Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/45

 

 

т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор К.Нанжинханд

Яллагдагч ын өмгөөлөгчид ,

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 23 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 398 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч , нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр яллагдагч т холбогдох 23*******0093 дугаартай эрүүгийн хэргийг 23 оны 0 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, овогт , оны дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жоло мэргэжилтэй, “******* *******” ХХК-д жоло ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн дүгээр хорооны - тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянгол дүүргийн шүүхийн 203 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98. дэх хэсэгт зааснаар жилийн хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

яллагдагч нь 23 оны дугаар сарын 3-ны өдрийн цагийн үед ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй *******-Нuchu нэршилтэй ширхэг загасыг “******* *******” ХХК-ийн эзэмшлийн ************** улсын дугаартай Тоёота ланд круйзер- 200 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эгийн голоос Дархан-Уул аймгийн Хонгор сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хяналтын пост хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн .т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Яллагдагч ын өмгөөлөгч , нараас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн дэх хэсгийн .2, .3 дахь заалтад заасныг баримтлан яллагдагч т холбогдох эрүүгийн 23*******0093 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт тол т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хар өнгийн ууттай мөс цоолдог өрөм, түүний дагалдах хэрэгсэл, хөх өнгийн ууттай мөс цоолдог өрөм, түүний дагалдах хэрэгсэл, Chess set гэх бичиглэлтэй саванд хийсэн 4 ширхэг загасны уурга, хар хайрцагтай бор өнгийн болон хар өнгийн гэртэй бахь 2 ширхэг, 4 ширхэг духны гэрэл, бусад загасны хэрэгсэлтэй хар өнгийн сав зэрэг эд зүйл хураагдсан, цэнхэр өнгийн цаасан ууттай 24 см урттай 85 грамм жинтэй загас, 47см урттай 970 грамм загас, 40см урттай 85 грамм жинтэй загас, 42 см урттай 09 грамм жинтэй загас, 33 см урттай 388 грамм жинтэй нийт 5 ширхэг хөлдөөсөн загас нь Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгааг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч , нар давж заалдах гомдолдоо:

... Шүүгч захирамжийн үндэслэх хэсэгтээ: “...хэрэгт хамааралтай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлж. мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлийг заалгүйгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хамтран оролцох хэлбэрийн холбогдох заалтуудыг дурдаж, гэмт хэрэг үйлдээгүй., гэм буруугүй болох нь тогтоогдож, үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болсон , С.******* нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон мэтээр дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

С.*******, , нар нь *******ын гэх жижиг загасыг агнаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байхад шүүгч захирамждаа “...С.*******, , нар нь бүлэглэж...Эгийн голоос ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй *******-******* ******* нэршилтэй ширхэг загасыг агнаж...” гэж уг *******ын гэх загасыг агнасан мэтээр ямар ч нотлох баримт үндэслэл, заалгүйгээр С.*******, , нарыг шууд буруутгасан дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дугаар зүйлийн дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

*******ын гэх жижиг загасыг С.*******, , нар агнаагүй бөгөөд тухайн үед тэднийг Эгийн гол дээр иход 0 орчим насны эрэгтэй загас агнаж байсан ба уг эрэгтэй голоос явахдаа, хаясан байсан ширхэг жижиг загасыг жоло нь өөрсдийн агнасан 4 ширхэг загасыг торонд хийх үедээ хамж, хамт хийснийг *******, нар нь мэдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлогдон тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн дэх хэсэгт “... зориудаар... бол” гэж шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэг байхаар байх ба уг хаягдсан жижиг загасыг тээвэрлэж яваа талаар огт мэдээгүй, тээврийн хэрэгслийг жолоодоогүй С.*******, нарыг гэмт хэрэгт оролцсон гэх үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасныг зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч...гэмт хэргийн хохирол нөхөн зарцуулна” гэж заасан.

Харин *******-******* улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл нь ын өмчлөлийн автомашин биш бөгөөд “ ” ХХК-н өмч болох нь тогтоогдсон учир автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, олгож, шийдвэрлэсэн прокурорын шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй.

Гэтэл шүүгч “...хяналтын прокурорын шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг буцаан битүүмжлэх ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирлоо бүрэн ж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүрээнд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг тус шүүхэд гаргасан. Гэтэл шүүгч хүсэлтийг үгүйсгэсэн үндэслэл заалгүйгээр хангахаас татгалзсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 23.05.29-ний өдрийн 23/ШЗ/398 дугаар захирамжийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоно... гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Гэмт хэрэг гарсан эсэхийг бүрэн бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт билээ.

Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх явцад гарах шийдвэрүүд, түүний дотор шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох ажиллагаа нь зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.*******, нарыг тай бүлэглэн хууль бусаар ан агнах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүрэн шалгасан боловч яллагдагч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл хангалттай нотлон тогтоогдоогүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх С.*******, нарыг эрүүгийн хэрэгт хамтран оролцсон, мөн С.*******, , нь нар нь *******-******* ******* нэршилтэй ширхэг загасыг агнаж, “******* *******” ХХК-ийн эзэмшлийн *******-******* улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хяналтын пост хүртэл тээвэрлэсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэргийн талаар урьдчилан дүгнэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3 “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 7.2 дугаар зүйл. Гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох. Шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэх, хориглоно..." 34. дүгээр зүйлийн дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн байна.

Мөн шүүх С.*******, нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж шийдвэрлэхдээ прокурорын саналын, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шийдвэрийн үндэслэлийг хэрэгт авагдсан ямар нотлох баримтад үндэслэн няцааж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийг прокурорт буцаасан захирамжид хамтран оролцогчдын бодит байдлыг тогтоолгох гэж заасан нь ойлгомжгүй буюу шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Шүүгчийн захирамжид гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг буцаан битүүмжлэх шаардлагатай гэж заажээ.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд “...4.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн өхөд зарцуулна...” гэж заасан бөгөөд эрүүгийн хэргийн тухайд яллагдагч нь гэмт хэрэг үйлдэхдээ “******* *******” ХХК-ийн эзэмшлийн *******-******* улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэх нөхцөл байдал бий болсон тул тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоох, үнэлгээ гаргах ажиллагааг хийж гүйцэтгэн шүүхээс хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл байдлыг хангасан болно.

Иймд 23 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 23/Ш3/398 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалгах саналтай гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч тайлбартаа:

Нэгдүгээрт шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн боловч хуулийн ямар зүйл,  заалтыг зөрчсөн талаар нарийн дурдаагүй. Хоёрдугаарт хэрэгт хамтран оролцогч байгаа эсэхийг дахин шалгуулахаар хэргийг буцаах шийдвэр гаргасан. Энэ нь прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэнэ гэх хуулийн заалтыг зөрчсөн. Гуравдугаарт *******-******* УНР улсын дугаартай автомашиныг буцааж олгосон нь буруу байна гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Тухайн заалтад тээврийн хэрэгсэл яллагдагчийн өөрийнх нь өмчлөлийн зүйл байхыг шаардаж байгаа. Гэтэл тухайн тээврийн хэрэгсэл нь яллагдагч ын өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Дөрөвдүгээрт яллагдагч болон өмгөөлөгч нарын зүгээс гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан. Ийнхүү татгалзсан үндэслэлээ огт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Ийнхүү шүүгчийн захирамжийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч тайлбартаа:

Өмгөөлөгч гийн тайлбартай санал нэг байна. н.*******, нар гэмт хэрэг үйлдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзаж прокурор өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж н.*******, нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокурорын энэ шийдвэрийг дээд шатны прокурор хянаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй болохоос шүүх эрүүгийн хариуцлагад татах талаар дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх гэм буруугийн асуудалд урьдчилсан байр сууринаас хандаж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор К.Нанжинханд дүгнэлтдээ:

Яллагдагчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлож хэлэлцээд шүүх өөрийн санаачилгаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл гаргасан. Шүүхийн шийдвэрт дурдсанаар н.*******, , нарыг бүлэглэн загас агнасан байна гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3. “хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 7.2. “гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглоно”, 34. дүгээр зүйлийн . анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэх заалтуудыг тус тус зөрчсөн. Анх н.*******, , нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт иж хэргийн газрын үзлэг хийж, холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч хэрэгт хамааралтай бүхий л ажиллагааг хийсэн боловч бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй учир н.*******, нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, т холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг прокуророос буцаан олгосныг буруу байна гэж шүүх дүгнэсэн. Land-200 маркийн авто машиныг хурааж аваад тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлуулсан бөгөөд зөвхөн т яллах дүгнэлт үйлдсэн учир “******* *******” ХХК-ийн эзэмшлийн машиныг буцаан олгосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн өхөд зарцуулна гэж хуульчилсан. Тухайн машины үнэлгээг гаргаж хураан авах боломж нөхцөлийг бүрдүүлсэн учир заавал битүүмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Шүүгчийн захирамж тодорхойгүй, ойлгомжгүй байх тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн , 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн прокуророос яллагдагч ыг 23 оны дугаар сарын 3-ны өдрийн цагийн үед ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй *******-Нuchu нэршилтэй ширхэг загасыг “******* *******” ХХК-ийн эзэмшлийн ************** улсын дугаартай Тоёота ланд круйзер- 200 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эгийн голоос Дархан-Уул аймгийн Хонгор сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хяналтын пост хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн .т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хэргийг хүлээн авч, яллагдагч т холбогдох хэргийг хянан хэлэлцээд хамтран оролцогчдын оролцоог нарийвчлан тогтоох, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг буцаан битүүмжлэх зэрэг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзээд мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгч , иргэн  С.*******, нар загас агнахаар Улаанбаатар хотоос гарч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд сон, тэд загас агнуур, загасчлалын талаар сонирхож багагүй хугацаа өнгөрснөөс /-р хх 25, 27/, гадна загас агнуурын иж бүрэн хэрэгсэлтэй байсан байдал, эрэг шууд бус нотлох баримтаар шүүгдэгч болон С.*******, нар нь ховор, агнахыг хориглосон загас тээвэрлэн /явж байгаагаа/ явснаа мэдсэн, мэдэх боломжтой нөхцөл байдлуудыг мөрдөгч, прокурор анхаарч үзээгүй байна.

Гэмт хэрэг нь хүний идэвхтэй (үйлдэл) буюу идэвхгүй (эс үйлдэл) зан үйлээр дамжин илэрдэг. Үйлдэл хийх гэдэг нь хүний идэвхтэй байдал, үйл хөдлөлөөр илэрхийлэгдэнэ.

Нэр бүхий иргэд ховор төрлийн загас гэдгийг мэдсэн эсхүл урьдын туршлага болон мэдээллийн сувгуудаас (https://www.ezagas.mn) хангалттай мэдэх боломжтой байсан.

Ховор, ахуйн зориулалтаар агнахыг хориглосон загас гэдгийг ойлгож мэдсээр байж авч явж байгааг санаатай үйлдэл гэж үзэхээс гадна тээвэрлэн явж байгааг нь мэдсээр байж болиулаагүй үйлдлийг эс үйлдэл  гэж эрүүгийн эрх зүйд үздэг.

Дээрх хэргийг бүлэглэн үйлдсэн эсэхийг  нарийвчлан шалгаж гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч ын өмгөөлөгч , нарын давж заалдах журмаар гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн .., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           . Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 398 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

            2.  Яллагдагч ын өмгөөлөгч , нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ

           ШҮҮГЧ                                                           З.ТӨМӨРХҮҮ

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР