Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

Улсын яллагч  Н.Булганчимэг,

Шүүгдэгч А.Бэ, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Эрүүгийн хэргийн дугаар 201625031634

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-ийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бэ холбогдох эрүүгийн 201625031634 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: А.Бэ РД:/..............улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч А.Бэ нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, “Билчир” ХХК-ний хашаанд байх иргэн У.Хандмаагийн Монгол гэрийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгон нэвтрэн орж “Сони” маркийн “Эл Си Ди” зурагт, MNBC телевизийн кабелийн антены төхөөрөмж зэрэг эд зүйлийг хулгайлж 430.000,

2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, “Билчир” ХХК-ний хашаанд оршин суух хамтран амьдрагч Г.Оюунчимэгийн Монгол гэрт нэвтрэн орж алтан бөгж, монетон бөгжийг хулгайлж 334.000 төгрөгийн,

2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 7-60б тоотод оршин суух иргэн Д.Анхжаргалын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг түлхүүрээр онгойлгон орж, алтан бөгжийг хулгайлж, 250.000 төгрөгийн,

2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 7-60б тоотод оршин суух иргэн Д.Анхжаргалын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг хөшин нэвтэрч, 5 ширхэг мөнгөн аяга зэргийг хулгайлж, 525.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна өөр мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч У.Хандмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:

"...2016 оны 08 дугаар сарын 08-ны өглөө би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Билчир ХХК-ны хашаанд байх гэрээсээ ажилдаа 08 цагт гарч яваад орой 23 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн хаалга цоожтой ямар нэгэн эвдрэлгүй зурагт алга болсон байсан юм..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-26 дугаар хуудас/

 

     Иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:

"...Тухайн өдөр би өөрийн нөхөр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 17 дугаар сургуулийн автобусны буудлын эсрэг талд байх ломбарданд өөрийн зурагтаа тавих гээд зогсож тухайн үед хүн нь ирээгүй зогсож байтал гаднаас үл таних эрэгтэй зурагт тэвэрчихсэн орж ирээд үүнийг хямдхан авах уу кабелтай нь цуг гэж хэлж байсан бөгөөд тухайн үед ганцхан зурагт барьчихсан явж байсан. Би гэрээсээ очоод антенийг нь аваад ирье гэж хэлээд дээшээ өгсөөд блокон хашаатай монгол гэрлүү ороод антен удирдлаганы хамт гаргаж ирээд 60.000 төгрөг өгөөд худалдаж авсан...." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28-29 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ "...32 инчийн сони маркийн эл си ди зурагт 350.000 төгрөг" /1 хавтас 23 дугаар хуудас/, Эд зүйлийн үнэлгээ "...МЫВС кабелийн хүлээн авагч антен 80.000 төгрөг" /1 хавтас 24 дүгээр хуудас/

 

     Хохирогч Г.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:

"...Би 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Билчир ХХК-ны аж ахуйн гэртээ хамтран амьдрагч Бат-Эрдэний хамт байж байгаад өдөр 14 цагийн орчимд гэрээсээ гарч яваад дэнжийн 1000-н зах руу орчоод гэртээ ирэхэд Бат-Эрдэнэ гэрээс гараад явчихсан байсан юм. Тэгээд би гэртээ ирээд ээмэг бөгж байгаа газраа үзэхэд миний алтан бөгж монетон бөгж хөөрөг эд зүйл алдагдсан байсан. Тэгэхээр нь хойноос нь залгаад гэрт хурдан хүрээд ирээ гэхэд "одоо очлоо" гэж хэлчихээд нэлээд байж байгаад залгасан чинь утсаа салгаад алга болчихсон. Тэгээд шөнийн 05 цагийн орчимд гэртээ шал согтуу орж ирээд би эд зүйлээ асуухад чиний юмнууд байгаа энэ тэр гээд хажуудаа хутга тавьчихаад цагдаа болон бусад хүнийг дуудвал ална шүү гээд байсан. ...Тэр үедээ халаасыг нь уудалж үзэхэд "базсан 500 төгрөг, 100 төгрөг 1 ширхэг, базсан ломбардны бичиг гарч ирсэн. ...би өөрөө уг эд зүйлийг мөнгөөрөө авсан болохоор захиран зарцуулах эрхгүй гэж үзэж байна. Гэхдээ би өөрөө ломбарданд тавьчихсан 2 ширхэг алтан бөгж монетон бөгжийг өөртөө очоод мөнгийг нь төлөөд авчихсан , алдагдсан хөөргийг өөрөө авчираад надад өгсөн болохоор би уг хүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91-92 дугаар хуудас/

             

              Хохирогч Д.Анхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:

              "...Би өчигдөр өглөө буюу 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа явсны дараагаар нөхөр Э.Алтансүх 11 цагийн үед эмчилгээндээ явахаар болоод гэрээ цоожилж яваад 17 цагийн үед нөхөр бид 2 гэртээ хамт ирсэн. Гэртээ иртэл гэрийн үүдний амбаарын хаалганы цоожийг эвдсэн байсан, тэгээд цаашаа дотогш ортол гэрийн хаалганы цоожийг хөшиж хаалганы цоожийг эвдсэн байсан. Тэгэхээр нь би хулгай орсон байна гэж бодоод гэрийн эд зүйлийг бүртгэтэл зурагтын тавиур дээр байдаг 6 мөнгөн аяга байдгаас орчин цагийн хийцийн 5 мөнгөн аяга нь байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд үзлэг хийгээд явсан. Тэгээд ирсэн цагдаа нарт сэжиглэж байгаа Бат-Эрдэнэ ахын талаар хэлсэн..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 57-61 дүгээр хуудас/

 

               Иргэний нэхэмжлэгч Н.Отгонзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны ү?д мэдүүлсэн:

               ...2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 18-р хороо Яргайтын 1-101 тоотод үйл ажиллагаа явуулах "Дэлгэр" нэртэй ломбардонд ажиллаж байхад гаднаас үл таних 2 эрэгтэй 1 эмэгтэй хүний хамт орж ирээд 5 ширхэг мөнгөн аяга тавья гэж хэлэхээр нь бичиг баримтаа шалгуул гээд үзээд шалгасан, тэгээд 1 айлд 5-ын таван мөнгөн аяга байна гэж худлаа биздээ, та нарын өөрсдийн эд зүйл мөн үү, хулгайн эд зүйл биш биздээ, хэрэв мөн бол шудрагаар хэлээрэй гэж асуухад, цуг явсан эрэгтэй нь ёстой тийм зүйл байхгүй, мөнгөний яаралтай хэрэг гараад аргаа бараад ингээд явж байна гэж хэлээд бид нарт итгэж болно гэж хэлэхээр нь 5 ширхэг мөнгөн аягыг багцалж үнэлээд 160.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай, Доржийн Энхжаргал, Чингэлтэй дүүргийн 18-р хороо яргайтын 22-325 тоотод оршин суух хаягтай эмэгтэй, Х368030504 гэсэн дугаартай иргэний үнэмлэхээр тавьсан юм. Би тэдгээр хүмүүсийг гэр бүлийн харилцаатай хүмүүс гэж ойлгосон юм. Мөн тэр хүмүүс настай хүмүүс байхаар нь худлаа яриад явах хүмүүс биш байхаа гэж бодоод эд зүйлийг нь авсан юм. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр цагдаагаас хүн ирж уулзаад, хулгайн эд зүйл байна гээд уг эд зүйлийг хураагаад аваад явсан..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 64 дүгээр хуудас/

 

     Гэрч Э.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:

"...Би өчигдөр өглөө буюу 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр эхнэр Д.Анхжаргалыг ажилд явсны дараагаар 11 цагийн үед эмчилгээндээ явахаар болоод гараад гэрээ цоожлоод яваад 17 цагийн үед эхнэр бид хоёр гэртээ хамт ирсэн. Гэртээ иртэл гэрийн үүдний амбаарын хаалганы цоожийг эвдсэн байсан тэгээд цааш дотогш ортол гэрийн хаалганы цоожийг хөшиж хаалганы цоожийг эвдсэн байсан. ...эхнэр бурханы доод талын шүүгээнд хийсэн гэж хэлэхэд хажууд Бат-Эрдэнэ ах байсан. Тэгээд Бат-Эрдэнэ ах намайг 17-н автобусны буудал орж хүнээс юм аваад ирье гэхээр нь цуг яваад 17-н автобусны буудал орж хүнээс юм аваад ирье гэхээр нь цуг яваад 17-н автобусны буудал дээр найзтайгаа таараад юм ярьчихаад эргээд харах хооронд байхгүй болсон байсан. ...гэртээ хариад байж байгаад бөгжөө үзтэл бөгж байхгүй байсан..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр 65-66 дугаар хуудас/

                 Ял шийтгэлийн талаар: А.Бэ нь 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн ¹196 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан гэх /1 дүгээр хх-ийн 122-123 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Бийн гэм буруутайд тооцох, оролцоо, улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал хууль зүйн дүгнэлтийн талаар:

               Шүүгдэгч А.Бэ нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, “Билчир” ХХК-ний хашаанд байх иргэн У.Хандмаагийн Монгол гэрийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгон нэвтрэн орж “Сони” маркийн “Эл Си Ди” зурагт, MNBC телевизийн кабелийн антены төхөөрөмж зэрэг эд зүйлийг хулгайлж 430.000, 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, “Билчир” ХХК-ний хашаанд оршин суух хамтран амьдрагч Г.Оюунчимэгийн Монгол гэрт нэвтрэн орж алтан бөгж, монетон бөгжийг хулгайлж 334.000 төгрөгийн, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 7-60б тоотод оршин суух иргэн Д.Анхжаргалын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг түлхүүрээр онгойлгон орж, алтан бөгжийг хулгайлж, 250.000 төгрөгийн, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 7-60б тоотод оршин суух иргэн Д.Анхжаргалын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг хөшин нэвтэрч, 5 ширхэг мөнгөн аяга зэргийг хулгайлж, 525.000 төгрөгийг хохирол учруулсан нь хохирогч У.Хандмаагийн, Г.Оюунчимэгийн, Д.Анхжаргалын мэдүүлэг,  Эд зүйлийн үнэлгээ "...мөнгөн аяга..., ...алтан бөгж.... нийт 775.000 төгрөг" /1 дүгээр хх-ийн 55 дугаар хуудас/, Эд зүйлийн үнэлгээ "...монетон бөгж 84.000 төгрөг, алтан бөгж 240.000 төгрөг" /1 дүгээр хх-ийн 88 дугаар хуудас/, хохирогч Д.Анхжаргалын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл "Уг байшингийн амбаарын хаалга, болон дотор талын бүргэд хаалга зэргийн цоож хөшигдсөн байлаа." /1 хавтас 39-42 дугаар хуудас/, зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Бэ нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, “Билчир” ХХК-ний хашаанд байх иргэн У.Хандмаагийн Монгол гэрийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгон нэвтрэн орж “Сони” маркийн “Эл Си Ди” зурагт, MNBC телевизийн кабелийн антены төхөөрөмж зэрэг эд зүйлийг хулгайлж 430.000, 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, “Билчир” ХХК-ний хашаанд оршин суух хамтран амьдрагч Г.Оюунчимэгийн Монгол гэрт нэвтрэн орж алтан бөгж, монетон бөгжийг хулгайлж 334.000 төгрөгийн, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 7-60б тоотод оршин суух иргэн Д.Анхжаргалын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг түлхүүрээр онгойлгон орж, алтан бөгжийг хулгайлж, 250.000 төгрөгийн, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 7-60б тоотод оршин суух иргэн Д.Анхжаргалын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг хөшин нэвтэрч, 5 ширхэг мөнгөн аяга зэргийг хулгайлж, 525.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна.

Гэвч шүүгдэгч А.Бийн үйлдсэн уг гэмт хэрэг нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 08 дүгээр сарын 23-ны өдрүүдэд үйлдэгдсэн бөгөөд /2015/ оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч А.Бийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн буюу /2002/ оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, тус хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасан “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно ” гэсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 Иймд шүүгдэгч А.Бийг /2002/ оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

  Улсын яллагч, өмгөөлөгч нар нь гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Хохирогч У.Хандмаа, Г.Оюунчимэг, Д.Анхжаргал нар нь эд зүйлсээ буцаан авсан, иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржаргал нь мөн хохиролд 60.000 төгрөгөө хүлээн авсан байна. Иргэний нэхэмжлэгч Н.Отгонзаяад 160.000 төгрөг төлөгдөөгүй боловч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дансанд хадгалагдаж байгаа 160.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Отгонзаяад олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч А.Бийг /2015/ оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан /2002/ оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасан “хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар” шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Бэ нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 135 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А.Бийг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас /2015/ оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн гэмт хэргийг /2015/ оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж /2002/ оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй. 

2. Шүүгдэгч А.Бийг /2002/ оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдыг эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. /2002/ оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. /2015/ оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Бэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зйүлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан А.Бийн мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон 135 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. А.Бэ нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч А.Бийн хохиролд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дансанд тушаасан 160.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Отгонзаяад олгосугай.

8. /2002/ оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

10. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НАРАНТУЯА