2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/01085

 

 

2025 02 10 192/ШШ2025/01085

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Голомт банк төв байр, Д.Сүхбаатарын талбай 5, Ш/Х-22 өөрийн байр хаягт оршин байрлах Голомт Банк ХК/регистрийн дугаар: 2075377/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Баянгол сум, Баян баг 9 дүгээр гудамж, 7 тоот хаягт оршин суух Боржигон овогт Батнямын П*******/регистрийн дугаар: МБ*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,932,176.84 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт Банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Батням овогтой П******* нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Голомт Банк ХК-тай ЗГ1745114104 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж, 11,600,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай авсан. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ1745114104-А дугаартай нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, 11,000,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Б.П******* нь зээлийн гэрээнүүдийн хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 111 хоног хугацаа хэтрүүлсэн тул банк өөрийн санаачлагаар зээл болон барьцааны гэрээний 33.4.1-т заасны дагуу хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргаж байна. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар ЗГ1745114104 тоот зээлийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 16,184,424.16 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 738,662.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,070,742 төгрөг, нийт 16,932,176.84 төгрөг төлөөгүй байна. Иймд тус зээлийн гэрээний дагуу төлөөгүй 16,932,176.84 төгрөгийг гаргуулж Голомт Банк ХК-д олгож өгнө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Миний бие Б.П******* нь Голомт Банк ХК-ийн нэхэмжилсэн 16,932,176.84 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн. Үлдэх 15,932,176.84 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрийн 10-ны өдөр 2,500,000 төгрөгөөр 5 удаа, үлдэх 3,432,176.84 төгрөгийг 6 дахь сард хуваан төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт Банк ХК нь хариуцагч Б.П*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,932,176.84 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.П******* нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,932,176.84 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрын 10-ны өдөр 2,500,000 төгрөгөөр үлдэх 3,432,176.84 төгрөгийг 6 дахь сард нь Голомт Банк ХК-д хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Голомт банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 16,932,176.84 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс хариуцагч Б.П******* нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,932,176.84 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрын 10-ны өдөр 2,500,000 төгрөгөөр үлдэх 3,432,176.84 төгрөгийг 6 дахь сард нь Голомт Банк ХК-д хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П*******аас 121,305.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР