| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/00158/И |
| Дугаар | 192/ШШ2025/01086 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/01086
2025 02 10 192/ШШ2025/01086
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******,*******,******* тоот хаягт оршин суух Боржигон овогт Бүрэнбаярын Эр*******/регистрийн дугаар: ЧС8*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******,*******,******* тоот хаягт оршин суух Боржигон овогт Дүнгэр-*******/регистрийн дугаар: ЧС5*******/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******,*******,******* тоот хаягт оршин суух Боржигон овогт Бүрэнбаярын О*******/регистрийн дугаар: ЧС850*******/ нарт холбогдох,
Орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Эр******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БГ1091130103000001 дугаартай орон сууц ипотекийн зээлийн гэрээгээр Самнор ББСБ ХХК-тай харилцан тохиролцож гэрээ байгуулан орон сууц авч сар бүр өөрөө төлөлтөө хийж явдаг. Гэтэл хариуцагч нар байр эзэмших гэрээгүй, төлөлт хийдэггүй боловч миний эзэмшлийн байранд очих газаргүй, амьдрах байргүй гэх шалтгаанаар нэг жил амьдарч байна. Тухайн байрыг би ирээдүйд үр хүүхдүүддээ өвлүүлэх хүсэлтэй. Хариуцагч нар намайг өргөж авсан эх учраас би ач тусыг нь санаж гэртээ оруулсан. Амьдрах хугацаандаа аль болох тухтай байлгаж, түрээсийн төлбөр авахгүй, амьдруулсан бөгөөд уг байрыг өөрсдийн байр гэж булаацалдан байрыг чөлөөлөхийг шаардахад элдэв шалтаг тоочин цааргалсаар өнөөдрийг хүрлээ. Амьдарч байх хугацаандаа хэрүүл хийж, миний биед халдах хувийн өмч эвдлэх, жирэмсэн хүнийг уяад худал мэдүүлгээр удаа дараа үндэслэлгүй өгөх, хүүхэд зодох, хэл үгээр доромжлох зэрэг үйлдлийг давтан гаргаж, хүүхэд амьдрах орчинд нөлөөлж байна. Ахиж ийм үйлдэл хийхүй байхыг сануулж хэлсэн хэдий ч дахин давтсан. Хэд хэдэн удаа нүүх шаардлага тавьсан хэдий ч хүлээж авахгүй, чиний байр биш гэж үгүйсгэн эргээд бид нарыг уг байрнаас хөөж, ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа тул тухайн байрны өмчлөгч эзэмшигчийн үнэнээр тогтоож, өөрийн эзэмшилийн байраа чөлөөлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний хууль ёсны эрхийг хангаж, Хан-Уул дүүрэг, *******,*******,******* тоот хаягт байрлах байрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Миний бие болох Д.Хулан, Б.О******* нар нь Б.Эр*******тай тохиролцож, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүрэг, *******,*******,******* тоот хаягт байрлах тус байрыг суллаж өгөхөөр эвлэрсэн. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Эр******* нь хариуцагч Д.Хулан, Б.О******* нарт холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Хулан, Б.О******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус орон сууцыг чөлөөлж өгөхөөр нэхэмжлэгч Б.Эр*******тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Б.Эр*******ын орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Хулан, Б.О******* нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус орон сууцыг чөлөөлж өгөхөөр нэхэмжлэгч Б.Эр*******тай харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс Төрийн сан/100200900941/-аас 35,100 төгрөг, хариуцагч Д.Хулан, Б.О******* нараас 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Эр*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР