| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/07173/И |
| Дугаар | 197/ШШ2025/02354 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/02354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт байрлах ******* ХХК /*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ы ******* /*******/-д холбогдох
13,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулж 13,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг нэмэгдсэн өртөгийн албан татвар ороогүй үнээр тооцож төлөхөөр тохиролцсон тул хариуцагчаас 30,000,000 төгрөгийг буцаан өгөхөөр тохиролцсон, үүнээс үлдэх 10,000,000 төгрөг болон гэрээнд заасны дагуу алданги 3,200,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин өөр шүүхэд нэхэмжлэгчид холбогдуулж алданги гаргуулах нэхэмжлэл гаргасан учир алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.
3. Хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-ээр хариуцагч Э.******* нь Улаанбаатар хот, ******* дүүрэг 6-р хороо, 6 хороолол /15141/ тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх нэхэмжлэгч нь хариу төлбөрт 385,000,000 төгрөг /НӨАТ орсон үнэ/ төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байна.
4. Ийнхүү нэг талаас хөрөнгө шилжүүлж, нөгөө талаас хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харицаа үүссэн байна.
5. Талуудын хооронд гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, хоёр тал гарын үсгээ зурцгаасан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар бичгийн гэрээ хийгдсэн гэж үзэх ба гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
6. Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
7. Харин талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн нэмэлт гэрээнд худалдах худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 355,000,000 төгрөг /нэмэгдсэн өртөгийн албан татвар ороогүй үнэ/ болгон өөрчилж, худалдагчийн төлсөн 30,000,000 төгрөгийг буцаан төлөхөөр тохиролцож, гэрээний 3.3-т мөнгийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөхөөр тусгажээ. Тодруулбал нэмэлт өөрчлөлт оруулах тухай дээрх гэрээгээр хариуцагч Э.******* нь худалдан авагч буюу нэхэмжлэгч ******* ХХК-нд 30,000,000 төгрөгийг буцаан өгөх, уг төлбөрийг 2023 оны 4 сарын 7-ны өдөр 10,000,000 төгрөг, мөн оны 5 сарын 7-ны өдөр 10,000,000 төгрөг, 6 сарын 7-ны өдөр 10,000,000 төгрөгөөр тус тус төлөх үүргийг хүлээжээ.
8. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэжээ.
9. Хариуцагч нь нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, өнөөг хүртэл төлөөгүй тул нэхэмжлэгчээс үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.
10. Иймд хариуцагч Э.*******эс үндсэн төлбөрийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, алданги 3,200,000 төгрөг нийт 13,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа олгох хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул шүүх талуудын саналыг харгалзан хүсэлтийг хүлээн авч шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацааг 3 сарын хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.*******эс 13,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.*******эс 223,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацааг 3 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН