэрээ болон хуульд заасан арга хэмжээ авч зээлдэгчид холбогдуулан түүний оршин сууж буй хаягаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШЗ2024/20639 дугаартай захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг болон түр оршин суух хаяг дээрээ оршин суудаггүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Сүхбаатарыг эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШЗ2024/20639 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 5753/397 дугаар зээлийн гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн БГХ/5753/397 дугаар барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/5753/945 дугаар зээлийн гэрээ, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн БГХ/5753/945 дугаар барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/5753/1180 дугаар зээлийн гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн БГХ/5753/1180 дугаар барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл хүсэгчийн өргөдөл, зээлдэгчийн анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 000050614 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Эко Алтан Заамар ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 485/18 дугаар тодорхойлолтын хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Хаан Банк ХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Хаан Банк цамхаг хаягт байрладаг бөгөөд нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн оршин байгаа харьяаллын дагуу шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 1-2 дугаар тал/
2. Нэхэмжлэлд дурдсан Т.Сүхбаатар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх ба түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШЗ2024/20639 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн хаягийг тодорхой бичсэн байхыг шаарддаг тул дээрх тохиолдолд тэрээр шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзнэ. /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж заажээ.
4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Төмөрбаатар овогтой Сүхбаатар/регистрийн дугаар: ТИ*******/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзул нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр мэдэгдэж, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг тус тус зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Төмөрбаатар овогтой Сүхбаатар/регистрийн дугаар: ТИ*******/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР