| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/08835/И |
| Дугаар | 197/ШШ2025/02687 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/02687
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, хаягт байрлах ******* банк ХК /*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-д холбогдох
5,532,571.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2,613,050.71 төгрөг, зээлийн хүү 2,570,118.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 301,402.36 төгрөг, нотариатын зардал 48,000 төгрөг нийт 5,532,571.51 төгрөг шаардсан.
2. Нэхэмжлэл, хэргийн оролцогчийн эрх, үүрэг танилцуулсан баримт, шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчид 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээлгэн өгсөн боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, нэхэмжлэлд хавсаргасан №ЗГ/201843650527, №ЗГ/201844072288, ЗГ/201844072288 тоот зээлийн гэрээ, №БГХ201844072288, №БГХ201843650527 тоот барьцааны гэрээ, зээл хүсэгчийн анкет, мөнгөн шилжүүлэгийн баримт, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, Д.*******ийн ******* банк ХК-нд гаргасан хүсэлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны хуулга зэргээр нэхэмжлэгч ******* банк ХК, хариуцагч Д.******* нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгчээс хариуцагчид 6,200,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулагдаж нэмж 1,300,000 төгрөгийг 24 сарын хугацаатай тус тус шилжүүлж, хариуцагч уг мөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээжээ.
4. Нэхэмжлэгч нь өөрийн эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээнд мөнгөн хөрөнгө зээлж, хариуцагч нь мөнгийг тохирсон хугацаанд, хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
5. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсгээ зурцгаасан байх ба зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
6. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 6,200,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1,300,000 төгрөг тус тус хариуцагчийн дансанд шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулгаар тогтоогдож байна.
7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, мөн зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.4-т зээлийн жилийн хүү 18 хувь, 2.1.6-д нэмэгдүүлсэн хүү: зээлийн хүүгийн 20 хувь байна, 2.1.7-д зээлийг ашиглах хугацаа 24 сар, жилийн 30 хувь гэжээ.
8. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 7,500,000 төгрөг төлөхөөс 4,886,949.29 төгрөг, хүүгийн төлбөрт 4,256,183.36 төгрөг төлөхөөс 1,686,064.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 307,865.63 төгрөг төлөхөөс 6,463.27 төгрөг тус тус төлсөн, одоо үндсэн зээлд 2,613,050.71 төгрөг, хүүгийн төлбөрт 2,570,118.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 301,402.36 төгрөг нийт 5,484,571.51 төгрөгийн үлдэгдэлтэй болох ньтогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь өөрт учирсан бодит зардал болох нотариатын үйлчилгээний төлбөр 48,000 төгрөг шаардсан нь үндэслэлтэй.
9. Нэхэмжлэгчээс зээлийн төлбөр төлөх шаардлагыг хариуцагчид 2022 онд 4 удаа хүргүүлсэн, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчтай уулзаж зээл төлөх талаар мэдэгдэж байсан, Шинэ төрлийн коронавируст өвчний улмаас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу үндсэн зээлийн төлөлтийг 12 сараар сунгаж байжээ.
10. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******ээс 5,532,571.51 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс 103,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН