| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/00227/И |
| Дугаар | 192/ШШ2025/00966 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/00966
|
2025 02 04 |
192/ШШ2025/00966 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ****** хороо, ******, **************ны байр хаягт байрлах, ************** ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ************ тоот хаягт оршин суух, ******* овогт ******** /РД:******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 27,727,253.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 0****** сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 0****** сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* нь ******** онлайн банкны үйлчилгээг ашиглан орон сууцанд засвар хийх зориулалтаар цалингийн зээл авах хүсэлтийг ирүүлснийг үндэслэн түүнтэй 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 0970/000389/2024 дугаар Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 25,300,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай сарын 1.73 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Цалингийн зээлийн гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,087,750, 23 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1,087,750, 23 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,087,750,23 төгрөг, 2024 оны 1****** сарын 23-ны өдөр 1,087,750, 23 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,087,750, 23 төгрөгийг тус тус төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлийг хуваарийн дагуу төлөх үүргийн биелэлтийг шаардаж түүний эзэмшлийн 89108518 дугаарын утсаар мэдэгдэж, ажлын газарт нь очиж зээл төлөх мэдэгдлийг өгсөн.
Хариуцагч нь цалингийн орлого болон гэр бүлийн орлогоос үүргийн зөрчлийг арилгана гэх амлалтыг өгсөн боловч зээлийн төлбөрөө төлөөгүй. Мөн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөрт багтаан төлөгдөөгүй зээлийн бүх төлбөрийг төлөх санал гаргасныг хүлээн авч, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг дахин тогтоож гэрээний үүргийн зөрчлөө арилгах боломжийг олгосон боловч үүргээ биелүүлээгүй.
Нэмэлт хугацаанд үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 -д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй заалт, Цалингийн зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.2-т Зээлдэгч гэрээний заалтыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн хамт төлүүлэх шаардлага гаргах эрхтэй.
Зээлдэгч нарын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 0970/000389/2024 тоот Цалингийн зээлийн гэрээ-ний үүрэгт 2025 оны 0****** сарын 08-ны өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч *******тай байгуулсан 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 0970/000389/2024 дугаар Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 27,716,253.93 төгрөг шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 11,000 төгрөг нийт 27,727,253.93 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... Миний бие ******* нь **************ны нэхэмжилсэн 27,727,283.93 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 4,600,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 4,600,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 4,600,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 4,600,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4,600,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4,727,253.93 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,727,283.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага, 27,727,283.93 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 4,600,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4,727,253.93 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 0****** сарын 08-ны өдрийн 5/204 дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ************** ХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,727,253.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************** ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,727,253.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 4,600,000 төгрөг, мөн оны 03 дугаар сарын 30-ны өдөр 4,600,000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 4,600,000 төгрөг, 05 дугаар сарын 30-ны өдөр 4,600,000 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 4,600,000 төгрөг, 07 дугаар сарын 30-ны өдөр 4,727,253.93 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296,586.26 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч *******гаас 148,293.13 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 148,293.13 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************** ХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ