2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/01005

 

 

 

 

 

 

 

2025 02 05

 

 

 

 

 

192/ШШ2025/01005

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 43 дугаар хороо, Алтай 2 дугаар гудамж, 224 тоот хаягт оршин суух Жалайр овогт Мягмарын Цогтбаатар/регистрийн дугаар: НЩ*******/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Э*******,******* нарыг эрэн сурвалжлуулах хүсэлттэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Цогтбаатар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Э*******,******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн үндэслэлээ: М.Цогтбаатар нь хариуцагч Довчинсэнгээгийн Э*******/регистрийн дугаар: ЧЛ*******/ болон Байгалмаагийн Учрал\регистрийн дугаар: ЧО*******/ нарт холбогдуулан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж гэрээний дагуу төлсөн 35.200 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн болно. Гэтэл хариуцагч Д.Э*******,******* нар шүүхийн дуудсанаар шүүхэд хүрэлцэн ирэхгүй, шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авахгүй байсны улмаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болж улмаар 2024 оны 11 дүгээр 01-ний өдрийн 181/ШЗ2024/2*******0 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шүүгчийн захирамж гарсан. Д.Э*******,******* нар нь санаатайгаар шүүхэд хүрэлцэн ирэхгүй, нэхэмжлэлийг гардан хүлээж авахгүй байгаагийн улмаас нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх ажиллагааг шүүхийн журмаар хийлгүүлж чадахгүй хохирч байгаа болно. Иймд хуульд заасны дагуу Довчинсэнгээгийн Э*******/регистрийн дугаар: ЧЛ*******/ болон Байгалмаагийн Учрал\регистрийн дугаар: ЧО*******/ нарыг эрэн сурвалжилж, хаана оршин сууж байгаа ямар хаягт бүртгэлтэй болохыг нь тогтоох ажиллагааг хийх захирамжийг гарган холбогдох Цагдаагийн байгууллагад хүргүүлж өгнө үү. гэжээ.

2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр 01-ний өдрийн 181/ШЗ2024/2*******0 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл, утсаар ярьсан тэмдэглэл.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

1. Нэхэмжлэгч М.Цогтбаатар нь Сонгинохайрхан дүүрэг, 43 дугаар хороо, Алтай 2 дугаар гудамж, 224 тоот хаягт байрладаг бөгөөд нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн оршин байгаа харьяаллын дагуу шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 1 дүгээр тал/

 

2. Нэхэмжлэлд дурдсан Д.Э*******,******* нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх ба түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр 01-ний өдрийн 181/ШЗ2024/2*******0 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн хаягийг тодорхой бичсэн байхыг шаарддаг тул дээрх тохиолдолд тэрээр шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзнэ. /хавтаст хэргийн 3 дугаар тал/

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж заажээ.

 

4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Довчинсэнгээ овогтой Э*******/регистрийн дугаар: ЧЛ*******/ болон Байгалмаа овогтой Учрал\регистрийн дугаар: ЧО*******/ нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр мэдэгдэж, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг тус тус зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Довчинсэнгээ овогтой Э*******/регистрийн дугаар: ЧЛ*******/ болон Байгалмаа овогтой Учрал\регистрийн дугаар: ЧО*******/ нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ХИШИГБААТАР