| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2025/00015/И |
| Дугаар | 192/ШШ2025/00908 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/00908
2025 02 03 192/ШШ2025/00908
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байр хаягт оршин байрлах Хас банк ХК/регистрийн дугаар: 2578697/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол 9 дүгээр байр, 32 тоот хаягт оршин суух Хүрэлүүд овогт Хишигжаргалын О*******/регистрийн дугаар: УИ*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,909,355 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.О******* нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус банктай 1370102312 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 23,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай 365 хоногт 21.6 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 2,683,333.31 төгрөг, зээлийн хүү 1,517,371.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,395.29 төгрөг төлсөн. Х.О******* нь 1370102312 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчилд 33 хоног хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлд 20,316,666 төгрөг, хүү 589,378 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,311 төгрөг, нийт 20,909,355 төгрөг байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 20,909,355 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Х.О******* миний бие Хас Банк ХК-ийн нэхэмжилсэн 20,909,355 төгрөгөөс 1,900,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн. Үлдэх 19,009,355 төгрөгийг 11 сарын хугацаанд сар бүрын 26-ны өдөр 1,500,000 төгрөгөөр үлдэх 2,509,355 төгрөгийг 12 дахь сард хуваан төлж барагдуулна. Эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч Х.О*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,909,355 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.О******* нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,900,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,009,355 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 11 сарын хугацаанд сар бүрын 26-ны өдөр 1,500,000 төгрөгөөр үлдэх 2,509,355 төгрөгийг 12 дахь сард нь Хас Банк ХК-д хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Хас банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 20,909,355 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс хариуцагч Х.О******* нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,900,000 төгрөгийг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,009,355 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 11 сарын хугацаанд сар бүрын 26-ны өдөр 1,500,000 төгрөгөөр үлдэх 2,509,355 төгрөгийг 12 дахь сард нь Хас Банк ХК-д хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,497 төгрөгөөс Төрийн сан/100200900941/-аас 135,998.61 төгрөг, хариуцагч Х.О*******гоос 126,498.39 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР