| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/06085/И |
| Дугаар | 192/ШШ2025/01014 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/01014
|
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Т нэхэмжлэлийн шаардлага болох Газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д.Э- нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй байгаа * нэгж талбарын дугаартай, 224 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-* дугаартай гэрчилгээтэй газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Э.Т-д шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Э.Т- нь 5,000,000 төгрөгийг 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Д.Э-т төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Т-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН