2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/01593

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         02           20                                       191/ШШ2025/01593

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол,  12в байр, 9 тоотод оршин суух И.М /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 756 дугаар байр, 635 тоот хаягт оршин суух Д.Н /-д холбогдох,

 

149,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч И.М ,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б /Үнэмлэхийн дугаар 2305/

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

хариуцагчийн өмгөөлөгч З.А /Үнэмлэхийн дугаар 0236/

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

И.М  нь хувиараа үнэт эдлэл, алт мөнгөний худалдаа эрхэлдэг, энэ ажил бизнесийн шугамаар Д.Н  болон түүний нөхөр н.Б  нартай танилцсан. Тэд Өвөрхангай аймгийн Уянга, Архангай аймгийн Цэнхэр сум болон Заамар сумаар явж иргэд болон жижиг уурхайгаас байгалийн алтыг манайхаас мөнгө зээлж авч худалдан аваад бид нарт борлуулж, авсан мөнгөө суутгуулж явдаг бизнесийг 2015 оноос хойш хамтарч хийж ирсэн. Мөнгөний хэрэгцээ их байдаг гэж мөнгө зээлэх хүсэлт тавьж олон удаа мөнгө зээлж авч, буцаан өгч байсан. Д.Н , түүний нөхөр н.Б  нар аль аль нь мөнгө авдаг байсан. Сүүлд Д.Н  өөрийн ХААН банкны ....  тоот дансаар 2021 оны 08 сарын 26-д 80,000,000 төгрөг, 2021 оны 09 сарын 10-д 25,000,000 төгрөг, 2021 оны 09 сарын 27-д 14,000,000 төгрөг, нийт 119,000,000 төгрөг зээлж авсан. Д.Н  нь 21,000,000 төгрөг буцааж өгсөн, үлдэх 98,000,000 төгрөгийг өгөхгүй 2 жил гаран болж байна. 2021 оноос алтаа тушаахаа больж, авсан мөнгөө дарахгүй сунжирч эхэлсэн. 250,000,000 төгрөг, 150,000,000 төгрөг, өөрийнхөө дансанд 80,000,000 төгрөг авсан гэх том дүн нь Заамараас н.Баатарсайхан гэх хүнээс 3 кг алт одоо авна, оройдоо очно гэж хэлээд авсан мөнгө юм. Гэхдээ тэр орой нь ирээгүй, маргааш нь 3 кг биш багаар ирсэн тул түүнээс хойш үлдэгдэл үүсэж сунжирсан. 2022 оны зун тооцоогоо дуусгамаар байна гэхэд үлдсэн 98,000,000 төгрөгтөө хүү бодоод явж бай гэсэн тул байж байсан. н.Б , Д.Н  нарын маргаан үүсгэж байгаа нь машины асуудал байгаа. Би өрөө авмаар байна гэж нэхэхэд н.Б  ах би хүнээс 570 маркийн машиныг 200 сая төгрөг өгөөд машиныг нь 300 сая төгрөгт авах гэж байна, зөрүү 100 сая төгрөгийг нь танайд өрөндөө өгнө гэж надад санал тавихад будаггүй машин бол 300 сая төгрөг хүрэх юм байна гээд 200 сая төгрөгийг нь өгөөд, тухайн машиныг зарах гэхэд тэр машин хажуугаараа осолд орсон, будагтай болж таарсан. Тухайн машины хүн нь н.Б , Д.Н  нарт би хэлсэн, чамд хэлээгүй байна гэсэн. н.Б , Д.Н  нар надад ямар ч асуудалгүй машин гэж өгсөн, би тэр машиныг  300 сая төгрөгт зарж 100 сая төгрөгийг нь өрнөөс чинь хасна гэж тохирсон зүйл бичгээр болон амаар байхгүй, асуудалгүй бол зарагдах юм байна шүү гэж хэлсэн. Тус машиныг 265 сая төгрөгт зарагдах юм байна гэхэд тодорхой хариу өгөөгүй тул энэ машинаа авч өөрсдөө зар, миний энэ машины урьдчилгаанд өгсөн 200 сая төгрөгийг буцааж өгч, манайд 100 сая төгрөгийн өрөө өг гэхэд тодорхой хариу өгөхгүй байсан. Би өмнөх 98 сая төгрөгтөө нэмээд 200 сая төгрөг түгжүүлсэн, зуны улиралд ажил нам зогссон тул арга буюу машиныг нь 265 сая төгрөгт зарж өөрийнхөө машины урьдчилгаанд өгсөн 200 сая төгрөгийг гаргаж аваад, өмнөх өрнөөс нь зөрүү 65 сая төгрөгийг нь хассан. Гэтэл зөрүү 100 сая төгрөгийг л хасах ёстой гэж тохироогүй зүйлээ надад тулгаж, одоо 98 сая төгрөг биш, 50-60 сая төгрөг өгнө, тэгээд тооцоо байхгүй гэж ярьж байгаа. 2015 оноос хойш манай мөнгийг байнга түгжиж байсан, би тэр хоёрыг бодож зээлсээр байгаад сүүлдээ хэт сунжраад ийм асуудал үүсэж, олон удаа өгч авч байсан байдлаа далимдуулах гэж үзэж байна. Надад бидний олон жил өгч авалцсан тооцооны хар дэвтэр байгаа, манайд дандаа зээлтэй явж байсан, заримдаа тушаасан алтнаас нь өрөө суутгаж өгч байсан асуудал байгаа. 2021 оноос хойш буюу том дүнгээр шилжүүлж авснаас хойш асуудал үүсэж эхэлсэн. Үлдэгдэл 98 сая байгаа гэдгийг өөрсдөө мэдэж байгаа, өөрсдөд нь ашигтай алтны тооцоог гаргаж ирж байна. Тухайн үед өөрсдөө зөвшөөрч хүүг нь суутгаж авч байсан зүйл байгаа. Хэрэв буцаан өгсөн гэж байгаа бол хэдэн төгрөгийг хэзээ, ямар журмаар өгсөн талаарх баримт байх ёстой. Утасны үзлэгээр 25 сая төгрөг шилжүүлсэн, мөн нэмж хассан тоо байгаа, юуг илэрхийлж байгаа нь ойлгомжгүй баримт байна. 2021 оны 09 сарын 02-ны өдөр алт явуулсан нь миний тооцооны дэвтэрт байгаа, тухайн өдөр алт ирэх үед надад 285,490,000 төгрөгийн өртэй байсан, түүнээс нь 117,486,000 төгрөгийг хасаж, 1,189,000 төгрөгийн хүү хасаж, зөрүү 30,807,000 төгрөгийг Д.Н  эгчийн данс руу хийж, надад өгөх 285,490,000 төгрөгийн 30,807,000 төгрөгийг над руу хийчих гэж хэлээд  надад 200 сая төгрөгийн өртэй үлдэж байсан. Би буцаан мөнгө өгч өр цайрсан зүйл байхгүй. Бид нотлох баримтын хувьд тооцооны дэвтрийг өгье гэж бодсон боловч жижиг дүнгүүд нь маш их тул түүнийг түүхэд хэцүү, баахан зүйл бичсэн тул ойлгохгүй, хариуцагч тал өмнөх дэвтрээ авчраад тооцоо нийлэх ёстой. Утсанд үзлэг хийлгэх гэсэн боловч блоколсон учир боломжгүй болгож биднийг хохироож байна. Хариуцагч тал нэмж хассан тоог хэрхэн тооцож байгаа, граммыг нь яаж тооцоолж байгааг өөрсдөө л тайлбарлаж байна. 21,000,000 төгрөг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 50 сая төгрөг гэж байгаа нь өмнөх тооцооны зүйл шүү гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. н.Б , Д.Н  нар нь эхнэр нөхөр, энэ гэр бүлийн бизнест би эхнэрт нь итгэж мөнгөө шилжүүлдэг байсан. 14 хоног гэх хугацаанд тухайн үед зээлсэн мөнгөндөө таарсан алт ирнэ гэж хэлж байгаа болохоос биш 14 хоногийн дотор бүх тооцоо дуусна гэх хүлээлт байгаагүй, тооцоо дуусгаадах гэсэн зүйл байгаагүй. Нийт авсан мөнгөнийхөө 90 хувийг хүн рүү хийлгэж байснаа, сүүлд нь миний данс руу ороогүй байна гэж байгаа нь шударга биш. Гүйлгээний утганд нь Нарантуяа эсхүл Б  гэж утгатай шилжүүлдэг байсан. Би энэ мөнгийг бизнестээ ашиглаж эргэлдүүлж байсан бол нилээдгүй ашиг орлого олох байснаас гадна маш их цаг хугацаа алдагдуулсан. Ямар ч баримтгүйгээр өгөхгүй, төлсөн гэж байгаа нь үндэслэлгүй байна. 98,000,000 төгрөгийг 2021 оны 11 сарын 01-нээс 2024 оны 09 сарын 01-нийг хүртэл хугацаагаар хүү тооцож 98,000,000 төгрөг, түүний хүү 51,000,000 төгрөг, нийт 149,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Бичгээр байгуулаагүй юм чинь хүүгийн төлбөр хангагдахгүй байх гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн 98,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд хариуцагч Д.Н ас 98,000,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.  

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч төлбөрөө төлж дуусгасан гэж үзэж байгаа. И.М аас 2021 оны 8 сарын 26-ны өдөр 80,000,000 төгрөг орж ирсэн, Д.Н  мөнгийг авч 2021 оны 9 сарын 02-ны өдөр алтыг явуулсан, мессеж чатын үзлэгээр алтыг авсан гэж байгаа. Үзлэгийн тэмдэглэлд тайлбар өгөхөд явуулсан алтыг И.М  хүлээж авсан, эхний 857.21 грамм гэдэг нь Өвөрхангай аймгаас нааш явуулсан нийт алтны хэмжээ, үүнийг 2,2 хувийн хорогдолтой гэж бодоход 837.99 граммын алт болж, хайлуулж, цэвэршүүлэхэд 748.32 грамм алт гарсан гэсэн үг, 893 гэх доод тоо нь сорьц, дээд талын 44.4 гэдэг нь хорогдол юм. Доор хаалтанд 157 гэх тоо нь граммыг нь 157,000 төгрөгт авлаа гэх үнэ. Тухайн алтыг зарахад нийт 117 сая төгрөг болсон. 117 сая төгрөгийн алтыг Д.Н  явуулсан, хүү гэж 1,189,000 төгрөг гэж хасаж 30 сая төгрөгийн авлага И.М  нь Д.Н д өгөхөөр болсон гэж өөрөө бичиж тус өдөр явуулсан чат байгаа. Үүнээс хойш И.М аас Д.Н  руу 25,000,000 төгрөг, 14,000,000 төгрөгөөр орж ирсэн бөгөөд энэний үлдэгдэл нь Д.Н  9,000,000 төгрөгийн өртэй гэж харагдаж байгаа. Энэ хоёр хүний үргэлжилсэн бизнес явж байсан, зээлийн асуудал яригдсанаар бизнес нь бүрэн зогссон. 2021 оны 8 сарын 26-ны өдөр явуулсан 80,000,000 төгрөг дээрээ 2021 оны 9 сарын 02-ны өдөр алт явуулахад 4 хоногийн хүү гэж авснаас болж ийм зүйл болсон. Зээл болон хүүгийн асуудал яригдаж байгаагүй. 570 маркийн машины тухайд И.М  нь Д.Н гийн нөхөр болох н.Б тэй хийсэн наймааг ярьж байна, үүнийг н.Б  И.М аас нэхэмжлэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримт, хэлэлцүүлгийн мэдүүлгээр 3 удаагийн гүйлгээ болох 80,000,000 төгрөг, 25,000,000 төгрөг, 14,000,000 төгрөгийн гүйлгээг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч хэрэгт авагдсан баримтыг ойлгохгүй байна гэж байгаа боловч энийг би өөрөө бичсэн, энэ хаягийн эзэн би мөн гэдэгт маргаагүй. 2021 оны 8 сарын 10-ны өдөр ямар ч тооцоогүй байсан гэж тайлбарлаж байна, өөр хүмүүсээс авах ёстой мөнгөө холиод байгаа юм уу. Ямар ч байсан энэ хүнээс энэ гурван гүйлгээний үр дагавар нэхэж байгаа нь тодорхой болж байгаа. Сая асуухад 14 хоногийн хугацаатай гэж хэлсэн, 2021 оны 8 сарын 26-ны өдөр өгсөн, 2024 оны 8 сарын 30-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, гэтэл 2024 оны 9 сарын 01-ний өдөр нэхэмжлэл шүүхэд гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргаж байгаа. Гэвч 80,000,000 төгрөгийн 50,000,000 төгрөгийг буцаан өгсөн гэх баримтыг өгч нотолсон. Нэхэмжлэгч нь өөр бусад хүмүүстэй холбоотой мөнгө, машин гэж тайлбарлаж байна, энэ нь хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй. Нэхэмжлэгч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх нь байхад нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-4/, ХААН банкны 2021.08.26, 2021.09.10, 2021.09.27, 2021.08.23, шилжүүлгийн баримт /хх-5, 6, 7, 47, 48/, итгэмжлэлээс татгалзах хүсэлт /хх-43/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: итгэмжлэл /хх-16, 21/, хариу тайлбар /хх-22/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-41-42/, ХААН банкны 5542266990 дугаартай дансны хуулга /хх-49/,

3.3.Шүүхийн журмаар бүрдүүлсэн: 2025.02.07-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33-36/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

г

 

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч И.М  нь хариуцагч Д.Н д холбогдуулан зээлийн үлдэгдэл 98,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 51,000,000 төгрөг, нийт 149,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бан шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хүүгийн төлбөрт 51,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан нь хуульд нийцнэ.

 

3. Хариуцагч Д.Н  нь мөнгө зээлж авсан талаар маргаагүй боловч мөнгийг бүрэн төлж барагдуулсан, мөн зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн  хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

 

5. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч И.М  нь ХААН банкны ....  дугаартай данснаас хариуцагч Д.Н гийн ХААН банкны ....  дугаартай данс руу 2021 оны 08 сарын 26-ны өдөр 80,000,000 төгрөгийг “tsengel” гэсэн гүйлгээний утгатай, 2021 оны 09 сарын 10-ны өдөр 25,000,000 төгрөгийг “6162” гэсэн гүйлгээний утгатай, 2021 оны 09 сарын 27-ны өдөр 14,000,000 төгрөгийг “naraa” гэсэн гүйлгээний утгатай, нийт 119,000,000 шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба хариуцагч нь дээр дурдсан дансуудаар мөнгө шилжүүлсэн, шилжүүлэн авсан болон шилжүүлгийн мөнгөн дүнгийн талаар маргаагүй. /хх-ийн 5, 6, 7/

 

6. Зохигчдын хооронд мөнгө зээлж, зээлийн төлбөрийг эргэн төлөх харилцаа байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч нэхэмжлэгчээс мөнгө шилжүүлж, хариуцагч нь зээлийн төлбөрийг эргэн төлж байсан үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэстэй байна.

 

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчид нийт 119,000,000 төгрөгийг шилжүүлснээс 21,000,000 төгрөгийг буцаан төлсөн тул үлдэгдэл 98,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан.

 

8. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ 2021 оны 09 сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид 117 сая төгрөгийн алтыг өгч, хүүгийн төлбөрт 1,189,000 төгрөгийг тооцож, зээлсэн 80,000,000 төгрөгийг хасаж тооцоход И.М  нь Д.Н д 30 сая төгрөгийг өгөхөөр болсон, мөн 50,000,000 төгрөгийг төлж, нэхэмжлэгчид өглөгтэй биш авлагатай байгаа гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

 

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад M I гэх цахим хаягаас N D гэх хаяг руу 2021 оны 09 сарын 02-ны өдөр явуулсан баримтад “117,486,000 – 1,189,000 хүү – 85,490,000 = 30,807,000” гэсэн тооцоолол бичигдсэн, мөн 2022 оны 08 сарын 16-ны өдөр “та, өчигдөр 20-г хийсэн үү”, “25 саяар 2 удаа хийсэн шүү, нийт 50 саяыг явуулсан 20, 5, 20, 5” гэсэн баримтад үзлэг хийсэн. /хх-ийн 33-36/

 

10. Хариуцагч тал нь үзлэгээр баримтжуулсан баримтад дурдсанаар нэхэмжлэгчид зээлийн төлбөрийг хийсэн болохыг нотолж байгаа гэх тайлбарыг, нэхэмжлэгч нь тухайн тооцоо нь И.М , Д.Н  нарын өмнөх төлбөр тооцооны асуудал бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээл 119,000,000 төгрөгтэй хамааралгүй гэх тайлбарыг тус тус гаргаж маргасан.

 

11. Нэхэмжлэгч И.М  нь хариуцагч Д.Н гийн хэлсний дагуу ХААН банкны ....  дугаартай данснаас Б.Б ы ХААН банкны ….. дугаартай данс руу 2021 оны 08 сарын 23-ны өдөр 150,000,000 төгрөгийг “b s” гэсэн гүйлгээний утгатай, Г.Балжиннямын ХААН банкны 5029923000 дугаартай данс руу 2021 оны 08 сарын 23-ны өдөр 250,000,000 төгрөгийг “Б  с” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн, Заамараас 3 кг алт авна гэж хэлээд авсан боловч төлбөр тооцоог бүрэн хийгээгүй, уг мөнгөний тооцооноос гадна өмнөх зээлийн өр төлбөрийн тооцоо байсан, хариуцагч өмнөх зээлийн төлбөрийг төлснийг сүүлд зээлсэн 119,000,000 төгрөгийн өр төлбөрт тооцуулна гэж байгаа нь үндэслэлгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж няцаагаагүй. /хх-ийн 47, 48/

 

12. Хариуцагч нь 2021 оны 09 сарын 02-ны өдөр 117,486,000 төгрөгийн алтыг нэхэмжлэгчид өгч тооцоо хийж, 2021 оны 08 сарын 26-ны өдрийн 80,000,000 төгрөг, 2021 оны 09 сарын 10-ны өдрийн 25,000,000 төгрөг, 2021 оны 09 сарын 27-ны өдрийн 14,000,000 төгрөг буюу нийт 119,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлж барагдуулсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба хариуцагч нь уг тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.

 

13. Мөн хариуцагч нь 2022 оны 08 сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид зээлийн төлбөрт шилжүүлсэн гэх тайлбарыг гаргаж байх ба ХААН банкны 5542266990 дугаартай дансны хуулгаар 2022 оны 08 сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч эдгээр мөнгөн шилжүүлгийн дүн болох нийт 50,000,000 төгрөгийг 2021 онд зээлсэн 119,000,000 төгрөгийн төлбөрт шилжүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй буюу хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

14. Зохигчийн тайлбараар нэхэмжлэгч И.М  болон хариуцагч Д.Н  нарын хооронд 2015 оноос мөнгө зээлэх, зээлийн төлбөрт алт худалдаж тооцоо хийх зэрэг харилцаа байсан болох нь тогтоогдож байх ба энэ талаар зохигч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Д.Н  болон түүний нөхөр н.Б  нартай өмнөх өр, төлбөр тооцооны асуудал байсан, уг тооцоо нь хийгдэж байсан гэх тайлбар гаргасныг хариуцагч нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй.

 

15. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 119,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт 21,000,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг гаргасан ба хариуцагч 21,000,000 төгрөгийг төлсөн талаар маргаж, баримтаар үгүйсгээгүй тул зээлийн үлдэгдэл 98,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

16. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын нэг үндэслэлээ 2021 оны 08 сарын 26-ны өдөр шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байна.

 

Зохигч бичгээр гэрээ байгуулаагүй, мөн зээлийг эргэн төлөх хугацааны талаар харилцан тохиролцоогүй ба нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг эргэн төлөх асуудлыг байнга шаардаж байсан ч төлөхгүй байсан тул шүүхэд хандсан гэх тайлбарыг гаргасныг хариуцагч баримтаар үгүйсгэж маргаагүй нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан үндэслэл буюу хөөн хэлэлцэх хугацаа тасаолдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил боловч зохигчийн хооронд 2021 оны 08 сарын 26, 09 сарын 10, 09 сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн зээлийн үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй, хариуцагчийн 2022 оны 08 сарын 15, 16-ны өдрийн мөнгөн шилжүүлгээр гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэсэн тайлбарыг үндэслэн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь 2024 оны 09 сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

 

            17. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч Д.Н  нь 2021 оны 08 сарын 26-ны өдөр дансаар шилжүүлэн авсан 80,000,000 төгрөг, 2021 оны 09 сарын 10-ны өдөр дансаар шилжүүлэн авсан 25,000,000 төгрөг, 2021 оны 09 сарын 27-ны өдөр дансаар шилжүүлэн авсан 14,000,000 төгрөг, нийт 119,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байх тул хариуцагчаас зээлийн үлдэгдэл төлбөр 98,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.М т олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            18. Мөн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нь хүүгийн төлбөр 51,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг батлах нь зүйтэй.

 

19. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 902,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 647,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

                                                                                          

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Н ас зээлийн үлдэгдэл төлбөр 98,000,000 /ерэн найман сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.М т олгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь хүүгийн төлбөрт 51,000,000 /тавин нэгэн сая/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 902,950 төгрөгийг улсын  орлогод  хэвээр үлдээж, хариуцагч Д.Н ас улсын тэмдэгтийн хураамжид 647,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.М т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦЭРЭНДОЛГОР