| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/09331/И |
| Дугаар | 192/ШШ2025/01442 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/01442
2025 02 19 192/ШШ2025/01442
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байр хаягт оршин байрлах Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар/регистрийн дугаар: 9106766/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон 44-2 тоот хаягт оршин байрлах Ричфонд минерал ХХК/регистрийн дугаар: 6437036/-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 62,313,415.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтэстэй харилцагч Ричфонд минерал ХХК/регистрийн дугаар: 6437036/ нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т "Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн даатгалын хуулиар зохицуулна", Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т "Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө", 32 дугаар зүйлийн 32.2.2-т хэсгийн орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх гэх заалтуудийг зөрчсөн байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 469 дүгээр "Дүрэм батлах тухай" тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм"-ийн 3.3-т Нийгмийн даатга лын байгууллага нь дараах асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийвдэрлүүлнэ. 3.3.1 дэх хэсгийн "Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн бөгөөд нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, биелүүлээгүй, дутуу төлсөн торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр" гэж заасны дагуу болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/199 дүгээр Журам батлах тухай" тушаалын хавсралт "Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам"-ын 6.6.5-д 271 ба түүнээс дээш хоногийн насжилттай шимтгэлийн өр болон 6.6.4-т заасан гэрээний хугацаанд шимтгэлийн өрийг барагдуулаагүй тохиолдолд хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тус компани нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 2021 оны 07 дугаар сараас 2024 оны 09 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 42,780,750.32 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай" зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дугаар зүйл "Хууль зөрчигчид хүлээх хариуцлага" 44.1.2-т заасан төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг үндэслэн Ричфонд минерал ХХК-с нийгмийн даатгалын шимтгэл 42,780,750.32 төгрөг, түүнд оногдуулсан алданги 19,532,665.66 төгрөг нийт 62,313,415.98 төгрөгийг гаргуулж шимтгэл алдангийг барагдуулж өгнө үү. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар "Төсвийн байгууллагын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө" гэсэн заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч Ричфонд минерал ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 62,313,415.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,
75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар-ын нэхэмжлэлтэй, Ричфонд минерал ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 62,313,415.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар-ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР