| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0728/З |
| Дугаар | 128/ШШ2024/1026 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/1026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.******* /РД: /
Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны сайд
Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Салбар зөвлөл
Гуравдагч этгээд: Д.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.******* /цахимаар/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, гуравдагч этгээд Д. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжпэх ухааны яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 15 дугаартай "Хариу хүргүүлэх тухай Ж.*******ыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах
1.2. Мөн Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2024 оны 05 дугаар зүйлийн 24-ний өдрийн 20 дугаар Нэр дэвшүүлж, санал болгох тогтоол-ыг хүчингүй болгуулах,
1.3. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ын *******ыг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,
1.4. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх;
Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Нэхэмжлэгч Ж.******* нь Боловсролын сургалтын байгууллага болох аймгийн сумын дунд сургуульд 2003 оны 08 дугаар сараас 2011 оны 9 сар хүртэл багш болон сургалтын менежерээр,... аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/75 дугаар захирамжаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дүгээр захирамжаар Боловсрол шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар Говь алтай аймаг дахь Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилогджээ.
2.2. аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын /хуучнаар/ даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж тус шалгалт зохион байгуулах комиссыг Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Боловсрол шинжлэх ухааны яамны /хуучнаар/ Салбар зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор байгуулжээ.
2.3. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/142 дугаар албан тушаалын тодорхойлолт батлах тухай тушаалаар Аймгийн Боловсрол, шинжлэн ухааны газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан[1] байх бөгөөд албан тушаалын ангилал Ахлах түшмэл ТЗ-4 байхаар тусгасан бөгөөд уг тушаалын нэгдүгээр хавсралтын 3-т Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын туршлага хэсэгт ...Боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтан, эсхүл нийгмийн ажилтнаар 5-аас доошгүй жил ажилласан байх...[2] шалгуурыг хангасан нэр дэвшигчийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцуулахаар байна.
2.4. Салбар зөвлөлөөс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын ажлын байрны сул орон тоонд Ж.*******, Д. нарын 2 иргэн өрсөлдөхөөр материал ирүүлснээс Ж.*******ыг ажилласан жилийн туршлагын шаардлага Боловсролын сургалтын байгууллагад 10 жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангаагүй үндэслэлээр сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзаж, Д.ийн бүртгэл баталгаажиж, сонгон шалгаруулалтад оролцон 65.4 оноогоор дүгнэгджээ.
2.5. Нэхэмжлэгч Ж.*******аас сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн хугацааг Боловсролын байгууллагад ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцуулах хүсэлт гаргасанг Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар албан бичгээр хууль, албан тушаалын тодорхойлолтод нийцэхгүй үндэслэлээр сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй болохыг мэдэгдсэн байна.
2.6. Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, Шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар тогтоолоор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд Д.ийг томилуулахаар нэр дэвшүүлж, улмаар уг албан тушаалд томилохыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад санал болгосон.
2.7. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар Ж.*******ыг албан тушаалаас чөлөөлжээ.
2.8. Маргаж буй албан тушаал буюу аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Д.ийг томилсон байна.
2.9. Нэхэмжлэгч Ж.******* дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамж, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамж, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр захирамжуудаар тус тус нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.10. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийх явцдаа 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дүгээр шүүгчийн захирамжаар Д.ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогт ын ******* нь аймагт бүрэн дунд боловсрол эзэмшиж, 2003 онд Улаанбаатар хотод Улсын багшийн их сургуулийг Түүх-Нийгмийн ухааны багш, 2013 онд Эдийн засаг, бизнесийн дээд сургуулийг Нягтлан бодогч-Хяналт мэргэжлээр мөн 2008 онд Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийг Боловсролын удирлагаар магистр зэрэгтэй төгссөн.
Ажлын гараагаа 2003 онд сумын сургуулиас Түүх-Нийгмийн ухааны багшаар эхэлж 2012 он хүртэл багш, Нийгмийн ажилтан, Сургалтын менежерээр тасралтгүй ажиллаж 2012 оны сүүлээс 2016 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл сумын Засаг даргын Тамгын газарт Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан. 2017 оноос 2020 оны 11 сар хүртэл ХААН банкны тооцооны төвд теллер, эдийн засагч, борлуулалт үйлчилгээний ажилтан, тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2020 оны 11 сараас тус сумын Засаг даргаар ажиллаж ур чадвар, авьяасаараа үнэлэгдэн 2021 оны 10 дугаар сард аймгийн Боловсрол, шинжпэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн ба 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн БШУ-ны сайдын Б/25 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.
2021 онд Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж эхлэх үед аймгийн Засаг даргын томилгоогоор томилогдож байсан бол 2023 оны 08 дугаар сараас шинэ Боловсролын ерөнхий хуулийн заалтаар босоо удирдлагатай болж 2023 оны 10 дугаар сард аймгийн Засаг дарга ажлаас чөлөөлж мөн сард БШУ-ны сайд Л.*******гийн тушаалаар томилогдсон болно.
2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр БШУ-ны яамнаас аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж 2024 оны 05 дугаар сарын 14-нд анкет холбогдох материалыг миний бие илгээсэн. 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ямар нэг хариу ирүүлээгүй бөгөөд тус өдрийн өдөр 14 цагийн орчимд яамнаас шинжээч н.******* нь дугаарын утсаар ярьж багшилж байсан хугацааны тушаалуудыг бүрэн болгож өгөхийг үүрэгдсэн.
Миний бие сумын дунд сургууль болоод цогцолбор сургуулийн бичиг хэрэг болон захирлуудтай холбогдон зарим тушаалуудыг эх хувиар нь олж 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагаас /шаардсан хугацаа/ өмнө ******* имэйл хаягт хүргүүлсэн болно. Анх сумын дунд сургуульд 2003 оны 08 дугаар сард багшаар орж 2 жил ажилласан тушаал болон нийгмийн ажилтнаар 2 жил ажилласан тушаал, сургалтын менежерээр 5 жил ажилласан тушаалууд олдоогүй тул тус сургуулиудаас тодорхойлолт авч н.*******ийн хэлсэн ******* имэйл хаягт хүргүүлсэн болно.
Шалтгаан нь: Тус сургуулийн 1996 оноос 2012 он хүртэлх захирлын тушаалууд бүгд олдохгүй архивт байхгүй байгаа тул одоогийн захирал Б.******* нь тодорхойлолт хийж өгсөн болно.
Гэтэл 2024 оны 05 дугаар сарын 21-ний орой миний анкет цуцлагдаж шалгалтад орох боломжгүй болж өрсөлдөгч этгээд болох Д.ийн анкет баталгаажиж шалгалтад орох эрх үүссэн тул үүнийг эс зөвшөөрч миний бие 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд хандаж өргөдөл гаргасан. Гол шалтгаан нь Боловсролын ерөнхий хуулийн заалт ёсоор 10 жил боловсрол сургалтын байгууллагад ажилласан байх түүн дотроо 5 жил удирдах ажил эсвэл багш байх гэсэн заалт зөрчигдөж 1 жил 3 сар дутсан гэдэг үндэслэлээр шалгалтад орох боломжгүй гэсэн хариуг өгсөн. /Төрийн албаны тухай хуульд заасан бусад шаардлагууд нь бүрэн нийцэж байгаа болно/
Энэ хариу ирсэний дараа миний зүгээс тус газарт Боловсрол, шинжлэх ухааны газарт ажиллсан хугацааг дүйцүүлж тооцож өгөхийг хүссэн өргөдөл хүргэсэн. 05 дугаар сарын 21-ний өдрийн орой бол хариу ирээгүй тул өглөө нь яаман дээр очиход 9 цагт миний өргөдлийн хариу өгнө гээд намайг 105 тоотод дуудсан. Хуулийн заалтгүй гэдгээр яамны зүгээс түдгэлзүүлсэн гэж Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга н.*******, шинжээч н.*******, мэргэжилтэн н.******* нар хариуг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 15 дугаартай албан бичгээр хариу өгсөн. Энэ үед 9 цаг 00 минутад эхлэх ёстой шалгалт эхлээгүй байсан яамны дээрх нөхөд тайлбар энэ тэрээ яриад надад албан бичгийг өгөхөд 9 цаг 15 минут болсон байсан. Миний бие шалгалт чинь эхэлсэн үү гэхэд үгүй гэж тэдгээр нөхөд хариулсан, тэгэхэд би 9 цаг 15 минут болсон байна шүү гэж хэлээд гарсан болно.
Миний бие нэгдүгээрт шалгалт цагтаа эхлээгүй, хоёрдугаарт сонгон шалгаруулалтын тусгай шалгалтын зар дээрээ зөвхөн эх хувиар бүх зүйлийг бүртгэж баталгаажуулж шалгалтад оруулна гэсэн үг, өгүүлбэр байсан хэрнээ миний биеийг 1 жил 3 сар гэдгээр шалтгаалж хассан мөртлөө Д.ийн материалыг /багшилж байсан тушаал олдоогүй/ эх хувиар биш сургуулийн тодорхойлолтыг үндэслэн бүртгэж шалгалтад оруулсныг хууль бус гэж үзэж, Төрийн албаны зөвлөлд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өргөдөл өгсөн. Төрийн албаны зөвлөлөөс Өргөдлийн хариу 2024 оны 06 дугаар сарын 17-нд өнөөдөр ирэхдээ дээрх асуудлыг шийдээгүй Д.ийн талд хариу өгсөн тул дараагийн шат болох шүүхэд хандаж байна.
Ингээд Д. 65 оноогоор тэнцсэн байсан. 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн БШУ-ны сайдын Б/25 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Яамны шинжээч н.******* чөлөөлөх тушаал гарсныг 2024 оны 06 дугаар сарын 07-ны орой 19 цаг 10 минутад залгаж хэлэх гэсэн дуудлагыг би 21 цагт харж залгахад хэлсэн. Мөн 2024 оны 06 дугаар сарын 09-ний амралтын өдөр залгаж ажил авна хүлээлцэх зүйл бэлд гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын /хуучнаар/ даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж тус шалгалт зохион байгуулах комиссыг Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Боловсрол, шинжлэх ухааны яамны /хуучнаар/ Салбар зөвлөлийн 2024 оны 18 дугаар тогтоолоор байгуулсан. Тус сонгон шалгаруулалтад оролцохоор Д., Ж.******* нар Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд хүсэлт ирүүлсэн.
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай 25 дугаар хавсралтаар баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-н 5.1-д Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ: гэж зааж, тухайн болзолд 5.1.10-т зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх. гэж заасан.
Нэхэмжлэгч Ж.******* нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны Албан тушаалын тодорхойлолт батлах тухай А/142 дугаар тушаалаар баталсан Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалд тавигдах тусгай шаардлага-н туршлага хэсгийн боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтан, эсхүл нийгмийн ажилтнаар 5-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангаагүй.
Дээр дурдсан журмын 6.6-д 6.6.1.бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн албан хаагч, иргэнийг энэ журмын 5.1-т заасан болзлыг хангаж байгаа эсэхийг хянах; 6.6.2.зарлагдсан ажлын байрны албан тушаалын тодорхойлолттой танилцах, тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг хянах; гэж шалгалтын комиссын чиг үүргийг заасан.
Тодруулбал нэхэмжлэгч Ж.******* нь боловсролын сургалтын байгууллагад нийт 8 жил, 7 сар, 21 хоног ажилласан юм. Боловсролын ерөнхий хуулийг 2023 оны 07 сарын 7-ны өдөр УИХ-аас шинэчлэн баталж тус хуулийн 28.4-т Аймаг, нийслэлийн боловсролын газрын даргад тавих тусгай шаардлагыг доор дурдсанаар хуульчилсан, Үүнд: 28.4.1.боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтан, эсхүл нийгмийн ажилтнаар таваас доошгүй жил ажилласан, магистр зэрэгтэй байх; 28.4.2.боловсрол судлал, багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, төрийн болон боловсролын удирдлага, төлөвлөлт, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, нийгмийн ажил, сэтгэл зүйн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байх." гэж заасан.
Ирүүлсэн баримт бичиг шаардлага хангаагүй байсан ч дээрх журмын 7.7-д Комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал шаардах, нягтлах эрхтэй." гэж заасныг үндэслэн тухайн үед сонгон шалгаруулалтад оролцохоор хүсэлт ирүүлсэн нэхэмжлэгч Ж.*******аас нэмэлт баримт бичиг шаардсан. Шаардсаны дагуу ирүүлсэн баримт бичиг дэх туршлага мөн шаардлага хангахгүй байсан тул журмын 7.8 дахь заалтыг үндэслэн бүртгэх эсэхийг шалгалтын комиссын хуралдаанаар хэлэлцэн бүртгэхээс татгалзсан. Энэ талаар нэхэмжлэгч Ж.*******т мэдэгдсэн болно.
Нэхэмжлэгч Ж.******* нь хууль болон Боловсрол, шинжлэх ухааны газрын /хуучнаар/ даргын албан тушаалын тодорхойлолтод тавих шаардлагыг тус тус хангахгүй, сонгон шалгаруулах үйл ажиллагаа зохих хууль, журмын дагуу зохион байгуулагдсан тул Ж.*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3.3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боловсролын ерөнхий хуулийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хурлаас шинэчлэн баталж тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн боловсролын газрын даргад тавих тусгай шаардлагыг доор дурдсанаар хуульчилсан. Үүнд: "28.4.1. ...Боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтан, эсхүл нийгмийн ажилтнаар таваас доошгүй жил ажилласан, магистр зэрэгтэй байх..., 28.4.2-т ...боловсрол судлал, багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, төрийн болон боловсролын удирдлага, төлөвлөлт, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, нийгмийн ажил, сэтгэл зүйн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байх..." гэж заасан.
Нэхэмжлэгч Ж.******* нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны "Албан тушаалын тодорхойлолт батлах тухай А/142 дугаар тушаалаар баталсан Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалд тавигдах тусгай шаардлага"-н туршлага хэсгийн "боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтан, эсхүл нийгмийн ажилтнаар 5-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангаагүй. Боловсролын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургууль, их сургууль байна. гэж заасан бөгөөд Ж.******* нь дээрх шаардлагыг хангаагүй тул шалгалтад оролцох эрх олгоогүй. Үүнийг шалгалт болохын өмнө мэдэгдсэн. Журамд заасны дагуу шалгалтын комисс нь баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт баримт шаардаж болно гэж заасан. Иймд Ж.*******аас нэмэлт баримт шаардаж, ирүүлсэн баримт нь боловсролын сургалтын байгууллагад ажилласан хугацааг нотолж байгаа эсэх шаардлагыг хангаагүй учир сонгон шалгаруулалтад Ж.*******ыг бүртгээгүй гэв.
3.4. Гуравдагч этгээд Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д. 1969 онд аймагт төрсөн. Гадаад хэлний багшийн мэргэжилтэй. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Төрийн Удирдлагын Академийг төгсөж АНУ, БНЭУ, Солонгос, ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн. Боловсролын салбарт 31 жил, аймгийн Боловсрол, Шинжлэх Ухааны газарт 17 жил үүнээс 10 жил гадаад хэлний боловсрол хариуцсан мэргэжилтнээр, сүүлийн 7 жил ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2024 оны 06 сарын 11-ний өдрөөс аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байна.
Миний бие төрийн албаны шалгалтад тэнцэж тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага хангасан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Боловсролын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлагыг ханган сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Миний бие сургалтын байгууллага болох Гуулин тосгоны сургуульд 1993-2007 онд тасралтгүй 15 жил гадаад хэлний багшаар ажиллаж байгаад аймгийн Боловсрол соёл урлагийн газрын санаачилгаар 2007 оноос дэвшин ажиллаж гадаад хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар 17 жил ажилласан.
Нэхэмжлэгч Ж.******* Д.ийн 15 жил багшилсан материал, тушаал олдоогүй эх хувиар биш сургуулийн тодорхойлолтыг үндэслэн бүртгэсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Миний бүрдүүлж өгсөн Дэлгэр сумын Гуулин багийн дунд сургуулийн захирлын 1993 оны 08 сарын 30-ны өдрийн 15 тоот тушаал, мөн тус сургуулийн захирлын 2007 оны 09 сарын 01-ны өдрийн тушаалууд энэ мэдээлэл ор үндэсгүй худал мэдээлэл болохыг нь батална. Би сургуулийн захиргаанаас ямар ч тодорхойлолт гаргуулж аваагүй. Нэхэмжпэгч Ж.*******ын хувьд БШУГ-ын даргын албан тушаалын тодорхойлолтод тавигдах 10 жил сургалтын байгууллагад ажилласан байх шалгуур, шаардлагыг хангахгүй 2 шалтгаан байгаа болно. Үүнд: 1.Боловсролын сургалтын байгууллагад 8 жил хэдэн сар ажилласан. сумын сургуульд 2003.08-2011.08 сар хүртэл 8 жил, сургуульд 2014 онд 9 сар ажилласан.
Тайлбар: Боловсролын ерөнхий хуулинд боловсролын сургалтын байгууллага нь: 18 дугаар зүйл.Боловсролын сургалтын байгууллага, 18.1. Боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургууль, их сургууль байна. 2.БШУГ-т хууль бус томилгоотой 2 жил ажилласан нь сургалтын байгууллагад багшаар ажилласан жилд орохгүй.
Учир нь БШУГ нь сургалтын байгууллага биш орон нутгийн боловсролын асуудал эрхэлсэн байгууллага юм. 28 дугаар зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага 28.1.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэлд боловсролын газар, нийслэлийн дүүрэгт боловсролын хэлтэс байна гэж заасан учир энэ хугацааг дүйцүүлэх боломжгүй юм. Иймд миний бие төрийн албаны хууль, сонгон шалгаруулалтын журмын дагуу өөрийн материалыг хугацаанд нь бүрэн гүйцэд бүрдүүлэн сонгон шалгаруулалтад тэнцэн меррит зарчмын дагуу томилогдон ажиллаж байгаа тухай тайлбарыг хүргүүлж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжпэх ухааны яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 15 дугаартай "Хариу хүргүүлэх тухай Ж.*******ыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
4.1.1.Нэхэмжлэгчээс Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182 дугаар тушаалаар дүйцүүлэх боломжгүй бол энэхүү шаардлагаасаа татгалзаж болно. Харин сонгон шалгаруулалт цагтаа эхлээгүй, материалыг эх хувиар өгөөгүй гэх шаардлагаа дэмжиж байна гээд ...2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар ажиллаж байсан хугацаагаа боловсрол сургалтын байгууллагад ажилласан хугацаагаар дүйцүүлэн тооцуулах тухай өргөдөл гаргасан боловч 2024 оны 05 дугаар сарын 22-ны өглөө 09 цаг 15 минутад хариу албан бичгийг өгснөөс үзвэл Сонгон шалгаруулалт 2024 оны 05 дугаар сарны 22-ны өдрийн 09 цаг 00 минутад буюу товлосон цагтаа эхлээгүй, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан 2 жил 8 сарын хугацааг боловсролын сургалтын байгууллагад ажилласнаар дүйцүүлэн тооцвол миний ажилласан жил шаардлага хангана гэж үзэж байна... гэх үндэслэлээр маргаан бүхий сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар маргахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Боловсролын ерөнхий хуулийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хурлаас шинэчлэн баталж тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн боловсролын газрын даргад тавих тусгай шаардлагыг доор дурдсанаар хуульчилсан. Үүнд: "28.4.1. ...Боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтан, эсхүл нийгмийн ажилтнаар таваас доошгүй жил ажилласан, магистр зэрэгтэй байх..., 28.4.2-т ...боловсрол судлал, багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, төрийн болон боловсролын удирдлага, төлөвлөлт, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, нийгмийн ажил, сэтгэл зүйн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байх..." гэж заасан. Гэтэл Ж.******* нь Боловсролын сургалтын байгууллагад нийтдээ 8 жил 7 сар 21 хоног ажилласан байсан. Нэгэнт сонгон шалгаруулалтад оролцогч хуульд заасан шаардлага хангахгүй байгаа учир сонгон шалгаруулалтад оролцуулахаар бүртгэх боломжгүй... гэх хариуг өгсөн.
4.1.2.Хавтас хэрэгт авагдсан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/142 дугаар албан тушаалын тодорхойлолт батлах тухай тушаалаар Аймгийн Боловсрол, шинжлэн ухааны газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан[3] байх бөгөөд уг тушаалын нэгдүгээр хавсралтын 3-т Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын туршлага хэсэгт ...Боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтан, эсхүл нийгмийн ажилтнаар 5-аас доошгүй жил ажилласан байх...[4] шалгуурыг хангасан нэр дэвшигчийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцуулахаар байна.
4.1.3.Харин нэхэмжлэгч Ж.*******ын хувьд Боловсролын сургалтын байгууллага болох аймгийн сумын дунд сургуульд 2003 оны 08 дугаар сараас 2011 оны 9 сар хүртэл багш[5] болон сургалтын менежерээр[6],...2021 оны 10 сараас 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг[7] хүртэл аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус нийт 8 жил 7 сар 21 хоног ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдож байх боловч Боловсролын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл Боловсролын сургалтын байгууллага гээд 18.1-д Боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургууль, их сургууль байна заасан хуулийн болон дээрх аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан албан тушаалд тавигдах ...Боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил... ажилласан байх тусгай шаардлагыг хангахгүй байна.
4.1.4.Хэдийгээр нэхэмжлэгчээс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан 2 жил 8 сарын хугацааг боловсролын сургалтын байгууллагад ажилласнаар дүйцүүлэн тооцвол миний ажилласан жил шаардлага хангана гэж үзэж байна... хэмээн маргах боловч энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Боловсролын сургалтын байгууллага нь сургалтын үйл ажиллагаа явуулж боловсрол эзэмшүүлдэг, боловсролын баримт бичиг олгох чиг үүрэгтэй. Боловсролын газар нь боловсролын сургалтын байгууллагуудыг сургалт, арга зүйн удирдлагаар хангах, Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны шийдвэр гаргах чиг үүрэг бүхий байгууллага юм...гэх тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.
4.1.5.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан 2 жил 8 сарын хугацааг Боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан боловсролын сургалтын байгууллагад хамаатуулах боломжгүй тул дээрх хугацааг тооцох боломжгүй юм.
4.1.6.Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182 дугаар Журам батлах тухай тушаалын нийтлэг үндэслэлийн 1.1-д Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежоос бусад боловсролын сургалтын байгууллагын ректор, захирал, эрхлэгчийн албан тушаалд тавих тусгай шаардлагад заасан хугацааг Боловсролын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 25, 28 дугаар зүйлд заасан байгууллагад ажилласан жилтэй дүйцүүлэн тооцоход энэхүү журмыг баримтална гэж зааснаас үзвэл энэхүү журам нь тус маргааны үйл баримтад хамаарахааргүй байна.
4.1.7. Иймд Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжпэх ухааны яамны дэргэдэх Салбар зөвлөлийн нэхэмжлэгч Ж.*******ыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд тавигдах туршлага хэсгийн ажилласан жилийн тусгай шаардлагыг хангаагүй гэж үзэн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 15 дугаартай "Хариу хүргүүлэх тухай Ж.*******ыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзсан шийдвэр нь хуульд үндэслэгдсэн, үндэслэл бүхий байх тул тус актыг хүчингүй болгуулах нэхэжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
4.2.Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар Нэр дэвшүүлж, санал болгох тогтоол[8]-ыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
4.2.1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө гээд 27.2-д сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ, 27.3-д Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилногэж заасны дагуу хариуцагчаас энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2.2-т тус тус зааснаар Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн тусгай шалгалтыг зохион байгуулжээ.
4.2.2.Тус хэргийн гуравдагч этгээд болох Д.ийн аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгүүлэн холбогдох материалыг бүрдүүлэн[9] өгсөн баримтуудыг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.ээс ирүүлсэн баримтуудтай харьцуулан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан албан тушаалд тавигдах шалгуурыг хангасан эсэх талаар нягтлан шалгахад[10] Боловсролын ерөнхий хуульд болон нэр дэвшигчид тавигдах баримт материалын шаардлагыг хангахгүй гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
4.2.3.Мөн гуравдагч этгээдийн хувьд сонгон шалгаруулалтад оролцон хууль эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэгийн үнэлгээ 6 оноо, дүн шинжилгээ хийх чадварын үнэлгээ 8 оноо, асуудал шийдвэрлэх чадварын үнэлгээ 5 оноо, монгол хэлний ярианы болон бичгийн чадварын үнэлгээ 10 оноо, удирдан зохион байгуулах чадварын үнэлгээ 7.2 оноо, манлайлах чадварын үнэлгээ 7.7 оноо, багаар ажиллах чадварын үнэлгээ 7.6 оноо, төсөв санхүү хүний нөөц, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх чадварын үнэлгээ 13.9 оноо, нийт 65.4 оноогоор дүгнэгдэн[11] тус тусгай шалгалтад тэнцсэн.
4.2.4.Дээрх сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, Шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 тусгай шалгалтыг энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.6-д хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар тогтоол гарган, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд Д.ийг томилуулахаар нэр дэвшүүлж, улмаар уг албан тушаалд томилохыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад санал болгосон байна.
4.2.5.Иймд маргаан бүхий захиргааны акт нь холбогдох баримтуудад хуульд заасны дагуу үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэсэн, бодит нөхцөл байдалтай нийцэж байх тул хууль зүйн үндэслэл бүхий гарсан байх тул нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2.6. Харин нэхэмжлэгчийн тайлбарлаж буй ... хуулбар бүхий баримт өгсөн, ...хугацааг хожимдуулж хариуг өгсөн, шалгалт хугацаандаа эхлээгүй... гэх үндэслэлүүд нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хангалттай үндэслэл биш бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч, нэн даруй хариуг өгч шийдвэрлэснийг буруутгах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
4.3. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ын *******ыг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
4.3.1.Энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1-д Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжпэх ухааны яамны дэргэдэх Салбар зөвлөлийн нэхэмжлэгч Ж.*******ыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд тавигдах туршлага хэсгийн ажилласан жилийн тусгай шаардлагыг хангаагүй гэж үзэн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 15 дугаартай "Хариу хүргүүлэх тухай Ж.*******ыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзсан шийдвэр нь хуульд үндэслэгдсэн, үндэслэл бүхий гэж, 4.2 дахь хэсэгт Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар Нэр дэвшүүлж, санал болгох тогтоолыг хуульд нийцсэн болохыг шүүх дүгнэсэн тул хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны сайд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасны дагуу Засгийн газрын гишүүн болохын хувьд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын даргыг чөлөөлөх бүрэн эрхийнхээ хүрээнд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар ын *******ыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн үйл ажиллагаа хуульд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
4.4.Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлагын тухайд:
4.4.1.Дээрх нэхэмжлэгчийн үндсэн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны актыг хуульд нийцсэн, үндэслэл бүхий гэж дүгнэн, холбогдох захиргааны актыг хууль бус шийдвэр болохыг тогтоож, хүчингүй болгоогүй тул нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлага өөрөө хангагдах боломжгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боловсролын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.*******аас гаргасан Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжпэх ухааны яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 15 дугаартай "Хариу хүргүүлэх тухай Ж.*******ыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах,Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар Нэр дэвшүүлж, санал болгох тогтоол-ыг хүчингүй болгуулах, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ын *******ыг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэл нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР