Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 150

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Ж.Энхжарал,

Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ням, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг,

Шинжээч О.Болороо,

Автотехникийн лабораторийн шинжээч С.Мөнхдалай,

Техникийн шинжээч Б.Гомбосүрэн,

Гэрч Г.Ганбаяр, М.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эд холбогдох эрүүгийн 1703000010118 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Боржигон овогт Д.Э, Монгол улсын иргэн, 1964 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 46 дугаар байр, 79 тоотод тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: ................./,

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны шөнө 00 цаг 10 минутын үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тасганы овоо, Сод Монгол шатахуун түгээх станцын хойд талын замд Тоуotа Саmгу маркийн 01-88 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэг, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 а, 13.1, 2.1. а, 2.7 а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Мөнхжаргалыг мөргөж амь насыг нь хохироосон, дээрхи зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Эгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Виктори центр дээр хөгжим тоглож дуулж байгаад шөнийн 00:00 цагийн үед хөгжим хэрэгслээ машиныхаа хойд сандал дээр ачаад Виктори центрийн зогсоол дээрээс хөдлөөд гарч байхад нэг залуу гар өргөөд зогсож байсан би тэр залууг суулгаад Гэсэр сүмийн уулзвараар баруун гар тийш эргээд Нисдэг машин худалдааны төвийн хажуугаар гараад Баянбүрдийн тойрог руу дөхөж явтал тэр залуу 3,4-р хорооллын Хуушуур хаус руу хүргээд өг гэхээр нь би Баянбүрдийн тойргоор буцаж эргээд Тасганы овоо руу өгсөөд явж байтал тэр залуу утсаар ярьж байснаа мөнгө байхгүй ахаа гэхээр нь би мөнгө байхгүй бол энд буу гэд машинаа зогсоогоод тэр залууг буулгаад цааш машинаа жолоодоод ганцаараа явсан. Тасганы овооны гэрлэн дохиотой уулзвараар буцаж эргээд шууд гэрлүүгээ буюу Баянбүрдийн тойрог руу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явсан ..” гэсэн мэдүүлэг /2хх-7-8х/,

Шүүгдэгч Д.Эгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Виктория центерт 21 цагт тоглолтод ороод тэндээс 00 цаг өнгөрч байхад гараад прокурорын хэлснээр тойрч яваад гэр рүүгээ харьсан. Миний нүд муу учир хурдан яваагүй. Тухайн үед хүн мөргөсөн гэдгээ мэдээгүй. 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр цагдаа нар намайг гэрээс авч явсан. Би юу болсон гэдгийг мэдээгүй. Энэ өдөр хүн аваад замдаа буулгаад явсан. Хаана юу болсон гэдгийг хараагүй. Өнөөдөр шүүгдэгчийн ширээний ард сууж байгаад бүх хүмүүсээс уучлалт гуйж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Номин-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Аав маань өчигдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед ирж хоол идчихээд 23 цаг өнгөрч байхад ажил руугаа буюу Урт цагаан руу манаа руугаа явна гээд гарсан. Осол аваарын талаар мэдэх зүйл байхгүй. Ямар нэг архаг хууч өвчин байгаагүй, миний бие гомдолтой байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж өгч туслана уу..” гэсэн мэдүүлэг /1хх-86-87х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нямаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би С.Мөнхжаргалын төрсөн хүүхэд нь. Манай дүү Д.Номин-Эрдэнэ нь урьд нь хохирогчоор оролцож байсан. Манай дүү одоо 9 сартай жирэмсэн учир удахгүй төрөх гэж байгаа юм. М.Номин-Эрдэнэ нь бас энэ хэрэгт хохирогчоор оролцоод явахаар сэтгэл санаа нь тавгүйдэж, эрүүл мэндийн байдал нь болохгүй болсон учир хохирогчоор орохоос татгалзаж би өмнөөс нь оролцох хүсэлт гаргасан ..маш их гомдолтой байна, талийгаачийн оршуулгын зардлыг гаргуулан авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /1хх-91-92/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нямаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Шүүгдэгч одоо болтол хэргээ хүлээхгүй байна. Хараа муутай, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад харанхуй шөнө хүн дайрч алчихаад байгаад гомдолтой байна. Хохирлоо нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг,

Гэрч М.Уянгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би тэр өдөр зам дагуу явж байгаад хүн газар хэвтэж байхыг хараад иргэнийхээ үүргийг биелүүлж цагдаа болон түргэн тусламж дуудсан. Би ажлаа тараад 12 цаг өнгөрч байхад цагдаад дуудлага өгсөн. Тухайн замыг хяналтын камертай байх гэж бодсоны үндсэн дээр камертай гэж мэдүүлсэн. Талийгаач замын гарцнаас ойролцоогоор 2 метрийн зайд хэвтэж байсан. Хажууд нь малгай нь байсан. Ослын газрыг хамгаалалтад аваагүй байсан. Талийгаачийн хажуугаар олон машин явж байсан тул би хажууд нь зогсоод байж байсан” гэв.

Гэрч Г.Ганбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би хэрэг гарсан өдөр “Сод монгол” шатахуун түгээх станцийн түгээгчээр ажиллаж байсан. Хог асгах гээд явж байхад ард түс гэх чимээ гарсан. Тэгээд эхлээд хүн мөргүүлсэн гэж мэдээгүй сүүлд хүн хэвтэж байсныг харсан. Осол ойролцоогоор 12 цаг өнгөрч байхад гарсан. Цагаан өнгийн жижиг тэрэг байсан. Маркийн хувьд тоёота Корола, Карина, Элентра маркийн машин шиг байсан. Камери маркийн машин биш байсан. Тэр машин зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан. Намайг зам дээр очиход хохирогч доошоо хараад зүүн мөр  нь үл ялиг хөдлөөд хэвтэж байсан. Би эмнэлэг иртэл хажууд нь хараад зогсож байсан. Ослын газар буферийн хагархай байгаагүй. Нэг малгай л байсан” гэв.

Иргэний хариуцагч Д.Мөнхбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би энэ тээврийн хэрэгслийг 2016 оны 8 дугаар сард үзэж байгаад хувь хүнээс 1500000 мянган төгрөгөөр худалдаж авсан. Би хувиараа ажил хийдэг болохоор авсан өдрөөс хойш Энхзаяад өгч унуулдаг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Энхзаяа унахаар авч явсан. Би тэр өдрөөс хойш огт унаагүй ...” гэсэн мэдүүлэг /1хх-141х/,

Гэрч Г.Ганбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 8 дугаар сарын 25-ны өглөөний 09 цагаас 26-ны өдрийн өглөө 09 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тасганы овооны Сод Монгол шатахуун станц буюу ШУТИС-39 салбарт миний бие түгээгчээр хонож ажилласан. Урд шөнө буюу 8 дугаар сарын 26-ны 00 цаг 06 минутын орчим би шатахуун түгээгүүрийн обьект дотор сууж байгаад хог асгахаар гарахад манай хойд зам дээр буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэл рүү явах урсгалын гарц хэсэгт цагаан өнгийн суудлын автомашин асар хурдтай ирээд хүн мөргөөд тэр чигтээ зогсолгүй зугтаад явсан. Тухайн үед түг гээд чанга чимээ гарсан. Тэгэхээр нь би шууд обьект руугаа гүйж ороод 96051458 дугаарын утаснаас 102, 103 дугаар руу дуудлага өгөөд эргэж гараад нөгөө дайруулсан хүн рүү дөхөж очоод харахад 50 орчим насны хар өмд, хар куртиктай эрэгтэй хүн доошоо хараад зорчих хэсгийн 3 дугаар эгнээн дээр мөр нь жаахан хөдлөөд хэвтэж байсан ..” гэсэн мэдүүлэг /1хх-145х/,

Гэрч М.Уянгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Дөлгөөн нуурт намайг буулгах гээд тасганы овооноос зүүн тийшээ Баянбүрд рүү уруудаад явж байтал явган хүний гарцны харалдаа нэг хүн зам дээр хэвтэж байсан. Тэр хүн зүүн талаараа хараад хэвтэж байхаар нь “хүүе хүн хэвтэж байна” гээд бид бас нэг хүнд гай болох байх гэж бодоод 103 дуудаж өгсөн юм. Тэр хүнийг зөндөө олон машин тойроод гараад байсан ..” гэсэн мэдүүлэг /1хх-151-152х/,

Гэрч Ц.Ариунжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..манай найзууд “хөөе хүн хэвтэж байна гээд хөл хэсгээр нь тойроод гарсан, тэгээд Уянга утсаа аваад түргэнд дуудлага өгсөн ..” гэсэн мэдүүлэг /1хх-153-154х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 1689 тоот дүгнэлтэд:

“1.2. Талийгаачийн биед дух, дагз, баруун, зүүн чамархай, зулай ясны олон хэсэг салж үйрч, бяцарсан хугарал, их тархины 2 тал бөмбөлөг, бага тархины аалзан бүрхүүл доорх 3-4-р ховдол, хажуугийн ховдлын цус харвалт тархины эд орой, чамархайн суурийн хэсэг, бага тархины суурийн хэсгийн тархины эдийн няцрал, баруун 4-5-8-9-10-р хавирганы хугарал, орчны зөөлөн эдийн цус хуралт, зүүн тохойн зулгаралт, зүүн тахимны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь биед аюултай байсан болно. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан болно.

5. ГССҮТ-н өвчний түүхэнд бичигдснээр 2017.8.26-ны 04:00 цагт нас барсан гэжээ.

6. Талийгаач нь О/I/ бүлгийн цустай байна.

7. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ” гэжээ /1хх-171-172х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 4512 тоот дүгнэлтэд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Автомашины урд бамбайн зүүн булан хонхойж зурагдаж будаг халцарсан, зүүн урд талын далбаа хонхойж бамбайн будаг халцарсан, капотны зүүн хэсэг дотогшоо хонхойсон, хойд бамбайн баруун булангийн будаг халцарсан, баруун талын гэрлийн цацруулагч хагарсан. Автомашины гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн асахгүй, нэг тэнхлэгт харилцан өөр хээтэй дугуй тавьсан, тоормосны механизмын ажиллагаа хэвийн бус гэмтлүүдтэй байна.

3. Тээврийн хэрэгслийн гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлоход осол хэргийн материалд тоормосны мөр тэмдэглэгдээгүй мөн тээврийн хэрэгсэл хэргийн газрыг орхин явсан, жолооч хүнийг анх харсан газар туулсан зай зэрэг тодорхойлолтууд байхгүй тул тодорхойлох боломжгүй байна.

4. Автомашины тоормос шингэн дамжуулгатай, тоормосны мөр зам дээр үүсэж байна.

5. Туршилтаар автомашины тоормосны мөр зам дээр үүсэж байна.

6. Автомашины спидометр ажиллахгүй байна. Энэ нь тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй болгох тул хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлнэ” гэжээ /1хх-177-178/ болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх-179-184х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 8411 тоот дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн Тoyota Camry маркийн 01-88 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талын эвдрэлийн хэсгээс бэхжүүлж авсан будагны дээж нь шинжилгээнд ирүүлсэн осол хэргийн газраас бэхжүүлж авсан будагны дээж нь шинжилгээнд ирүүлсэн осол хэргийн газраас бэхжүүлж авч явуулсан будагны дээжтэй элементийн агууламж болон найрлагаараа таарч тохирч байна” гэжээ /1хх-188х/, болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх-189-190х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 4437 тоот дүгнэлтэд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн будагны хэлтэрхий гэх нийт 14 хэсэг зүйлийн 11 хэсэг нь харьцуулах загварт ирүүлсэн автомашиных байна. Харин 3 хэсэг нь харьцуулах загварт ирүүлсэн автомашиных мөн эсэх мөн бол хаана байсныг тогтоох боломжгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн будагны хэлтэрхий гэх нийт 14 хэсэг зүйлийн 8 хэсэг нь харьцуулах загварт ирүүлсэн автомашины урд бамбаа, зүүн урд далбааны хагарч ховхорч унасан хэсгийн зах ирмэгийн хэлбэрийн онцлог, зузаан нимгэн, гадаргуун хэлбэрээрээ, “Е+2+Ж” гэж дугаарласан хэсгийн ар талын өнгө, зураасан мөрийн байрлал, хэлбэр чиглэлээрээ тохирч байна” гэжээ /1хх-192-193х/ болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх-194-197х/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12346 тоот дүгнэлтэд:

“1.2. Д.Эгийн эмнэлгийн бичиг баримтанд дурьдснаар баруун нүдний хараа, 40 см харна, зүүн нүдний хараа хөдөлгөөн, гэрэлд мэдэрнэ гэжээ.

3.4.5. Энхзаяа нь тээврийн хэрэгсэл жолоодох боломжгүй” гэжээ /1хх-225х/,

Техникийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 546 тоот дүгнэлтэд:

“1. Т.Камри маркийн 01-88 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Э нь Монгол улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсаралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. “мөн дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” мөн дүрмийн 9 дэх зүйлийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3 дугаар хавсралтын 3 заалт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ:

а/стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх”, мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх:

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д  мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалт “Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно. Жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч С.Мөнхжаргал нь Монгол улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 3 дахь зүйлийн 3.9 заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:

г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Т.Камри маркийн 01-88 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зогсолтын мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй” гэжээ /1хх-241-242х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “..Уг зам тээврийн осол болсон гэх газар нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тасганы овооны Сод Монгол ШТС-ын хойд замд болсон байх бөгөөд уг зам нь асфальтан, уруу, хуурай, зохицуулдаггүй, тэмдэг тэмдэглэгээтэй, явганы гарцтай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, тогтуун, сөрөг хөдөлгөөнтэй, тусгаарлах, зурвастай, 6 эгнээ, хашлагатай, хайстай, эгнээний тасархай шугамтай байв. Номер, сер тодорхойгүй цагаан өнгийн машин баруунаас зүүн чиглэлтэй явж, ослын газрыг орхиж зугтаасан гэх, явган зорчигч 103-аар гэмтэл явж сэхээнд орсон тул явган зорчигч хаанаас гарч явсаныг тогтоох боломжгүй, хохирогч ухаангүй байдалтай байсан тул ослын газарт байсан буферын хагархайнууд, малгай, мөнгө унасан гэх газарт 5х8 см хэмжээтэй цус мэт зүйл урссан цэгээр Б цэгийг авч ослын байдлаар хэмжилтийг хийв ..” гэжээ /1хх-7х/,

Үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэмжилтийн бүдүүвч зургууд /1хх-8-15х/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “..А цэг буюу явган зорчигч анх автомашинд мөргүүлсэн гэх цэгийг гэрч Г.Ганбаяраар заалгах гэсэн боловч “мөргүүлж байхыг нь бол хараагүй боловч явган зорчигчийг 2 дугаар түгээгүүрийн хажуу талд зогсож байхдаа явган хүний гарцаар зам руу ороод алхаж байхыг харсан, тэгээд хажуу талд байх хогийн цэг рүү алхаж явахад ард чимээ гарахаар нь хартал явган зорчигч мөргүүлсэн байсан” гэж хэлсэн болон өмнөх үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэж үзлэгийн бүрэлдэхүүн анх мөргүүлсэн байх боломжтой А цэгийн тавьж ...үзлэг хийв ..” гэжээ /1хх-17-18х/,

Хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-19-22х/,

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Дуудлагын лавлагааны хуудас /1хх-73-74х/,

 Шүүгдэгч Д.Эгийн иргэний үнэмлэхний хуулбар /2хх-17х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суух хаягийн тодорхойлолт, хохирлын баримтууд /1хх-109-138х, 2хх-61-62х/ зэрэг болно.

 Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны шөнө 00 цаг 10 минутын үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тасганы овоо, Сод Монгол шатахуун түгээх станцын хойд талын замд Тоуotа Саmгу маркийн 01-88 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэг, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 а, 13.1, 2.1. а, 2.7 а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Мөнхжаргалыг мөргөж амь насыг нь хохироосон, дээрхи зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нямын өгсөн: “Шүүгдэгч одоо болтол хэргээ хүлээхгүй байна. Хараа муутай, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад харанхуй шөнө хүн дайрч алчихаад байгаад гомдолтой байна. Хохирлоо нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

гэрч М.Уянгийн өгсөн: “Би тэр өдөр зам дагуу явж байгаад хүн газар хэвтэж байхыг хараад иргэнийхээ үүргийг биелүүлж цагдаа болон түргэн тусламж дуудсан. Би ажлаа тараад 12 цаг өнгөрч байхад цагдаад дуудлага өгсөн. Тухайн замыг хяналтын камертай байх гэж бодсоны үндсэн дээр камертай гэж мэдүүлсэн. Талийгаач замын гарцнаас ойролцоогоор 2 метрийн зайд хэвтэж байсан. Хажууд нь малгай нь байсан. Ослын газрыг хамгаалалтад аваагүй байсан. Талийгаачийн хажуугаар олон машин явж байсан тул би хажууд нь зогсоод байж байсан” гэх мэдүүлэг,

гэрч Г.Ганбаярын өгсөн: “Би хэрэг гарсан өдөр “Сод монгол” шатахуун түгээх станцийн түгээгчээр ажиллаж байсан. Хог асгах гээд явж байхад ард түс гэх чимээ гарсан. Тэгээд эхлээд хүн мөргүүлсэн гэж мэдээгүй сүүлд хүн хэвтэж байсныг харсан. Осол ойролцоогоор 12 цаг өнгөрч байхад гарсан. Цагаан өнгийн жижиг тэрэг байсан. Маркийн хувьд тоёота Корола, Карина, Элентра маркийн машин шиг байсан. Камери маркийн машин биш байсан. Тэр машин зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан. Намайг зам дээр очиход хохирогч доошоо хараад зүүн мөр  нь үл ялиг хөдлөөд хэвтэж байсан. Би эмнэлэг иртэл хажууд нь хараад зогсож байсан. Ослын газар буферийн хагархай байгаагүй. Нэг малгай л байсан” гэв.

Иргэний хариуцагч Д.Мөнхбатын өгсөн: “..Би энэ тээврийн хэрэгслийг 2016 оны 8 дугаар сард үзэж байгаад хувь хүнээс 1500000 мянган төгрөгөөр худалдаж авсан. Би хувиараа ажил хийдэг болохоор авсан өдрөөс хойш Энхзаяад өгч унуулдаг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Энхзаяа унахаар авч явсан. Би тэр өдрөөс хойш огт унаагүй ...” гэх мэдүүлэг /1хх-141х/, Гэрч Г.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 8 дугаар сарын 25-ны өглөөний 09 цагаас 26-ны өдрийн өглөө 09 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тасганы овооны Сод Монгол шатахуун станц буюу ШУТИС-39 салбарт миний бие түгээгчээр хонож ажилласан. Урд шөнө буюу 8 дугаар сарын 26-ны 00 цаг 06 минутын орчим би шатахуун түгээгүүрийн обьект дотор сууж байгаад хог асгахаар гарахад манай хойд зам дээр буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэл рүү явах урсгалын гарц хэсэгт цагаан өнгийн суудлын автомашин асар хурдтай ирээд хүн мөргөөд тэр чигтээ зогсолгүй зугтаад явсан. Тухайн үед түг гээд чанга чимээ гарсан. Тэгэхээр нь би шууд обьект руугаа гүйж ороод 96051458 дугаарын утаснаас 102, 103 дугаар руу дуудлага өгөөд эргэж гараад нөгөө дайруулсан хүн рүү дөхөж очоод харахад 50 орчим насны хар өмд, хар куртиктай эрэгтэй хүн доошоо хараад зорчих хэсгийн 3 дугаар эгнээн дээр мөр нь жаахан хөдлөөд хэвтэж байсан ..” гэсэн мэдүүлэг /1хх-145х/,

Гэрч М.Уянгын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Дөлгөөн нуурт намайг буулгах гээд тасганы овооноос зүүн тийшээ Баянбүрд рүү уруудаад явж байтал явган хүний гарцны харалдаа нэг хүн зам дээр хэвтэж байсан. Тэр хүн зүүн талаараа хараад хэвтэж байхаар нь “хүүе хүн хэвтэж байна” гээд бид бас нэг хүнд гай болох байх гэж бодоод 103 дуудаж өгсөн юм. Тэр хүнийг зөндөө олон машин тойроод гараад байсан ..” гэсэн мэдүүлэг /1хх-151-152х/,

Гэрч Ц.Ариунжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..манай найзууд “хөөе хүн хэвтэж байна гээд хөл хэсгээр нь тойроод гарсан, тэгээд Уянга утсаа аваад түргэнд дуудлага өгсөн ..” гэх /1хх-153-154х/ мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 1689 тоот дүгнэлт /1хх-171-172х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 4512 тоот дүгнэлт /1хх-177-178/ болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх-179-184х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 8411 тоот дүгнэлт /1хх-188х/ болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх-189-190х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 4437 тоот дүгнэлт /1хх-194-197х/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12346 тоот дүгнэлт /1хх-241-242х/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-7х/, Үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэмжилтийн бүдүүвч зургууд /1хх-8-15х/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-17-18х/, Хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-19-22х/, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Дуудлагын лавлагааны хуудас /1хх-73-74х/, Шүүгдэгч Д.Эгийн иргэний үнэмлэхний хуулбар /2хх-17х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суух хаягийн тодорхойлолт, хохирлын баримтууд /1хх-109-138х, 2хх-61-62х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Д.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 10.361.053 төгрөгнөөс шүүгдэгч Д.Э нь 2.000.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 8.361.053 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нямд олгох нь зүйтэй.

 Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д заасан “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдснаар ..эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” байх тул түүнд оногдуулах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины будаг замаск /цагаан өнгийн хатуу хагарч бутарсан хэлтэрхийнүүд/-ийг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шүүгдэгч Д.Эгийн В ангиллын 208206 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлэх нь зүйтэй.