2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/01316

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 14

 

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/01316

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ******* давхар хаягт байрлах, ******* ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***************** тоот хаягт оршин суух, ****** мовогт *******ын ******* /РД:*********/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 18,246,439.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2023.09.08-нд 6000088744 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 14,420,000 төгрөгийн зээлийг сарын 2.2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000088744 тоог Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 419 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000088744 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2026.02.28-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд, Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000088744 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 13,629,586.1 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 4,422,239.81 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 177,613.12 төгрөг, нотариатын төлбөрт 17,000, Нийт 18,246,439.01 төгрөгийг Зээлдэгч *******ын *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... *******ны нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 18,246,439.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,280,804 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,280,804 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,280,804 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,280,804 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,280,804 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,280,804 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,280,804 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,280,811.01 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,246,439.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 18,246,439.01 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 2,280,804 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,280,811.01 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/640 дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,246,439.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,246,439.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,280,804 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,280,804 төгрөг, 05 дугаар сарын 30-ны өдөр 2,280,804 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 2,280,804 төгрөг, 07 дугаар сарын 30-ны өдөр 2,280,804 төгрөг, 08 дугаар сарын 30-ны өдөр 2,280,804 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,280,804 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 2,280,811.01 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,182 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Б.*******гаас 124,591 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 124,591 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ