| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 102/2024/07622/И |
| Дугаар | 192/ШШ2025/01001 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/01001
|
2025 02 05 |
192/ШШ2025/01001 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 25 дугаар хороо, 727-46 тоот хаягт оршин суух Наран овогт Алтангэрэлийн М*******/регистрийн дугаар: УП*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, 49/6-7 тоот хаягт оршин суух Орлио овогт Пүрэвсүхийн М*******/регистрийн дугаар: УО*******/-д холбогдох,
Асран хамгаалагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М*******, хариуцагч П.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч А.М******* нь шүүхэд хандаж, асран хамгаалагчаар тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие А.М******* нь 2023 онд П.М*******тай танилцаж, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр охин М.Х******* төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлаас болж 2024 оны 08 дугаар сараас эхлэн тусдаа амьдрах болж улмаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2024 оны 10 дугаар сараас эхлэн охин М.Х******* миний асрамжид байгаа. Иймд намайг охин М.Х*******ы асран хамгаалагчаар тогтоож өгнө үү. гэж тодорхойлсон.
2. Нэхэмжлэгч А.М******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие А.М******* нь охин М.Х*******ы асран хамгаалагчаар тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Дараа нэхэмжлэл гаргах болно. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч А.М******* нь хариуцагч П.М*******д холбогдуулан асран хамгаалагчаар тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
2. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.М******* нь: Миний бие А.М******* нь охин М.Х*******ы асран хамгаалагчаар тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Дараа нэхэмжлэл гаргах болно гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.М*******ын нэхэмжлэлтэй хариуцагч П.М*******д холбогдох, асран хамгаалагчаар тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэг зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР