| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/05805/И |
| Дугаар | 192/ШШ2025/01394 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/01394
| 2025 02 18 | 192/ШШ2025/01394 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***********дүгээр баг хаягт байрлах, ******* ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, **************тоот хаягт оршин суух, ************* ********* /РД:**************/-д холбогдох,
2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хууль ёсны итгэмжлэлийн дагуу 2022 оны 5 сарын 19-ний өдрийн 4 дугаартай нэмэлт тохиролцооны үүргээ биелүүлэхийг хариуцагч Ж.*********д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ********, түүний өмгөөлөгч *****, хариуцагчийн өмгөөлөгч *****, гэрч ************, орчуулагч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Манай компани ************* ХХН-тэй 2020 оны 11 сарын 26-ны өдөр №11/20-28К тоот гэрээ байгуулж улаанбуудай худалдан авахаар тохиролцсон. Уг гэрээний дагуу төлбөрөө төлж байгаад үлдэгдэл 100,115,050 рублиэс 2021 оны 12 сарын 22-ны өдөр 10,000,000 рублийг шилжүүлсэн.
НПК ХХН-ийн төлөөлөгч ************ нь 2022 оны 01 дүгээр сарын 24-нд ********* ХХК-ийн үйлдвэр дээр НПК ХХН-ийн Монгол Улс дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*********ын хамт иржж хуралдаж 90,115,050 рублийн үлдэгдэлтэй болохыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан ба 01 дүгээр сарын 30-ны өдөр дээрх төлбөр тооцоог төлөх графикийг харилцан тохиролцон нэмэлт гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 30,000,000 рубль, 03 сарын 18-ны өдөр 2,000,000 рублийг тус тус шилжүүлсэн.
Бид харилцан тохиролцсоны дагуу үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу төлж байтал 2022 оны 03 сараас эхлэн ОХУ, Украйны хоорондын дайны нөхцөл байдлаас шалтгаалан рублийн нөөц хомсдож, банкаар олон улсын гүйлгээ, шилжүүлэг хийх боломжгүй байдал үүссэнээс болж ************той дахин харилцан тохиролцож 2022 оны 05 сарын 17-ны өдөр төлбөр төлөх графикийг өөрчилж үлдэгдэл төлбөрийг НПК ХХН-ийн Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч болох****** ХХК, түүний захирал ажилтай *********ын Эрдэнэсувд, менежер ажилтай Жанцандоржийн ********* нарт бэлнээр хүлээлгэн өгөхөөр тохирч нэмэлт гэрээг байгуулсан.
2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №11/20-28К гэрээний хэлцэл, 2022 оны 05 сарын 19-ний өдрийн №4 дугаартай нэмэлт тохиролцоогоор үүргээ хувааж төлөхөөр гэрээ байгуулсан. Уг гэрээг хариуцагч тал Арбитрын шүүхэд хүргүүлж, нэхэмжлэлээ татах болно гэсэн боловч үүргээ биелүүлээгүй.
Тухайлбал, 2020 оны 11 сарын 26-ны өдөр байгуулсан 11/20-28К гэрээний нэмэлт тохиролцоо №04 гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1****** ХХК нь ********* ХХК-иас төлбөр тооцоог бүрэн хүлээн авч, дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор НПК ХХН-ээс төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссан, өр төлбөрийн үлдэгдэлгүй талаарх албан ёсны баримт материалыг авч ********* ХХК-д хүлээлгэн өгнө, 2022 оны 07 сарын 09-ний өдрийн НПК ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу төлбөр авагч****** ХХК-ийн захирал **********, менежер Ж.********* нартай байгуулсан Тооцооны үлдэгдлийн баталгаа-аар өр төлбөрийг төлж, дуусгасан, 0 төгрөг буюу ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй болохыг баталгаажуулсан акт үйлдсэн юм.
2022 оны 08 сараас 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл НПК ХХН-ийн Ерөнхий захирал ***********оос ********ийн *********д итгэмжлэл олгосон. 2022 оны 05 сарын 19-ний 04 дугаартай 2020 оны 01 сарын 26-ны өдөр байгуулсан 11/20-28К гэрээний нэмэлт тохиролцоо, 2022 оны 01 сарын 30-ны өдрийн 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №11/20-28К гэрээний хэлцэл-ийн 3 дугаар зүйлд.
- Гэрээний 5.3 дахь хэсэгт заасны дагуу барааны үнийг төлөх хүртэл хугацааг худалдан авагч зөрчсөн тохиолдолд худалдан авагч нь нийлүүлэгчид төлөөгүй үлдсэн барааны үнийн дүнгийн 0.1 хувийг хоног тутамд төлнө.
- Худалдан авагчийн зүгээс гэрээний дагуу хүлээсэн үүргээсээ бүрэн гажсан, энэхүү гэрээний хэлцэл хэсгийн 2 хэсэгт заагдсан графикийн төлөлтийн хэмжээг зөрчсөн тохиолдолд нийлүүлэгч нь гэрээний 5.3-т заагдсан эрхийн дагуу үндсэн төлөх дүнгийн бүх тооцоог гаргасны дараа Новосибирскийн хязгаарын Арбитражийн шүүхэд худалдан авагчид амласан үүргээсээ татгалзан №А45-35013/2021 хэргийн өргөдлийг хаана гэж заасан болно.
Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 63.3 дахь заалтуудыг зөрчиж төлбөр төлөгч ********* ХХК-д хохирол учрах нөхцөл байдлыг бий болгосон тул 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хууль ёсны итгэмжлэлийн дагуу 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №4 дугаартай нэмэлт тохиролцооны үүргээ биелүүлэхийг хариуцагч Ж.*********д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч тал шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
...********* ХХК болон ОХУ-ын ************* компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А************* ********* ХХК-ийн хооронд хийгдсэн 2022 оны 5 сарын 19-ний өдрийн 4 тоот нэмэлт тохиролцооны 4 зүйлд заасныг үндэслэн намайг хариуцагчаар татсан байна. Уг хэлцлийн 4 зүйлд ********* миний бие нэхэмжлэлд дурдаад байгаа үүргийг хүлээгээгүй тул энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
********* нь ОХУ-ын хуулийн этгээдийг итгэмжлэлээр төлөөлсөн бөгөөд тухайн компаний эрх, үүргийг бүрэн хүлээх, хариуцах этгээд биш гэж харж байгаа, гэрээний үүргийг ч биелүүлэх боломжгүй болно гэв.
3. Хэрэгт авагдсан баримтууд.
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн баримтууд Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, ********* хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 11 сарын 26-ны өдрийн 11/20-28 дугаартай гэрээ орчуулга, 2022 оны 01 сарын 30-ны өдрийн хэлцэл орчуулга, 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 6 дугаартай итгэмжлэл орчуулга, 2022 оны 5 сарын 17-ны өдрийн 3 дугаартай нэмэлт хэлцэл орчуулга, 2022 оны 5 сарын 17-ны өдрийн 4 дугаартай нэмэлт хэлцэл орчуулга, 2022 оны 5 сарын 19-ний өдрийн 4 дугаартай нэмэлт тохиролцоо, 4 дугаартай нэмэлт тохиролцооны орчуулга, 2022 оны 7 сарын 09-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020 оны 11 сарын 26-наас 2022 оны 01 сарын 24-ний хооронд хийгдсэн тооцооны хуудас тооцоо тулсан акт эх хувиар болон орчуулга, гэрч асуулгах хүсэлт, Буянттөв хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 06 дугаартай итгэмжлэл орчуулга, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, ********* ХХК-ийн 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 01/26 тоот албан бичгийн эх хувь болон орчуулга, ********* ХХК-ийн 2022 оны 03 сарын 09-ний өдрийн 01/30 тоот албан бичгийн монгол, орос эх хувь, ********* ХХК-ийн 2022 оны 04 сарын 27-ны өдрийн 01/64 тоот албан бичгийн монгол, орос эх хувь, 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 5 дугаартай итгэмжлэл, орчуулга, ********* ХХК-ийн 2022 оны 03 сарын 30-ний өдрийн 01/39 тоот албан бичиг, 2022 оны 01 сарын 30-ний өдрийн 2020 оны 11 сарын 26-ны өдрийн №11/20-28к гэрээний хэлцэл эх хувь, орчуулга, Хаан банкны төлбөр төлсөн баримт, ХХБанкны гадаад шилжүүлгийн даалгавар, бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт.
3.2. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн баримтууд Тайлбар, гэрч асуулгах хүсэлт, цахим тасалбар.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ********* ХХК-иас хариуцагч Ж.*********д холбогдуулан гаргасан 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хууль ёсны итгэмжлэлийн дагуу 2022 оны 5 сарын 19-ний өдрийн 4 дугаартай нэмэлт тохиролцооны үүргээ биелүүлэхийг хариуцагч Ж.*********д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...********* ХХК төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд ОХУ-ын арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаан авна гэсэн гэрээний заалтаа хэрэгжүүлэхийг ************* ХХН-ийн төлөөлөгч Ж.*********д даалгах гэсэн агуулгаар тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч ...Би итгэмжлэлээр компанийг төлөөлсөн, хариуцах этгээд биш, дээрх үүргийг хүлээхгүй гэж маргажээ.
3. Үйл баримтын хувьд:
3.1. Нэхэмжлэгч ********* ХХК нь ОХУ-ын ************* ХХН-тэй улаан буудай худалдах, худалдан авах тухай №11/20-28К гэрээг
- 2020 оны 11 сарын 26-ны өдөр байгуулсан. Улмаар гэрээ хэрэгжих явцад
- 2022 оны 01 сарын 30-ны өдөр 2020 оны 11 сарын 26-ны өдөр №11/20-28К гэрээний хэлцэл,
- 2022 оны 5 сарын 17-ны өдөр 2020 оны 11 сарын 26-ны өдөр №11/20-28К гэрээний нэмэлт хэлцэл №3,
- 2022 оны 5 сарын 17-ны өдөр 2020 оны 11 сарын 26-ны өдөр №11/20-28К гэрээний нэмэлт хэлцэл №4,
- 2022 оны 5 сарын 19-ний өдөр 2020 оны 11 сарын 26-ны өдөр №11/20-28К нэмэлт тохиролцоо №4 гэх нэмэлт гэрээ, хэлцлүүд байгуулагдсан,
2022 оны 01 сарын 24-ний өдөр №5, №6 дугаартай итгэмжлэлүүд ОХУ-ын НПК ХХН-ээс олгогдсон үйл баримтын талаар тус тус маргаагүй.
Харин хариуцагч Ж.********* нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс Арбитрийн шүүхээс шийдвэр гарч манай байгууллага улаан буудайн төлөгдсөн төлбөр дахин төлөх, торгууль төлөх үүрэг үүсч хохирч байгаа тул ************* ХХН-ийн төлөөлөгч Ж.*********д гэрээгээр хүлээсэн үүрэг буюу Арбитрын шүүхээс өргөдлөө буцаан авах үүргээ биелүүлэхийг даалгуулах нь маргааны зүйл гэдэг.
3.2. ************* хязгаарлагдсан хариуцлагатай нийгэмлэгийн
- 2022 оны 01 сарын 24-ний өдрийн №6 дугаартай ...**********ийн *********д ************* ХХН-ийн нэрийн өмнөөс, түүний ашиг сонирхлын үүднээс Монгол, Хятад Улсын хуулийн дагуу бүртгэл хийгдсэн аж ахуй ямар ч хэлбэрийн байгууллагуудын төлөөлөгчтэй гэрээ хэлцэл хийх, Оросын Холбооны Улсын гарал үүсэл бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг гэрээний үндсэн дээр хийж гэрээ хийхэд гарын үсэг зурах, эрхийг мөнгөн хэрэгсэл хүлээн авах эрхийг хязгаарлан энэхүү итгэмжлэлийг олгож байна гэх итгэмжлэл /орчуулагдсан баримт бичгийг эх баримтыг үндэслэн гэрчлэв гэх нотариатчийн тэмдэгтэй/,
- 2022 оны 01 сарын 24-ний өдрийн №5 дугаартай ...************ид Монгол Улсын төрийн болон орон нутгийн байгууллагад нийгэмлэгийн төлөөлөл болж Монгол Улсын нутаг дэвсгэрт нийгэмлэгийн үйл ажиллагааг явуулах зорилгоор нийтийн болон худалдааны байгууллагуудтай харилцах, өмчийн ямар ч хэлбэрийн байгууллагын төлөөлөлтэй гэрээ хэлцэл хийх нийгэмлэгийн ашиг сонирхлыг илэрхийлэх, ********* ХХК-тай нийгэмлэгийн ашиг сонирхлыг илэрхийлж хэлцэл хийх, 2020 оны 11 сарын 26-ны өдөр хийсэн №11/20-28К гэрээний төлбөр тооцоог дуусгах асуудлаар харьцах, энэхүү үүргийг биелүүлэхтэй холбогдон гарах бусад бүх үйл ажиллагаанд оролцох эрхийг итгэмжлэн олгов гэх итгэмжлэл /эх хувь болон орчуулга нотариатаар гэрчлэгдсэн/,
- 2022 оны 5 сарын 17-ны өдрийн №3 дугаартай ...2020 оны 11 сарын 26-ны өдөр №11/20-28К гэрээнд 2.10 дахь нэмж оруулах, Энэхүү гэрээний төлбөрийг гуравдагч хуулийн этгээд хувь хүн байгууллага байж болно,****** ХХК-ийн захирал *********ын **********, иргэн *********ийн *********, гэрээний бусад нөхцөл энэхүү гэрээгээр өөрчлөгдөхгүй хэвээр байна гэх гэрээний нэмэлт хэлцэл /орчуулагдсан баримт бичгийг эх баримтыг үндэслэн гэрчлэв гэх нотариатчийн тэмдэгтэй/ тус тус хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
3.3. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ОХУ-ын иргэн ************оос ...ОХУ-ын иргэн би нэхэмжлэгч, хариуцагч нартай ажил төрлийн холбоотой байсан хүмүүс. 2022 оны 1 сарын 21-ний өдөр ************* ХХН-ээс итгэмжлэл аваад Монгол улсад ирсэн. Тэр үед би орон тооны ажилтан нь байсан. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний асуудлаар компаниа төлөөлж ирсэн. 2022 оны 1 сарын 30-ний өдрийн гэрээн дээр зурагдсан гарын үсэг минийх мөн. Энэ гэрээг байгуулахаас өмнө ОХУ-д ********* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байсан. Худалдагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд худалдан авагчийн зүгээс хүлээсэн үүргээсээ бүрэн татгалзаж арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаан авна гэсэн заалт нэмэлт гэрээнд байсан. Одоо энэ компанид ажиллахгүй байгаа, 2023 оны 7 сард ажлаасаа гарсан байдаг. Тухайн үед менежер албан тушаалтай байсан, компаний ашиг сонирхлыг төлөөлж байсан, итгэмжлэлийн агуулгыг сайн санахгүй байна. Гэрээний хариуцлагыг компани бүрэн хүлээнэ, би зөвхөн дээд удирдлагаас өгсөн үүргийн дагуу ашиг сонирхлыг төлөөлж явж байсан, компанийн хуульчид гэрээний драфтыг гаргасан, гэрээний бичвэр утга санааг удирдлагуудтай зөвшилцөж, тэдний зөвшөөрлөөр хийсэн. ********* компаний төлөөлөгч байсан, түүнд итгэмжлэл олгосон. 2022 оны 5 сарын 17-ны өдөр өмнөх итгэмжлэлийн дагуу мөн гэрээ байгуулсан, гарын үсэг мөн. Гарын үсэг зурахын тулд компаниас итгэмжлэл авч томилолтоор ирдэг байсан гэх агуулга бүхий тайлбар мэдүүлгийг өгчээ.
3.4. Дээрх хэрэгт авагдсан баримт, маргааны үйл баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ********* ХХК-ийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээний нөгөө тал болох ОХУ-ын ************* ХХН-ээс хариуцагч Ж.*********д олгосон итгэмжлэл, төлөөллийн агуулга нь дээрх гэрээний төлбөрийг хүлээн авах, мөн төлөөлүүлэгийн нэрийн өмнөөс, түүний ашиг сонирхлын үүднээс гэрээ хэлцэл хийх, гарын үсэг зурах эрхийг олгосон байна.
Хариуцагч Ж.********* нь өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэгч ********* ХХК-тай гэрээ, хэлцэл байгуулсан үйл баримт үгүй бөгөөд 2020 оны 11 сарын 26-ны өдөр №11/20-28К гэрээний төлбөрийг хүлээн авах итгэмжлэлийн хүрээнд хэлцэл байгуулсан, тооцоо үлдэгдлийн баталгаа үйлдсэн байх тул энэхүү худалдах, худалдан авах 2020 оны 11 сарын 26-ны өдөр №11/20-28К гэрээний үүргийг болон үүрэг гүйцэтгэхийг даалгуулах шаардлагыг хариуцагч Ж.*********д холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй болно.
4. Хууль хэрэглээний хувьд:
4.1. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно, 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ, 63 дугаар зүйлийн 63.2-т Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно заасан байна.
4.2. Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдаагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаас үзэхэд 2020 оны 11 сарын 26-ны өдөр №11/20-28К гэрээ болон уг гэрээтэй холбоотой нэмэлт гэрээ, хэлцэл, тохиролцоо нь нэхэмжлэгч ********* ХХК, ОХУ-ын ************* ХХН нарын хооронд хийгдэж байгаа гэрээний харилцаа гэж үзнэ.
4.3. Тиймээс энэхүү худалдах худалдан авах гэрээний харилцааны хүрээнд тухайн гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагч Ж.*********аас нэхэмжлэгч ********* ХХК шаардахгүй эрхгүй гэж дүгнэлээ.
5. Иймээс шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж нэхэмжлэгч ********* ХХК-иас хариуцагч Ж.*********д холбогдуулан гаргасан гэрээний үүргээ биелүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 63 дугаар зүйлийн 63.2, 63.3 дахь хэсэгт зааснаар ********* ХХК-иас хариуцагч Ж.*********д холбогдуулан гаргасан гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ