Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Г.Буяннэмэх, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Сүхжаргал,

Улсын яллагч: Б.Уранчимэг,

Иргэдийн төлөөлөгч Д.Шүрэнцэцэг,

Шүүгдэгч Б.Цолмонгэрэл, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Цолмонгэрэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2503 0618 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харъяат, 1965 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, нас 52, хүйс эрэгтэй, боловсрол бүрэн бус дунд, мэргэжил байхгүй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяг байхгүй, хэрэг хариуцах чадвартай,

      -1984 оны 5 дугаар сарын 07-ын өдөр Дундговь аймгийн Шүүхийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 1, 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 900 төгрөгөөр торгох;

      -1984 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дундговь аймгийн шүүхийн 53 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 5 жил хорих;

      -1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр Шүүхийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 241 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 жил хорих;

      -2000 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн 175 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 241, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 сар 15 хоногийн хорих;

      -2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 117 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сар хорих;

      -2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Шүүхийн 209 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2015.1.05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Мөнжиг овогт Бандийн Цолмонгэрэл /РД:ЕЮ65102811/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Цолмонгэрэл нь онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдон ялтай байх хугацаандаа шунахай сэдэлтээр, давтан үйлдлээр бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар:

1. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шим худалдааны төвийн гадна 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Д.Ганбаатараас “чулуу авах гэсэн юм” гэж 300.000 төгрөгийг,

2. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шим худалдааны төвийн гадна 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр И.Баттулгаас “урт цагаан орж хүнээс юм худалдаж авна” гэж 300.000 төгрөгийг,

3. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шим худалдааны төвийн гадна 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ц.Батмөнхөөс “Замын үүдээс хямд будаа оруулж ирнэ” гэж 1.000.000 төгрөгийг,

4. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шим худалдааны төвийн гадна 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Т.Энхтүвшингийн 3.440.000 төгрөгийг,

5. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шим худалдааны төвийн гадна 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдөр М.Баяраагаас “молбиден худалдан авч хятадуудад үнэтэй зарна” гэж 560.000 төгрөгийг,

6. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шим худалдааны төвийн гадна 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Ө.Сүхбаатараас “молбиден худалдаж авна” гэж 560.000 төгрөгийг,

7. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А.Наранцэцэгээс “…нөхрийг чинь том тэргэнд жолоочоор явуулж өгнө” гэж 1.550.000 төгрөгийг,

8. Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр О.Ганбатаас “…мах худалдан …” гэж 3.750.000 төгрөгийг,

9. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Астра худалдааны төвийн гадна 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Л.Баасанжаваас “…юм худалдаж авах гэсэн мөнгө дутаад байна түр зээлүүлээч …” гэж 500.000 төгрөгийг,

10. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Астра худалдааны төвийн гадна 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Г.Даваадалайгаас “…алттай шороо худалдаж мөнгийг чинь өсгөж өгнө” гэж 750.000 төгрөгийг,

11. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Д.Цэнд-Аюушаас “…тамхи худалдах нэрийдлээр …” гэж 600.000 төгрөгийг,

12. Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Н.Алтанзулаас “…чулуу худалдах гэсэн мөнгө дутаад байна …” гэж 300.000 төгрөгийг,

13. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн орчим 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Д.Байгалмаагаас “…чулуу авах гэсэн мөнгө дутаад байна …” гэж 260.000 төгрөгийг, нийт 13.870.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Б.Цолмонгэрэл нь онц аюултай гэмт хэрэгтэн шунахай сэдэлтээр 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 29 дүгээр байр 26 тоотод суух Д.Уранчимэгийн гэрээс алт болон монетон 2 ширхэг бөгж хулгайлж 1.148.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цолмонгэрэл мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Шим” худалдааны гадаа чулуу олж өгнө гэж  Ганбаатараас 300.000 төгрөг авсан. 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Урт цагаанаас юм авна гэж Баттулгаас 300.000 төгрөг авсан. 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Батмөнхөөс Замын-Үүдэд хямд үнэтэй тамхи авна гэж хэлээд 1.000.000 төгрөг авсан. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Энхтүвшингээс 3.440.000 төгрөгний ноолуурыг нь зарж өгнө гэж авсан. Ноолуурыг нь зарчихаад мөнгийг нь өгөөгүй. 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баяраагаас Молибден худалдан авч Хятадуудад үнэтэй зарна гэж хэлээд 560.000 төгрөг авсан. Гэхдээ Баяраагаас авсан 560.000 төгрөгийг дараа нь буцааж өгсөн. 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатараас мөн Молибден худалдан авч хятадуудад үнэтэй зарна гэж хэлээд 560.000 төгрөг авсан. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Наранцэцэгээс нөхрийг нь том тэрэгний жолоочоор ажиллуулна гэж хэлээд 1.550.000 төгрөг авсан. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ганбатаас мах худалдаж авна гэж хэлээд 3.750.000 төгрөг авсан бөгөөд 1.994.500 төгрөгийг нь буцаагаад өгсөн юм. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баасанжаваас юм авах гээд мөнгө дутаад байна гэж хэлээд 500.000 төгрөг авсан. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр алттай шороо худалдаж аваад мөнгийг чинь өсгөөд өгнө гэж хэлээд 650.000 төгрөг авсан. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Цэнд-Аюушаас  тамхи худалдаж авна гэж хэлээд 600.000 төгрөг авсан. 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт чулуу худалдаж авахад мөнгө дутаад байна гэж хэлээд 300.000 төгрөг авсан. 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр мөн чулуу авахад мөнгө дутаад байна гэж хэлээд 260.000 төгрөг авсан. 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Уранчимэгээс алт болон монетэн бөгж хулгайлж 1.440.000 төгрөгний хохирол учруулсан” гэв.

Хохирогч Д.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 3 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед Тэнгис кинотеатрын буудал дээр зогсож байхад нэг хүн ирээд явах уу гэхээр нь явнаа гээд Зурагтын хуучин эцэс рүү явсан замд явж байхад тэр хүн надаа та таксинд явдаг, юм уу та маргааш завтай юу гэхээр нь зав байгаа гэсэн чинь би Эрээн Улаанбаатар хоёрын хооронд том тэрэг барьдаг юмаа миний машин ботаникийн тэнд байгаа хааяа ирэхээрээ өдрийн 80.000 төгрөгөөр такси хөлсөлдөг юм та маргааш завтай бол явах уу гэхэд бид 2 тохиролцоод тэр өдрөө миний утасны номерыг аваад салсан. Маргааш нь 11 цагийн үед над руу залгаад та хаана явнаа өчигдрийн ярьсан хүн байна. Би орон зай төвийн автобусны буудал дээр байна. Та намайг ирээд аваач гэхээр нь би очиж авсан. Тэгээд сансарын тэнд нэг эмийн сан орсон. Тэндээс урагшаагаа 13-р хорооллын бас нэг эмийн сан орсон. Тэгээд гарч ирээд бөхийн өргөөний зүг явж байгаад түр зогсож байгаарай би нэг юм бодоодхоё гээд түр зогссон. Би урт цагаанаас нэг хүнээс чулуу авах гэсэн чинь мөнгө дутаад байна гэж байсан. Тэгэхээр нь би хэдэн төгрөг дутаад байгаа юм бэ? Би нэг хүнээс асуугаадах уу гэсэн чинь тэгээч 300.000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би таньдаг дүү рүүгээ яриад мөнгө байна гэхээр нь Мишээл экспо дээр очиж авсан. зд урт цагаан дээр ирээд тэр хүнд мөнгөө өгсөн. Намайг урт цагааны 2-р корпусын хойд талд нь гаражийн хажууд ухраад зогсож бай гээд тэр хүн мини маркет гэсэн хаягтай дэлгүүрийн хаалгаар орсон. 3 орчим минут өнгөрөөд над руу өөрөө залгасан. Миний хөгшин машиндаа сууж байгаарай гэж хэлсэн. Тэгээд 20 минут болоод би буцаагаад утас рүү нь залгасан чинь холбогдох боломжгүй байсан” гэх мэдүүлэг /1хх-24-27х/,

Хохирогч И.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 1 3-нь өдөр 38729973 гэх дугаараас эрэгтэй хүн ззалгаад та надаа нэг тус болооч 500.000 төгрөгийн хэрэг байна та зээлж тус болоочээ гээд манай гэрийн гадаа ирсэн. Тэгээд намайг машинд суулгаад урт цагаан дээр ирээд би 300.000 төгрөг өгсөн. Тэр залуу би орчихоод гараад ирье гээд алга болсон. Би цаг орчим хүлээгээд надтай холбогдсон утас руу нь залгасан чинь холбогдох боломжгүй байсан” гэх мэдүүлэг /1хх-39-42х/,

Хохирогч Ц.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өглөө 08 цагийн үөд Дарь-Эхэд байх манай гэрт өмнө нь танилцсан үп таних залуу ирсэн. Манай Баянзүрх дүүрэгт байдаг дэлгүүрт хэдэн ширхэг тамхи бөөндсөн юм байна лээ. Тэгсэнээ тэр хүн Замын-Үүдийн гаальд ажилладаг юмаа. Тэгээд нэг хужаа найзтайгаа нийлж будаа оруулж ирэх гэж байгаа юм. Танайх будаа авах уу гэж асуухаар нь тэгье гээд тохирсон байсан нь тэр сардаа нэг 2 удаа замын-үүд рүү явна тань шиг жолооч хүн хэрэгтэй байна гээд надтай утсаар ярьсан. Маргааш өглөө надаас эхлээд урьдчилгаа мөнгө гэж 1 сая төгрөг авсан бусдыг нь дансаар авна гэж тохирсон юм би 1 сая төгрөг бэлнээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо урт цагаан худалдааны төвд байх Шим худалдааны төвийн гадаа ирээд өгсөн тэр хүн мөнгө аваад тэр дэлгүүр лүү ороод тооцоо хийчээд контейнерийн түлхүүр аваад ирье гээд тэр дэлгүүр лүү ороод бараг 2 цаг гаран хүлээж байгаад араас нь орсон чинь цаашаагаа нэвт гардаг дэлгүүр байсан. Тэр хүн цаашаа гараад явсан байсан ... 2 цаг гаран хүлээгээд утасруу нь залгасан чинь холбогдох боломжгүй байхаар нь би машин барьж явсан хүнээс нөгөе хүн чинь яаваа гэсэн чинь таксины жолооч миний таньдаг хүн биш шдээ би таксинд л явж байгаа хүн намайг цагийн 10.000 төгрөгөөр тохиролцоод хөлслөөд явж байгаа шдээ би таньтай хамт явж байгаа хүн юм байх гэж бодоод байгаа шдээ гэхээр нь нөгөө 1 сая гөгрөг авсан залуугийн араас тэр дэлгүүр лүү орсон чинь цаашаа нэвт гараад явсан байсан тэгээд шууд цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлэг /1хх-87-89х/,

            Хохирогч Т.Энхтүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Дундговь аймгаас ноолуур Улаанбаатар хот руу оруулж ирж зардаг юмаа сүүлд 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хотод ноолуур үнэтэй зарж өгнө гэсэн нэг хүнтэй танилцаад хуурай дүүтэйгээ хамт хот руу 86 кг ноолуур заруулахаар ачуулж явуулсан юм. Тэр өдрөө 13 цагйн үед манай дүү залгаад нөгөө хүн чинь ноолуур аваад явчихлаа гэж ярьсан тэгэхээр нь шууд цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /1хх-105-106х/,

Хохирогч М.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн:  “2016 оны 7 дугаар сарын 23-ны едөр гэрийн ойролцоо нэг өвгөнтэй таарсан тэр хүнтэй танилцсан надаа хэлэхдээ замын үүдээс ачаа ачдаг юмаа танд том оврын машин олдох уу байвал тус болооч гэж ярьсан надаа том машин байдаг учир тэгье гээд зөвшөөрсөн маргааш өдөр 13 цагийн үед явах байх замын үүдээс барилгын материал ачна гээд тохироод салсан маргааш өглөө 9 цагийн үед над руу 88909518 гэсэн дугаарын утаснаас залгаад гадуур жоохон явах ажилтай байна машинтайгаа хүрээд ирээч гээд төмөр замын хойд талд байх Этүгэн гээд зочид буудалд 10 цаг гээд хүрээд ирээч гээд намайг дуудсаны дагуу очсон өмнөх едөр нь би уулдахдаа жижиг тэрэгтэйгээ уулзсан учир намайг машинтай гэж мэдэж байсан юм тэгээд 10 цагийн үед очоод тэр хүн ч ирсэн бид 2 эхлээд Сансарын Цэцэг нэртэй зочид буудлын хажуу талд нэг байр луу орчихоод ирье гээд очсон яг аль орц руу нь орсоныг нь анзаараагүй тэгээд удалгүй гэрч ирээд эндээс нэг хүнээс мнөгө авах ёстой юмаа 2 цагийн дараа мөнгө нь ирэх юм шиг байна гэсэн дараа нь техникийн зах орсон тэр хүн хэлэхдээ өмнөх өдөр нь нэг машин авсан хэдэн төгрөг дутуу байгаа юм тэр галаар нэг хүнтэй уулзах шаардлагатай байна гэж очоод бас нээх удаагүй хүрээд ирсэн. 12 цагийн үед молибден авах хүн дээрээ очье гээд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт болох урт, цагаан худалдааны төвийн ойролцоо ирээд бид 2 машин дотор 40 орчим минут суусан гэгсэн тэр хүн урт цагааны хойд талын контейнерээс молибден ачих ёстой юм зарж байгаа хүн нь энчээ байгаа би орж уулзчихаад ирье гээд урт цагаан руу орсон удалгүй гарч ирээд нөгөө мөнгө өгөх ёстой хүн маань бүтэхгүй болчихлоо гзэд байна гэхээр нь би хэдэн төгрөг юм гэсэн чинь 320.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь надаа монгол мөнгө байхгүй рубль байна гэхэд зүгээр зүгээр өгчих бас дахиад дээрээмс нь нэмээд 240.000 .өгрөгтэй тэнцэх рубль өгчих гээд 17.000 рубль буюу 560.000 төгрөг аваад урт цагааны Шим худалдааны төв рүү орсон би гадаа нь 5 минут хүлээгээд нэг л сэжиг төрөөд араа нь тэр дэлгүүр лүү нь яваад ортол нэвт урагшаагаа гарчдаг дэлгүүр байсан араас нь гараад хартал ойр орчимд харагдаагүй тэгээд шуудцагдаа дээр ирсэн дэлгүүрийн камерийг шүүж үзэхэд хойд хаалгаар орж ирээд шууд урд талын хаалгаар хурдан алхаад гараад явж байгаа бичлэг басан царай зүс нь бол харагдахгүй байна лэ малгайтай дандаа доошоо харж яваад байсан камерийн бичлэгийг нь хуулж авах боломжгүй гэж байсан” гэх мэдүүлэг /1хх-119-123х/,

Хохирогч Ө.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хувиараа таксинд явж байхдаа үл таних хүнд үйлжилж байдаа Эрдэнэтээс зэс молибден худалдаж авах гэтэл мөнгө дутаад гэхээр нь 560.000 төгрөг түр зээлээч гэхззр нь өгчсөн чинь Шим нэртэй дэлгүүр рүү ороод эргэж гарч ирээгүй намайг залилсан” гэх мэдүүлэг /1хх-140-143х/,

Хохирогч А.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 13 дугаар хорооллын дунд замаар өөрийн 47-32 УНИ дугаартай саарал өнгийн машинтайгаа явж байгаад гар өргөсөн 50 орчим насны хүн аваад 3 дугаар эмнэлгийн урд байх бензин клонкийн зүүн талд буулгасан тэр хооронд тухайн хүн өөрөө Замын үүдээс ачааны том машинаар ачаа зөөдөг компанид ажилладаг маиай эхнэр гаалийн байцаагч хийдз: манай компани бол тэндээ нэлээд нэр хүндтэй газар ах нь хотод ирэхээрээ такси хөлсөлж явдаг хужаа нартай хамтарч ажилдаг урд таксины жолооч нарт тус болдог байсан гэх мэтээр ярьсан тэгээд өдөрт хэдэн газраар ороод таксинд 50-60.000 төгрөг өгдөг гэж байсан. Гэгээд надаас миний утасны дугаарыг аваад шаардлага гарвал дуудья гээд менгөө төлөөд буусан тэгтэл 10 дугаар сарын 21-ны өглөө 09 цагийн орчим над руу утсаар яриад маргааш буюу 22-ны өдөр гадуур явах ажил байна гэхээр нь би завгүй гэж хэлэхэд би 1 дэх өдрийн өглөө 09 цагт ярья гэж хэлсэн. Тэгээд 10-р сарын 24-ны өглөө 0850 цагийн орчим 88576766 гэсэн дугаараас залгаад 10 цаг гэхэд Сансарын тунелийн орчим хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд 09:50 цаг орчим яриад "Скай" дэлгүүрийн баруун талд уулзаад "Бөмбөгөр" төвийн зам дагуу байдаг бөс барааны "К1_ММ2" дэлгүүрийн хажуу талд зогсоод түр хүлээж бай гээд буугаад завсараар нь байрны дундуур жижгэвтэр хайрцагтай зүйл авч гарч ирээд "Нарантуул" захын өргөтгөл дээр очоод өөрөө бууж явчихаад гарч ирсэн. Тэндээсээ офицер орно найзаасаа менгө авна гээд явж байсан. ...надтай яриад нөхрийг чинь том тэргэнд жолоочоор явуулж өгье, нэг гарахдаа 1.200.000 төгрөгний цалин авдаг, сардаа бол 2 удаа явчихдаг юм, би шаардлагтай үедээ дуудаад явуулж өгье гэж хэлж байсан Тэгээд яг одоо мөнгөний хэрэг байна найзаасаа авна гэхээр нь тэгвэл надаас мөнгө аваад хэрэглэчих юм уу гэж хэлэхэд байгаа юм бол тэгье. тэгье гэж хэлсэн найзаасаа 900.000 төгрөг авна гэж ярьж байсан бөгеөд надаас мөнгө байгаа бол 1.250.000 төгрөг эгчих гэж хэлэхээр нь 4 замын зүүн талд байдаг төв зам дагуу баирладаг "Төрийн банк" руу ороод би данснаасаа 1.250.000 төгрөг авч өгсөн. Тэндээсээ хойшоо эргээд урд нь очиж байсан "К1-ММ2" дэлгүүрийн хажуу талд зогсоод байшингийн завсараар гараад явахаар нь би араас нь яваад байшингийн өнцөг эргээд харахад байхгүй байсан ба би тэр буланд байх дэлгүүр лүү ороод утасны нэгж аваад байж байтал над руу залгаад би машины дэргэд байна гэхээр нь дэлгүүрээс гараад машин руугаа очтол машины хажууд зогсож байсан. Тэгээд надаас би мөнгөө буруу тооцсон байна, дахиад 290.000 төгрө! байвал өгчих гэхээр нь буцаж нөгөө банкин дээрээ очоод дахин 300.000 төгрөг аваад өгчихөөд буцаад "К1.ММ2" дэлгүүрийн урд талд очиж зогсоод би хайрцагтай юм авчихаад ирье багаажаа онгойлгоорой гэж хэлээд байрны завсараар гараад явсан Тэгснээ удалгүй залгаад би нөгөө хужаа нараасаа юм авах гэсэн чинь гадны хүн байна гэж хэлсэн бөгөөд би хүлээгээд нэлээд удахаар нь утас руу нь залгаад үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан бөгөөд хүлээгээд нөгөө хүн эргэж ирээгүй юм” гэх мэдүүлэг /1хх-156-157х/,

Хохирогч О.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өргөн сумаас машинаар Сайншандад 18 цагийн орчимд ирээд тэр үед Хуягаа 90866161 дугаараас залгаад би 35-р зөрлөгөөс махаа аялуулаад явж байна шанд ороод залгий гэж хэлсэн тэгээд 19 цагийн орчим залгаад хөмүл зочид буудалд хүрээд ир гэсэн буудал дээр очиход замынхаа баруун талд зогсож байснаа намайг дагуулаад амар буудалд орсон 2 давхарт хамгийн мухарын өрөөнд ороод машин ирж байна гээд ганцаараа гараад явсан гэгээд буцаж орж ирээд мах авчирч өгч байгаа хүнтэй 3 750.000 төгрөг эгөхаөр боллоо гэж хэлээ мөнгөө наашаа өг гэсэн тэр үед би цуг гарий гэж хэлсэн тэгсэн .инь за байж бай гоэд гараад явсан би араас дагаад гартал харанхуйд хаашаа явсан нь мэдэгдээгүй алга болсон энэ үед цагаа харахад 20 цаг болж байсан тэгээд хайгаад олоогүй гэх мэдүүлэг  /1хх- 168-170х/,  

Хохирогч Л.Баасанжавын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 28-ны одөр 15 цагийн орчим над руу өөрийгөө Ганхуяг гэж танилцуулсан хүн залгаад би Замын үүдээс ирлээ Баянхошууны Хөтөл дээрээс Буурал ээж гэдэг дэлгүүр дээр ирээд аваадахаач гэхээр нь би машин явдаггүй өдөр байгаа юм гээд 20 цагийн орчимд очиж аваад Санарт хүргэж өгсөн явах замдаа надад 500.000 төгрөг хэрэг болоод байна би эндээс юм авах гээсэн чинь дутаад байна чи олоод өгөөч би хүнээс авах гэсэн чинь авах хүн маань согтуу байна гэж хэлсэн тэгээд намайг сансарын Сэлэнгэ зочид буудал дээр маргааш өглөө 10 цагт хүрээд ир гэхээр нь би эхнэр Л.Мягмарсурэнгийн Хаан банкны данснаас 500 000 төгрөг авахуулаад 2015.10.29-ний өглөө 9 цагийн орчим Сэлэнгэ зочид буудал дээр очоод Ганхуяг гэгчийг аваад Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Астра худалдааны төвийн гадаа очсон чинь Астра руу ороод 5 минут орчим болоод гарч ирээд за болчихлоо чи ухраад контейнерийн хажууд зогсчих мөнгөө өгчих гэээр нь би бэлнзэр 500 000 төгрөг тоолоод өгсөн чинь Астра худалдааны төв рүү яваад орсон тэгээд хүлээлгээд байсан чинь гарч ирэхгүй болохоор нь утсаар нь залгасан чинь утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан 2 цаг хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /1хх-195-197х/,

Хохирогч Г.Даваадалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2015 оны 12 дугаар сарын 33-ны өдөр гадуур машинтай халтуур хийгээд явж байхдаа тэр хүнийг замаас авч Цолмон гэж нэрээ хэлж танилцсан Цолмон намайг 3 хоног энд тэнд дуудаж авахуулж 10-20.000 төгрөг егчихөөд явдаг байсан ингээд явахдаа төмөр замд нэг буудалд хүргүүлж 2 орой буусан тэгтэл 12 дугаар сарын 07-ны өдөр алттай шороо худалдаж аваад хятадуудад өндөр үнэтэй зарна гэж 750.000 төгрөгийг чинь 1 сая төгрөг болгож өгнө гэж аваад хүухдийн 100-гийн тэнд нэг дэлгүүр рүү ороод алга болчихсон араас нь орсон чинь урагшаа нэвг гардаг хаалгатай тэрүүгээр гарч явж залилсан энэ тухай хадам аав Н.Багмөнхөд хэлээд хамт нөгөө буусан буудал дээр очсон чинь Бандийн Цолмонгэрэл гэж нэрээр буудал захиалж орсон байсаныг тухайн үед цагдаа нарт хэлж өгч байцаалт өгсөн юм” гэх мэдүүлэг /1хх-214-218х/,

Хохирогч Д.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр би 10-р хорооллоос өөрийн машинтайгаа таксинд явахаар гараад МТ колонкид очоод бөнзин авах гэзд байж байхад нзг эрэгтэй гар өргөхөөр нь машиндаа суулгаад бензинээ аваад Сансарын «хойд талд 805-р ангийн ард зочид буудалд орчихоод гарч ирээд тэндээсээ дахиад 5 шар луу явсан. Тэнд очоод буугаад нэг газраар орчихоод удалгүй гарч ирээд дахиад Улаанбаатар их дэлгүүрийн гадаа нь буугаад маргааш өглөө нилээн хол газарт таксиднаа та утсаа өгчих гээд миний утасны дугаарыг аваад надад таксидсан хөлс 40.000 өгсөн. Тэгээд би задлаж чадахгүй байсан тул та авч бай би маргааш ганьн дахиад таксидна гээд буусан. Тэгээд 2016.6.29-ний өглөө намайг гэрт унтаж байхад 9 10 цагийн хооронд над руу их залгасан байсан би босоод 10 цаг өнгөрч байхад эргээд залгахад би гандан дээр байна та хүрч ирээд намайг авчих гэсэн. Тэгээд би гарч авахаар явж байгаад гар өргөж байсан Чойрых гээд нэг охиныг аваад гандан дээр очиж аваад тэндээсээ Амгалан луу явж байгаад нөгөө охин Амгалангийн авто вакзол дээр буугаад надад 8000 төгрөг өгөөд цааш нөгөө эрэгтэйтэй таксидаад Амгалангийн төмөр замын призер гараад том тэрэг тавьдаг зогсоол руу ороод 5-10 минут болоод гарч ирээд буцаад Улаанбаатар их дэлгүүр дэзр буусан таксидаж явах замдаа миний ачааны машин урдаас ачаа оруулдаг жаахан удах нь долоо хонох нь гээд гаалийнхантай хамтарч юм хийдэг юмаа яаралтай урагшаа Замын-Үүд явж бараагаа татах хэрэгтэй болчихлоо маргааш та хамт яваад өгөөч танд хөлсийг чинь хангалттай өгье 300.000 төгрөг өгнө гээд тохиролцоод буусан. Тэгээд өглеө нь 06:00 цагт Улаанбаатар их дэлгүүрийн хажуугаас очиж аваад шууд гарч Замын-Үүд рүү хоёулханаа явсан. Замдаа Налайхын колонк дээрээс бензин аваад гарсан. Тэгээд замдаа Айраг дээрээс нэг эмэгтэй суугаад Замын-Үүдэд буусан орой 16 цаг болж байхад Замын-Үүдэд очоод нөгөө эмэгтэй авто вокзал дээр буухад нөгөө залуу би бас хүнтэй уулзана гээд буугаад удаагүй 5 минут болоод эргэж ирээд хүмүүстэйгээ уулзчихпаа гээд та бид хоерыг буудалд хүлээгээд амарч бай гээд урагшаа нэг ногоон буудалд очиход хаалттай байна гээд буцаж ирээд Жинчин зочид буудалд очоод нөгөө залуу түрүүлж буугаад намайг машинаа байрлуулж байх хооронд ороод буудлаа аваад гараад ирсэн Тэгээд хоёулаа хамт 205 тоотод ороод гарч ажлаа амжуулаад ирье гээд гарч ундаа, ус авчирчихаад дахиад гарч 20-иод минут явж байгаад орж ирсэн Тэгээд ирэнгүүтээ таныг айх байх гээд хэлсэнгүй, эндээс сум ачна гэхээр нь би сум чинь хунд биз дэ гэхэд айлтгүй эндээс гаалийн байцаагч нь хамт явна гэсэн тэгээд танд тамхи захичихлаа таван хайрцаг тамхинаас 1 сая төгрөг унана танд ашигтай 1.500.000 төгрөг болно та бэлдчих гэхээр нь би хүүхэд рүүгээ ярьж 520.000 төгрөг, тэндэхийн банкнаас эх орны хишиг 100.000 төгрөгөө аваад 620.000 төгрөг болсон тэгээд 600.000 төгрөг байна гэхэд та өөр дээрэз байлгаж бай тамхиа авахдаа өгөөрэй тэгээд би үлдсэн мөнгийг нь гаргая гэсэн орой 19 цагийн үед удахгүй явна гээд 2-лаа хоол идээд тамхиа очиж авья гээд гарцгаасан ...буудалд өрөөндөө ороод байж байгаад утас нь дуугарч нэг хүнтэй яриад би одоо гарлаа гадаа хүрээд ирсэн үү гзэд 600.000 төгрөгөө өгчих гээд надаас аваад мөн машины түлхүүрийг авахдаа та байж бай ганиас жийрхэх байх та байж бай гээд гарсан би нэг өгөхгүй байж байгаад санаа зовоод өгсөн тэгээд удалгүй 2 минут болоод араас нь гарахад цуг явсан хүн чинь энэ түлхүүрийг өгсөн гзэд машины түлхүүр өгсөн. Тэгээд гараад харахад машин байсан нөгөө залуу алга байхаар нь утас луу нь залгахад би ойрхон байна одоо би очлоо гэсэн тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэхэд утсаа салгаад дахин утас нь холбогдоогүй...” гэх мэдүүлэг /1хх-246-249х/,

Хохирогч Д.Байгалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 3 дугаар  сарын 11-ний өдөр 09 цагийн үед нөхөр бид хоёрыг Налайх руу явж байхад манай хадам аав Баасанжаз утсаар яриад та хоёрт ажил олчихлоо өдрийн 100.000 төгрөгний хөлстэй хотоос Налайх уруу чулуу зөөнө гэж байна гэсэн. Ингээд нөхөр бид хоер уурхайгаас нүүрсээ ачиж байтал 11 цаг өнгөрч байхад нэг эрэгтэй хүн утсаар яриад 13-14 цагийн хооронд чулуугаа ачих гээд байна та хоёр хаана байна вэ гэхээр нь нүүрсээ ачиж баина гэсэн. Ингээд нүүрсээ ачаад нөхөр бид хоёр хот орж 6 буудалд эгчийндээ нүүрсээ буулгахад нөгөө хүн такси бариад ирсэн өөрийгөө Хуягаа гэж байсан намхан нуруутай дугуй бор царайтай 50 орчим насны эрэгтэй хүн байсан. тэр хүн манай машинд суугаад Драгон уруу явсан явах замдаа их сайхан яриа хөөрөөтэй хүн байсан. Драгоны зүүн талд очоод машинаас нөгөө хүн бууж утсаар ярьж байгаад эргэж орж ирээд чулуу ирчихсэн байна 400 кг гэсэн чинь 420 кг ирчихсэн байна 20 кг чулууны мөнгө 320.000 төгрөг дутаад байна та хоёр зээлчих буцахдаа Хятадуудад чулуугаа зараад мөнгөө олоод авчихна гэхзэр нь бзлэн мөнге байхгүй ш дээ гэхэхд манай нөхөр намайг ламбордонд бөгжөө тавьчих гэхээр нь хажуугийн ломбарданд очоод бөгжөө тавих гэтэл 260.000 төгрөгөөр авна гэхээр нь буцаж эчоод нөхөртөө 320.000 авахгүй 260.000 төгрөгөнд авна гээд байна гэж хэлтэл нөгөө хүн зүгээр бөгжөө тавьчих надад жоорны 50, 60 мянган төгрөг байгаа гэхээр нь негөө ломбардан дээрээ буцаж очоод бөгжөө 260.000 төгрөгний барьцаанд тавиад нөгөө хүнд 260 000 гөгрөгөө өгөхөд машинаа ухраачих гэхээр нь архи ундааны бөөний цэг рү\ ухрааж зогсоогоод нөгөө хүн та хоёр байж бай би орчихоод ирье гэж ороод буцаж гарч ирээд хойд хаалга нь цоожгой байна би урд хаалгаар нь ороод ирье та хоёр машиндаа сууж бай гэж хзлчихзэд байшингуудын дундуур ороод явчихсан хэсэг байж байгаад араас нь явтал алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /2хх-60-63, 138-139х/,

Хохирогч Д.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын дүндүур би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 29-р байрны гадаа байрныхаа гадаа утсаар яриад зогсож байхад нэг эрэгтэй хүн орцны гадаа хайрсан дээр сууж байсан юм Би нэг танилтайгаа таараад байрныхаа засварын талаар яриад зогсож байхад тэр орцны гадаа сууж байсан нэг хүн ирж тамхи гуйсан тэгээд тэр хүнтэй танилцаад тэр хүн Замын-Үүдэд 20 жил амьдарч байна урагшаа байнга явдаг юм захиж болно шүү гээд асуугаад байсан би тэр хүнээс Замын-Үүдийн хүн болхоор нь хамрын хийдийн талаар асуусан би.өвчтэй хүүхэдтэйгээ нэг яваад ирмээр байна гэж тэр хүнээс лавласан тэгсэн тэр хүн би олон жил явж байнаа сайн мэднэ би ажлынхаа зав чөлөөгөөр хүүхдийг чинь аваад яваад өгьө гэж байсан Тэгээд тэрнээс хойш утасны дугааруудаа солилцоод надруу залгаад байдаг бопсон. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр өөрийгөө Алтанболд гэж танилцуулсан тэр залуу такситай манай байрны гадаа ирцэн байсан тэгээд хамрын хийд рүү би 3 хүүхдийн хамт 5-уулаа явцгаасан. 4-р сарын 20-ны орой эргээд гэртээ ирцгээсэн. Манай гэрт ирээд би цай чанаад хоол хийж байх хооронд тэр хүн би гялс тамхи татчихаад ороод ирье гээд яараад гараад явсан тэгээд надаа өгсөн дугаар руу нь залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Тэрнээс хойш 2 цаг орчимын дараа үүднийхээ хэсэгт тавиур дээр тавьсан байсан ээмэг, бөгжнүүд дундаас 2 бөгж алга болсон байсан” гэх мэдүүлэг /1хх-56-60х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-183-184х/, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбарууд /2хх-199-219х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Цолмонгэрэл нь: 1. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шим худалдааны төвийн гадна 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Д.Ганбаатараас “чулуу авах гэсэн юм” гэж 300.000 төгрөгийг,

2. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шим худалдааны төвийн гадна 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр И.Баттулгаас “урт цагаан орж хүнээс юм худалдаж авна” гэж 300.000 төгрөгийг,

3. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шим худалдааны төвийн гадна 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ц.Батмөнхөөс “Замын үүдээс хямд будаа оруулж ирнэ” гэж 1.000.000 төгрөгийг,

4. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шим худалдааны төвийн гадна 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Т.Энхтүвшингийн 3.440.000 төгрөгийг,

5. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шим худалдааны төвийн гадна 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдөр М.Баяраагаас “молбиден худалдан авч хятадуудад үнэтэй зарна” гэж 560.000 төгрөгийг,

6. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шим худалдааны төвийн гадна 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Ө.Сүхбаатараас “молбиден худалдаж авна” гэж 560.000 төгрөгийг,

7. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А.Наранцэцэгээс “…нөхрийг чинь том тэргэнд жолоочоор явуулж өгнө” гэж 1.550.000 төгрөгийг,

8. Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр О.Ганбатаас “…мах худалдан …” гэж 3.750.000 төгрөгийг,

9. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Астра худалдааны төвийн гадна 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Л.Баасанжаваас “…юм худалдаж авах гэсэн мөнгө дутаад байна түр зээлүүлээч …” гэж 500.000 төгрөгийг,

10. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Астра худалдааны төвийн гадна 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Г.Даваадалайгаас “…алттай шороо худалдаж мөнгийг чинь өсгөж өгнө” гэж 750.000 төгрөгийг,

11. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Д.Цэнд-Аюушаас “…тамхи худалдах нэрийдлээр …” гэж 600.000 төгрөгийг,

12. Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Н.Алтанзулаас “…чулуу худалдах гэсэн мөнгө дутаад байна …” гэж 300.000 төгрөгийг,

13. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн орчим 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Д.Байгалмаагаас “…чулуу авах гэсэн мөнгө дутаад байна …” гэж 260.000 төгрөгийг залилан мэхлэж нийт 13.870.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Цолмонгэрэл нь онц аюултай гэмт хэрэгтэн шунахай сэдэлтээр 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 29 дүгээр байр 26 тоотод суух Д.Уранчимэгийн гэрээс алт болон монетон 2 ширхэг бөгж хулгайлж 1.148.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цолмонгэрэлийн өгсөн: “2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Шим” худалдааны гадаа чулуу олж өгнө гэж  Ганбаатараас 300.000 төгрөг авсан. 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Урт цагаанаас юм авна гэж Баттулгаас 300.000 төгрөг авсан. 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Батмөнхөөс Замын-Үүдэд хямд үнэтэй тамхи авна гэж хэлээд 1.000.000 төгрөг авсан. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Энхтүвшингээс 3.440.000 төгрөгний ноолуурыг нь зарж өгнө гэж авсан. Ноолуурыг нь зарчихаад мөнгийг нь өгөөгүй. 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баяраагаас Молибден худалдан авч Хятадуудад үнэтэй зарна гэж хэлээд 560.000 төгрөг авсан. Гэхдээ Баяраагаас авсан 560.000 төгрөгийг дараа нь буцааж өгсөн. 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатараас мөн Молибден худалдан авч хятадуудад үнэтэй зарна гэж хэлээд 560.000 төгрөг авсан. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Наранцэцэгээс нөхрийг нь том тэрэгний жолоочоор ажиллуулна гэж хэлээд 1.550.000 төгрөг авсан. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ганбатаас мах худалдаж авна гэж хэлээд 3.750.000 төгрөг авсан бөгөөд 1.994.500 төгрөгийг нь буцаагаад өгсөн юм. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баасанжаваас юм авах гээд мөнгө дутаад байна гэж хэлээд 500.000 төгрөг авсан. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр алттай шороо худалдаж аваад мөнгийг чинь өсгөөд өгнө гэж хэлээд 650.000 төгрөг авсан. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Цэнд-Аюушаас  тамхи худалдаж авна гэж хэлээд 600.000 төгрөг авсан. 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт чулуу худалдаж авахад мөнгө дутаад байна гэж хэлээд 300.000 төгрөг авсан. 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр мөн чулуу авахад мөнгө дутаад байна гэж хэлээд 260.000 төгрөг авсан. 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Уранчимэгээс алт болон монетэн бөгж хулгайлж 1.440.000 төгрөгний хохирол учруулсан” гэх мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Ганбаатар /1хх-24-27х/, хохирогч И.Баттулга /1хх-39-42х/, хохирогч Ц.Батмөнх /1хх-87-89х/, хохирогч Т.Энхтүвшин /1хх-105-106х/, хохирогч М.Баяраа /1хх-119-123х/, хохирогч Ө.Сүхбаатар /1хх-140-143х/, хохирогч А.Наранцэцэг /1хх-156-157х/, хохирогч О.Ганбат /1хх- 168-170х/, хохирогч Л.Баасанжав /1хх-195-197х/, хохирогч Г.Даваадалай /1хх-214-218х/, хохирогч Д.Цэнд-Аюуш /1хх-246-249х/, хохирогч Д.Байгалмаа /2хх-60-63, 138-139х/, хохирогч Д.Уранчимэг /1хх-56-60х/ нарын мэдүүлэг, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-183-184х/, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбаруул /2хх-199-219х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Цолмонгэрэлийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл хэсгүүдэд хамаарч ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэгдэн шүүхэд ирсэн хэдий ч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн түүний үйлдсэн дээрх гэмт хэргийг одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгүүдэд нийцүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон “ гэсэн бүрэлдэхүүн нь хүндрүүлэх үндэслэл бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-нээс хойш үйлдэгдсэн хэрэгт хамаарна. 

Иймд шүүгдэгч Б.Цолмонгэрэлийг залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тохирох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Цолмонгэрэлд шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдснийг,...” гэж заасныг үндэслэн түүний хэд хэдэн гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Мөн шүүгдэгч Б.Цолмонгэрэлийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Б.Цолмонгэрэлээс 300.000 төгрөгийг хохирогч Д.Ганбаатарт, 300.000 төгрөгийг хохирогч И.Баттулгад, 1.000.000 төгрөгийг Ц.Батмөнхөд, 3.440.000 төгрөгийг Т.Энхтүвшинд, 560.000 төгрөгийг М.Баяраад, 1.550.000 төгрөгийг А.Наранцэцэгд, 1.755.500 төгрөгийг О.Ганбатад, 500.000 төгрөгийг Л.Баасанжавд, 750.000 төгрөгийг Г.Даваадалайд, 600.000 төгрөгийг Д.Цэнд-Аюушид, 300.000 төгрөгийг Н.Алтанзулд, 260.000 төгрөгийг Д.Байгалмаад, 1.148.000 төгрөгийг Д.Уранчимэгт олгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 433 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.