| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/06836/И |
| Дугаар | 192/ШШ2025/01260 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/01260
|
2025 02 13 |
192/ШШ2025/01260 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх , 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 9, Засгийн газрын 9 дүгээр байранд байрлах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар/регистрийн дугаар: 6608949/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , , Толгойт гудамж, Титэм хотхон , 8 тоот хаягт оршин суух Ламын гэгээн овогт Пүрэвийн Га*******г/регистрийн дугаар: ЧН*******/,
Хариуцагч: , , Титэм /18103/ хотхон , 25 тоот хаягт оршин суух Боржигон овогт Энхбатын Э******* /регистрийн дугаар: ШУ*******/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 466,704,525.39 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нандинцэцэг, хариуцагч П.Га*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэлмэгсувд, хариуцагч Э.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хуланхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар нь хариуцагч П.Га*******г, Э.Э******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 441,826,515.98 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 49 дүгээр тогтоол, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А273 дугаар тушаалыг тус тус үндэслэж Жижиг дунд үйлдвэрийн газар-аас итгэмжлэл авч миний бие зээлтэй холбоотой маргаанд төлөөлөгчөөр оролцож байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн үндсэн төлбөр 298,591,555 төгрөг, хүү 18,373,723.74 төгрөг, алданги 124,861,237.24 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хүү 18,817,192.89 төгрөг, алданги 149,295,777.5 төгрөг, нийт 466,704,525.39 төгрөгийг нэхэмжилж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь П.Га*******г, Э.Э******* нартай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн SME-00779 дугаартай зээлийн гэрээ, SME-00779 барьцааны гэрээг тус тус байгуулан, очир алмаз оёмол болон хатгамлын үйлдвэрийн төслийн зориулалтаар 298,591,555 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.1 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт эхний нэг жил буюу 12 сарын үндсэн төлбөрөөс төлөхгүйгээр зөвхөн хүүгээ төлөөд яваарай гэх бодлогыг жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжих үүднээс баримталж зээл авсан хүмүүс үндсэн төлбөрөөс эхний нэг жил чөлөөлөгдсөн. Гэрээний дагуу 298,591,555 төгрөгийг П.Га*******гийн Хаан банк ХК-ийн 5059056222 дугаартай дансанд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрийн сангаас шилжүүлсэн. Барьцааны гэрээгээр П.Га*******гийн өмчлөлийн нийт 10 эд хөрөнгийг барьцаалсан. Эхний дугаар адил учраас сүүлийн дугаарыг дурдвал 2474, 2490, 2484, 2483, 2488, 3598, 2475, 2479, 2478, 2481 гэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, холбогдох журмын дагуу барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч нар сар бүрийн 20-ны өдөр төлөлт хийхээр хуваарьт тусгуулсан. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж төлөлтийг хийж, хамгийн сүүлийн төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлснөөр зээлийн бүрэн төлөлт дуусаж хаагдах байсан. Жижиг дунд бизнес эрхлэгчийг дэмжих үүднээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зөвхөн хүүг төлнө. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж үндсэн зээл болон хүүгийн хамт төлөхийг хэргийн 13 талд авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт тусгасан. Зээлдэгч нар хуваарийг анхнаасаа зөрчсөн. Эхний 13 сарын хугацаанд 8 удаагийн төлөлт хийсэн бөгөөд нийт 8,733,333 төгрөгийг төлсөн. Энэ төлсөн дүн эхний 12 сарын хүү буюу 1 жил төлөгдөх хүү 8,957,746.65 төгрөгийг төлөх ёстойгоос хасагдсан. Уг хугацаанаас өнөөдрийг хүртэл нэг ч удаа төлөлт хийгээгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үндсэн зээлийн хувьд огт төлөлт хийгээгүй. Зээлийн хүүгийн хувьд 2019 оны 11 сарын 22-ны өдрөөс эхэлж 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл буюу 1778 хоногоор тооцсон. 298,591,555 төгрөгөөс хэргийн 10 талд авагдсан зээлийн гэрээний 3.1.1-д зааснаар зээлийн жилийн хүү 3 хувь хэдэн төгрөг байна гэхээр жилд төлөх хүүгийн хэмжээ 8,957,746.65 төгрөг байна. Эхний төлсөн төлбөрийг эхний жилийн хүүг төлсөн гэж үзвэл, сүүлийн 4 жилийн хугацааны хүү 35,830,986.06 төгрөгийн хүү төлөх ёстой. Гэтэл манайх үүнээс 18,817,192.89 төгрөгийг нэхэмжилдэг. Үүнээс 116 хоног хасагдана. Учир нь зээлийн гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгаа бөгөөд шүүхэд нэхэмжлэл 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан. 07 дугаар сараас хойш гэрээний хугацаа дуусах өдрүүдэд хасаж тооцоход 2,850,000 төгрөг хасагдаж байна. Алдангийн хувьд төлөх ёстой үндсэн зээлийн төлбөрөөс алдангийг тооцсон. Эхний нэг жил тооцоогүй, 2 дахь жилээс тооцсон. Гэрээний 3.3-д заасны дагуу 0.1 хувийн алдангийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх ёстой байсан. Хөшүүргийн дэлгэрэнгүй тооцоололд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж алдангийг тооцсон, хариуцагч нар 5,872,846.85 төгрөгийн үндсэн зээлийн төлөлтийг хийх ёстой, 0.1 хувь нь 5,872.85 төгрөг гэж байна. Өдөр өдрөөр нь бодож, 3 жилийг дүгнэсэн. Нэхэмжлэлийн шаардлага 50 хувиас хэтэрч байна гэж үзээд үндсэн олгосон зээлийн 298,591,555 төгрөгийн 50 хувиар алдангиа тооцсон. Хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр, хүү, алданги нийт 466,704,525.39 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар сайн дураараа төлөхгүй бол П.Га*******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй. гэж тодорхойлсон.
2. Хариуцагч П.Га*******г, Э.Э******* нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ: Хариуцагч П.Га*******г, Э.Э******* нар нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай байгуулсан. Нэхэмжлэгч талаас зээлийн хүү болон алдангийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сар хүртэл анх нэхэмжлэлдээ тооцоолсон. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үнийн дүнгээр 2024 оны 10 дугаар сар хүртэл нэхсэн байна. Хариуцагч П.Га*******г, Э.Э******* нар нь 2019 онд зээл аваад, зээлээ зориулалтын дагуу ашиглаж, оёдлын үйлдвэрээ байгуулж, оёдлын машин зэргийг нэмж аван ажиллуулж байсан. Үүний дагуу Жижиг дунд үйлдвэрийн сангаас авсан зээл болох 298,000,000 төгрөгийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сар хүртэл хүү болох 8,733,000 төгрөгийг хугацааны дагуу сар бүр төлсөн болохыг нэхэмжлэгч тал татгалзахгүй, манай талаас мөн нотлох баримт гаргаж өгсөн. Шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь 2019 оноос Ковидын цар тахал гарах үе хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан болохыг нотлох юм. 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 тогтоол гарах хүртэлх хугацаанд манай оёдлын цех үйл ажиллагаа явуулж байсан. Үүний дараа ковид гарах үед оёдлын үйлдвэртээ очиж чадахаа больж, хүмүүс ажилдаа ирэхээ больсон. Үүнээс гадна ажилчдын цалинг тавьж чадахгүй, үйлчлүүлэгчээ алдсан, үүнээс шалтгаалж зээлийн төлбөр төлөх хугацаа хойшилсон. Ковидын цар тахлын зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай Жижиг дунд үйлдвэрийн газрын даргын А42 тушаал гарсан. Тушаалд 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээл авсан энгийн зээлдэгчид хамаарах зээлдэгч нарт хүндрэл учруулахгүйгээр зээлийн хүү, алданги тооцохгүй гэж гарсан. Тушаалын дагуу манай талаас хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Ковидын цар тахлыг үеийг тохиолдуулан тушаалын дагуу манай зээлийн төлөлтийг хойшлуулах, зээлийн хүү, алданги битгий тооцож өгөөч гэх хүсэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан. Тус хүсэлтийн дагуу Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга н.Эрдэнэсайхан 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хариу өгсөн. Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолыг харж байгаа, зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай А373 тушаалын хүрээнд зээлийн төлбөр, хүүгийн төлбөрийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хойшлуулах шийдвэрт танай байгууллага хамрагдахгүй, зээлийн хүү, алдангийг тооцно гэсэн. Тушаалын доод хэсгийг харахаар дээрх хугацаанд үндсэн зээлийн хүү, алданги, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн зөрчлийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийг барьцаа болон бусад эд хөрөнгөөс хангуулах, улсын төсвийн хөрөнгөөс олгосон зээлийг зориулалтын дагуу зарцуулж буй эсэх талаар хууль хяналтын байгууллагаар шалгуулах арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэж байна гэжээ. Хуанлийн 10 хоногийн дотор төлж барагдуулахыг шаардаж байна гэсэн шаардлага ирсэн. Тус шаардлагаас үзэхэд манай байгуулсан зээлийн гэрээг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр цуцалсан байна. Иргэний хууль болон 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Улсын дээд шүүхийн 3 дугаартай зөвлөмжид хууль болон гэрээнд зааснаар аль нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болохыг гэрээг цуцлах гэнэ. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх дуусгавар болно гэж заасан. Иймд гэрээ цуцлагдсан буюу үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх дуусгавар болсон тул хүү, алдангийг төлөхөөс татгалзаж байна. Харин зээлийн гэрээний үндсэн шаардлага болох 298,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. 2021 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэлх хугацааны буюу зээлийн гэрээ цуцлагдсан өдөр хүртэлх хүү болох 3,760,204 төгрөгийн хүүг төлөхөд татгалзах зүйлгүй. гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 000205796 дугаар хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаар Монгол Улсын Засгийн газрын тогтоол, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А-273 дугаар Монгол Улсын хүнс хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн SME-00779 дугаар зээл болон барьцааны гэрээ, хавсралтын хамт, *******, *******, *******, *******, *******, , , , , дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/268 дугаар албан бичиг, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга.
4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариуцагчаас олгосон итгэмжлэл, П.Га*******гийн хөшүүргийн жагсаалтын дэлгэрэнгүй хүснэгт, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрчилгээ, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 00035 дугаар мэргэжлийн гэрчилгээ, 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн зарлагын баримт, захиалгын хуудас, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, БНГ201904/01 дугаар бэлтгэн нийлүүлэх гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1473 дугаар дүүргийн ны Засаг даргын тодорхойлолт, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын баримт, П.Га*******гийн зээл зарцуулалтын тайлан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар хариуцагч П.Га*******г, Э.Э******* нарт холбогдуулан зээлийн төлбөрт 298,591,555 төгрөг, хүүгийн төлбөрт 18,817,192.89 төгрөг, алдангийн төлбөрт 149,295,777.5 төгрөг, нийт 466,704,525.39 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч П.Га*******г, Э.Э******* нар барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардлага болон зээлийн төлбөрийг бүхэлд нь зөвшөөрч хүү, алдангийн төлбөрийн зарим хэсгийг эс зөвшөөрснөөр талууд маргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч нар тус газраас жилийн 3 хувийн хүүтэй 298,591,555 төгрөгийн зээлийг үйлдвэрлэлээ өргөтгөх, үндсэн хөрөнгө худалдаж авах зорилгоор 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар эхний жилийн хүү болох 8,733,333 төгрөгийг төлөөд өнөөдрийг хүртэл хүү огт төлөөгүй тул гэрээг цуцалж зээл, хүү, алдангийн төлбөрийг шаардаж байгаа. Үүргээ биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Алдангийн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрийн 50 хувиар тооцсон гэж тайлбарласан.
3. Хариуцагч П.Га*******г, Э.Э******* нарын зүгээс нэхэмжлэгч тал 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/268 тоот албан бичиг өгснөөр зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзээд энэ хугацаанаас хойшхи хүүгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй, цар тахал гарч үйл ажиллагаагаа явуулж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан тул алдангийн төлбөрийг мөн бүхэлд нь төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан.
4. Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр SME-00779 дугаар зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгч нь жилийн 3 хувийн хүүтэй 298,591,555 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаагаар зээлдүүлэхээр харилцан тохиролцож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр SME-00779 дугаартай барьцааны гэрээ байгуулсан байх ба энэ гэрээний дагуу , , , 51 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201052474 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө, , , , 57 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201052475 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө, , , , 59 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201052478 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө, , , , 52 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201052490 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө, , , , 54 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө, , , , 56 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө, , , , 58 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө, , , , 60 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201052481 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө, , , , 53 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201052484 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө, , , , 55 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201052488 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцагч П.Га*******г нь барьцаалсан, ипотек хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн байна.
5. Зохигчид гэрээний тохиролцоо, зээлийн эргэн төлөлт, хариуцагч нараас нийт 8,733,333 төгрөг төлсөн талаар маргаагүй боловч гэрээг хэдийд цуцлагдсан гэж үзэх, алдангийн төлбөрийг бууруулах эсэх талаар маргасан байна.
6. Хэргийн материалд 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/268 дугаартай Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг авагдсан ба энэ баримтыг хариуцагч нарын зүгээс гэрээг цуцлах санал гэж үзсэн байна. Тус албан бичгийг цуцлах санал гэж үзэх боломжгүй байх ба харин нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар шүүхэд хандсанаар гэрээг цуцалсан гэж үзэхээр байна.
7. Зээлийн гэрээтэй холбоотой хариуцагч нарын үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд байх ба зээлийн зориулалт нь үндсэн хөрөнгө буюу үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдаж авах зориулалттай байжээ. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол гарсантай холбогдуулан бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоосон нь нийтэд илэрхий үйл баримт юм. Энэ хугацаанд хүнсний хангамжаас бусад төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжгүй байсан нь үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдоно.
8. Хариуцагч нарын үүргээ гүйцэтгээгүй хугацаа, Засгийн газраас хөл хорио тогтоосон хугацаа, үйлдвэрлэл цаашид хэвийн явагдаж зээлээ төлөх боломжтой болох хугацаа зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч нарыг зээлийн үүргээ гүйцэтгээгүй гэж үзсэн нийт хугацааны 50 хувьд нь гэм буруугүй гэж шүүх үзсэн тул энэ хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар бууруулан тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Талууд гэрээгээр алданги тооцохоор тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т зааснаар алдангийн 50 хувийн төлбөр болох 74.647.888 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна.
9. Хариуцагч нар өнөөдрийг хүртэлх 5 жилийн хүүгийн төлбөрөөс 1 жилийн хүүгийн төлбөрийг төлсөн, үлдэх 4 жилийн хүү болох 35.830.986 төгрөгийг төлөөгүй байна. Гэвч нэхэмжлэгч нь хүүгийн төлбөрт 18,817,192.89 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын зарчимд нийцэх юм.
10. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлийн 202.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул зээлийн төлбөрт нийт 392.056.635 төгрөг /зээл 298,591,555 төгрөг, хүү 18,817,192.89 төгрөг, алданги 74.647.888 төгрөг /-ийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
11. Хариуцагч П.Га*******г нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн SME-00779 дугаартай барьцааны гэрээ, түүний дагуу үүссэн ипотекийн талаар маргаагүй. Талуудын хооронд байгуулагдсан энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ эс биелүүлбэл барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч П.Га*******г, Э.Э******* нараас 2,118,233 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д заасныг тус тус баримтлан П.Га*******г, Э.Э******* нараас 392,056,635 төгрөгийг гаргуулан Жижиг дунд үйлдвэрийн газар-т олгож, нэхэмжлэлээс 74,647,888 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч П.Га*******г, Э.Э******* нар зээлийн гэрээний үүргээ эс биелүүлбэл , , , 51 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2201052474, гэрчилгээний ******* дугаартай үл хөдлөх хөрөнгө, , , , 57 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2201052475, гэрчилгээний ******* дугаартай үл хөдлөх хөрөнгө, , , , 59 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2201052478, гэрчилгээний ******* дугаартай үл хөдлөх хөрөнгө, , , , 52 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2201052490, гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, , , , 54 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн , гэрчилгээний ******* дугаартай үл хөдлөх хөрөнгө, , , , 56 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, , , , 58 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн , гэрчилгээний ******* дугаартай, үл хөдлөх хөрөнгө, , , , 60 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2201052481, гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, , , , 53 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2201052484, гэрчилгээний дугаартай үйл хөдлөх хөрөнгө, , , , 55 тоот хаягт байрлах, 35.03 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2201052488, гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч П.Га*******г, Э.Э******* нараас 2,118,233 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР