2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/00620

 

МОНГОЛ УЛСЫН НРИЙН ӨМНӨӨС

 

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ************** тоот хаягт оршин суух Б.А*******/рд: ТЕ*******/ын нэ хэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ***** тоот хаягт оршин байрлах ******* ******* ******* ХХК,

Хариуцагч: дүүргийн ***************** тоот хаягт оршин суух И.Б******* /рд: ВМ*******/-д тус тус холбогдох,

 

Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А*******, нэхэжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагч И.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч Д., ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээд Д., гэрч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.А******* миний бие 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдөр тоот дугаартай орон сууц захиалгын гэрээг ******* Бодь ******* ХХК-тай байгуулж *******тоот , м.кв орон сууцыг худалдан авсан. Улмаар И.Б*******тай амаар тохиролцон уг орон сууцыг00,000,000 төгрөгөөр худалдахаар болж И.Б*******д тус байраа шилжүүлэн өгөх хүсэлтийг ******* Бодь ******* ХХК-нд гаргасан.

Ингэхдээ И.Б*******гийн нэр дээр орон сууц захиалгын гэрээ хийгдсэний дараа орон сууцны үнийг надад төлөхөөр тохиролцсон байсан юм. Гэвч иргэн И.Б******* нь байрны төлбөрийг тохиролцсон ёсоор төлөөгүй учир миний бие орон сууц шилжүүлэх хүсэлтээсээ татгалзаж, орон сууцыг буцаан өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай хүсэлтийг ******* Бодь ******* ХХК-нд гаргасан. Гэвч И.Б*******тай захиалгын гэрээг нэгэнт байгуулсан учир И.Б*******гийн зөвшөөрлөөр эсвэл гэрээг нь хүчин төгөлдөр бусд тооцсоны дараа А*******той байгуулсан гэрээний дагуу орон сууцыг шилжүүлэх боломжтой гэсэн хариу өгч байна. Харин Б******* бие муутай, эмчилгээний төлбөр төлдөг, мөнгө өгөх боломжгүй гэдэг хариу өгдөг. Захиалгын гэрээний эрхийг буцаагаад шилжүүлэх өргөдөл ******* ******* ******* ХХК-д бичээд өг гэхээр шилжүүлж өгдөггүй, сүүлдээ утсаа ч авахаа больсон нөхцөл байдал үүсээд байна.

Иймд ******* ******* Констракшн ХХК болон И.Б******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны1 сарын 08-ны № дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, Б.А******* намайг ************ тоот , м.кв орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар худалдах худалдан авах хэлцэл хийсэн өдөр нь 2022 оны1 сарын 7-ны өдөр, хэлцлээ хийчхээд 2022 оны1 сарын 8-ны өдөр өөрийнхөө орон сууц захиалгын гэрээг шилжүүлье гэдэг хүсэлтийг ******* ******* ******* ХХК-д гаргаад орон сууц захиалгын гэрээг шилжүүлж өгсөн.1 сарын 8-ны өдрөөс хойш байрны төлбөрийг нэхэж ирсэн. Анх удаахгүй төлбөрийг нь төлнө, сарын дотор төлнө гэж ярилцаж байсан боловч төлөөгүй, 2022 оны 3 сарын-ны өдөр ******* ******* ******* ХХК дээр очоод энэ хүн орон сууцны төлбөрийг төлсөнгүй, буцаагаад миний нэр дээр шилжүүлээд өгөөч гэхэд 4 сард ******* ******* ******* ХХК-иас боломжгүй, И.Б*******г дагуулаад ир гэсэн хариу өгсөн. Б.А*******оос И.Б*******д өргөдөл бичээд өгөөч гэсэн, энэ хугацаанаас эхлээд юу яриад байгаа юм бэ гээд огцом татгалзал хэлээд би чамд үнэтэй дэлгүүр өгсөн учраас чамд гэрээний эрхийг шилжүүлж өгөхгүй гэсэн. Б.А******* орон сууцны төлбөрийг аваагүй учраас хэлцлээсээ татгалзаж байна, буцаагаад орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг ******* ******* ******* ХХК-д даалгаад, Б******* нарын хооронд байгуулсан гэрээ бол татгалзсан хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бусд тооцуулаад орон сууцыг өөрт нь хүлээлгэж өгөхийг ******* ******* ******* ХХК-д даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.

Орон сууцны төлбөрийг газраар төлсөн гэсэн тайлбарыг үгүйсгэх тайлбар хэлж байна. Төлбөрт нь шилжүүлсэн гээд байгаа газар нь эрхийн доголдолтой байсан, тэгээд нэг Б.А*******ын нэр дээр шилжээд, дараа нь шилжгүй гээд эсхүл Б.А*******ын нэр дээр шилжүүлэх боломжгүй гээд албан тоот өгөөд байгаа тал дээр Газрын албаны эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж өгөөч гэж хандсан байгаа талаар тайлбарлаж байна. Хэлцлийн үнийг талууд тохиролцож тогтоодог. Нотлох баримтаар авагдаад байгаа, дээрээс нь нэхэмжлэгчийн тайлбараар давхар нотлогдоод байгаа газар 2 сая, үл хөдлөх хөрөнгө сая төгрөг гэдгийг талууд тохиролцож тогтоосон. Тэрнээс биш Б.А******* И.Б*******д дарамт шахалт үзүүлээд энэ гэрээний үнийг тавиад байгаа зүйл байхгүй. Үнэхээр хэлцлийн үнэ40,000,000 төгрөг болсон бол энэ хэлцэл дүр үзүүлж хийсэн хэлцэл байх боломжтой. Газрын наймаа байрны наймаа хоорондоо холбоотой байсан бол нэхэмжлэлд энэ талаар дурдаад явах ёстой байсан, гэхдээ энэ хэлцлүүд анхнаасаа холбоо хамааралгүй гэж ойлгоод бодит байдал дээр холбоогүй гэдгийг тайлбарлаад байрны үнийг тусад нь төлөх ёстой гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. Шинжээчийн дүгнэлтээр70 сая гэж гарсан боловч өртөг үнэ нь 80 сая төгрөгийн өртөгтэй байсан тул ийм бага үнэтэй хөрөнгөөр байрны төлбөр төлсөн байх боломжгүй. Тэгэхээр энэ хэлцлүүд нь хоорондоо хамааралгүй гэдгийг тайлбарлаад байгаа. Б*******, нар нь ******* ******* ******* ХХК-д төлсөн мөнгө байхгүй, А******* төлбөрийг нь төлсөн тул өмчлөгч нь мөн гэж үзэж байна. шударга эзэмшигч биш гэж үзэж байгаа, яагаад гэхээр өнөөдрийн байдлаар байрны төлбөр төлсөн баримтаа өгөөгүй байгаа. Сая ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэлж байна, А******* Б*******д залилуулсан, ардаас нь Б******* нь т залилуулчлаа гэж хүрээд ирдэг, ингээд ийм гурвалжин дөрвөлжин асуудал үүссэн учраас манайх төвийн байр суурьтай байсан гэдгээ тайлбарлаж байна. хавтаст хэргийн 42 дээр байгаа Б*******гийн өөрийнх нь гаргасан өргөдлийг ******* ******* ******* ХХК-иас нотлох баримтаар өгсөн байна. нэ өргөдөл дээр би байрыг руу шилжүүлсэн, энэ хүнд хулхидуулсан учраас гэрээний хуулгыг гаргаж өгөөч гэсэн агуулгатай өргөдөл байна. гэдэг хүн төлбөр төлсөн гэсэн баримтаа өгөөгүй, дээрээс нь хулхидуулсан гэдэг агуулга байна. Цаашлаад ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч энэ хүмүүс хоорондоо ийм маргаантай гэж ярьж байна. Төлбөр төлөгдсөн талаар баримт байхгүй учраас шударга эзэмшигч биш гэж үзэж байна. Тавилга хийлгэсэн гэдгээр шударга эзэмшигч болохгүй гэж үзэж байна. ын хувьд бие даасан шаардлага гаргаагүй, эрх ашиг хөндөгдөхгүй, Б******* төлбөр төлсөн гэдгээ хангалттай нотлох чадсангүй, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт дээр төлбөр төлөгдсөн талаар байхгүй. Зах зээлд60,000,000 төгрөгөөр төлөхөөр зар тавиад зарагдаагүй учраас Б.А*******од хямдхан зарсан байх боломжтой. Тэгэхээр ийм эргэлзээтэй баримтуудаар байрны үнэ төлөгдсөн гэж үзэх боломжгүй. Тэгэхээр А*******ыг маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоож өгөөч гэж хүсч байна гэв.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.А******* нь 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдөр ******* ******* Констракшн ХХКомпанитай № дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, төлбөрөө төлж, дүүргийн4 давхар, баруун айл тоот .3 м2 орон сууц авах болсон.

2022 оны1 сарын 08-ны өдөр гийн Б******* гэдэг хүнтэй хамт ирж хүсэлт бичиж өгөөд байрыг гийн Б******* руу шилжүүлүүлсэн. гийн Б******* нь 2022 оны2 дугаар сарын2- ны өдөр Өын гэдэг хүнтэй хамт ирж мөн хүсэлт бичиж өгөөд Өын ын нэр дээр уг байрны захиалгын гэрээг шилжүүлүүлсэн. Барилга бар 2 жилийн хугацаанд амьдрал баялаг учраас Орон сууц захиалан бариулах гэрээг эрх бүхий эзэмшигчийнх нь бичгээр өгсөн хүсэлтийн дагуу энэ мэт нэр шилжүүлэх шаардлага элбэг тохиолддог. Буцааж шилжүүлэх тохиолдол ч элбэг байдаг. Ийм үед талуудыг байлцуулж бичиг баримтыг нь үндэслэн гэрээг шилжүүлдэг учраас нэг тал нь ирсэн тохиолдолд захиалгын гэрээг шилжүүлэх боломжгүй байдаг.

Одоогоор энэхүү захиалгын гэрээг Б.А*******ын 2023 оны 03 дугаар сарын7-ны өдөр ирүүлсэн хүсэлт, И.Б*******гийн 2023 оны 04 сарын 28-ны өдөр ирүүлсэн хүсэлт зэргийг тус тус үндэслэн дахин өөр хүн рүү шилжүүлэхийг зогсоосон.

Иймд Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зох ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.... гэж хуульчилсан бөгөөд Б.А*******ын өөрийнх нь хүсэлтийн дагуу захиалгын гэрээг шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зох ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Бийн А*******ын ******* ******* Констракшн ХХКомпанийг Хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэд хоорондын маргаанаа шийдвэрлээд хамт ирсэн тохиолдолд захиалгын гэрээг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэв.

 

Хариуцагч И.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх 2022 оны 9 сард фэйсбүүкт Зам дагуу 8-н нэрийн хүнсний дэлгүүр яаралтай зарна. гэсэн зар оруулж, олон группт шейрлэгдсэн байдаг. Зургийг хавсаргав.

Үүнд:өөрийн эзэмшил, өмчлөлийн дараах хөрөнгийг зарахаар зар оруулсан.

- ***************** тоот хаяг байрлах - улсын бүртгэлийн дугаартай, газрын нэгж талбарын дугаартай, м.кв эзэмш эрхийн гэрчилгээтэй зам дагуу нүүрэн талын хашаа,

-мөн хаягт байрлах Улсын бүртгэлийн дугаартай, газрын нэгж талбарын дугаартай27мкв өмчлөх эрхийн гэрчилгээтэй, гарааш, дэлгүүртэй 2 давхар хувийн сууцыг зарахаар олон нийтэд хандсан зар тавьж, утсаа бичсэн бөгөөд сонирхож асуусан хүмүүст дээрх хөрөнгийн үнийг60 сая төгрөгөөр үнэлэн зарах тухай хэлж байсан болно. Тухайн үед миний дүү О.Б мөн миний тавьсан зарыг шарелэж асуусан хүмүүст үнэ, байршлыг хэлж байсан болно. Зургийг хавсаргав.

Зарын дагуу Б.А******* утсаар ярин эхнэрийн хамт ирж уулзан дээрх хөрөнгийг 8 нэрийн дэлгүүрийн тусгай зөвшөөрөл, компанийн хамт худалдан авая,60 сая төгрөгөөс буулгаж,40 сая төгрөгт авая, 40 саяыг бэлнээр өгч,00 саяд нь одоо баригдаж байгаа **** давхар, ,3 м.кв орон сууцаар бартер хийж өгье гэсэн санал тавьсан. Бид ярилцсаны эцэст харилцан зөвшөөрч, Б.А******* миний эзэмшлийн банкны тоот дансанд 2022 оны1-р сарын 4-нд ,000,000 төгрөг,1 сарын 7-нд0,000,000 төгрөг,1 сарын 7-нд9,999,000 төгрөг, нийт 3 сая төгрөгийг урьдчилгаа төлбөр, шилжүүлэг гэсэн гүйлгээний утгатай хийсэн. Дансны хуулгыг хавсаргав.

Газар эзэмш эрхийг шилжүүлэх гэрээг Б.А******* бид 2 цуг 2022 оны1 сарын 7-ны өдөр бүртгэлийн дугаартай Дүүрэг дээр суудаг нотариатч Д. дээр очин хийсэн бөгөөд гэрээний үнийг Б.А*******ын хүсэлтээр 2 сая төгрөг гэж бичүүлсэн. Уг гэрээн дээр нотариатчийн буруугаас газрын хаяг, хэмжээг мөн миний эзэмшлийн тус дүүргийн 2************** , ******* тоот, мкв газрын нэртэй андуурч бичсэн /нотариатч миний иргэний үнэмлэхний мэдээллээр систем рүү нэвтэрч миний мэдээллийг авахдаа андуурч бичсэн байх/-ийг бид гэрээгээ аваад доод давхарт буунгуут миний бие мэдэж, гэрээг Б.А******* өгч А******* өөрөө гэрээг барьж буцаж орж нотариатчид хэлж, нотариатч буруу бичсэнээ зөвшөөрч хаягийг Д-ийн ******* гэж хажууд нь дахин бичиж тамга дарж өгсөн байсан.

Үүнийг бид газрын албанд өгч газрын албанаас газар эзэмш эрхийг шилжүүлсэн захирамж гаргахдаа нотариатчийн алдаатай бичсэн хаягаар Б.А*******ын нэр дээр миний зараагүй байсан газрыг шилжүүлсэн байсан. Үүнийг бид тухайн үедээ мэдээгүй бөгөөд өөрийн төрсөн дүүдээ зарахаар материал бүрдүүлэх үед мэдэж дүүргийн газрын албанд хандсан боловч газрын албанаас иргэн Б.А*******той цуг ир гэсэн. Бид А*******од удаа дараа хэлж гуйсан боловч А******* очоогүй, утсаа ч авахаа больсон.

Миний бие Б.А*******од зарахаар тохирсон газрын лавлагааг авахад мөн Д-ийн Засаг даргын 2023 оны-р сарын 31-ний өдрийн А/9 дүгээр захирамжийн хавсралтаар Б.А*******од шилжүүлсэн байна.

Ийнхүү Б.А******* өөрт нь шилжүүлэн өгөхөөр тохирсон Д-ийн ********** тоот хаяг бүхий хашааны газраас гадна миний хууль ёсны эзэмшилд байсан Д-ийн ********* , ******* тоот хаягт байрлах мкв газрыг өөрөө авах ёсгүйгээ мэдсээр байж, бусдыг төөрөгдүүлэн өөрийн эзэмшилд хууль бусаар авсан байна.

Мөн миний бие тус шүүхээс нотлох баримт шаардсаны дагуу нотариатч Д. дээр очиж газар эзэмш эрх шилжүүлэх гэрээг хуулбарлаж авах хүсэлт гаргаж гуйж байж баримтыг автал надад , 3409 гэсэн дугаар бүхий 2 гэрээ өгсөн бөгөөд 3409 гэрээ хаанаас яаж гарч ирсэн нь мөн ойлгомжгүй байна. Би зөвхөн тоот гэрээ хийж, нотариатч түүн дээр өөрийн гараар засвар хийж өгсөн болно.

Үлдэгдэл00 сая төгрөгт бартерт өгсөн БЗД-ийн ***********тоот орон сууцыг шилжүүлсэн тухайд Б.А******* бид 2 цуг ******* богд *******ХХК дээр очиж Б.А******* өөрийн гараар тухайн орон сууцыг миний нэр дээр шилжүүлэх тухай хүсэлт гаргаж, түүний хүсэл зоригийн дагуу тус компаниас 20220 оны1 сарын 8-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг И.Б******* миний нэр дээр шилжүүлэн өгсөн бөгөөд миний бие шударга эзэмшигч тул Б.А*******ыг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоох ямар ч үндэслэлгүй юм.

Иргэн Б.А******* миний хамаг хөрөнгийг өөрийн нэр дээр бүрэн шилжүүлж авсан атлаа ямар учир шалтгаанаар бартерт өгсөн байраа буцааж нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байгаа бөгөөд харин ч миний өөрт нь худалдаагүй газрыг хууль бусаар шилжүүлэн авсан гэм буруутай этгээд юм.

Түүнчлэн би өмнө нь банкинд дээрх хашаа байшинг удаа дараа барьцаалан зээл авч эргүүлэн төлж байсан бөгөөд тус банкнаас 60-70 сая төгрөгөөр үнэлэн зээл олгож байсан бөгөөд ямар ч банк хөрөнгийг00 хувь үнэлэн зээл олгохгүй нь ойлгомжтой бөгөөд байршил сайтай хашаа, 2 давхар байшин, 8 нэрийн барааны тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрийг эзэмшигч компанийх нь хамт 3 сая төгрөгөөр үнэлэх ямар ч эрүүл ухаантай хүн энэ зах зээлийн нийгэмд байхгүй билээ.

Иймд нэхэмжлэг Б.А*******оос гаргасан ******* богд ******* болон И.Б******* миний бие хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай 2022 оны1 сарын 8- ны өдрийн дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг орон сууцыг өмчлөгчөөр тогтолгох тухай нэхэмжпэл нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт байгаа нотлох баримтуудыг судлаж үзэхэд анхны хэлцэл орон сууц, компани, дэлгүүр зарсан хэлцлүүд байгаа. хнийх нь дэлгүүр хашаа байшингаа зарах, дараа нь орон сууцны гэрээг шилжүүлэх гэрээ. Нэхэмжлэгч тал яагаад Б*******тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулаагүй байж гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа вэ. Б*******тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулаагүй байж гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг хүчингүйд тооцуулах үндэслэл байхгүй. Татгалзсан бол татгалзлаас үүссэн эрх зүйн үр дагаврууд байгаа. Татгалзсан бол татгалзсан гэрээнээс дараагийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус болно гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас хийгдсэн дараа дараагийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус байж болно. Гэхдээ нэхэмжлэгчийн тайлбараар Б******* төлбөрөө төлөөгүй болохоор гэрээнээс татгалзсан гэж байгаа. Татгалзсан бол тэр хашаа байшинг буцааж өгөхгүй байж дахиж завш байдлаар орон сууцаа авъя гэж байгаа вэ. Хэргийн материалыг харвал Б******* А******* хоёрын хооронд00 сая төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тухай баримт байхгүй. Анхны орон сууцыг бартераар дэлгүүрийн оронд өгсөн нотлох баримтууд бүгд гарч ирсэн. Компанийн баримт, шинжээчийн дүгнэлт, чатууд, зар байна, тэр зарын дагуу А******* холбогдсон гэж хэлээд байгаа Дэлгүүр авах зориулалтаар компанийг худалдаж авсан, дүүгээ ажиллуулаад ашиг, орлогоо авч байгаа гэж тайлбар хэлсэн. Газрын алба газрын нэрийг шилжүүлж өгөхгүй байгаагийн улмаас маргах гээд байгаа юм шиг байна. Тэгвэл энэ чинь иргэний хэрэг биш, газрын албатайгаа захиргааны шүүх дээр Б*******г гуравдагч этгээдээр оруулж ирээд маргаж болно. Тэс хөндлөн маш олон хэргүүдийг хольж гуравдагч гэрээ рүү орж ирж хүчингүй болгоно гэж байгаа нь үндэслэлгүй байна. Ядаж л манайд 2 сая, сая төгрөгөөр зарж борлуулах гэрээ, дүр үзүүлсэн байна уу яасан байна, энэ гэрээнүүд хавтаст хэрэгт тусгагдаад байна. Хариуцагч тал та хэд хогийн,40 сая төгрөгийн хөрөнгөө 40 сая төгрөгөөр зарах гэрээ байгуулсан юм бэ, та нарын өөрсдийн чинь буруу гэж байна, та нарын байр00 сая төгрөгөөр зарсан гэсэн гэрээ байхгүй байгаа биз дээ. Дэлгүүрт хамгийн гол утга учир байгаа, нэхэмжлэгч талын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Өмнөх харилцаагаа шийдээгүй байж нөгөө харилцаа руу ордог хууль зүйн үндэслэл байхгүй. Б******* А******* хоёрын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, оронд нь дэлгүүр хашаа байшин авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Ө. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх маргаан бүхий орон сууцыг И.Б******* гэх хүнээс худалдан авахаар болж, тухай үед И.Б******* нь өөрийн нэр дээрх орон сууц захиалан бариулах гэрээ-г надад үзүүлж, биет болон эрхийн зөрчилгүй гэсэн учир миний зүгээс худалдан авахаар болж орон сууцны төлбөрийг00 хувь И.Б*******д төлсөн.

Ингээд И.Б*******тай хамт ******* ******* ******* ХХК дээр очиж И.Б******* өөрийн гараар тус орон сууцыг надын нэр дээр шилжүүлэн өгөх тухай хүсэлт гаргаж, 2022 оны2 дугаар сарын2-ны өдөр миний бие ХХК- тай дугаар бүхий Орон сууц захиалан бариулах гэрээ"-г байгуулсан, тус гэрээгээр *************тоот орон сууцыг м.кв талбайг 2,00,000 төгрөг нийт 78,1,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэрээг байгуулан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

Гэтэл нэхэмжлэлийн агуулгад дурдаад байгаа И.Б******* болон .А******* нарын хооронд гэрээ шилжүүлсэн асуудлын талаар би мэдээгүй ба шүүхээс намайг дуудах үед энэ асуудлын талаар мэдсэн, хэргийн материалд авагдсан баримтаас үзвэл: нэхэмжлэгч .А******* нь маргаан бүхий орон сууцыг И.Б*******д шилжүүлэн өгөх тухай хүсэлтээ ******* ******* Констракшн ХХК-д гарган өгч, тус хүсэлтийг үндэслэн эзэмш эрхийг шилжүүлэн өгсөн нь хуульд нийцэж .А*******ын түүний хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч .А*******ын нэхэмжлэлийн агуулга нь И.Б******* гэх хүн нь маргаан бүхий орон сууцны төлбөрийг төлөх боломжгүй бие муутай, эмчилгээний төлбөр төлдөг, мөнгө өгөх боломжгүй төлбөрөө төлөөгүй гэдэг. Гэтэл хариуцагч И.Б******* нь маргаан бүхий орон сууцны төлбөрийг бартераар буюу хоёр газар, нэг үл хөдлөх эд хөрөнгө өгч төлбөрийг төлж барагдуулсан тухайгаа сүүлд хэлдэг, маргаан бүхий орон сууцны төлбөрийг И.Б******* нь .А*******од хэрхэн яаж төлсөн эсэх асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзэж байна.

Маргаан бүхий орон сууц нь ашиглалтад орж Улсын комисс хүлээж аваагүй байсан тул Иргэний хуулийн10 дугаар зүйлийн10.1-т зааснаар өмчлөх эрх шилж боломжгүй байсан ба 2022 оны1 дүгээр сарын 08-ны өдөр иргэн .А******* нь хүсэлт гарган эзэмш эрхээ И.Б******* шилжүүлсэн, И.Б******* нь 2022 оны2 дугаар сарын2-ны өдөр хүсэлт гарган эзэмш эрхээ Ө. миний нэр дээр захиалгын гэрээг шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй учир миний бие шударга эзэмшигч бөгөөд .А*******ыг өмчлөгчөөр тогтоох боломжгүй юм.

Иймд Нэхэмжпэгч Б.А*******оос гаргасан ******* ******* Констракшн ХХК болон И.Б******* нарын хооронд байгуулагдсан 2022.11.08-ны № дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, маргаан бүхий орон сууцыг өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б овогтой А******* миний эзэмшлийн байрыг овогтой Б*******д шилжүүлж өгнө үү! А******* 2022.11.08 хэмээн бичсэн ******* ******* Констракшн ХХК-ийн тамга дарагдаж, хуулбар үнэн гэх тэмдэглэлтэй ******* ******* Констракшн ХХК-д гаргасан хүсэлт, Б.А*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ******* Констракшн ХХК болон Б.А******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ 2022.07.2№, ******* ******* Констракшн ХХК болон И.Б******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ 2022.11.08№, ...И.Б*******д байраа нэр дээр нь шилжүүлж өгсөн боловч төлбөрийг тохиролцсон ёсоор өгөөгүй учир байрыг буцаан миний нэр дээр шилжүүлж өгнө үү. ... 2023.03.1 хэмээн ******* ******* Констракшн ХХК-д хаягласан Б.А*******ын өргөдөл, ...И.Б*******тай гэрээ байгуулсан тул түүний хүсэлтгүй, эсхүл шүүхийн шийдвгээр уг орон сууцыг таны өмчлөлд шилжүүлэх боломжгүй... хэмээн ******* ******* Констракшн ХХК-иас 2023.04.27№А/160 тоот албан бичгээр Б.А*******од өгсөн хариу, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.0.04№ захирамж, өмгөөлөгч Б.Б******* болон Б.А******* нарын хооронд байгуулагдсан 2023.03.16 рх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, дүүргийн , , тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг Б.А*******ын өмчлөлд бүртгүүлэх тухай д хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг 2022.12.07, дүүргийн , Мандал овоо 33, 26а хаягт байршилтай газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, И.Б******* эзэмшигчээр бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий Газар эзэмш эрхийн гэрчилгээ № , дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Б.А*******оос гаргасан хүсэлт, И.Б*******гаас гаргасан хүсэлт, нэгж талбарын дугаарт бүтгэлтэй газрын кадастрын зураг, дүүргийн Газар зохион байгуулалтын нэг албанаас Б.А*******од өгсөн 2023.04.04№20/3 тоот хариу, дүүргийн Газар зохион байгуулалтын нэг албанаас Б.А*******од өгсөн 2024.12.03№18/64 тоот хариу,

 

Хариуцагч ******* ******* Констракшн ХХК-иас гаргасан нотлох баримтууд: ******* ******* Констракшн ХХК-иас Д.Нд олгосон 2023.06.02№А/18, 2023.06.02№А/186, 202.01.17№А/17, итгэмжлэл, Д.Нн жолооны үнэмлэхийн хуулбар, ******* ******* Констракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, .... м.кв байрыг ....Ө.ын нэр дээр шилжүүлж өгөхөд ямар нэг асуудалгүй. Хүсэлт гаргасан И.Б******* хэмээн И.Б*******гийн бичсэн гэх ******* ******* Констракшн ХХК-ийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан өргөдөл, ...байрны гэрээг 2022.12.12 иргэн руу шилжүүлсэн. нэ хүнд хулхидуулсан учир захиалгын гэрээний хуулбарыг авах хүсэлтэй байна овогтой Б******* 2023.04.28 гэх ******* ******* Констракшн ХХК-ийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан өргөдөл, ******* ******* Констракшн ХХК болон Ө. нарын хооронд байгуулагдсан 2022.12.12№ Орон сууц захиалан бариулах гэрээ, ******* ******* Констракшн ХХК-ийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Ө.ын иргэний үнэмлэхийн хуулбар,

 

Хариуцагч И.Б*******гаас гаргасан нотлох баримтууд: И.Б******* болон өмгөөлөгч Б.З нарын хооронд байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2023.06.07№2023он, Хариу тайлбар, өмгөөлөгч Б. болон И.Б******* нарын хооронд байгуулагдсан 2023.11.08№23/019 Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, ******* ******* Констракшн ХХК болон И.Б******* нарын хооронд байгуулагдсан 2022.11.08№ Орон сууц захиалан бариулах гэрээ, банк дахь И.Б*******гийн эзэмшдэг дансны хуулга, дугаарт бүртгэлтэй, ******* тоот м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны газрын эзэмш эрхийг И.Б*******гаас Б.А*******од шилжүүлсэн тухай 2022.11.07№ дугаартай гэрээ, дугаарт бүртгэлтэй, ********** , **** тоот, ******* м.кв талбайтай Хувийн сууцыг И.Б*******гаас Б.А*******од худалдсан 2022.11.07№3409 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, Газар эзэмш эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай дүүргийн Засаг даргын 2023.01.31№А/9 захирамж, уг захирамжийн хавсралт, дугаарт бүртгэлтэй д хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Хүнсний дэлгүүр хаягтай улаан тоосгон 2 давхар байшингийн өнгөт фото зураг, ХХК-ийн дүрэм, ХХК-ийн Спиртын өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах Тусгай зөвшөөрлийн хуулбар, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, байр зарна түрээслүүлнэ гэх зарын хуулбар, О.Б гэх фэйсбүүк хэрэглэгчийн зурвас /үзлэгийн тэмдэглэл бус, нэг талын баримт/, тайлбар тодруулга, сөрөг нэхэмжлэл / дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.1№ захирамжаар хүлээн авахаас татгалзсан./

 

Гуравдагч этгээд Ө.аас гаргасан нотлох баримтууд: Ө.ын иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар,

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд: 2024.0.01-ний өдөр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хариуцагч И.Б*******гийн фэйсбүүкд хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2024.08.01№24/24 албан бичиг, ХХК-ийн шинжээчийн 2024.09.09№24/0034 дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын тоот болон уг тоотоор дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, Улаанбаатар хотын захиргчийн ажлын албаны 2024.11.06№01/201 тоот болон уг тоотоор дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2022.06.08№А/94 тушаал, уг тушаалын 4-р хавсралт, дүүргийн худалдаа үйлдвэр, үйлчилгээний хэлтэст хүсэлт гаргасан ХХК-ийн 2022.0.24№13 албан бичиг, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, И.Б******* өмчлөгчөөр бүртгэлтэй дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2016.12.0№02-02-29/41 тоот дүгнэлт, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, ХХК-ийн Спиртын өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах Тусгай зөвшөөрлийн хуулбар, Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хураа, тээвэрлэх гэрээ 2022.03.18, Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны улсын тооллогын гэрчилгээ, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран ажиллах түншлэлийн гэрээ, Хүнсний дэлгүүрийн фото зураг,

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДСЛХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.А******* нь хариуцагч ******* ******* Констракшн ХХК болон И.Б*******д холбогдуулан, ******* ******* Констракшн ХХК болон И.Б******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны1 сарын 08-ны № дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, ********** тоот , м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1. Нэхэмжлэгч нь И.Б*******д худалдсан уг орон сууцны төлбөрийг аваагүй учраас хэлцлээсээ татгалзаж, ******* ******* Констракшн ХХК болон И.Б******* нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцыг өөрийн нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг ******* ******* ******* ХХК-д даалгуулна хэмээн нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.

3. Хариуцагч ******* ******* Констракшн ХХК нь хариуцагчаар татагдсаныг хүлээн зөвшөөрөхгүй, харин иргэд хоорондын маргаанаа шийдвэрлээд хамт ирсэн тохиолдолд орон сууц захиалгын гэрээг Б.А*******ын нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй хэмээн шүүхэд хариу тайлбар гаргасан.

4. Хариуцагч И.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргасан. Үүнд:

- өөрийн эзэмшлийн ******* тоот хаяг байрлах - улсын бүртгэлийн дугаартай, газрын нэгж талбарын дугаартай, м.кв эзэмш эрхийн гэрчилгээтэй зам дагуу нүүрэн талын хашаа, мөн хаягт байрлах, өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаартай, газрын нэгж талбарын дугаартай27мкв өмчлөх эрхийн гэрчилгээтэй, гараж, дэлгүүртэй 2 давхар хувийн сууцыг зарахаар 2022 оны 9 сард фэйсбүүкт Зам дагуу 8-н нэрийн хүнсний дэлгүүр яаралтай зарна. гэсэн зар оруулсан,

- зарын дагуу Б.А******* утсаар ярин эхнэрийн хамт ирж уулзан дээрх хөрөнгийг 8 нэрийн дэлгүүрийн тусгай зөвшөөрөл, компанийн хамт худалдан авъя,60 сая төгрөгөөс буулгаж,40 сая төгрөгт авъя, 40 саяыг бэлнээр өгч,00 саяд нь одоо баригдаж байгаа Баянзүрх дүүргийн ******* давхар, ,3 м.кв орон сууцаар бартер хийж өгье гэсэн санал тавьсан.

- Б.А*******той ярилцсаны эцэст харилцан зөвшөөрч, Б.А*******оос И.Б*******гийн эзэмшлийн банкны тоот дансанд 2022 оны1 сарын 4-нд ,000,000 төгрөг,1 сарын 7-нд0,000,000 төгрөг,1 сарын 7-нд9,999,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөр, шилжүүлэг гэсэн гүйлгээний утгатай хийсэн,

- Үлдэгдэл00,000,000 төгрөгийг бартерт өгсөн дүүргийн *********** тоот орон сууцыг шилжүүлсэн бөгөөд Б.А*******той цуг ******* богд *******ХХК дээр очиж Б.А******* өөрийн гараар тухайн орон сууцыг миний нэр дээр шилжүүлэх тухай хүсэлт гаргаж, түүний хүсэл зоригийн дагуу тус компаниас 2022 оны1 сарын 8-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг И.Б******* миний нэр дээр шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан.

. Хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж буй ******* ******* Констракшн ХХК болон И.Б******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны1 сарын 08-ны № дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн дугаар зүйлийн .1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байх бөгөөд Иргэний хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдсонгүй.

6. Хавтаст хэрэгт авагдсан ******* ******* Констракшн ХХК болон Б.А******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн , ******* ******* Констракшн ХХК болон И.Б******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны1 сарын 08-ны өдрийн дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ тус бүр нь хуулбар бөгөөд нотариатаар гэрчлүүлээгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар зохигч талуудаас тодруулахад, уг гэрээний хуулбаруудыг бодитой болохыг зохигч талууд хэн аль нь зөвшөөрч байх тул нотолгооны ач холбогдлыг үгүйсгэхгүйгээр үнэлэх боломжтой гэж үзлээ.

7. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

7.1. Нэхэмжлэгч Б.А******* нь ******* ******* Констракшн ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдөр дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, дүүргийн4 , давхар, Баруун айл, тоот, . м.кв орон сууцыг худалдан авахаар (гэрээний.1.-д худалдан авахтай холбоотой харилцаа, эрх, үүргийн талаар зохицуулсан) тохиролцсон байх бөгөөд захиалагч тал болох Б.А******* нь тухайн орон сууцаа овогтой Б*******д шилжүүлэх тухай хүсэлтийг 2022 оны1 сарын 08-ны өдөр ******* ******* Констракшн ХХК-д гаргаснаар 2022 оны1 сарын 08-ны өдрийн дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г ******* ******* Констракшн ХХК болон И.Б******* нар байгуулсан байна.

7.2. Нэхэмжлэгч Б.А******* нь 2022 оны1 сарын 07-ны өдөр И.Б*******тай Газар эзэмш эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г тус тус байгуулж, дүүргийн ********** тоот, м.кв талбайтай дугаарт бүртгэлтэй газрын эзэмш эрх, дүүргийн ************* тоот,27 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг И.Б*******гаас шилжүүлэн авчээ./1-р хх-61-68, 82-90/

7.3. Дээрх газар эзэмш эрх шилжүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулагдахын өмнө буюу 2022 оны1 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Б.А******* нь дээр дурдсан газар, үл хөдлөх эд хөрөнгө оршин байрлах хаягт Хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг /2-р хх-6-8-р тал/ ХХК-ийн эрх шилжүүлэн авах гэрээ, компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээг ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.тай байгуулж, компанийн үүсгэн байгуулагчаар Б.А******* бүртгэгдсэн байна. /2-р хх-1-64-р тал/

7.4. Хариуцагч И.Б******* нь дээр дурдсан хаягт байрладаг Хүнсний дэлгүүрийг60,000,000-163,000,000 төгрөгөөр үнэлж худалдахаар Фэйсбүүк нийгмийн сүлжээнд зар байршуулж, зарын дагуу лавласан бусад этгээдэд үнийн санал тавьж байсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хийгдсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдов. /1-р хх76-189/

7.. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хийгдсэн Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн шинжээчийн 2024.09.09№24/0034 дүгнэлтээр дүүргийн *********** тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, нийт м.кв талбайтай эзэмш эрхтэй газар, мөн газар дээр27 м.кв талбайтай хувийн сууц, тусгай зөвшөөрөлтэй 8 нэрийн барааны дэлгүүр, дэлгүүрийн тоног төхөөрөмж зэрэг хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг 2022 оны1 сарын 07-ны өдрийн байдлаар77,119,929 төгрөг болохыг дүгнэсэн.

7.6. Дээр дурдсанаар, дүүргийн ********** давхар, ************ тоот, . м.кв орон сууцыг захиалан бариулах гэрээний захиалагчаар солигдож, 2022 оны1 сарын 08-ны өдрийн дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан И.Б******* нь тухайн орон сууцыг Ө.т шилжүүлэх хүсэлтийг ******* ******* Констракшн ХХК-д гаргаснаар ******* ******* Констракшн ХХК болон Ө. нарын хооронд 2022 оны2 дугаар сарын2-ны өдөр дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагджээ.

7.7. Нэхэмжлэгч Б.А******* нь ХХК-ийн эрх шилжүүлэн авах гэрээ, компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээг 2022 оны1 сарын 04-ний өдөр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.тай байгуулж, компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар 2022 оны1 сарын1-ний өдөр бүртгэгдсэн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд ХХК-ийг хариуцагч И.Б******* үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар 2016 оны1 сарын 29-ний өдөр бүртгэгдэж, 2022 оны0 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн эрхийг И.Б*******гаас Б.д шилжүүлж, мөн компанийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж тус компанийн гүйцэтгэх захирлаар Б. 2022 оны0 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн болох нь 2 дугаар хавтаст хэргийн-64 дэх талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

8. Нэхэмжлэгч нь дүүргийн *********** давхар, *********** тоот, . м.кв орон сууцыг00,000,000 төгрөгөөр И.Б*******д зарахаар болсон ба Газар эзэмш эрх шилжүүлэх гэрээ-ний үнэ 2,000,000 төгрөг, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-ний үнэ ,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгөөр худалдсанаас тусдаа асуудал гэж тайлбарлаж байх боловч орон сууцыг00,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэх үйл баримт нотлох баримтаар нотлогдсонгүй.

9. дүүргийн ******давхар, ************* тоот, . м.кв орон сууцыг Б.А*******оос И.Б*******д худалдахаар тохиролцохдоо 100,000,000 төгрөгөөр үнэлэж, Хүнсний дэлгүүр бүхий газар, объектыг тусдаа худалдахаар тохиролцож, улмаар И.Б******* нь хэлэлцэн тохиролцсон төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

10. Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн шинжээчийн 2024.09.09№24/0034 дүгнэлтээр дүүргийн ************** тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, нийт м.кв талбайтай эзэмш эрхтэй газар, мөн газар дээр27 м.кв талбайтай хувийн сууц, тусгай зөвшөөрөлтэй 8 нэрийн барааны дэлгүүр, дэлгүүрийн тоног төхөөрөмж зэрэг хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг 2022 оны1 сарын 07-ны өдрийн байдлаар77,119,929 төгрөг болохыг дүгнэсэн ба дурдаж буй үл хөдлөх эд хөрөнгийг60,000,000-163,000,000 төгрөгөөр худалдахаар нийгмийн сүлжээнд зарлаж байсан нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

11. Хариуцагч И.Б******* болон нэмхэмжлэгч Б.А******* нар дүүргийн ****** давхар, Баруун айл, *******тоот, . м.кв орон сууцыг худалдах-худалдах авах талаар хэлэлцэн тохирохдоо, бичгээр гэрээ байгуулаагүй ба дээр дурдсанаар 2022 оны1 сарын 07-ны өдрийн байдлаар77,119,929 төгрөгөөр үнэлэгдэх, тухайн үед60,000,000-163,000,000 төгрөгөөр худалдахаар нийгмийн сүлжээнд зарлаж байсан Хүнсний дэлгүүр бүхий объектыг худалдах-худалдан авах хэлцэл хийж, төлбөрийг гүйцэтгэхдээ маргаж буй орон сууцыг И.Б*******д шилжүүлж, орон сууцны барилгыг барьж буй ******* ******* Констракшн ХХК-д Б.А******* хүсэлт гаргаснаар 2022 оны1 сарын 08-ны өдрийн дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г ******* ******* Констракшн ХХК болон И.Б******* нар байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

12. Б.А*******оос И.Б*******д орон сууцыг шилжүүлэхийг ******* ******* ******* ХХК-д хүссэн хүсэлт бодитой буюу И.Б******* орон сууц худалдан авсан төлбөрөө төлөөгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөр төлж уг орон сууцны өмчлөгч мөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

13. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь хариуцагч И.Б*******гийн татгалзлыг үгүйсгэж, төлбөрт нь шилжүүлсэн гэх газар нь эрхийн доголдолтой байсан, Б.А*******ын нэр дээр шилжээд, дараа нь шилжгүй гээд, эсхүл Б.А*******ын нэр дээр шилжүүлэх боломжгүй гээд албан тоот гарсан тул Газрын албаны эрх бүхий албан тушаалтнуудыг шалгуулж байгаа, хэлцлийн үнэ40,000,000 төгрөг болсон бол энэ хэлцэл дүр үзүүлж хийсэн хэлцэл байх боломжтой. хэмээн маргасан боловч И.Б*******, Б.А******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны1 сарын 07-ны өдрийн дугаартай Газар эзэмш эрх шилжүүлэх гэрээ ба газар эзэмш эрхийг И.Б*******гаас Б.А*******од шилжүүлсэн дүүргийн Засаг даргын 2023 оны 01 сарын 31-ний өдрийн А/9 захирамжийг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал хэргийн материал, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй ба гэрээний талууд аливаа байдлаар дүр үзүүлж хэлцэл хийсэн гэх үндэслэлгүй байна.

. Хэрэгт авагдсан, хариуцагч И.Б*******гийн тайлбар /1-р хх/-ыг болон хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн эсэх талаар шүүхийн хэлэлцүүлэгт тодруулахад нэхэмжлэгч нь Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн, үүнийгээ дэмжиж буйгаа шүүхэд тайлбарласныг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн1 дугаар зүйлийн1.2.3 дах хэсэг,16,18,20 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, дугаар зүйлийн .1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч ******* ******* ******* ХХК болон хариуцагч И.Б*******д тус тус холбогдох, ******* ******* Констракшн ХХК болон И.Б******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны1 сарын 08-ны № дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянзүрх дүүргийн4 дүгээр , баруун айл, тоот , м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620,72 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн19 зүйлийн19.2,20 дугаар зүйлийн20.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА