| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0023/э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Б.Байгалмаа,
Шүүгдэгч Г.А, М.Анарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Г.А, М.А нарт холбогдох эрүүгийн 1711005720337 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Г.А /............ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч М.А /.............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Г.А, М.Анар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 38-462 тоотод хохирогч Ө.Ганболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйгүй гэв.
Шүүгдэгч Г.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: ....Би “энэ паркет паарнаас гарсан уснаас болоогүй юм шиг байна” гэж хэлсэн чинь тэнд байсан байрны эзний дүү гэх Ганболд гэх залуу уурлаад “яахаараа паарнаас гарсан уснаас болдоггүй юм” гэж намайг цохиж авчих гээд байхаар нь Алтанболд ах Ганболдод хандаж “чи болиоч бид нар энд ажил хиймээр байна” гэж хэлсэн чинь Ганболд Алтанболд ахыг толгой руу нь нэг удаа гараараа цохисон юм. Тэгэхээр нь би Ганболдын гарын барьж авсан чинь Алтанболд ах Ганболдын нүүр орчимд нь 2-3 удаа атгасан гараараа цохисон. Тэгээд байж байхад Ганболдын ах эгч нар нь ирж Ганболдыг салгаж авсан… гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/
Шүүгдэгч М.Алтанболдын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйгүй гэв.
Шүүгдэгч М.Алтанболдын мөрдөн байцаалтанд өгсөн: Алтангэрэл "энэ паркет паарнаас гарсан уснаас болоогүй юм шиг байна" гэж хэлсэн чинь тэнд байсан байрныэзнийдүү гэх Ганболд гэх залуу уурлаад "яахаараа паарнаас гарсан уснаас болдоггүй юм" гэж уурлаад Алтангэрэлийг цохиж авчих гээд байхаар нь би Ганболдод хандаж "чи болиоч бид нар энд ажил хиймээр байна" гэж хэлсэн чинь надад хандаж "чи юу гээд хуцаад байгаа юм бэ" гэж хэлээд намайг цохиод авсан юм. Тэгээд намайг цохиод авсан чинь Алтангэрэл Ганболдын гарыг бариад авахаар нь би зөрүүлээд Ганболдын нүүр орчимд 2-3 удаа цохисон юм. Тэгээд байж байтал Ганболдын ах, эгч нар нь ирж салгаад авсан.. гэх мэдүүлэг /хх 39-41 дүгээр хуудас/
Хохирогч Ө.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 38-642 тоотод цахилгааны монтаж хийж байтал сангийн ажил хийж байсан 3 залуугийн намхан шар нь “ус алдаагүй үйлдвэрийн бранк юм янзлуулах гэлээ, одоо паркетан шалыг хуулаад харахад мэдэгдэнэ” гэхэд би паркетан шалыг хугалаад “тээр голдоо чийгтэй байгаа биздээ” гэж хариулсан. Тэгтэл Алтанболд гэх өнөд залуу “чи одоо дуугай бай пизда минь ална шүү, угаасаа засаж өгчихнө” гээд босч ирээд намайг хана руу шахаад хоолойоноос бооход жижиг шар залуу нь ирж миний 2 гарыг хөдөлгөөнгүй барьсан. Алтанболд миний нүүр гараараа хэд хэдэн удаа цохиод, үсдээд хана руу толгойны дагз хэсгээр мөргүүлсэн. Тэгж байтал манай ах, эгч 2 орж ирээд салгаад цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
Эдгээр хүмүүс бол манай эгчийн байшинд сан техникийн угсралт хийсэн хүмүүс байгаа юм, тухайн өдөр ирэхдээ тэд нарын тавьсан паарнаас ус алдаад гэрийнх нь паркетан шал хуулраад түүнийг янзлахаар ирсэн хүмүүс байгаа юм, тэгээд тэд нар юмаа хийж байгаад намайг гэрэл тавиад өг гэхээр нь гэрэлийг нь тавьж өгчөөд байж байхад жижиг биетэй шар залуу болох Г.А нь би насаараа паркетан шал хийсэн, ус алдсанаас болж шал ингэж хөөдөггүй юм, үйлдвэрийн баранк авчирч хийчээд бид нараар юмаа янзлуулах гэлээ гэхээр нь би юу гэж бид нар үйлдвэрийн баранк авчирч хийхэв дээ, ус алдсанаас болж ингэж хөөсөн гэж хэлэхэд тэр залуу паркетан шал барьчихаад миний нүүрлүү тулгаад бариад байхаар нь би хугалаад үзүүлтэл Алтанболд гэх залуу нь намайг пизда минь бид нар сольж өгөх гэж л байгаа биздээ гэхээр нь би чи яахаараа хүнийг пизда гэдэг юм гэхэд чамайг ер нь яасан ч яадаг юм гээд намайг заамдаж аваад хананд шахаад боохоор нь би тавиулах гээд зөрүүлээд барьж авахад Алтангэрэл гэх залуу гүйж ирээд миний хоёр гараас барьж авсан. Тэгээд Алтанболд намайг хана мөргүүлээд, нүүрлүү цохиод, сүүлд нь хоёулаа намайг дараад дээр гарчаад цохиод байсан. Алтангэрэл гэх залуу намайг газар уначаад хэвтэж байхад араас өшиглөсөн. Харин Н.Энхбаяр гэх залуу зодоонд оролцоогүй, хараад зогсож байсан. Тэгээд намайг зодуулж байхад манай ах эгч хоёр орж ирээд салгах гэтэл Алтанболд салахгүй, манай ах эгч хоёрыг авч шидээд байсан. Тэгээд сүүлд нь хамт байсан Энхбаяр гэх залуу Алтанболдыг салгаад авч гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
Гэрч Н.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“…Би халаалтын тогоо гээд сантехникийн компанид ажилладаг юм. Манай компаний ажилчид хайлаастад байдаг нэг айлын байшинд сан техникийг нь угсарч өгсөн юм. Тэгээд 2-оос 3 хоногийн дараа нөгөө айлын паарнаас нь ус алдаад тэрийг нь манай нэг ажилчин очиж засаж өгсөн. Тэр айлд хийж байсан ажил дуусаагүй байсан учраас Алтанболд, Алтангэрэл бид 3 очоод ажлаа хийж байгаад тавьж өгсөн паарнаас ус алдаад шал нь норсон асуудлаас болж тэр айлд байсан Ганболд гэгчтэй Алтангэрэл маргалдаад байсан.Тэгээд би норсон шалыг нь хуулж авчаад буцаад шахах гэтэл алх байхгүй болохоор нь нэг давхарт буугаад алх хайж байгаад буцаад хоёр давхарт гарахад Алтанболд Ганболд хоёр барьцалдаад авсан, тэгээд байж байтал миний араас ах эгч нар нь гарч ирээд салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Гэрч Ө.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Манайх шинээр байшин бариад "Халаалтын тогоо" гэх ХХК-аар сантехник халаалтаа тавиулсан юм. ...2017 оны 08 сарын 29-ны өдөр уг компаий ажилчид болох 3 хүн ирээд юм хийж байгаад намайг тэлэгч аваад ир гээд би барилгын дэлгүүр яваад ирэхэд манай гэрийн хоёр давхарт хүмүүс орлилдоод байхаар гараад очтол Алтанболд гэх хүн манай дүү Ганболдыг доороо хийчихсэн нүдэж байсан. Би тэр хүний араас нь очоод салгах гэтэл дийлэхгүй байсан. Манай нөхөр хойноос ирээд Алтанболдын цамцнаас нь зулгаагаад татаж салгасан. Тэгээд салгасны дараа манай дүү Ганболд
Алтанболд руу дайрахаар нь би дүүгээ тэврээд өрөөнөөс гаргаагүй. Тухайн үед
манай дүү наадуул чинь намайг нийлээд зодчихлоо гээд байсан. Би цагдаа
дуудлаа гэж хэлсэн чинь тэд нар гараад явсан. Тэнд байсан жижиг биетэй нэг
залуу нь бол би наад зодоонд чинь ороогүй шүү гээд байсан. /хх-ийн 25-26 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11047 дугаартай дүгнэлтэнд: Ө.Ганболдын биед дээд доод уруулд язрал, цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/
Ял шийтгэлийн талаар: Г.А нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар ял шийтгэлийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх /хх-ийн 42 дугаар хуудас/, М.Ань 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар ял шийтгэлийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх /хх-ийн 46 дугаар хуудас/.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох, тус бүрийн оролцоо, улсын яллагчийн дүгнэлт өмгөөлөгчийн санал, хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Г.А, М.Анар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 38-462 тоотод хохирогч Ө.Ганболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ө.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А, М.Анар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 38-462 тоотод хохирогч Ө.Ганболдыг зодож эрүүл мэндэд дээд доод уруулд язрал, цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэм хор, хохирлын талаар:
Хохирогч Ө.Ганболд нь шүүгдэгч нараас нийт 1.200.000 төгрөг нэхэмжилснээс хохиролд М.Алтанболдоос 580.000 төгрөг авсан бөгөөд үлдэгдэл 620.000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. Гэвч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хавтас хэргийн 55 дугаар хуудсанд буй баримт нь давхардсан, дахин эмнэлэгт хэвтсэн баримт зэргийг хасаж үлдэх 509.450 төгрөгийг Г.Аээс гаргуулж олгов.
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зөв.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.А, М.А нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн бусдын эрүүл мэндэн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.А, М.Анарыг тус бүр 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А, М.Анарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.А, М.Анар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Аээс 509.450 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Ганболдод олгосугай.
6. Г.А, М.Анар нь цагдан хоригдсон хоноггүй, М.Ань бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А, М.Анарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНТУЯА