Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2024/1029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч А.Мөнх-Өлзий, М.Батзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ю. /РД:*******/,

Нэхэмжлэгч: Н. /РД:*******/,

Хариуцагч: дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Ю. /РД:/,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., нэхэмжлэгчийн өмгөөлөгч О., гуравдагч этгээд Ю., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н., иргэдийн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн "Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай дугаар захирамжийн М.т холбогдох хэсгийг,

1.2. дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай ******* дугаар захирамжийн Ю.д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох гэж эцсийн байдлаар бичгээр тодруулан өгсөн бөгөөд уг шаардлагаа шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.

  Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтаар уг маргаан бүхий газрын өмчлөгчөөс М.ын нэрийг хасаж, 3 дугаар хавсралтын дагуу Ю. нь маргаан бүхий газрын өмчлөгчөөр үлдсэн.

2.2.Мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай захирамжаар иргэн овогтой т дүүрэг 23-од байршилтай 181 м.кв газрыг эзэмших эрх олгож, дээрх шийдвэрийг үндэслэн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгожээ.

2.3.Иргэн М. нь Ю.тэй 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулан, Ю.д дээрх газрыг өвлүүлэн өгөх хүсэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дүүргийн Газрын албанд гаргажээ,

2.4.Улмаар дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар дүүрэг 23-од байршилтай 181 м.кв газрыг М.аас Ю.д шилжүүлж шийдвэрлэжээ.

2.5.Дээрх шийдвэрийг үндэслэн дүүрэг 23-од байршилтай, нэгж талбарын дугаартай, 181 м.кв газрыг эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэж дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ю.д олгожээ.

2.6.Ю., Н. нараас дүүргийн Засаг даргад холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 20-ны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3079 дугаартай Захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.7. Шүүх 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр шийдвэрээр маргаан бүхий дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжийг М.д холбогдох хэсгийг хүчингүй болгож, дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийн Ю.д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн болно.

  Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч Ю., Н. нар нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээн тогтоолгохоор захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагаанд холбогдох захиргааны хэрэг, маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг.

Энэ хэргийн тухайд нэхэмжлэгч бидний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол маш ихээр зөрчигдөж байгаа бөгөөд маргаан бүхий газрыг анхнаасаа М., Ю. нар эзэмших ёсгүй байсан. Гэтэл хариуцагчийн хууль бус шийдвэрүүдийн улмаас бид олон жил гэр бүлийн хамт тогтвор суурьшилтай амьдарч эзэмшиж, ашиглаж ирсэн гаэраа эзэмших боломжгүй болж, алдахад хүрч эрх, хууль ёсны ашиг сонирхол маань хөндөгдөж, зөрчигдсөн. Хэрвээ шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий дүүргийн Засаг даргын захирамжуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох, эсхүл хүчингүй болгох юм бол Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар өөрийн олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй газрыг эзэмших тухай хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан, байгууллагад гаргах эрх үүсч, гаргасан хүсэлтийг маань эрх бүхий этгээд мөн хуулийн 33 дугаар зүйлд зааснаар газар эзэмшүүлэх асуудлыг хянан шийдвэрлэн улмаар шийдвэр гаргаж, гэрээ байгуулан гэрчилгээгээ авах боломжтой болж, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх юм.

Нэхэмжлэгч болох Н., Ю. нар нь эхнэр нөхөр бөгөөд гэр бүлийн хамт дүүрэг, , ы ******* гудамжны 2-460 болон од одоог хүртэл дангаар амьдардаг. Харин гуравдагч этгээд Ю. тухайн хашаанд амьдардаггүй.

Гэтэл дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжаар олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй хашааны газартаа газар эзэмшихийг хүсэж хүсэлт ирүүлсэн" гэсэн үндэслэлээр М.д /нэг хүнд/ маргаан бүхий 182 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай дангаар эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээ олгосон байдаг. Улмаар дээрх газрыг мөн дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжаар М.аас Ю.д шилжүүлсэн.

дүүргийн Засаг даргын 2014 оны дугаар захирамж нь хүчингүй болгох болон илт хууль бус болохыг тогтоолгох захиргааны актын үндсэн шинжүүдийг аль алийг нь агуулж байгаа бөгөөд өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт захиргааны акт хүчингүй болох үндэслэл болон үйл баримтуудын талаар маш дэлгэрэнгүй дурдаж, тайлбарласан. Хариуцагч дүүргийн Засаг дарга маргаан бүхий хашаанд хэн тогтвор суурьшилтай амьдарч байгааг нягтлан шалгаж тогтоолгүй, 2014 онд М. нь тус газарт ганцаараа амьдарч байгаагүй, үр хүүхэд, ач, зээ нартайгаа амьдарч байхад гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар нэг хүнд дангаар эзэмшүүлсэн. Маргаан бүхий газарт хамт амьдарч байсан иргэд газар эзэмших эрхээсээ татгалзсан эсэхийг тодруулах боломжтой байхад энэ ажиллагааг хийлгүй бодит үнэн байдалд нийцээгүй баримтыг үндэслэж захирамж гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно", 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна" гэж тус тус заасан.

дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжуудаар иргэн М., Ю. нарт эзэмшүүлсэн маргаан бүхий 182 м.кв газар нь анхнаасаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/52 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.2.3.1-ийн 20 дахь хэсэгт инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн зориулалтаар дүүргийн 12 дугаар, Амгалан орчимд 2.1 км газар цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээ тавихаар төлөвлөсөн газарт хамаардаг. Мөн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/******* топгоолоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах гэр хорооллын байршлыг тогтоосны дотор дүүргийн ны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 164 га газар багтсан.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2014/04-01 в дугаартай дүүргийн ны нутаг дэвсгэр орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын даалгаврыг баталж, уг ажлын даалгаврын эдэлбэр газрын байршилд маргаан бүхий дүүргийн , - хаягт бүртгэлтэй 182 м.кв орсон байдаг.

Түүнчлэн, Ус сувгийн удирдах газрын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/32 дугаартай албан бичгээр "... дүүрэг, , ы-2, буюу иргэн М.ын эзэмшиж байгаа кадастрын ******* нэгж талбарын дугаартай газрын хойд хэсэгт манай байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд бүргэгдсэн цэвэр, бохир усны ф200 шугам хоолой байна. Тус шугам хоолойны ажлыг ... 2014 онд бохир усны ф200 шугам, 2015 онд цэвэр усны ф200 шугам хоолойг барьж ашиглалтад оруулсан гэсэн байдаг.

Эдгээр баримтуудаас үзэхэд маргаан бүхий газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар болох нь эргэлзээгүйгээр шууд тогтоогдож байх тул дүүргийн Засаг дарга маргаан бүхий 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн , 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захиржуудыг гаргахдаа өөрт олгогдоогуй бүрэн эрхийг хэрэгжүүлж, улмаар М., Ю. нарт газар эзэмшүүлсэн.

Энэ нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 21.2.3-д нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасныг зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан "... өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх илт хууль бус байх шинжийг бүрэн агуулж байна.

Иймд дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай дугаар захирамжийн М.т холбогдох хэсгийг, дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай ******* дугаар захирамжийн Ю.*******д холбогдох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.гэжээ.

3.2. Нэхэмжлэлийн өмгөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч болох Н. , Ю. нар нь эхнэр нөхөр бөгөөд гэр бүлийн хамт дүүрэг, , ы ******* гудамжны 2- 460 болон од одоог хүртэл дангаар амьдардаг. Харин гуравдагч этгээд Ю. тухайн хашаанд амьдардаггүй.

Гэтэл дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжаар "олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй хашааны газартаа газар эзэмшихийг хүсэж хүсэлт ирүүлсэн" гэсэн үндэслэлээр М.д маргаан бүхий 182 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай дангаар эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээ олгосон байдаг. Улмаар дээрх газрыг мөн дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжаар М.аас Ю.д шилжүүлсэн.

дүүргийн Засаг даргын 2014 оны дугаар захирамж нь "хүчингүй болгох болон илт хууль бус болохыг тогтоолгох" захиргааны актын шинжүүдийг аль алийг нь агуулж байгаа бөгөөд өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт захиргааны акт хүчингүй болох үндэслэл болон үйл баримтуудын талаар маш дэлгэрэнгүй дурдаж, тайлбарлан мэтгэлцсэн байдаг.

Товчхондоо хариуцагч дүүргийн Засаг дарга маргаан бүхий хашаанд хэн тогтвор суурьшилтай амьдарч байгааг нягтлан шалгаж тогтоолгүй, 2014 онд М. нь тус газарт ганцаараа амьдарч байгаагүй, үр хүүхэд, ач, зээ нартайгаа амьдарч байхад гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар нэг хүнд дангаар эзэмшүүлсэн. Маргаан бүхий газарт хамт амьдарч байсан насанд хүрсэн иргэд газар эзэмших эрхээсээ татгалзсан эсэхийг тодруулах боломжтой байхад энэ ажиллагааг хийлгүй бодит үнэн байдалд нийцээгүй баримтыг үндэслэж захирамж гаргасан.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д "Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна", 38.3.1-д "энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх", 38.3.2-т "шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх", 38.3.3-д "эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх" гэж заасан эрхээ хариуцагч хэрэгжүүлээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно", 47.1.3-д "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан", 47.1.6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй", 47.2-т "Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна" гэж тус тус заасан.

дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжуудаар иргэн М., Ю. нарт эзэмшүүлсэн маргаан бүхий 182 м.кв газар нь анхнаасаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/52 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.2.3.1-ийн 20 дахь хэсэгт инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн зориулалтаар дүүргийн 12 дугаар, Амгалан орчимд 2.1 км газар цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээ тавихаар төлөвлөсөн газарт хамаардаг. Мөн Нийслэлий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/******* тогтоолоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах гэр хорооллын байршлыг тогтоосны дотор дүүргийн ны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 164 га газар багтсан.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2014/04- 01в дугаартай дүүргийн ны нутаг дэвсгэр орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын даалгаврыг баталж, уг ажлын даалгаврын эдэлбэр газрын байршилд маргаан бүхий дүүргийн , - хаягт бүртгэлтэй 182 м.кв орсон байдаг.

Түүнчлэн, Ус сувгийн удирдах газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 7/3253, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/32 дугаартай албан бичгээр "... дүүрэг, , ы-2, буюу иргэн М.ын эзэмшиж байгаа кадастрын ******* нэгж талбарын дугаартай газрын хойд хэсэгт манай байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд бүргэгдсэн цэвэр, бохир усны ф200 шугам хоолой байна. Тус шугам хоолойны ажлыг ... 2014 онд бохир усны ф200 шугам, 2015 онд цэвэр усны ф200 шугам хоолойг барьж ашиглалтад оруулсан" гэсэн байдаг. Эдгээр баримтууд хэрэг нотлох баримтаар авагдсан байгаа.

Үүнээс үзэхэд маргаан бүхий газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар болох нь эргэлзээгүйгээр шууд тогтоогдож байх тул дүүргийн Засаг дарга маргаан бүхий 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн , 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захиржуудыг гаргахдаа өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж, улмаар М., Ю. нарт газар эзэмшүүлсэн.

Энэ нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т "Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 21.2.3-д "нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна" гэж заасныг зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан "... өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" гэх илт хууль бус байх шинжийг бүрэн агуулж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа маргаан бүхий 2014 оны дугаар захирамж нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгээгүй болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Түүнчлэн, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д "Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 21.5.3-д "энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах", Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 31.1.3-д "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх" гэж дүүргийн Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхүүдийг хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд зөвхөн дүүргийн Засаг дарга даргад л газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрхийг олгосон болохоос Засаг даргын үүрэг гүйцэтгэгчид ийм эрхийг олгоогүй байна.

Гэтэл маргаан бүхий 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийг Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.******* гаргасан байдаг. Энэ нь мөн л Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан "... өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" гэх илт хууль бус байх захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэхээр байна.

Засаг дарга гэдэг бол улс төрийн албан тушаал бөгөөд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгогдож, дээд шатны Засаг дарга бүрэн эрхийг баталгаажуулж, тангараг өргөснөөр эрх, үүрэг хэрэгжүүлдэг.

Маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол маш ихээр зөрчигдөж байгаа бөгөөд маргаан бүхий газрыг анхнаасаа М., Ю. нар эзэмших ёсгүй байсан. Гэтэл хариуцагчийн хууль бус шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгч нар олон жил гэр бүлийн хамт тогтвор суурьшилтай амьдарч эзэмшиж, ашиглаж ирсэн газраа эзэмших боломжгүй болж, алдахад хүрч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, зөрчигдсөн. Хэрвээ шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий дүүргийн Засаг даргын захирамжуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох, эсхүл хүчингүй болгох юм бол Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар өөрийн олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй газрыг эзэмших тухай хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан, байгууллагад гаргах эрх үүсч, гаргасан хүсэлтийг нь эрх бүхий этгээд мөн хуулийн 33 дугааp зүйлд зааснаар газар эзэмшүүлэх асуудлыг хянан шийдвэрлэн улмаар шийдвэр гаргаж, гэрээ байгуулан гэрчилгээгээ авах боломжтой болж, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх юм.

Иймд дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн "Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай дугаар захирамжийн М.т холбогдох хэсгийг, дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай ******* дугаар захирамжийн Ю.д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ю. нь иргэн М.ын дүүргийн Засаг даргын 2014 оны дугаар захирамжаар эзэмшин 182 м.кв эзэмшил газрыг эрх шилжүүлэн авахаар 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01110-07-00783-20 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай өргөдөл бүртгүүлсэн байна.

Уг хүсэлтийн дагуу 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар Ю.д эрх шилжүүлэн шийдвэрлэсэн байна гэжээ.

3.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дүүргийн Засаг даргаас М.т газар эзэмшүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг тус тус баримталсан бөгөөд эзэмшүүлсэн газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсэн шаардлагыг хангасан байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх олгосон шийдвэр буюу маргаан бүхий дүүргийн Засаг даргын захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, ашиг хөндөгдөөгүй байна.

Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ""нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ", 106 дугаар зүйлийн 106.3.1-д "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно" гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл тухайн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь хууль бус, бусдын ашиг сонирхлыг зөрчсөн байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Ю. , Н. нарын хуулиар хамгаалагдсан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс үзэхэд тодорхойгүй байна гэжээ.

3.7.Гуравдагч этгээд Ю. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо маргаан бүхий газар эзэмших эрхийг М.аас Ю.д шилжүүлсэн дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийн Ю.д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн байна.

Маргаан бүхий дүүргийн , -2, од байрлах 182 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг миний эх М. нь хууль ёсоор буюу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлэн шилжүүлсэн болно.

Газрын тухай хуулиар газар эзэмших эрх шилжүүлэх талаар зохицуулсан байдаг бөгөөд ээж бид хоёр хуулийн шаардлагыг биелүүлэн холбогдох материалаа дүүргийн газрын албанд өгч улмаар Засаг даргаас захирамж гарсан.

Захиргааны акт нь илт хууль бус байхын тулд алдаа нь ноцтой буюу нотолгоо шаардахгүй байх ёстой. Гэтэл Засаг дарга хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан байхад илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн Миний эцэг, эх маргаан бүхий хашаанд насаараа амьдарсан хүмүүс бөгөөд холбогдох хууль журмын дагуу газар эзэмших эрхээ авсан байдаг.

Би айлын бага бөгөөд эцэг, эхийнхээ шийдвэрийн дагуу гал голомтоо сахиж, хашааныхаа газрыг хууль журмын дагуу эхээсээ өвлөн авч үлдсэн. Миний төрсөн ах, эгч нар энэхүү маргаан бүхий хашааны газар миний нэр дээр шилжсэн болохыг бүгд мэдэж байсан бөгөөд огт маргаан үүсгэж байгаагүй. Харин тус газар нь дахин төлөвлөлтөд орсон үеэс эхлэн Н. нь эрүү, иргэний журмаар маргаан гаргаж эхэлсэн байдаг. Нэхэмжлэгч нар нь ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байна. 2014 онд гарсан захирамжтай 2023 онд маргаж байгаа нь хуульд заасан гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх хугацааг зөрчсөн асуудал юм. Мөн миний эх М. нь хууль бусаар газар эзэмших эрх авсан асуудал огт байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын ямар эрх, ашиг зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байна. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс уг асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзсэн.

Баянзрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн хариу хүргүүлэх тухай албан бичигт Н. Ю. нар нь газар эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүйг дурдсан.

Газрын тухай хуульд зааснаар эзэмшүүлэх гэж байгаа газар нь бусдын эзэмшил ашиглалттай давхцаагүй байна. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол нь хэзээ, яагаад зөрчигдсөн нь тодорхойгүй. Маргаан бүхий 182 м.кв газрыг М. газар эзэмшүүлэх хүсэлтээ гаргаж 48 жил амьдарсан. Өөрийн отгон хүү Ю.д 2020 онд шилжүүлсэн. Энэ нь ямар нэгэн байдлаар илт хууль бус болох үндэслэл байхгүй.

Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуульд зааснаар дэд бүтэц, инженерийн шугам, сүлжээ орсон хэсэгт газар эзэмшүүлэх эрх олгох эрхтэй. Гэвч хавтаст хэрэгт цугларсан үйл баримтуудаас үзвэл анхан шатын шүүхийн өмнө нь шийдвэрлэгдэж байхад 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1923 тогтоолоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах ажил хийгдэхээр болсон. Мөн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10/20140401В дугаартай дүүргийн ны нутаг дэвсгэр орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын даалгаврыг баталсан. Үүнээс дүгнэхэд 2014 оны 9 дүгээр сар болон 10 дугаар сард дэд бүтэц бий болгох даалгаврууд явж байсан. Гэтэл 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр маргаан бүхий захиргааны акт гаргасан бөгөөд дэд бүтэц, инженерийн шугам, сүлжээний төлөвлөгөө батлагдаагүй байсан. Ус сувгийн удирдах газрын 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичигт маргаан бүхий 182 метр квадрат газрын хойд хэсгээр инженерийн цэвэр, бохир усны шугам солих бөгөөд 2015 оны 3 дугаар улиралд ашиглалтад орно гэж байсан. Өөрөөр хэлбэл 2014 оны 07 дугаар сард Нийслэлийн Засаг даргын эрхэд хамаарна гэх үйл баримт байгаагүй.

Дүүргийн Засаг даргад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх эрх олгогдсон. Дүүргийн Засаг даргын орлогч дүүргийн Засаг даргын эзгүйд түүнийг орлох үүрэгтэй. Иймд дүүргийн Засаг даргын орлогч гарын үсэг зурсан нь хууль бус захиргааны акт гэх үндэслэл болохгүй.

дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжаар 317 иргэнд газар эзэмшир эрх олгосон. Олон жил тогтвор суурьшилтай амьдарч Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлтээ ирүүлж, шаардлага хангасан этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон.

Иймд захиргааны актын хувьд хүчин төгөлдөр үйлчилнэ. 20 жилийн дараа нэг этгээд гарч ирээд уг захиргааны акт нь илт хууль бус гээд маргавал бүх захиргааны акт ойлгомжгүй болно. М.д газар эзэмших эрх олгосноос 5 жил өнгөрсөн бол хүчингүй болгох, болгохгүй гэх хуулийн зохицуулалттай. Ю. БНСУ руу явсан 2017 он болон 2018 оны үеэр Н., Ю. нар газарт нь буусан. Төрсөн ах, дүү учир хөөж туугаагүй гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бүх тайлбарт байгаа. Захиргааны байгууллага итгэлийг хамгаалах зарчим хэрэгжих ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

3.9. Иргэдийн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ..Ю., Ю. нар ах дүү нар, аав ээжээс өвлөгдөн ирж байгаа энэ үл хөдлөх хөрөнгийг хувааж авах нь зүйтэй... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн магадлалд ... дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжаар М.т газар эзэмшүүлэх гэрчилгээ олгох болон дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай ******* дугаар захирамжаар М.аас Ю.д газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ шилжүүлэх үед нэхэмжлэгч Ю., Н. нар тухайн газарт газар эзэмших хүсэлт гаргаж байсан талаар баримт авагдаагүй, гэх заасан ажиллагааны хүрээнд эрх байгууллагаас[1]лавлагаа гаргуулсан бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй-тэй холбогдуулан нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана:, 52.2.4-т нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, 52.5-д Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна, 52.5.1-т захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн зэргийг тусгана гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа шаардаж, бичгээр тодруулан авсан болно.

4.3.Нэхэмжлэгчээс дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн "Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай дугаар захирамжийн М.т холбогдох хэсгийг, мөн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай ******* дугаар захирамжийн Ю.д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоох-оор маргасан.

4.4.Хавтас хэрэгт авагдсан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/2009 дугаар албан бичгээр иргэн Ю., Н. нарын нэр дээр газар эзэмших тухай гаргасан өргөдөл Газрын кадастрын мэдээллийн системд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар бүртгэлгүй байна...[2] гэх нотлох баримт ирүүлснээс үзэхэд дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжаар М.т газар эзэмшүүлэх гэрчилгээ олгох болон дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай ******* дугаар захирамжаар М.аас Ю.д газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ шилжүүлэх цаг хугацаанд хамаарах үед нэхэмжлэгч Ю., Н. нар тухайн эзэмшихийг хүсэж буй газрыг эзэмших талаар ямарваа нэг хүсэлт гаргаж байгаагүй болох нь тогтоогдсон.

4.5.Энэ талаар нэхэмжлэгч Н. шүүхийн хэлэлцүүлэгт Газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй...,М. ээжийг өөд болсны дараа өв залгамжлалын асуудлаар нотариатад хандахад шүүхийн маргаан үргэлжилж байгаа учир боломжгүй гэсэн... гэх мэдүүлэг[3] болон дүүргийн ны Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2601 дугаар ... нь ы 23-460а тоотод оршин суудаг... болохыг тодорхойлсон тодорхойлолтоор давхар нотолж байна.

4.6.Түүнчлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан Дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ны Ботаник орчимд иргэний ахуйн зориулалтаар 1.4 га газрыг олон жил суурьшсан 20 орчим өрхөд гэр бүлийн хэрэгцээнд шинээр эзэмшүүлэх, өмчлүүлэхээр төлөвлөсөн[4] тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/******* Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлыг тогтоох тухай тогтоол[5] батлагдан гарахаас өмнө маргаан бүхий 182 м.кв газрыг иргэн М. 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1[6]-д заасан хүсэлтээ өөрийн оршин суух хорооны Засаг даргаар уламжлуулан[7], мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-32.2.3-т заасан баримтыг бүрдүүлэн гаргасан[8] байх тул дүүргийн Засаг дарга дээрх хүсэлтийг хүлээн авч, хянан үзээд

/2006 он/ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжийг гаргасан, уг захирамж хууль зүйн үндэслэл бүхий эрхийн акт мөн.

4.7.Нэгэнт хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдөхөөс өмнө олгогдсон газраа иргэн М. амьд ахуйдаа өөрийн хүү болох *******гийн д шилжүүлэхээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, болно, 38.2.1 нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ гэж заасан хууль зүйн агуулга бүхий үйлдэл хийснээ нотариачаар гэрчлүүлэн хэрэгжүүлэн байна[9]

Улмаар дээрх Газрын тухай хуулийн дээрх холбогдох заалтад нийцүүлэн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхтэй холбоотой баримтаа хавсарган[10], дүүргийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн байх тул дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 .Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 38 дугаар зүйл Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай ******* дугаар захирамжаар гуравдагч этгээд Ю.д маргаан бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн.

4.8.Хариуцагчийн энэхүү үйл ажиллагаа нь /нас барсан/ иргэн М.ын хүсэл зоригийн илэрхийлэл байсан бөгөөд үүнийгээ нотариатаар гэрчлүүлснээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...М. бичиг үсэг мэдэхгүй, түүний гарын үсэг зөрүүтэй байсан... гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

4.9.Хэрвээ захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан аль нэг шинжийг агуулж байвал тэрхүү акт нь илт хууль бус болох бөгөөд тэрхүү захиргааны актыг хүн, хуулийн этгээд биелүүлэхгүй байх, дагаж мөрдөх үүрэг хүлээхгүй бөгөөд захиргааны байгууллага ч тэрхүү илт хууль бус актыг биелүүлэхийг хүн, хуулийн этгээдээс шаардах эрхгүй, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байх юм.

4.10.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан захиргааны актыг утга агуулгын илэрхий алдаа-д тооцох үндэслэл нь дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн хараад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй гэх шаардлагатай.

Дээр дурдсан үндэслэлүүдээр дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжийн М.д холбогдох хэсэг, дүүргийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамж Ю.д холбогдох хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай;47.1.2.бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй; 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; 47.1.4.захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус; 47.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан; 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;47.1.7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх шинжүүд тогтоогдсонгүй.

4.11.Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Ю., Н. нарын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, газар эзэмших, ашиглах эрхийг хязгаарласан, уг эрхтэй холбоотой хуулийг илтэд буруу хэрэглэн зөрчсөн зүйлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

4.12.Эцэст нь иргэдийн төлөөлөгчийн өвлөгдөн ирж байгаа энэ үл хөдлөх хөрөнгийг хувааж авах нь зүйтэй... гэх дүгнэлтийн агуулгаар шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн эцсийн хэлэлцүүлгийг дуустал ажиллагаа явуулсан боловч хэргийн оролцогчийн хэн аль зөвшилцөлд хүрч, харилцан буулт хийгээгүй тул тус дүгнэлтийг хүлээн авч хэрэгжүүлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н., Ю. нараас гаргасан дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн "Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай дугаар захирамжийн М.т холбогдох хэсгийг, дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай ******* дугаар захирамжийн Ю.д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ