| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05648/И |
| Дугаар | 192/ШШ2025/01232 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/01232
|
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.О-ын нэхэмжлэлийн шаардлага болох 10,800,000 төгрөгийг хариуцагч А Б С Д ХХК-иас хүлээн зөвшөөрч, 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4,800,000 төгрөг тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А Б С Д ХХК-иас 93,875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.О-т олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН