| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 2318000000356 |
| Дугаар | 2023/ДШМ/46 |
| Огноо | 2023-10-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2023/ДШМ/46
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Хохирогч *******
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 23*******8000000356 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 3*******-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай.*******-,*******,,
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр *******4.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр баг, ******* *******- тоотод амьдрах иргэн *******гийн хашаанд байсан “Хьюндай Соната-5” маркийн суудлын автомашины кузовыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр *******5.00 цагийн орчим дахин иргэн *******гийн хашаанд байх “Хьюндай соната-5" маркийн суудлын автомашины их биеийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн 2023 оны 06 дугаар сарын 03., -ний өдөр *******гийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж “Самсунг” маркийн 32 инчийн зурагт, цахилгаан хадуурыг тус тус хүч хэрэглэлгүйгээр хууль бусаар авч 380.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 4 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, орон байранд нэвтрэн, бусдад нийт *******.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******., 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
-Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.4.т заасан “үргэлжилсэн үйлдлээр орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн ******* дэх хэсгийн *******.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.4-т зааснаар ******* /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан ******* /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
-Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 4., 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан -8******* улсын дугаартай “Нуundai Porter”” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3.500.000 төгрөг, - улсын дугаартай “Hino ranger” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох *******2.000.000 төгрөг, нийт *******5.500.000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж улсын орлого болгож,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:
...Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, би хууль зүйн үр дагаврыг сайн ойлгоогүй учраас хэргийг ердийн журмаар дахин шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. 202******* оноос хойш төрсөн ах *******гийн гэрт амьдарч байгаа бөгөөд хулгайлж авсан гэх 32 инчийн телевизийг би гэртээ байх үедээ үздэг байсан, цахилгаан хадуурыг би уурхайд ажиллаж байхдаа 260.000 төгрөгөөр авсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдүүлэг надаас болон манай ахаас аваагүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал тавьсан, түүнийх нь дагуу хүсэлт бичсэн. Хэргийг дахин анхан шатнаас шалгуулж, үнэн зөвөөр шийдвэрлүүлмээр байна... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:
Би тухайн үед өөрийнхөө гэрээс өөрийн юмаа авсан гэж үзэж байгаа. Зөвшөөрөлгүй хүрсэн зүйл бол Соната 5 маркийн автомашин байсан. Тухайн автомашин нь ажиллагаагүй тул тухайн өдөр задлаад зарсан. Зөвшөөрөл авч болох байсан хэдий ч ах сүлжээгүй газар хөдөө явж байсан. Байшингийн цонхны тухайд би гэрийнхээ түлхүүрийг алга болгосон байсан тул жижиг цонхоо хагалж ороод дотроос нь өөрийн цахилгаан хадуур, зурагтыг авсан. Хашаа байшингийн хувьд анх лизингээр авч байхад 40-50 хувийн төлбөрийг би өөрөө төлж, үлдэгдлийг аав ээж 2 хуваалцаж хийж байсан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:
Хохирогч ******* нь хэлэхдээ “би анх хулгайч орсон байна гэж цагдаад гомдол гаргасан боловч хааяа өөрийнхөө төрсөн гэрт, хааяа манай гэрт амьдардаг дүү маань гэрт орж юм авсан байсан” гэж хэлдэг. Харин шүүгдэгч ******* нь “би өөрийн цалин мөнгөнөөс 250000 төгрөгийг ахдаа өгч ах миний мөнгөөр цахилгаан хадуур авсан, зурагтын тухайд би энэ гэрт сүүлийн 3 жил амьдарч байгаа тул авч болно гэж бодсон, би хулгай хийсэн гэж үзэхгүй байна” гэж тайлбарладаг. Шүүгдэгч ******* холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн зүгээс хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсний үр дагаврыг хангалттай тайлбарлаж өгдөг. Прокурорын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой эсэхийг судлаад шүүгдэгчтэй уулзаж хууль зүйн үр дагаврыг нь хангалттай сануулсан. Мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй хэвээр байгаа эсэхийг тодруулж лавлахад “хэвээрээ байгаа” гэх зүйлийг ярьдаг. Хэрэгт авагдсан хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгүүдэд хадуурын талаар дурдаагүй байдаг. Хохирогч, шүүгдэгч нар нь ах дүүс гэх боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд өөр, өөр хаягт амьдардаг болох нь харагддаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* тайлбартаа:
Цахилгаан хөрөөг дүү ******* өөрөө авсан. Бусад зүйлийг би авсан. 2 машины тухайд дүү бид 2 задалж зарж байсан юм гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч *******гийн гомдлоор түүнд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дүгээр зүйлийн *******., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч *******г үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 05 дугаар сарын 30., 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр баг, ******* *******- тоотод амьдрах иргэн *******гийн хашаанд байсан тус бүр 500.000 төгрөгийн үнэтэй задалж сэлбэгийг нь зарах гэж байсан 2 ширхэг “Хьюндай Соната-5” маркийн суудлын автомашинуудын кузов, их биеийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч *******.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн дахин 2023 оны 06 дугаар сарын 03., -ний өдөр *******гийн байшингийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж “Самсунг” маркийн 32 инчийн зурагт, цахилгаан хадуурыг тус тус хүч хэрэглэлгүйгээр хууль бусаар авч 380.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 4 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, орон байранд нэвтрэн үйлдэж, бусдад нийт *******.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******., 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч *******г “үргэлжилсэн үйлдлээр орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн *******.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.4-т зааснаар ******* /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 4., 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан -8******* улсын дугаартай “Нуundai Porter”” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3.500.000 төгрөг, - улсын дугаартай “Hino ranger” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох *******2.000.000 төгрөг, нийт *******5.500.000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж улсын орлого болгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийн тулд 2023 оны 05 дугаар сарын 30., 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд төрсөн ахынхаа хашаанд нь байсан 2 ширхэг машины кузов, их биеийг хөлсний машинаар зах дээр төмрийн худалдаачдад “миний машин” гэж худал хэлж зарж борлуулан *******.0 сая төгрөгийн хохирол учруулсан, дахин төрсөн ах *******гийнхаа байшингийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж “Самсунг” маркийн 32 инчийн зурагт, цахилгаан хадуурыг тус тус хүч хэрэглэлгүйгээр хууль бусаар авч 380.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 4 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, орон байранд нэвтрэн үйлдэж, нийт *******.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гийн удаа дараа өгсөн “... Би 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийнхээ хүмүүсийг аваад Сэлэнгэ аймаг Тэшиг сум руу явж аав Нямаагийн гэрийг нүүлгэж зусланд буулгаад 2023 оны 06 дугаар сарын -ний өглөө ирэхэд манай хашаанд задалж зарах гэж байсан 2 ширхэг “Соната-5” маркийн тээврийн хэрэгсэл болон манай байшинд байсан 32 инчийн зурагт, улаан өнгийн цахилгаан хадуур зэрэг эд зүйл алга болсон байсан... Нэг нь 69-06 дах улсын дугаартай гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байгаа, харин нөгөө машины дугаарыг би мэдэхгүй байна гэдэг хүний нэр дээр байгаа, би уг “Соната-5” маркийн 2 тээврийн хэрэгслийг худалдаж аваад нэрээ шилжүүлээгүй байсан. Манай байшингийн цонх хагалж ороод 32 инчийн зурагт, улаан өнгийн цахилгаан хадуур, “Соната-5” маркийн тээврийн хэрэгслийн жанам, цап хулгайлж авсан байна. Би 32 инчийн зурагтаа 202******* оны намар Дархан зах дээрээс 450.000 төгрөгөөр авсан, улаан өнгийн цахилгаан хадуурыг 202******* оны зун 250.000 төгрөгөөр Дархан зах дээрээс шинээр нь худалдаж авсан. Алга болсон эд зүйлсийг бүртгэж үзэхэд миний “Соната-5” маркийн тээврийн хэрэгслийн хуучин сэлбэг болох жанам, цап хоёр миний унаж байгаа 6*******-3******* машины тээшинд байсныг би мэдээгүй хулгайд алдсан гэж бодож байсан байна...” гэсэн мэдүүлэг /хх 34-3-р тал/,
-шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”Би 2023 оны 05 сарын 25-ны орой *******9.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас Дархан-Уул аймагт ирж өөрийн төрсөн ах *******гийн гэрт ирж хоносон. Өглөө босоод дэлгүүрээс 2 литрийн пиво авч уусан. Тэр үеэс хойш 06 сарын 0*******-ний хооронд гэрт орж гарч пиво авч уусан. Тэгээд хөдөө Бугантад уул уурхайд ажиллах гээд зардлын мөнгө байхгүй болохоор ахын хашаанд байсан задаргаанд оруулах гэж байгаа 4 ш дугуйгүй, мотор, кропгүй саарал өнгийн “Соната-5” маркийн тээврийн хэрэгслийг найз “ах энэ машиныг зарж мөнгийг нь хэрэглэж болно” гэж хэлсэн, зараад өгөөч” гэж гуйхад намайг дагуулж яваад төмөр авдаг хүнтэй уулзаад ачилцаж өгөөд явсан. Би зарсан мөнгөөрөө үсээ засуулж усанд ороод архи авч уугаад дуусгасан. Дахин ахын хашаанд байсан 3 ш дугуйгүй “Соната-5” маркийн машиныг мөнгөтэй болохоор шийдээд 300.000 төгрөгөөр зарж, архи авч уугаад согтоод сэрэхэд үлдсэн мөнгө байхгүй байсан. Тэгээд шартаад архи уумаар санагдаад ахын байшинд орох гэхээр түлхүүр байхгүй болохоор үүдний амбаарын плёнкийг урж ороод улаан өнгийн цахилгаан хадуур байсныг авч гараад айлын хашаанд ороод нэг эмэгтэйд 40.000 төгрөгөөр зарж дэлгүүрээс 2.5 литрийн 2 ш пиво авч уусан, буцаж ирээд түлхүүргүй тул цонхыг чулуугаар цохиж хагалж ороод унтаад сэрэхэд шартаад болохгүй болохоор нь ахын “Самсунг” маркийн 32 инчийн зурагтыг авч гараад модон буудалд ороод ресейпшинд нь *******00.000 төгрөгөөр зарж пиво авч уусан. Надад ахын эдгээр зүйлийг зарж борлуулах, захиран зарцуулах эрх байхгүй, би согтуу байсан болохоор зарчихсан, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, урд нь үйлдсэн хэргээ дэлгэрэнгүй ярьсан, хохирлыг төлж барагдуулсан, гэмшиж байгаа, уучлалт гуйсан, дахин архи уухгүй” гэсэн мэдүүлгүүд /хх 8, 93, 94, *******49-р тал/,
-иргэний нэхэмжлэгч “... Би 2006 оноос хойш хаягдал төмөр авч цуглуулж байгаад Дархан төмөрлөгийн үйлдвэрт зарж борлуулдаг. Би 2023 оны 05 сарын 30-ны өдөр гэртээ байж байхад гэдэг ах над руу залгаад “чи машины кузов авах юм уу” гэж асуусан, тэгээд би “авна” гэж хэлсэн, хэсэг хугацааны дараа *******-55 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй танихгүй 2 залуу ахыг Портер машинтай цуг дагуулж ирсэн, тэгээд би өөрийнхөө машинтай тэр 2 залууг дагаж яваад Дархан сумын ******* дүгээр баг, ******* гудамжинд байрлах нэг айлын хашаанд очоод саарал өнгийн “Соната-5” маркийн 4 ширхэг дугуйгүй, мотор, кроп байхгүй тийм машиныг нөгөө танихгүй 2 залуу, оо ах бид 4 хамжиж ахын Портер машин дээр ачаад тэр хашаанаас гарч яваад манай хашаанд ирж буулгасан. Би *******00.000 төгрөгөөр худалдаж авсан, мөнгөө бэлэн өгсөн. Миний худалдаж авсан “Соната-5” маркийн тээврийн хэрэгслийн кузов байгаа, би худалдаж авсны дараа задлаад дотор байсан эд ангийг хог дээр хаясан, одоо зөвхөн кузов нь байгаа. *******00.000 төгрөгийг надад өгсөн, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 40-р тал/,
-иргэний нэхэмжлэгч “...Би 20*******4 оноос хойш хаягдал төмөр авч Дархан төмөрлөгийн үйлдвэрт зарж борлуулдаг. Би 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хашаандаа хаягдал төмөр худалдаж аваад байж байхад танихгүй нэг залуу *******5.00 цагийн үед ирж “машин авах юм уу” гэж асуухаар нь би “машин хаягдал төмөрт авч болно, гэхдээ бүтэн машин асуудалтай бол авахгүй” гэхэд “би хаягдал төмөрт өгөх гэсэн юмаа” гэж хэлэхээр нь очиж үзээд “төмөрт өгөх гэж байгаа машиныг *******00.000-300.000 төгрөгөөр авдаг юм” гэхэд “би эхнэртэйгээ хэрэлдсэн байгаа, эхнэр дээрээ очих гэсэн юм, надад мөнгө хэрэг болоод байна” гэхээр би өөрийн эзэмшлийн "Крантай Хино" - улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ очиход 3 ширхэг дугуйгүй, - улсын дугаартай “Соната-5” маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд “энэ машин нэг дугуйтай юм байна“ гэхэд “ахаа надад мөнгөний хэрэг байна” гэхээр нь би “300.000 төгрөгөөр авах боломжтой юм байна” гэхэд нөгөө залуу зөвшөөрсөн, тэгээд би машиндаа ачаад өөрийн эзэмшлийн хашаандаа буулгасан. Би 300.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Уг тээврийн хэрэгсэл манай хашаанд байгаа. Би 300.000 төгрөгөө авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх 43-р тал/,
-иргэний нэхэмжлэгч “... Би " " зочид буудалд 20******* оноос хойш ресейпшн хийдэг. 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад үл таних нэг хүн, мөн зүс таних 20 орчим насны хоёр залуу манай өрөөнд хар өнгийн Самсунг маркийн зурагт тэвэрч орж ирээд, шар царайтай залуу “энэ миний зурагт юмаа, надад мөнгөний хэрэг гараад байна, та *******50.000 төгрөгөөр худалдаж авах уу, та маргааш ломбардад тавьсан ч 60.000 төгрөг болно” гэхээр нь “*******00.000 төгрөгөөр зарвал би авна” гэхэд зөвшөөрсөн. Тэгээд би *******00.000 төгрөг өгөөд зурагт худалдаж авсан. Би зурагт худалдаж авсан *******00.000 төгрөгөө олж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх 46-р тал/,
-гэрч “...Би хашаандаа юм хийгээд байж байхад танихгүй нэг залуу манай хашаанд улаан өнгийн цахилгаан хадуур барьж орж ирээд “надад мөнгөний хэрэг гараад байна, энэ миний хадуур юмаа, та 50.000 төгрөгөөр авчих” гэж гуйсан. тэр үед би “надад 40.000 төгрөг байна” гэхэд зөвшөөрөхөөр нь худалдаж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, тэр залуу баригдаад шалгагдаж байхдаа миний 40.000 төгрөгийг надад буцааж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 50-р тал/,
-гэрч “Би - улсын дугаартай саарал өнгийн “Соната-5” маркийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг байсан ба *******0 гаруй хоногийн өмнө Ч. гэдэг залууд зарсан, нэр шилжүүлээгүй байгаа, бид хоёрын дунд ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 52-р тал/,
-гэрч “...Хүүхдийн баярын өмнө би Дархан зах дээр ачаа ачих зорилгоор зогсож байхад саарал өнгийн жижиг машинтай залуу ирээд “төмөр ачих гэсэн юм, та ачих уу” гэхэд би зөвшөөрөөд “ачна, хаана өгөх бэ” гэж асуухад тэр хоёр залуу надаас “төмөр авах ченж байна уу” гэж асуусан, тэгээд би төмөр худалдаж авдаг Д.Баттогтох гэдэг таньдаг хүн рүү яриад “чи төмөр авах юм уу” гэж асуухад “авна” гэж хэлсэн, тэгээд би машинтайгаа тэр хоёр залууг дагуулж гэр рүү очиж уулзаад нөгөө хоёр залууг дагаж древений хашаанд ороход 4 ширхэг дугуйгүй, мотор, кропгүй саарал өнгийн “Соната-5” маркийн тээврийн хэрэгсэл байсныг ачна гэхээр нь бид 4 нийлж миний машин дээр ачаад тэр хашаанаас гарч хашаанд хүргэж буулгаад би явсан. Би 30.000 төгрөгөөр тохирч ачсан ба тэр хашаанаас түүнээс өөр ямар нэг эд зүйл ачаагүй” гэсэн мэдүүлэг /хх -р тал/,
-гэрч "...Хүүхдийн баярын өмнө би ажлаасаа ирээд гэртээ унтаж байтал манай найз ******* над руу залгаад “би танайх руу явж байна, чамтай ярих юм байна, гараад ир” гэхээр нь би гараад уулзахад “надад мөнгөний хэрэг байна, аавын бие муудаад байна, надад мөнгө зээлэх үү” гэхээр нь би “цалин мөнгө буугаагүй, боломжгүй байна” гэсэн, тэгтэл “би ах руу ярихад ...манай хашаанд байгаа саарал өнгийн “Соната-5” маркийн 3 ширхэг тээврийн хэрэгсэл байгаа, түүний нэгийг зараад зардал хийгээд Сэлэнгэ яваад аавыгаа аваад ирээрэй... гэсэн, тийм болохоор би тэр нэг машиныг төмөрт өгмөөр байна, надад туслаад машинтайгаа хамт яваад авах хүн олоод өгөөч” гэж надаас гуйхаар нь би зөвшөөрч Дархан зах дээр очиход манай үйлдвэрт төмөр өгдөг Портер машинтай ах байсан, тэгээд би тэр хүнээс “төмөр авч байгаа юу” асуухад “авч байгаа, юунд өгөх төмөр бэ” гэхээр нь би “машины кузов байгаа” гэхэд тэр ах нэг хүнтэй утсаар яриад авахаар болоод тэр ахыг бид хоёр машинтайгаа дагаж төмөр авах хүнтэй уулзаад тэр машинтай хүмүүсийг дагуулж древинд ийн ахын хашаанд очиход саарал өнгийн “Соната-5” маркийн 3 ширхэг тээврийн хэрэгсэл байснаас 3 ширхэг дугуйгүй, мотор, кропгүй машиныг нөгөө зах дээрээс дагуулж явсан Портер машин дээр ачиж өгөөд явуулсан, би *******г древинд буулгаад гэр рүүгээ явсан. Тэрнээс хойш бид хоёр холбогдоогүй, би хэдэн төгрөгөөр зарсан талаар мэдэхгүй, надад хэлээгүй. Би *******гаас ямар нэг мөнгө төгрөг аваагүй” гэсэн мэдүүлэг /хх 56-р тал/,
-гэрч Д.Бат-Эрдэнийн “Би 2023 оны 06 дугаар сарын эхээр гэртээ байж байхад ******* ...“Соната-5” маркийн тээврийн хэрэгсэл төмрийн хогонд өгөх гэсэн юмаа, таньдаг хүн байна уу, худалдаж авах хүн олоод өгөөч... гэж надаас гуйсан, тэгээд би *******гаас “энэ тэгээд чиний машин мөн юм уу” гэж асуухад “миний машин, ахаасаа авсан” гэж хэлсэн. Тэгээд би *******г дагуулж захын ард төмөр авдаг гэдэг хүнтэй уулзаж “Соната-5” маркийн тээврийн хэрэгсэл төмөрт авах уу” гэж асуухад “үзэж байгаад болно” гэж хэлсэн. Тэгээд дагуулж очиж үзүүлээд уг 3 ширхэг дугуйгүй “Соната-5” маркийн тээврийн хэрэгслийг ******* 300.000 төгрөгөөр зарсан, өөрөө дансгүй учир манай найзын дансанд мөнгө хийлгэж аваад надтай хамт АТМ орж 280.000 төгрөг гаргуулж аваад гэр рүүгээ явсан. Би ямар нэг мөнгө төгрөг аваагүй. Би “ахаасаа авсан” гэж хэлсэн болохоор нь итгээд худалдаж авах хүн олж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 58-р тал/,
-“Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 0-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай “Хьюндай соната-5" маркийн суудлын автомашины кузов /мотор, кроп, 4 дугуй байхгүй/ 500.000 төгрөг, “Хьюндай соната-5" маркийн суудлын автомашин /3 дугуй байхгүй/ 500.000 төгрөг, "Самсунг" маркийн 32 инчийн өнгөт зурагт (хуучин) *******80.000 төгрөг, цахилгаан хадуур (хуучин) 200.000 төгрөг... нийт *******.380.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-н 62-63-р тал/,
-“Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай “...”Хьюндай портер” маркийн -8******* дугаартай хөх өнгийн бага оврын ачааны автомашин /*******999 он/ 3.500.000 төгрөг, “HINO RANGER” маркийн - улсын дугаартай цэнхэр өнгийн тусгай зориулалтын автомашин /*******99 он/ *******2.000.000... нийт *******5.500.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-н 3-4-р тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /*******0-*******4 тал/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх *******9-20, 22-23, 30-р тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хангалттай, эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******., 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж бүрэн агуулагдсан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, гэмт үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлуудыг харгалзан тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулсан нь түүний гэм буруу, үйлдэлд нь тохирсон байна.
Түүнчлэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч *******гаас гаргуулж улсын орлого болгохоор анхан шатны шүүх шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Хохирогч нь өөрийн өмчлөлийн эд зүйлс болох зурагт, цахилгаан хадуурыг хулгайд алдсан, үүнийг шүүгдэгч ******* хулгайлсан гэдгийг мэдсэнээ мөрдөн байцаалтад удаа дараа мэдүүлсэн, мөн шүүгдэгч нь дээрх зүйлсийг хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байх ба эрүүгийн хэрэг үүссэн үеэс эхлээд тавигдсан прокурорын хяналтын болон мөрдөн шалгах ажиллагаа явагдсан 2 сар гаруй хугацаанд, түүнчлэн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь шүүгдэгч *******г ...өөрийнхөө мэдлийн зүйлийг авсан, миний өмч биш... гэж, шүүгдэгч ******* нь... өөрийн эзэмшил, өмчлөлийн хадуур, зурагтаа өөрөө мэдэн авч захиран зарцуулсан... гэж мэдүүлэх боломжтой, хангалттай цаг хугацаа байхад хэн аль нь ч ийм зүйл мэдүүлж яриагүй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаснаар оногдуулах ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрсөн байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч *******гийн ...зурагтыг дундын өмч, цахилгаан хадуур миний өөрийн өмчлөлийн зүйл байсан...гэж, мөн хохирогч нь *******тай адил тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй, үндэслэлгүй байна.
Зурагт, цахилгаан хадуур нь шүүгдэгч *******гийн өмч байгаад өөрийнхөө эд зүйлсийг авсан байсан бол анхнаасаа хохирогч ******* нь эдгээрийг хулгайд алдсан талаар мэдүүлэхгүй, түүнд хохирогч үнэн, зөв мэдүүлэх талаар тайлбарлаж юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин шүүгдэгч ******* нь анхнаасаа хэргээ үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээж гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх түүний үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулсан ба дээрх нөхцөл хангагдаагүй, гэм буруугийн талаар маргасан тохиолдолд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэхгүй байсныг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн “... хулгайлж авсан гэх 32 инчийн телевизийг би гэртээ байх үедээ үздэг байсан, цахилгаан хадуурыг би уурхайд ажиллаж байхдаа 260.000 төгрөгөөр авсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдүүлэг надаас болон манай ахаас аваагүй хэргийг дахин анхан шатнаас шалгуулж, үнэн зөвөөр шийдвэрлүүлмээр байна...” гэсэн агуулгатай гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн *******.*******., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД З.ТӨМӨРХҮҮ
Ц.АМАРЖАРГАЛ