| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 101/2024/08843/И |
| Дугаар | 197/ШШ2025/02697 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/02697
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* ******* овогт *******ын ******* /*******/-т холбогдох
гэм хорын хохирол 2,631,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.*******т холбогдуулж ус алдсаны улмаас эд хөрөнгөнд учирсан хохирол 2,631,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагчаас нэхэмжлэгчийн орон сууцны дотор зарим засварыг өөрөө хийж, өмнөх байдалд нь сэргээн зассан тул нэхэмжлэлийн шаардлагаа бууруулах шаардлагатай гэсэн тайлбар, хүсэлтийг гаргасан.
3. Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэлд хавсаргасан Таван өндөр ХХК-ийн Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоосон үзлэгийн дүгнэлт, Болор үнэлгээ ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хохирлын үнэлгээний тайлан, үзлэгийн акт, нэхэмжлэгчийн орон сууцны доторх байдлыг харуулсан үзлэгийн тэмдэглэл зэргээр 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Э.*******ийн гэрт шугам, хоолой задарсаны улмаас ус алдаж, доод давхарт байрлах нэхэмжлэгчийн орон сууцанд нэвтэрч 00-ны өрөөний таазны эмульс норж хуурсан, өрөөнүүдийн ханын цаас хууларч, хана шаралсан, 00 өрөө, унтлагын өрөөний хаалга норж гажсан, хуулга хуурсан зэрэг эвдрэл, гэмтэл үүссэн болох нь нотлогдож, тогтоогдож байна.
4. Хариуцагч ус алдсан үйл баримтын талаар маргаагүй боловч ус алдсанаас үүссэн хохирлын хэмжээний талаар талууд маргажээ.
5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Болор үнэлгээ ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хохирлын үнэлгээний тайлан, зарлагын баримт, мөнгөн гүйлгээний баримтаар ус алдсантай холбоотойгоор гэмтсэн ханын цаасыг хуулах, шинээр наах, цэвэрлэгээ хийх, шинээр хаалга худалдан авах, засварлах, ажлын хөлс зэрэгт нийт 2,260,510.6 төгрөгийн бодит зардал гарах, мөн гэрлийн шатсан лампыг солих, шинээр тавихад 371,000 төгрөг зардал гарч нийт 2,631,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэжээ.
7. Хуулийн энэ зохицуулалтаар бусдын санаатай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн, хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан гэм хорын хохирлыг аригуулахаар шаардах эрхтэй бөгөөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, сэргээх боломжгүй, харьцангүй их зардал гарахаар, эсхүл адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө байхгүй тохиолдолд хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, тайлбараа баримтаар нотлоогүй ба түүнийг гэм хорын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Иймд хариуцагчаас 2,631,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
9. Хариуцагч шүүхийн дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.*******ээс 2,631,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******эд олгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,046 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.*******ээс 57,046 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН