| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/00846/И |
| Дугаар | 192/ШШ2025/01314 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/01314
|
2025 02 14 |
192/ШШ2025/01314 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай 5,********* байр хаягт байрлах, *********** ХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, *********тоот хаягт оршин суух, ****** овогт ******гийн ********* /РД:******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 119,773,889.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ****** овогтой ********* нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ***********тай ЗГ3215145851 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 23,720,000 төгрөгийн зээлийг жилийн 19.8 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн.Зээлдэгчдын ЗГ3215145 851 дугаарт Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 08 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 18,842,323.84 төгрөг, зээлийн хүү 910,415.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 21,149.49 төгрөг нийт 19,773,889.19 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Иймд ЗГ3215145851 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 19,773,889.19 төгрөгийг ****** овогтой *********гаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...********* 19,773,889.19 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 3,200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3,200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 3,200,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 3,200,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 3,200,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3,773,889.19 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********** ХК нь хариуцагч Б.*********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,773,889.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.********* нь нэхэмжлэлийн шаардлага 19,773,889.19 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сар бүр 3,200,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3,773,889.19 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18/05/1840 дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд *********** ХК-ийн нэхэмжлэлтэй Б.*********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,773,889.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,773,889.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 3,200,000 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3,200,000 төгрөг, 05 дугаар сарын 05-ны өдөр 3,200,000 төгрөг, 06 дугаар сарын 05-ны өдөр 3,200,000 төгрөг, 07 дугаар сарын 05-ны өдөр 3,200,000 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 3,773,889.19 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,819.45 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Б.*********гаас 128,409 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 128,409 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ