| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/00549/И |
| Дугаар | 192/ШШ2025/01261 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/01261
|
2025 02 13 |
192/ШШ2025/01261 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө Номин юнайтед төв, 4 дүгээр давхар хаягт оршин байрлах Номинтав трейд *******/регистрийн дугаар: 5469929/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлттэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Номинтав трейд ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн үндэслэлээ: Манай байгууллага хариуцагч "******* бридж" *******-тай 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр NTT/20/270 дугаар Франчайзийн гэрээг байгуулан тус гэрээгээр эрх ашиглагч "******* бридж" *******-д Эко экспресс Тайм тауэр салбарын нутаг дэвсгэрт барааны тэмдгийг ашиглах эрхийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2030 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 10 жилийн хугацаатай олгосон. Дээрх Франчайзийн гэрээтэй холбогдуулан мөн өдрийн ТТВ/21/2283 дугаар Эд хөрөнгө хөлслөх гэрээ, ТТВ/21/2283 дугаар Худалдааны хамтран ажиллах гэрээ, ТТВ/21/1362 дугаар Лицензийн гэрээг тус тус байгуулсан. Хариуцагч "******* бридж" ******* нь Франчайзийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөх журмыг зөрчсөн бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр "Номинтав Трейд" *******-д хамтран ажиллах хүсэлт өгч, улмаар 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлбөр төлж барагдуулах тухай хүсэлтийг тавьсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч нь сар бүр 5,000,000 төгрөг төлж барагдуулж байхаар харилцан тохиролцож талуудын санаачлагаар Франчайзийн гэрээг дуусгавар болгосон. Гэвч манай компанийн зүгээс удаа дараа төлбөр төлөхийг шаардаж, утсаар холбогдсон боловч хариуцагч нь нэг ч төгрөг төлөөгүй тул манай байгууллагаас ******* бридж *******-с төлбөр гаргуулахаар 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ажиллагаа явуулахад хариуцагч нь хаяг дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй нь тогтоогдож, тус шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 101/ШЗ2024/******* дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс ******* ******* *******-ийн өөр хаягийг олж тодорхойлох боломжгүй байх тул хариуцагч ******* ******* *******-г эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 101/ШЗ2024/******* дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Номинтав Трейд ******* нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө Номин юнайтед төв, 4 дүгээр давхар хаягт байрладаг бөгөөд нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн оршин байгаа харьяаллын дагуу шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 1-2 дугаар тал/
2. Нэхэмжлэлд дурдсан ******* ******* ******* болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх ба түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 101/ШЗ2024/******* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн хаягийг тодорхой бичсэн байхыг шаарддаг тул дээрх тохиолдолд тэрээр шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзнэ. /хавтаст хэргийн 7-9 дүгээр тал/
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж заажээ.
4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* *******/регистрийн дугаар: *******/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунбилэг нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр мэдэгдэж, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг тус тус зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* *******/регистрийн дугаар: *******/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР