| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/05120/И |
| Дугаар | 192/ШШ2025/01228 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/01228
|
2025 02 12 |
192/ШШ2025/01228 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 34 дүгээр гудамж, 79 тоот хаягт оршин суух Ванчин овогт Мандахын О*******/регистрийн дугаар: ЙО*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 34 дүгээр гудамж, 79 тоот хаягт оршин суух Пунцаг овогт Жунтын Ц*******/регистрийн дугаар: ЙЭ*******/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.О******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2003 онд Ж.Ц*******тай танилцаж, гэр бүл болоод 2006 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтийн 0038058 тоот баталгаагаар бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүү Ц.П******* төрсөн. Нөхөр болох Ж.Ц******* нь өдөр бүр архи ууж, агсам тавьж, доромжилж, дарамталдаг бөгөөд өдөр шөнөгүй согтуу байдаг. Мөн үргэлж худал хэлдэг ба 2003 оноос хойш ийм хүнтэй хамт амьдарч эхэлсэн. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч М.О******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ж.Ц*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах өргөдөл гаргасан. Гэтэл Ж.Ц******* нь цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Хэзээ гарах нь тодорхойгүй байгаа. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Ж.Цэрэндагвыг гарч ирэхээр дахин нэхэмжлэл гаргах болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.О******* нь хариуцагч Ж.Ц*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч нь ...Ж.Ц******* нь цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Хэзээ гарах нь тодорхойгүй байгаа. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хожим шүүхэд дахин гаргахад энэ захирамж саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М.О*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Ц*******д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан/100200100941/-аас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.О*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР