| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 102/2024/07922/И |
| Дугаар | 192/ШШ2025/01315 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/01315
|
2025 02 14 |
192/ШШ2025/01315 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *************** гудамж, өөрийн байр хаягт байрлах, *********ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, *************тоот хаягт оршин суух, ****** овогт *********гийн ********* /РД:**********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 19,396,261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...********* овогтой ********* нь 2024 оны 6 сарын 4-ний өдөр тус банктай 2010105961 дугаартай зээлийн гэрээ байгуулж 17,700,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 0 төгрөг, зээлийн хүү 2100 төгрөг, ********* овогтой ********* нь 2010105961 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 140, Зээлийн үлдэгдэл 17,700,000 төгрөг, Хүү 1,669,749 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 26,512 төгрөг, Төлбөрийн нийт үлдэгдэл 19,396,261 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 19,396,261 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... *********ны нэхэмжлэлтэй хариуцагч Г.*********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,396,261 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 7,396,261 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********ХК нь хариуцагч Г.*********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,396,261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.********* нь нэхэмжлэлийн шаардлага 19,396,261 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 7,396,261 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2б/6072 дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд *********ХК-ийн нэхэмжлэлтэй Г.*********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,396,261 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,396,261 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 7,396,261 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,932 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Г.*********аас 127,466 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 127,466 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********ХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ