| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/10428/И |
| Дугаар | 192/ШШ2025/01322 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/01322
|
2025 02 14 |
192/ШШ2025/01322 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,********** хаягт байрлах, ********* ХК /РД: ************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ********тоот хаягт оршин суух Боржигон овогт ********* ********* /РД:**********/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 29,077,612 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Л.********* нь 2018-12-19-ний өдөр ********* ХК-ийн СБ Спортын төв ордон тооцооны төвтэй ЗГ/201844187961 тоот Зээлийн гэрээ болон БГХ201844187961 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г байгуулан 20,000,000 төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд олох цалингийн орлогыг барьцаалуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2024-11-11 -ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 6,457,296 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,971,589 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,506 төгрөг, нийт 10,433,392 төгрөг төлсөн.
Зээлдэгч нь зээлийн гэрээнүүдийн ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк талуудын хооронд байгуулсан 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн, Хариуцагч Л.*********т холбогдуулан 2018.12.19-ний өдрийн ЗГ/201844187961 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 13,542,704 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 13,880,541 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,627,367 төгрөг, Нотариатын зардалд 27,000 төгрөг нийт 29,077,612 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч ********* ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:
... ********* ХК-ийн нэхэмжлэлтэй Л.*********т холбогдох иргэний хэрэгт тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлж дууссан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* ХК нь хариуцагч Л.*********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,077,612 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
Иймд ********* ХК-ийн нэхэмжлэлтэй, Л.*********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,077,612 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ********* ХК-ийн нэхэмжлэлтэй Л.*********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,077,612 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,338.06 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 151,669.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********* ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ