2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/01230

 

 

 

 

 

 

 

2025 02 12

 

 

 

 

192/ШШ2025/01230

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Хаан Банк цамхаг хаягт оршин байрлах Хаан Банк ХК/регистрийн дугаар: 2693321/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ба*******г эрэн сурвалжлуулах хүсэлттэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хаан Банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ба*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн үндэслэлээ: Зээлдэгч Б.Батзориг нь Хаан банк ХК-ийн Лизингийн бизнесийн газар тооцооны төвтэй 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/201844140262 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 1,999,900 төгрөгийн хэрэглээний зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, тус зээлийн гэрээнд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ЗГ/201844140262-1 тоот нэмэлт гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/201844140262-02 тоот нэмэлт гэрээг тус тус байгуулан зээлийн эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан. Мон зээлдэгч Б.Батзориг нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/20190117166211-24 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 2,079,600 төгрөгийн хэрэглээний лизингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж, тус зээлийн гэрээнд ЗГ/20190117166211-24-01 тоот нэмэлт гэрээ байгуулан зээлийн эргэн төлөх хуваарьт мөн оорчлөлт оруулсан. Зээлдэгч Б.Батзориг нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй тул банк хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг 72 дугаар гудамжны 26 тоот хаягаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны 142/ШЗ2024/******* дугаартай захирамжаар Б.Батзориг нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Батзориг нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд тэдгээрийн оршин суугаа болон байгаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ачит ургийн овогт Балжиннямын Батзориг/регистрийн дугаар: ОИ*******/-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/201844140262 тоот зээлийн гэрээ, БГХ201844140262 тоот барьцааны гэрээний хуулбар, зээл хүсэгчийн анкетын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ/2019011716611-24 тоот зээлийн гэрээ, БГХ/2019011716611-24 тоот барьцааны гэрээний хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, цалингийн орлоготой зээл хүсэгчийн зээлийн өргөдлийн маягтын хуулбар, хэрэглээний лизингийн зээлийн зориулалтын дэлгэрэнгүй танилцуулгын хуулбар, зээл хүсэгчийн анкетын хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/201844140262-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийн хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/2019011716611-24-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, Б.Ба*******н Хаан Банк ХК-д гаргасан өргөдлийн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/201844140262-02 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, Б.Ба*******н иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 61/1430 дугаар зээл төлөх мэдэгдлийн хуулбар, зээлийн бүртгэлийн картын хуулбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШЗ2024/******* дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

1. Нэхэмжлэгч Хаан Банк ХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Хаан Банк цамхаг хаягт байрладаг бөгөөд нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн оршин байгаа харьяаллын дагуу шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 1-2 дугаар тал/

 

2. Нэхэмжлэлд дурдсан Б.Батзориг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх ба түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй болох нь Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШЗ2024/******* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн хаягийг тодорхой бичсэн байхыг шаарддаг тул дээрх тохиолдолд тэрээр шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзнэ. /хавтаст хэргийн 42-43 дугаар тал/

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж заажээ.

 

4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Балжинням овогтой Батзориг/регистрийн дугаар: ОИ*******/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Маралгоо нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр мэдэгдэж, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг тус тус зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Балжинням овогтой Батзориг/регистрийн дугаар: ОИ*******/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ХИШИГБААТАР