| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 2218003030491 |
| Дугаар | 2023/ДШМ/47 |
| Огноо | 2023-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2023/ДШМ/47
т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч .Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч
Хохирогчийн өмгөөлөгч
Шүүгдэгч , түүний өмгөөлөгч
Нарийн бичгийн дарга .илгүүн нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 0 дугаар сарын 15-ны өдрийн 291 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч ын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч т холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, овогт , оны дүгээр сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, боловсролтой мэргэжилтэй, хувиараа ломбард ажиллуулдаг, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр баг, байрны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгч нь 2022 оны 06 дугаар сарын 2-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн .******* боож унаган, толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн т холбогдох дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож овогт ыг цагаатгаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагаатгагдсан этгээд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45. дугаар зүйлийн 1, 3, 4, 6 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзвэл уг хохирлоо арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
... ЭХХША-ны явцад нийт 5 иргэн гэрчийн мэдүүлэг өгснөөс 4 нь тухайн өдөр шүүгдэгч нь хохирогчийг цохисон, боосон үйл явдал болсон тухай, 1 гэрч нь уг үйл явдлын дараа очиход зодолдсон, маргалдсан шинжгүй байсан талаар мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх “цохисон боосныг харсан гэх нь хохирогчийн нөхөр, гэрч *******-*******. нар хохирогчтой садан төрлийн холбоотой, мэдүүлгүүд нь харилцан зөрүүтэй, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэхэд эргэлзээтэй "... Тэд нар намайг очиход маргалдаж зодолдсон зүйл байгаагүй гэх мэдүүлгээр зодоон, маргаан болсон гэх үйл явдлын дараа цагдаагийн албан хаагч очсон болох нь тогтоогдож байна ... цагдаагийн албан хаагч очиход өмдөндөө шээсэн, зодуулсан гэх шинж байхгүй байсан байна" гэж дүгнэсэн нь ЭХХШТХ-ийн дагуу хууль сануулсны үндсэн дээр мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгийг хохирогчтой садан төрлийн холбоотой гэсэн үндэслэлээр үнэгүйдүүлж, зодоон болсон үйл явдлын уур иргэний дуудлагын дагуу бус өөр цагдаагийн алба хаагчийн гуйлтын дагуу очсон төмөр замын цагдаагийн алба хаагчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн гэрч *******-Эрдэнийн мэдүүлсэн “... Тэгээд удаагүй байж байхад төмөр замын цагдаа “юу болоод байгаа юм бэ” гээд гараад ирэхэд нь эгч “би Дарханы цагдаад дуудлага өгчихсөн хүлээж байна” гэсэн чинь тэр цагдаа яваад өгсөн" гэх мэдүүлгээр тухайн цагдаагийн алба хаагч хэргийн газарт дуудлага мэдээллийн дагуу бус өөр цагдаагийн алба хаагчийн гуйлтаар л үйл явдлыг ажиглах гэж очсон, мөн шүүгдэгч, хохирогчийг цохих, боох үед бусад гэрчүүд шиг дэргэд нь байгаагүй болох нь тогтоогдож байна.
Тухайн цагдаагийн алба хаагч нь үйл баримтыг тодорхойлох эрх бүхий этгээд биш, шинжээч эмч биш, төмөр замын цагдаа бөгөөд маргаан болсон, хүн бэртсэн зэргийг оношлох багажгүй, нүдэн баримжаагаараа л өөрийн бодсоноо мэдүүлсэн байдаг. Тухайн цагдаагийн алба хаагч нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийн дагуу толгойны ар хэсэг, мөр, хүзүү зулгарч, тархи хөдөлсөн гэх шинж тэмдгийг хохирогчийн биеийг гаднаас нь хараад шууд мэдэх боломжгүй, тухайн үйл явдал болох үед дэргэд нь байгаагүй юм. Энэхүү хэрэгт гэрч нь дангаар зодсон, маргалдсан үйл явдал байгаагүй гэж бусад гэрчээс өөрөөр мэдүүлсэн нь ЭХХШТХ-ийн .1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан "Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй" гэсэн заалтын дагуу нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй юм.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь “... эхний мэдүүлэг дээр гэдэг хүн хүнтэй зодолдох битгий хэл маргалдахааргүй хүн байсан гэж мэдүүлдэг. Харин хоёр дахь мэдүүлэг дээр хохирогч .*******ийн хамаатан учир нөлөөнд нь автаж худал мэдүүлэг өгсөн” гэж тайлбарласан атал шүүгдэгч нь тухайн орой гэрч “” гэж бааранд танилцаж баар хаасан учир архи худалдан авахаар төмөр замын вокзал очиж уг асуудал үүссэн байдаг. Үүнээс харахад танилцаад хэдхэн цаг л болж буй хүн тухайн хүнийг ууртай, эсхүл тайван, бусадтай маргалдах үгүйг мэдэхээр хэмжээний удаан цаг хугацааг хамт өнгөрөөгөөгүй тул гэрч Сүхбат нь шүүгдэгчийг хүнтэй зодолдох байтугай маргалдах хүн биш гэж тодорхойлох боломжгүй юм.
Тухайн үйл явдлын талаар хуульд заасны дагуу гэрчийн мэдүүлэг өгсөн 5 хүний 2 нь хохирогчийн садан төрлийн хамаатан, 1 нь цагдаагийн алба хаагч, 2 нь машин барьж хүн хүргэж өгч байсан хөндлөнгийн иргэд байсан юм. Тухайн үйл явдлын талаар гэрчүүдийн мэдүүлж үйл явдлын дэс дараалал, цаг хугацааны хувьд бага зэргийн зөрүүтэй байгаа ч нотолбол зохих гол асуудал болох шүүгдэгч нь хохирогч .тай маргалдсан, цохисон, шинжээч эмчийн тодорхойлсон .д үүссэн гэмтлийг учруулсан гэх үйл баримт тогтоогддог.
Үүнээс гадна Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022.07.06-ны өдрийн 690 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023.6.-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх буруу гарсан гэж үгүйсгэх нь үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хуульд заасны дагуу мэдүүлсэн гэрчийн мэдүүлгүүдийг үгүйсгэж цагдаагийн алба хаагч гэдэг утгаар нь тухайн үйл явдлын дараа ирсэн гэх гэрчийн мэдүүлгийг голлох нотлох баримтаар үнэлэн шийдвэр гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно' гэх заалтыг болон ЭХХШТХ-ийн .15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана" гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу цагаатгах тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй үндэслэлээр эсэргүүцэл гаргаж байна. Үүнд:
Шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.т "шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана..." гэж заасны дагуу хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж үзэхээр байна.
Тухайлбал: Шүүхийн шийдвэрт “...хохирогч боолгосны улмаас ухаан алдсан гэж мэдүүлсэн боловч Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 690 дугаартай шинжээчийн дүгнэлтэд боолгосны улмаас ямар нэгэн ул мөр үлдсэн талаар дурдаагүй байна...” гэсэн нь үндэслэлгүй.
Шүүх хохирогч . нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн цаг 30 минутад Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд үзүүлсэн хуудсанд хэсэг газрын үзлэг “Нистагм /+/ Ар дагз хэсэг хаван хавдартай, хүзүү орчим зулгарсан улайлттай, баруун мөрний үеэр хавдартай, хөдөлгөөн хийхэд өвдөнө. Онош: тархи доргилт, хүзүү, баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл” гэж дурдагдсан нотлох баримтыг үнэлээгүй, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинжээч эмчид үзүүлэхэд уг боолгуулсан гэх хүзүү орчмын улайлт, зулгаралт арилсан байх боломжтой байдалд дүгнэлт хийлгүй өөрийн таамаглалд үндэслэн дүгнэлт хийсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж хуульчилсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл баримтыг харсан байж болзошгүй, тухайн цаг хугацаанд хамт байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн.
Анхан шатны шүүх хэргийн талаар мэдэх гэрч , *******-*******, нарын мэдүүлгийг үнэлээгүй шалтгааныг хохирогчийн нөхөр, хохирогчтой садан төрлийн холбоотой, мэдүүлгүүд нь харилцан зөрүүтэй гэж тайлбарласан бөгөөд хэрэгт гэрч нь хохирогчтой гэр бүлийн харилцаатай, харин гэрч *******-*******, нар нь хохирогчтой төрөл садны холбоотой гэх баримт огт авагдаагүй байхад хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь гүйцэд, бодит байдлаар нь хянаж нотлох баримтын ач холбогдол, хамааралтай байдалд дүгнэлт хийгээгүй байна.
Хэрэв шүүгдэгч нь .*******ийн биед халдаагүй, эсхүл маргаан үүсгээгүй, оролцоогүй бол дээрх гэрчүүд яагаад, ямар шалтгаанаар ******* хохирогчийн биед халдсан талаар мэдүүлснийг үндэслэл бүхий дүгнэж цагаатгах тогтоолдоо дурдаагүй.
Мөн шүүх хэрэгт авагдсан хохирогч .*******ийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 3 дүгнэлтийг хэрхэн үнэлж, ямар үндэслэлээр ямар нотлох баримтаар няцаагдаж байгааг тодорхой дурдаагүй, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь Сум ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0 дугаар сарын 15-ны өдрийн 291 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү гэх гомдол гаргасан. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .15 дугаар зүйлийн 3.т хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэх заалтыг зөрчсөн.
Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр шүүгдэгч ын үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой юм. Гэтэл шүүхээс гэрч нар нь хохирогчтой садан төрлийн холбоотой хүмүүс байна гэх үндэслэлээр дээрх нотлох баримтуудыг үндэслэлгүй гэж үзсэн. Тухайн үеийн үйл баримтын талаар гэрч нар адилхан мэдүүлэх боломжгүй, өөр өөрийн харах өнцөг, үгээр мэдүүлэг өгдөг. Хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн тухай шуурхай тусламжийн хуудсыг үндэслээд шинжээч нар дүгнэлт гаргасан. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд тухайн дүгнэлтийг эмнэлгийн бичиг баримтыг үнэлэн тогтоох боломжтой гэж дурдаад, шинжилгээнийхээ эх сурвалжийг зааж дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй байна гэж дүгнэсэн үндэслэлээ заалгүйгээр хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтад дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бус байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тайлбартаа:
Тухайн өдөр Төмөр замын цагдаа ирээд манай хариуцах хэрэг биш байна гээд буцаад явсан. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын цагдаа *******-******* нь “миний хариуцах зөрчлийн хэрэг биш байна, эмнэлэгт үзүүлээд бичиг авч ирээд мөрдөн байцаагчид өг” гэж хэлсэн. Тэгээд бид нар яг тухайн өдөр нь эмнэлэгт үзүүлсэн. Тэр эмнэлгийн хуудас нь байхгүй. айцаагч *******-*******, нараас мэдүүлэг авсан байдаг боловч хавтаст хэрэгт байдаггүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу цагаатгах тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.92 дахь заалтад заасан шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль, ёсны гэж үзсэн, эсхүл прокурорын дүгнэлт өмгөөлөгч иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үүсгэсэн үндэслэлийг тусгана гэж хуульчилсан байгаа. Гэтэл энэ цагаатгах тогтоол хэргийн үйл баримтыг үндэслэлтэйгээр үгүйсгэж чадаагүй. Тухайлбал шүүхийн шийдвэрт хохирогч хүзүүгээ боолгосны улмаас ухаан алдсан гэж дурдсан боловч Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 690 дугаартай шинжээчийн дүгнэлтэд боолгосны улмаас ямар нэгэн ул мөр үлдсэн талаар дурдаагүй. Хохирогч ******* 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн цаг 30 минутад Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд үзүүлсэн хуудсан дээр нистаг нь нэмэх, ар дагз, хэсэг хаван хавдартай, хүзүү орчинд зулгарсан улайлттай баруун мөрний үеэр хавдартай хөдөлгөөн хийхэд өвдөнө. Онош тархи доргилт, хүзүү, баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл" гэж дүгнэсэн нотлох баримтыг үнэлээгүй. 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр шинжээч эмчид үзүүлэхэд уг боолгуулсан гээд байгаа улайлт зулгаралт арилсан байх боломжтой талаар дүгнэлт хийлгүйгээр өөрийн таамаглалд үндэслээд дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр яаралтай тусламжийн төвд үзүүлэхэд тухайн хүний хүзүүн дээр нь улайлттай боолгуулсан толбо байсан байна. Шинжээч эмчийг үзэхэд арилах боломжтой байна гэдгийг шүүх дүгнэж үзээгүйгээр шууд боомилсон гэх ором алга гэдэг байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. “Нистаг нь нэмэх” гэдэг үзүүлэлт нь нүдний алимын хөдөлгөөний чичирхийлэлт буюу тархи доргилтын гэмтлийн шинж гэж үздэг. Тэгэхээр анхны яаралтай тусламжийн үзлэгээс харахад хохирогчийн биед тархи доргилтын шинж тэмдэг илэрч байсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ хэмээн хуульчилсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл баримтыг харсан байж болзошгүй, тухайн цаг хугацаанд хамт байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж хэрэгт хавсаргасан байх шаардлагатай. Гэтэл анхан шатны шүүх гэрч , -*******, нарын мэдүүлгийг үнэлээгүй. Шалтгаан нь нь хохирогчийн нөхөр, -*******, нар нь садан төрлийн холбоотой гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэрч нар нь хохирогчтой садан төрлийн холбоотой талаар ямар ч баримт байхгүй. Шүүх ямар баримтад үндэслээд садан төрлийн холбоотой гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй. Энэ нь хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь гүйцэд бодитоор хянаж нотлох баримтын ач холбогдол, хамааралтай байдалд шүүх дүгнэлт хийгээгүй. Хавтаст хэрэгт авагдсан .*******ийн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 3 дүгнэлтийг ямар үндэслэлээр няцааж байгаа талаар тодорхой дурдаагүй. 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, тодорхойлолт, багажийн шинжилгээ зэргийг үндэслэн дүгнэлт гаргах ёстой гэж шүүх дүгнэсэн. Монгол Улсын хэмжээнд тархи доргилтыг багажаар оношилдог газар байхгүй. 2,3 дахь шинжээч дүгнэлтээ гаргахдаа анхны шинжээчийн дүгнэлтийг л үгүйсгээд байгаа болохоос биш одоо энэ хүний биед ямар нөхцөл байдал байгаа талаар өөрсдийнхөө гаргах ёстой дүгнэлтийг гаргаагүй гэж харж байгаа. Сүүлд гарсан 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг шүүх шийдвэртээ яагаад үнэлэхгүй байгаагаа дурдаагүй. Анхны шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Хохирогч нас барсан учраас 2, 3 дахь шинжээчийн дүгнэлт хэргийн материалаар хийсэн. Цагаатгах тогтоолд гэмт хэргийг ямар нотлох баримтаар няцааж байгаа үндэслэлээ дурдаагүй учраас цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа:
Цагаатгах тогтоол хуулийн шаардлагад нийцсэн хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. нь тухайн хэрэг болдог өдөр хохирогч гэгдэх *******ийн үеэл ахтай нь тааралдаж нэг шил архи хувааж уусан. аар хаангуут . дээр очоод архины үнэ асууж улмаар ”ямар үнэтэй архи вэ, яагаад ийм үнэтэй зардаг юм бэ” гэх үгнээс болж маргаан болсон. Тэр үед хохирогчийн хамаарал бүхий этгээд болох хажууд нь байсан. Гэрч мэдүүлэхдээ толгой руу нь 2-3 удаа цохисон гэж, -******* болон нар мэдүүлэхдээ эгчийн толгой руу нэг удаа цохисон, өмдөндөө шээтэл нь боосон гэж хоорондоо зөрүүтэй мэдүүлдэг. Гэтэл шүүхийн шинжилгээний дүгнэлт дээр баруун мөрөнд гэмтэл тогтоогдсон гэдэг. Энэ гэмтлийг хэзээ, хаана, хэн, хэрхэн үүсгэсэн болох нь тодорхойгүй, миний үйлчлүүлэгчид хамааралгүй гэмтэл байдаг. Хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй этгээд. Хохирогч .*******ийн нөхөр буюу хууль ёсны төлөөлөгч "толгой руу нь 2-оос 3 удаа цохисон" гэж мэдүүлдэг. Харин шүүхийн хэлэлцүүлэгт баруун мөр лүү нь цохисон гэж мэдүүлээд байна. Хохирогч яагаад ингэж удаа дараа худал мэдүүлэг өгөөд байгааг гайхаж байна. Цагдаагийн алба хаагч мэдүүлэгтээ "намайг очиход зодоон цохион болсон юм байгаагүй болохоор нь явсан" гэж тодорхой мэдүүлсэн. Эхний ирсэн цагдаа явчихаар нь . болон түүний хамааралтай этгээдүүд дахиад цагдаа дуудсан. Шагийн архи зарж вокзал дээр байдаг учраас таньдаг цагдаа нь ирсэн гэх мэдээлэл байдаг. Тэр цагдаа нь ыг эрүүлжүүлэхэд хийгээд явсан байдаг. Сүүлийн 5 шинжээч эмч яаралтай түргэн тусламжийн хуудас болон гэх хувийн эмнэлэгт *******ийн очиж хэлсэн өгүүлэмжээс иш татаж дүгнэлтийг гаргасан байдаг. Цагдаагийн байгууллагын мөрдөгч нар удаа дараа .******* ирж биеэ үзүүл гэж дуудахад "өөр хэргийн асуудлаар явж байна, зав алга" гэж тайлбар өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан тэмдэглэлд тусгагдсан байдаг. Тэгсэн атлаа гэх хувийн эмнэлэгт очоод зовуурь хэлээд явдаг. Тийм учраас эргэлзээтэй нөхцөл байдлууд үүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2-т заасан нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоогоогүй. 1.7-т заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бодитой тогтоож шалгаагүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч тайлбартаа:
и н. нийлж архи уугаад, дахин архи авахаар вокзал орж таньдаг н. гэгчтэй архины үнээс болж маргалдаж айлгасан нь миний буруу. Гэхдээ би хохирогчид ямар нэгэн байдлаар гар хүрээгүй. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч ын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос ыг 2022 оны 06 дугаар сарын 2-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн .******* боож унаган, толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлснийг, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд ыг цагаатгаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, хохирогч .******* цагдаагийн байгууллагаас дуудахад тэр дороо ирэх байсан, 5 хоногийн дараа эмчид, эмнэлэгт үзүүлсэн гэсэн агуулгаар буруутгаж, зөвхөн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022.07.06-ны өдрийн 690 дугаар дүгнэлтийг үнэлж ...хохирогч боолгосны улмаас ухаан алдсан гэж мэдүүлсэн боловч Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022.07.06-ны өдрийн 690 дугаар дүгнэлтэд боолгосон ямар нэг ул мөр үлдсэн талаар дурдагдаагүй, шинжээч нь шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах ёстой ба шинжлүүлэгчийн хаа нэгтэй өвдөж байна гэж хэлснээр “эмзэглэлтэй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй, хохирогчийг цагдаагаас дуудаад байхад очилгүй 5 хоногийн дараа шинжилгээний байгууллагад очиж үзлэг хийлгээд, үзлэг хийснээс хойш 2 хоногийн дараа гэмтлийн болон уламжлалын эмнэлэгт үзүүлсэн, дээрх дүгнэлтэд заасан тархи доргилт гэмтлийг шууд ын 2022 оны 06 дугаар сарын 29-ний үйлдэлтэй шалтгаант холбоогүй, энэ гэмтэл учирсан байсан ч ын үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэлгүй, хохирогчид учирсан гэмтэл 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр учирсан эсэхийг хангалттай нотолж тогтоогоогүй, цохисон, боосныг харсан гэх гэрчүүд нь хохирогчтой садан төрлийн холбоотой, мэдүүлгүүд нь зөрүүтэй, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан эсэхэд эргэлзээтэй байдал тогтоогдож байна гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй бөгөөд энэ үндэслэлээ шийдвэртээ зааж, хэргийн бодит үнэн, үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэнэ.
Зөвхөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, зөрүүтэй байснаар шүүгдэгчийн гэм буруу, хэргийн бодит үнэн үгүйсгэгдэхгүй ба заавал дүгнэлтийг үндэслэхгүйгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдэл, үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой.
т холбогдох хэргийг судалж үзэхэд тухайн хэрэг учрал болсон гэх 2022 оны 06 дугаар сарын 2-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт нь согтуугаар иргэн .тай маргалдан түүнийг боож унаган, толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь сүүлд 2023 оны 06 сарын -ний өдөр хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн №524 дугаартай шинжилгээ, мөн 2022.07.01-ний өдрийн цаг 30 минутад Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд үзүүлсэн хуудсанд... хэсэг газрын үзлэг “Нистагм /+/ Ар дагз хэсэг хаван хавдартай, хүзүү орчим зулгарсан, улайлттай, баруун мөрний үеэр хавдартай, хөдөлгөөн хийхэд өвдөнө. Онош: тархи доргилт, хүзүү, баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл” гэсэн үзлэгийн бичилт, 2022.07.05-ны өдрийн амбулаторийн карт дахь бичилт, 2022.07.06-ны өдрийн рентгений үзлэг, хохирогч зодуулсан талаараа удаа дараа мэдүүлж байсан, хохирогчийг цохиж унагасан, бооход ухаан алдаж, түүнийг сэргээхэд өмдөндөө шээсэн байсан гэж болсон үйл явдлыг харсан гэрч , *******-*******, нар нь үзсэн харснаа үнэн зөв мэдүүлнэ гэж хууль сануулсны дагуу мэдүүлсэн зэрэг хэрэгт хамааралтай баримтууд байхад эдгээрийг нэг бүрчлэн тал бүрээс нь гүйцэд, бодит байдлаар нь хянаж, дүгнэлт хийгээгүй, эдгээрийг яагаад үнэлэхгүй байгаа талаараа дурдаагүй, тэд хохирогчтой төрөл садны холбоотой гэх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх тэднийг хоорондоо төрөл садны холбоотой гэж таамаглаж тэдний өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлгүй байна.
Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, гүйцэд, бодит байдлаар харьцуулан шинжлэн судлаагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаагүй, нотлох баримтуудыг хэрхэх талаар үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, шинжээчийн зөвхөн нэг дүгнэлтээс бусдыг үгүйсгэсэн үндэслэлээ заахгүйгээр, ямар нэг нотлох баримтгүйгээр гэрчүүд нь төрөл садны холбоотой, тэдний өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй гэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
Иймд хохирогчийн өмгөөлөгч ын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0 дугаар сарын 15-ны өдрийн 291 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хохирогчийн өмгөөлөгч ын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ .МАНЛАЙААТАР
ШҮҮГЧИД З.ТӨМӨРХҮҮ
Ц.АМАРЖАРГАЛ