Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/48

 

 

Б.Ган-*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүгдэгч Б.Ган-*******ын өмгөөлөгч

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж шүүх хуралдааны 2 оны 07 дугаар сарын -ны өдрийн 261 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Ган-*******д холбогдох 2180011291 дугаартай эрүүгийн хэргийг 2 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, овогт Ган-*******, оны дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн дүгээр байрны тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 0 дугаар сарын 0-ны өдөр 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Б.Ган-******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2 оны 0 дугаар сарын 15-ны шөнө 00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 12.4 дэх заалтыг зөрчсөний улмаас эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Б.Ган-*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт Ган-*******ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ган-*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ган-******* шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ган-*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 0 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ган-******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гутал, гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д, хар өнгийн малгай 1 ширхэг, авто машины түлхүүр 1 ширхгийг шүүгдэгч Б.Ган-*******д тус тус буцаан олгож, хар өнгийн машины эд зүйлийн хагархай 1 ширхэг, цагаан өнгийн даавуунд шингээн авсан цусны дээж зэргийг устгах, хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 98296 дугаартай жолооны үнэмлэхийг түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа улсын дугаартай Тоуоtа кроун маркийн тээврийн хэрэгслийг эрх бүхий этгээдэд буцаан олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь сэтгэл санааны хохиролтой холбоотой, хохирогч нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ган-*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2 оны 07 дугаар сарын -ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ган-*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Миний бие нь төрсөн ганц хүү амь нас үрэгдсэнд одоо ч итгэж чадахгүй, үнэнтэй эвлэрч чадахгүй сэтгэл санаа уймарч явж байна. Анхан шатны шүүх хуралд би Б.Ган-*******ын хүүхдүүдийг нь болон цаашдынх амьдралыг бодоод уйлж байгаад үгээ хэлж дээрээс нь миний өөрийн хоёр нүд хоёулаа 6, 7 давхар хэсэгтээ ус гүйсэн 1 метрээс цааш дүрсийг тод харахгүй цаашид хоёр нүд маань эмчилгээ яаралтай хийлгэхгүй бол бүрэн хараагүй болох эрсдэлтэй байгаа учир миний хүү амьд байсан бол ээждээ тусалж харааны эмчилгээнд маань чи надад туслаарай гэж би гуйсан. Ган-******* ч надад тусална гэж амласан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Ган-*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэгт заасан ялын хамгийн доод хэмжээгээр ял шийтгэгдсэн. Гэвч Б.Ган-******* хэлсэн амлалтдаа хүрэхгүй байгаа учир төрсөн ганц хүүхдээ алдсан надад ганцаардах харж хандах хүнгүй болсноо мэдэрч байна. Надад өөр тулж түших, ээжээ гээд дуудах, хаалга тогшоод ороод ирэх өөр үр хүүхэдгүй би Ган-*******д итгэж байсан боловч одоо үл тоож байна. Б.Ган-******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хурдаа зориуд нэмж бетонон хашлага мөргөх үе хүртэл миний хүү, хамт явсан Мөнх-Өлзий нар нь хурдаа хасаачээ гэж гуйж байсан тухай хэрэгт авагдсан байдаг. Талийгаач хүү маань 26 хан настай байсан тусархаг сайхан сэтгэлтэй хүү минь тэр өдөр Ган-*******ын ар гэрт гарсан зовлонгоос хуваалцах гэж хамт явсныхаа төлөө амиа алдсан байхад оршуулгын зардал, банкны зээлийг нь төлөөд түүнийхээ төлөө хөнгөн ял шийтгэл авч байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд Б.Ган-*******д анхан шатны шүүхээс оногдуулсан хоёр жилийн хорих ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршигтай нь харьцуулахад хөнгөдсөн байна гэж би гомдолтой байгаа тул анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж дахин шийдэж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Анхан шатны шүүхээс Б.Ган-*******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршигтай харьцуулахад хөнгөдсөн гэж давж заалдах гомдол гаргасан. Амь хохирогч нь миний үйлчлүүлэгчийн 26 настай ганц хүүхэд нь байсан. Тухайн хэрэг болсон өдөр Б.Ган-*******ын эгчийнх нь хүүхэд нас барсан гээд талийгаачийг гэртээ унтаж байхад нь дуудсан. Ингээд хамт Улаанбаатар хот руу явж өгөхөөр болоод Дархан-Уул аймгаас хөдлөөд төв замын хашлага мөргөсөн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад талийгаачийн талаар хашлага мөргөж, хамгийн их эвдрэл гэмтэлтэй болсон байсан. Мөн Б.Ган-******* нь тухайн үед талийгаачийг машин барьж явсан гэсэн мэдүүлгийг өгч байсанд нь гомдолтой байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршуулгын зардал болон талийгаачийн авсан цалингийн зээл зэргийг шүүгдэгч талаас төлсөн. Миний үйлчлүүлэгч нь Б.Ган-*******той шүүх хуралдааны өмнө хүүгийн минь найз байсан гэдэг сайхан сэтгэлээр уулзаад "Хэдийгээр би дуудах үр хүүхэдгүй болсон ч гэсэн чиний үр хүүхэд, амьдрал, ирээдүйг бодож байна. Би сэтгэл санаанаас болоод нүдний 6, 7 дугаар давхарт ус гүйж нэг метрээс цааш орчныг харах чадваргүй, хязгаарлагдмал байдалтай болоод үлдчихлээ. Ганц хүү маань байсан бол намайг хөтлөөд, нүд маань болоод явах байсан. Чи цаашид надад тусалж, миний Солонгос улсад хийлгэх хараатай болох хагалгаанд туслах уу? гэхэд шүүгдэгч нь "тусална, би таныг хаяхгүй" гэдэг хариуг өгсөн. Гэтэл шүүх хуралдааны дараа уур амьсгал нь өөрчлөгдсөн. Цагдан хорих байранд өөртэй нь уулзаж, мөн ар гэрийнхэнтэй нь уулзахад бүгд зайлсхийсэн. Үр хүүхдийнхээ төлөө амьдрах зорилгоор хүн урам зориг олж амьдардаг. Гэтэл 26 нас хүртэл нь өсгөсөн хүү нь байхгүй болсонд итгэхгүй, бүх зүйл утгагүй болж, амьдрах ч хүсэлгүй болчихлоо гэдэг сэтгэл зүйтэй байгаа. Гэтэл шүүгдэгчид маш бага ял оногдуулчихсан юм байна, би их хайрлаж шүүх хуралдаанд оролцсон юм, энэ хүмүүс ер нь хэрэгт үнэлэлт дүгнэлт өгч гэмшээгүй юм байна” гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай тохироогүй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хамгийн бага буюу 2 жилийн хорих ялыг авах ямар ч үндэслэл байхгүй. Б.Ган-******* нь анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрөө хохирогч мэтээр мэдүүлэг өгч байсан, өөрийнхөө л амийг бодсон, тухайн хэрэгт хандаж байгаа шүүгдэгчийн гэм буруугийн байдал хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх бүрэн харгалзаж шийдэж чадаагүй учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* тайлбартаа:

Би энэ хэрэг болсноос хойш нүдний хараа муудаж Солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай болоод виз маань гарсан байсан. Б.Ган-*******той харилцан тохиролцсон. Яг явах болсон чинь надтай ямар ч харилцаа холбоогүй болсон. Би хорвоо дээрх ганц хүүгээ алдаад ямар ч хүсэл мөрөөдөлгүй, ямар ч аз жаргалгүй болсон. Өөрт нь туслах гэж гараад амь нас нь хохирчхоод байхад миний хүүг буруутгаж машин барьсан болгох гэж хэргийг удаашруулсан. Би 49 хоногийг нь дуустал хүнтэй муудалцаад яах вэ, мөн Б.Ган-*******ыг хэргээ хүлээчих байх гэж хүлээсэн. Хүүгийн маань амь нас хохирчхоод байхад шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ял багадаж байна гэж би бодож байна. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай тохироогүй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хамгийн бага буюу 2 жилийн хорих ялыг авах ямар ч үндэслэл байхгүй. Б.Ган-******* нь анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрөө хохирогч мэтээр мэдүүлэг өгч байсан, өөрийнхөө л амийг бодсон, тухайн хэрэгт хандаж байгаа шүүгдэгчийн гэм буруугийн байдал хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх бүрэн харгалзаж шийдэж чадаагүй учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ: 2 оны 7 сарын -ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, мөн Эрүүгийн хуулийг буруу, зөрүүтэй хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүх тухайн хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй дотоод итгэлээрээ хуулийн хүрээнд ял шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлтэй байна. Хохирол төлбөрийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд төлж барагдуулсан. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд сэтгэл санааны хохиролд 25 сая төгрөг нэхэмжилснийг иргэний журмаар баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж  шийдвэрлэсэн учраас хуульд нийцсэн шийдэх тогтоол байна гэж үзэж байгаа. Хохирогч, шүүгдэгч нар нь дараагийн удаа туслах байдлаар харилцан тохиролцсон, хохирогчийн гомдол саналгүй гэх нөхцөл байдлуудыг үндэслэж шийдэх тогтоол гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч :

Миний хувьд прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргаж байгаа тайлбартай санал нэг байна. Хохирол төлбөр төлөгдсөн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Талийгаач болон шүүгдэгч нар нь найз нөхдийн харилцаатай. Б.Ган-*******д ар гэрийн гачигдал гарсантай холбоотой сэтгэл санаа нь хямраад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Баарнаас гарахдаа өөрөө машин бариагүй, найз нөхдөдөө хандахад найз нөхдүүд нь ирсэн. Замын дундаас өөрөө машинаа барьсан. Зам тээврийн хэрэг бол субьектив санаа байдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримттай холбоотой бүхий л зардлыг 100 хувь төлж барагдуулсан. Шүүгдэгч нь ял авчихсан, цагдан хориотой байгаа учраас сүүлд нэхэмжилсэн төлбөрийг өөрөө төлөх боломжгүй, ар гэрт нь ялыг нь халдаах хууль зүйн үндэслэл байхгүй. Тэгэхээр анхан шатын шүүхээс энэ бүх асуудлыг хэлэлцүүлээд өөрийн дотоод итгэл үнэмшлээр хуульд нийцсэн эрх хасах болон хорих ялыг хоёуланг нь халдаасан. Эрүүгийн хуулийн зорилгод гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгахаас гадна нийгэмшүүлэх зорилго агуулагдаж байгаа. Энэ харамсалтай хэрэгт яллагдагчид өндөр ял оногдууллаа гээд гэм хор болоод уй гашуу нь арилах боломжгүй байх. Шүүгдэгч нь өөрийнхөө чадах хэмжээгээр орон гэрээ хүртэл зарж хохирлыг нөхөн төлсөн. Би анхан шатны шүүх хуралдаан дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлах саналыг тавьсан боловч шүүх хүлээж аваагүй. Энэ хүн тодорхой хугацаанд ял эдэлж гараад хохирогчид туслах дэмжлэг үзүүлэх харилцаа нь илүү бодитой болох байх. Өндөр ял шийтгэл оногдууллаа гээд энэ улсуудад тус нэмэр болох эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Шүүгдэгч нь өөрийнхөө боломжоороо тусална гэдгээ шүүх хуралдаан дээр хэлж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргээ хүлээгээгүй гээд олон асуудал болсон. Бүгд найзууд учир найзынхаа зовлон жаргалыг хуваалцаад уулзаад явсан асуудал. Түүнээс өс хонзон санаад зориуд санаатай гэм хор учруулсан асуудал огт байхгүй. Дээрээс нь хохирогч тал гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгахдаа болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгасан болно

1.Прокуророос шүүгдэгч Б.Ган-*******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2 оны 0 дугаар сарын 15-ны шөнө 00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 12.4 дэх заалтыг зөрчсөний улмаас эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Ган-*******ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож улмаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага ногдуулжээ.

Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон хариуцлага оногдуулж чадаагүй байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл:

 Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэргийн ангилалд багтдаг хэдий ч шүүгдэгч Б.Ган-******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /1-р хх-н 24-4 дэх тал/, осол болохын өмнө авто машинд сууж явсан зорчигч нар “...согтуу учир машин барьж болохгүй талаар түүнчлэн маш өндөр хурдтай явж байгаа тул хурдаа хасахыг удаа дараа сануулж байсан... ” боловч осол гарч нэг хүн хүнд гэмтэл учирсан, нэг хүний амь нас хохирч нас барсан /1-р хх-н 106-120, 128-10 дэх тал/,  шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ нууж дарагдуулахыг оролдсон /1-р хх-н 61-66 дэх тал/ зэрэг нөхцөл байдлуудыг ял шийтгэх оногдуулахад харгалзан үзэх ёстой байсан.

Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан хариуцлагын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан ба яагаад энэ ялыг оногдуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул гэм буруутай этгээдэд оногдуулсан ял шийтгэл шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзээд анхан шатны шатны шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

2. 2 оны 0 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ...”Би ард талын сандал дээр  суугаад утсаа оролдож байгаад харахад “шинэ авто вокзал” өнгөрөөд машин 100 км цагийн хурдтай явж байхаар нь ******* хандаад “хурдаа багасга” гэж хэлэхэд  тэр “кровн угаасаа ингэж явдаг машин шүү дээ” гээд хурдаа хасалгүй явж байгаад машин гэнэт бөгсөө хаяад эхлэхэд Төгөлдөр сандраад рулээ 2 тийш болгоод явж байхад замын тусгаарлагч бетонон ханыг мөргөсөн. ...******* уйлаад явж байсан ба бид хоёр түүнд саад учруулсан тохиолдол байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх 68/,

Гэрч дахин авсан мэдүүлэгт...”анх эхлээд ослын үед бол хэн жолоодож явсан талаар мэдээгүй. Тэр үед талийгаач жолоодож яваад осол болсон байна гэж ойлгосон. Тэрнээс хойш саяхан талийгаач 49 хоног болсон өдөр Ука буюу манай ажлын гадаа ирээд эхнэр бид хоёртой тааралдаад найзууд ирсэн, уугаад явж байна гэхээр нь хариач гэсэн чинь “ахаа осол болоход ******* буюу Б.Ган-******* жолоодож явсан гэхээр нь юу яриад байгаа юм бэ, согтуу байж ийм юм яриад байх юм гээд явуулсан. Маргааш нь би өөрөө гар утас залгаад “Рояал” зочид буудалд байна гэхээр нь эхнэр ******* хамт очоод тэй уулзаад өчигдөр юу яриад байгаа юм. ******* машин жолоодож явсан гээд наад асуудал чинь бараг 49 хоног 2 сар болж байхад ийм зүйл яриад явах юм, ..”.аливаа зүйл үнэнээрээ сайхан үнэнийг нь хэлэх ёстой, урд нь чи болохоор талийгаачийг жолоодож явсан гэж байсан ямар учиртай юм бэ гэсэн чинь замдаа тамхи татах гэж зогсоод хөдлөх үед ******* жолоог бариад бид хоёр суугаад явсан гэж хэлэхээр нь за за наадах чинь надад хамаагүй, худлаа яривал хуулийн хариуцлага хүлээдэг юм, үнэн юм үнэнээрээ сайхан шүү гэж хэлээд салаад явсан” гэх мэдүүлэг.

2 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “Би 2 оны 0 дугаар сарын 16-ны өдөр анх мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн. Осол болсны дараа эмнэлгийн машин дотор эмнэлэг рүү явж байх хооронд манай найз Б.Ган-******* надаас ингээд аваар болчихлоо, бид 2-н найз ухаангүй хөдлөхгүй амьсгалахгүй байна. Цагдаад мэдүүлэг өгөхдөө машин жолоодож явсан гээд мэдүүлэг өг, миний хүүхдийг бодооч намайг жолоодож явсан гэвэл шууд намайг хорих болно, үхсэн хүн ямар босож ирээд юм хэлэх биш гээд дахин дахин гуйгаад байхаар нь мэдүүлэг өгөхдөө талийгаач машин жолоодож явсан гээд худал мэдүүлэг өгсөн юм” гэх мэдүүлэг /1-р хх 61-62 /

Гэрч 2 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэхдээ...”би саяхан талийгаачийн ээжтэй нь ярьсан...үрээ алдсан ээж надтай уйлаад зөндөө ярьсан, ээж нь хэлэхдээ миний хүү машин жолоодож явсан бол амьд үлдэх байсан юм, хэрэв жолоодоогүй хажууд нь сууж явсан бол угаасаа үхэх байсан, зүүн тал нь тэр чигээрээ эвдэрсэн, харин жолооч талын хаалга зүгээр онгойж байна лээ гэсэн тэгэхээр нь нээрэн ямар сонин юм бэ, манай дүү бол надтай уулзах хэрэг байна гэхээр нэг зүйл байна гэж санагдсан. Тэр талийгаачийн ээж хэлэхдээ Ган-*******оос манай дүүг мөнгө аваад чимээгүй болоод худлаа хэлээд байна гэж ойлгоод байсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг/1-р хх-75-76/ зэргийг харьцуулан дүгнэвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд г гэрч болон хохирогчоор мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, мэдүүлэг авах ажиллагаанд хяналтын прокурор оролцож байжээ.

Гэрч, хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах болон бусад зорилгоор зориуд худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан байна.

Иймд үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж бий эсэхийг шалгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “Сэтгэл санааны хохирлоо тооцон гаргуулах хүсэлтэй” байгаагаа дурдсан байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд нөлөөлсөн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-г батлан гаргасан тул анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэх явцдаа дээрх аргачлалыг баримтлан хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг гаргуулах боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.2., 9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны 07 дугаар сарын -ны өдрийн 261 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

  2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч Б.Ган-*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ТӨМӨРХҮҮ

          ШҮҮГЧ                                                           Ц.АМАРЖАРГАЛ

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР