| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2022/0750/З |
| Дугаар | 128/ШШ2023/0759 |
| Огноо | 2023-10-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2023/0759
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, ******* констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:
******* констракшн ХХК нь ******* ХХК-д олгосон техникийн нөхцөлийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандаж, 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас ******* ХХК-д олгосон 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот техникийн нөхцөлийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.
Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн 01/1768 тоот албан бичгээр ******* ХХК-д олгосон 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот техникийн нөхцөл 2 жилийн хугацаатай олгогдож, улмаар 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацаа дуусгавар болсон нөхцөл байдал нь нотлох баримтаар тогтоогдож байх тул тус захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.
гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* констракшн ХХК нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д холбогдуулан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас ******* ХХК-д олгосон 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот техникийн нөхцөлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгч ******* констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01/73 дугаар итгэмжлэлээр *******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзах итгэмжлэл олгогдсон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ...******* ХХК-д олгосон 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот техникийн нөхцөл 2 жилийн хугацаатай олгогдож, улмаар 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацаа дуусгавар болсон байна... гэж дурдан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан.
Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.
Иймд ******* констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг баримтлан ******* констракшн ХХК-иас Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д холбогдуулан гаргасан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас ******* ХХК-д олгосон 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот техникийн нөхцөлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН