| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0733/З |
| Дугаар | 128/ШШ2025/0050 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2025/0050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.
Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагч Д., Ч.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагчийн 90,918,081.82 төгрөгийн нөхөн татвар, 36,367,232.72 төгрөгийн торгууль, 52,079,041.46 төгрөгийн алданги, нийт 179,364,356 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн НА- тоот нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.*******хжин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В., хариуцагч Ч., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагчийн 90,918,081.82 төгрөгийн нөхөн татвар, 36,367,232.72 төгрөгийн торгууль, 52,079,041.46 төгрөгийн алданги, нийт 179,364,356 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн НА- тоот нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-аар маргасан.
Хоёр: Маргааны үйл баримтын талаар:
2.1.Хариуцагч Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагч нар нь тоот томилолтын дагуу ******* ******* ******* ******* ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрүүдэд хийж, 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн НА- дүгээр нөхөн ногдуулалтын актаар ******* эн жи ******* ХХК-д 90,918,081.82 төгрөгийн нөхөн татвар, 36,367,232.72 төгрөгийн торгууль, 52,079,041.46 төгрөгийн алданги, нийт 179,364,356 төгрөгийн төлбөрийг /х.х 26-27 дахь тал/ ногдуулжээ.
2.2.Нэхэмжлэгч маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн НА- дүгээр нөхөн ногдуулалтын актаар зөрчилд ногдуулсан нийт 179,364,356 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хянан 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 35 дугаар тогтоолоор /хх 31-35 дахь тал/ шийдвэрлэсэн байна.
2.3.Нэхэмжлэл гаргагчаас тус шүүхэд хандан 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2024/ дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШЗ2024/ дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
3.1. Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагчийн НА- тоот Нөхөн ногдуулалтын актаар 90,918,081.82 төгрөгийн нөхөн татвар, 36,367,232.72 төгрөгийн торгууль, 52,079,041.46 төгрөгийн алданги, нийт 179,364,356 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.
******* эн жи ******* ХХК нь эс ,зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасан бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 35 тоот Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн НА- тоот Нөхөн ногдуулалтын актаар 90,918,081.82 төгрөгийн нөхөн татвар, 36,367,232.72 төгрөгийн торгууль, 52,079,041.46 төгрөгийн алданги, нийт 179,364,356 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээснээр ******* эн жи ******* ХХК нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргасан.
******* эн жи ******* ХХК нь ******* ******* транс ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Г-******* дугаартай Худалдах, худалдан авах гэрээгээр 1540 тн төмрийг 1 тн-ыг 650.000 төгрөгөөр тооцож нийт Нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр 1,001,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 4 дүгээр зүйлийн 4.1-т Аж ахуйн нэгж, байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө, 4.1.1-т Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, 13 дугаар зүйлийн 13.1-т Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно, 13.2-т Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг мөрдөх анхан шатны баримтын загвар, бүрдүүлэх аргачлалыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална, 13.5-т Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно, 13.7-т Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно, 14 дүгээр зүйлийн 14.1-т Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана, 14.2-т Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ давхар бичилтийн аргаар хөтөлнө, 14.3-т Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ, 14.3.1-т анхан шатны баримт бүрдүүлэх.
Уг актын үндэслэл нь 2020 оны 3 дугаар сард ******* ******* транс ХХК-ийн 1 ширхэг падаанаар 539,636,363.64 төгрөгийн, 2020 оны 04 сард 1 ширхэг падаанаар 369,544,454.55 төгрөгийн үнийн дүн бүхий, нийт 909,180,818.19 төгрөгийн үнийн дүн бүхий 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаанаар тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл хийж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусгаж, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Татварын ерөнхий хуулийн 6 зүйлийн 6.1.35-т тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл гэж төлөх татварын хэмжээг багасгах, татвар төлөхөөс зайлсхийх болон татвар төлөх хугацааг хойшлуулсан ажил гүйлгээ хийх, төлөвлөн гүйцэтгэх татвар төлөгчийн үйлдлийг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 зүйлийн 14.5-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэжээ.
Сангийн сайдаас 2017 оны 12 дугаар сард 7 дугаар тушаалаар батлагдсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх зааврын 1-т Анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог хэлнэ. Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно. Аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо мөрдөх баримт, маягтыг энэ зааварт нийцүүлнэ. Аж ахуйн нэгж, байгууллага нь анхан шатны маягтуудыг нэгдсэн журмаар урьдчилан дугаарлана.
Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь *******лэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх
үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ.
Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан
гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно.
Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэжээ.
******* эн жи ******* ХХК нь ******* ******* транс ХХК нар гэрээний төлбөр тооцоог нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох бэлэн мөнгөний баримт үйлдэж төлбөр тооцоо хийсэн бөгөөд ******* ******* транс ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг и-баримтыг ******* эн жи ******* ХХК-д өгсөн бөгөөд худалдан авалтыг мөнгөн гүйлгээг санхүүгийн тайлан, баланст тусгаж бүртгэж харьяа татварын байгууллагад бүртгүүлсэн.
Тухайлбал, ******* ******* транс ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 0327 тоот 593,600,000 төгрөгийн, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 0403 тоот 406,498,900 төгрөгийн 2 ширхэг кассын орлогын ордер, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 593,600,000 төгрөгийн, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 406,498,900 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн и-баримт хэрэгт авагджээ.
******* эн жи ******* ХХК нь ******* ******* ТӨҮГ-тай 2020/10-11-167 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 80 мм диаметртэй 1 тн-ыг 2,618,000 төгрөгийн үнэтэй 900 тн ган бөмбөлөг худалдахаар тохиролцсон. Гэрээний 1 зүйлийн 1.2-т гэрээнд +/-5% тоо хэмжээний хэлбэлзэл зөвшөөрөгдсөн байхаар тусгасан.
******* ******* транс ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан 1540 тн хаягдал төмөр худалдан авсан бөгөөд энэхүү хэмжээний төмрөөс 1090 тн ган бөмбөлөг *******лэж, ******* эн жи ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу ******* ******* ТӨҮГ-т 945 тн бөмбөлөг нийлүүлсэн. Нийслэлийн татварын газрын улсын байцаагч нарын дүгнэсэн шиг ******* эн жи ******* ХХК нь тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл хийсэн бол ******* ******* ТӨҮГ-т Худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх байсан ган бөмбөлгийг ямар түүхий эдээр хийж *******лэж нийлүүлэх байсан бэ гэдэг асуулт гарч ирж байна. ******* эн жи ******* ХХК нь ******* ******* транс ХХК-иас түүхий эд худалдаж авснаар гэрээний үүргээ гүйцэтгэж ган бөмбөлөг нийлүүлсэн.
Татварын ерөнхий хуулийн 44 зүйлийн 44.1-т Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ гэжээ.
Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/ тушаалын 1 хавсралтаар Татварын хяналт шалгалтын журам, 2 хавсралтаар Нөхөн ногдуулалтын актын загварыг тус тус баталсан. Уг Нөхөн ногдуулалтын актын загварын ТОГТООХ НЬ хэсэгт акт тогтоохдоо Зөрчлийн тухай хуулийн 11.19 зүйлийн зохих заалтыг үндэслэн төлбөр төлүүлэх акт тогтоохоор баталсан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 зүйлийн 6.12-т татварын улсын
байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйл, 7.10, 7.11, 7.12, 7.13 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 10.6 дугаар зүйл, 11.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 14.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.4 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24 дэх хэсэгт заасан зөрчил хамаарахаар хуульчилсан.
Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын
улсын байцаагч нар нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн НА- тоот Нөхөн ногдуулалтын акт тогтоохдоо Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/ тушаалын 2 хавсралтаар Нөхөн ногдуулалтын актын загварын маягтыг хэрэглэсэн атлаа ТОГТООХ хэсэгт нь Зөрчлийн тухай хуулийн үндэслэлийг тусгаж өгөөгүй байна.
Хууль тогтоогчоос бүх төрлийн татварын зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 зүйлд заасан Татварын хууль зөрчих зүйлд оруулж хуульчилж өгсөн. Үүний дагуу Татварын ерөнхий газрын дарга нь тушаалаараа маягтын ТОГТООХ нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 зүйлийн зохих заалтыг оруулахаар баталсан байхад Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар Нөхөн ногдуулалтын маягтад өөрчлөлт оруулж ТОГТООХ нь хэсгээс Зөрчлийн тухай хуулийн үндэслэлийг хасаж өөрчилсөн байна.
Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг шалгахад Зөрчил шалган шийдвэрлэх
тухай хуулийг баримтлах бөгөөд прокурорын хяналт доор явагдахаар хуульчилсан. Нөхөн ногдуулалтын актын ТОГТООХ хэсгээс Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтыг хассанаар татварын байцаагч нар нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр прокурорын хяналтаас гадуур үйл ажиллагаа явуулсан гэж үзэх бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл юм. Татварын ерөнхий хуулийн 5 зүйлийн 5.1-т Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална, 5.1.1-т зайлшгүй байх, 5.1.2-т тодорхой байх, 5.1.3-т шударга байх, 5.1.4-т үр ашигтай байх гэжээ.
******* эн жи ******* ХХК нь өөрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын 3 сарын тайлангийн Дотоодын зах зээлээс худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээний дүн гэдэгт 543,633,054.55 төгрөг, 4 сарын тайлангийн Дотоодын зах зээлээс худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээний дүн гэдэгт 472,015,079.90 төгрөг тус тус тайлагнасан. Эдгээр тайлагнасан мөнгөн дүнд ******* ******* транс ХХК-иас 2020 оны 3 сард худалдан авалт хийсэн 539,636,363.64 төгрөг, 4 сард худалдан авалт хийсэн 369,544,454.55 төгрөгийн ган бөмбөлгийн түүхий эдийн үнийн НӨАТ ороогүй үнийн дүнг тус тус оруулсан нь холбогдох тооцооллоор нотлогдож байна.
Гэтэл Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн НА- тоот Нөхөн ногдуулалтын актын ТЭМДЭГЛЭХ хэсэгт ******* эн жи ******* ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж тодорхойлсон нь 1-т хэдэн төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлого байх ёстой байсан, 2-т хэр хэмжээний ногдуулах орлогыг хэдээр бууруулсан нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. *******э нь Татварын ерөнхий хуулийн 5 зүйлд заасан зарчмуудтай зөрчилдөж байна.
Мөн ******* эн жи ******* ХХК-ийн *******лэж буй үндсэн бүтээгдэхүүн болох ган бөмбөлгийн түүхий эдийг худалдан авах ажиллагаа нь тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл болж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, тодорхойгүй, ойлгомжгүй, шударга бус байна. Үүнээс гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн сайдын тушаалаар батлагдсан санхүүгийн анхан шатны баримт үйлдэж, гэрээний аль аль тал нь өөрийн үйлдлээ санхүү, татварын тайлан, баланс, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, падаан, и-баримт өгч тайлагнасан байхад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 зүйлийн 14.5-д зааснаар тооцохгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, нотолгоогүй байна.
2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 зүйлд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх, 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гээд захиргааны үйл ажиллагааны зарчмыг хуульчилж өгсөн. Мөн уг хуулийн 24 зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т *******э хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэжээ.
Улсын байцаагчид нь татварын хяналт шалгалтын явцад бодит нөхцөл байдал
тогтоох ажиллагааг дутуу хийсэн буюу ган бөмбөлөг *******лэх ажиллагаатай танилцаагүй, ган бөмбөлгийн орцын хэмжээг судлан тогтоогоогүй, ******* ******* транс ХХК-ийн эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал нь 2021 онд зуурдаар нас барсан бөгөөд тухайн тайлант үеийн тайлан гаргаагүй, үйл ажиллагаа явуулаагүй зэрэг бодит нөхцөл байдал тогтоох ажиллагааг дутуу хийсэн буюу хуульд заасан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
Үүний улмаас ******* эн жи ******* ХХК нь ******* ******* транс ХХК-иас түүхий эд худалдан авсан төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байхад татварын улсын байцаагч нар нь татварын нөхөн ногдуулалтын акт тавьж ******* ******* транс ХХК-ийн тайлагнаж төлөх ёстой байсан нэмэгдсэн өртгийн албан татварыг ******* эн жи ******* ХХХК-иар төлүүлэхээр тогтоогоод байна.
Өөрөөр хэлбэл татварын нөхөн ногдуулалтын актын дагуу ******* эн жи ******* ХХК-ийн худалдан авсан нэг бараанд 2 удаа нэмэгдсэн өртгийн татвар төлөхөөр болоод байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байна.
Мөн ******* ******* транс ХХК нь тайлангаа өгөөгүй, захирал нь нас барснаас болоод ******* ******* ******* ******* ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварыг давхардуулж төлөхөөс гадна нэмж 36,367,232.72 төгрөгийн торгууль, 52,079,041.46 төгрөгийн алданги төлөхөөр болж хохироод байна. Улмаар ******* ******* ******* ******* ХХК нь санхүүгийн алдагдалд орох, данс битүүмжлэх, үйл ажиллагаа тогтвортой явуулах боломжгүй болж, хохирч болзошгүй болоод байна.
Иймд Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарын 90,918,081.82 төгрөгийн нөхөн татвар, 36,367,232.72 төгрөгийн торгууль, 52,079,041.46 төгрөгийн алданги, нийт 179,364,356 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн НА- тоот Нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгох хууль зүйн үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нотлох баримтад үндэслэх ёстой. Татварын байцаагч хэн нэгний хийсвэр ойлголт, бодол дээр үндэслэх ёсгүй. Хариуцагч нарын зүгээс тодорхой зүйл ярихгүй, ерөнхий зүйл яриад байна. Тайлангийн ямар үзүүлэлтээр ******* ******* транс ХХК-д бараа, бүтээгдэхүүн байхгүй байсан гэх тодорхой баримт хэрэгтэй. ******* ******* транс ХХК нь санхүүгийн тайлангаа хуульд заасны дагуу зөв гаргаагүйн улмаас ******* эн жи ******* ХХК хохирч болохгүй. Маргаан бүхий үйл баримт 2020 онд болсон. Татварын тухай хуулиар татварын улсын байцаагч нар тайлан ирүүлэх бүрд хяналт тавьдаг. Хяналт тавиад зөв гэж үзсэн тохиолдолд программ дээр бүртгэж авдаг. 4 жилийн өмнө бүртгэж авсан хэр нь одоо зөрчилтэй байна гэж үзээд байх юм. Та нар тухайн байгууллагыг хариуцсан татварын байцаагч нарт арга хэмжээ авсан юм уу. Тухайн үедээ хяналтаа зөв тавиад явж байсан бол одоо энэ компаниуд хохирохгүй. Хийсвэрээр акт тавиад маргаан таслах зөвлөл дээр уулзъя гэж болохгүй. Та бүхэн захиргааны албан тушаалтнууд, Төрийн албан тухай хуульд захирагдах ёстой. Мөн Захиргааны ерөнхий хуульд ч захирагдах ёстой. Тайланд хяналт хийгээд хэрвээ буруу тайлан гаргасан бол Зөрчлийн хэрэг нээгээд явах ёстой гэж хуульчлаад өгсөн. Ямар ч нотлох баримт байхгүй хийсвэрээр акт гаргаад байна. ******* ******* транс ХХК хариуцах ёстой байхад яагаад ******* эн жи ******* ХХК хариуцах ёстой юм. Бодитоор ******* ******* ТӨҮГ-д ган бөмбөлөг нийлүүлсэн байна. *******э ган бөмбөлгийг хийхийн тулд түүхий эд авах ёстой. Түүхий эд авсан байна. Худалдагч тал нь тайлангаа буруу буюу дутуу хийсний төлөө яагаад манай тал хохирох ёстой юм.
******* эн жи ******* ХХК нь ******* ******* ТӨҮГ-тай байгуулсан гэрээ нь байна. Үүний дагуу ган бөмбөлөг нийлүүлсэн акт байна. Үүнтэй талууд маргаагүй. Тухайн ган бөмбөлгийг *******лэхэд шаардлагатай байгаа хаягдал төмрийг хэн нэгэн этгээдээс худалдан авах шаардлага гарч байгаа. Үүнийг ******* эн жи ******* ХХК ******* ******* транс ХХК-иас худалдаж авсан. Тухайн үед ******* ******* транс ХХК нь санхүүгийн тайлангаа хэрхэн яаж хөтөлсөн гэдэг нь ******* эн жи ******* ХХК-д огт хамааралгүй. ******* эн жи ******* ХХК нь Сангийн сайдын тушаал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасан санхүүгийн анхан шатны нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнийг нотлох баримтаар өгсөн. Ган бөмбөлөг өгөөгүй гэдэгтэй огт маргаагүй. ******* ******* транс ХХК нь хаягдал төмрийг хэнээс яаж авсан гэдгийг огт мэдэхгүй, бидэнд хамааралгүй. Бид мөнгө өгсөн, хаягдал төмрийг авсан, үүнийгээ нийлүүлсэн. *******э бол тогтоогдсон асуудал. Татварын хяналт шалгалтын хүрээнд эсвэл Зөрчил шалган шийдвэрлэх үедээ шалгах байсан. Гэтэл шалгаагүй. Маргаан бүхий акт нь анхнаасаа хууль зөрчиж гарсан. Яагаад гэвэл тодорхой байх зарчмуудыг зөрчсөн. Зөрчлийг тогтоогоогүй байна. Гэхдээ энэ нь ******* эн жис тийл ХХК-ийн хувьд. Хариуцагч асуулт, хариултын шатанд зөрчлийг баримталж акт тавьсан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Тиймээс энэ акт нь нэгдүгээрт хууль зөрчиж гарсан. Ажиллагаа нь мөн хууль бус байна. Тиймээс маргаан бүхий актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. гэв.
Дөрөв: Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1.Хариуцагч татварын улсын байцаагч нар шүүхэд гаргасан тайлбартаа:
"Тус оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын олгосон тоот татварын хяналт шалгалт хийх томилолтоор татварын улсын байцаагч нар ******* ******* ******* ******* ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хялбаршуулсан-хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр НА- тоот нөхөн ногдуулалтын актаар 909,180,818.19 төгрөгийн зөрчил илрүүлж 179,364,356.00 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Хяналт шалгалтын үйл ажиллагаанд тус компанийн гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийг оролцуулж Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд заасан татвар төлөгчийн эрх, 29 дүгээр зүйлд заасан татварын тайлан үйлдэх, тушаах зэрэг хуульд заасан татвар төлөгчийн эрх үүргийг танилцуулсан.
Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан худалдан авч залруулаагүй татвар төлөгчийн судалгаанаас ******* ******* транс ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1 ширхэг 539,636,363.64 төгрөгийн, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1 ширхэг 369,544,454.55 төгрөгийн дүнтэй мэдээг хяналт шалгалтад ашигласан.
Татварын хяналт шалгалтаар Татварын Ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль тогтоомжийн холбогдох заалтыг дараах байдлаар зөрчсөн нь тогтоогдсон.
2020 оны 3 дугаар сард ******* ******* транс ХХК-ийн 1 ширхэг падаанаар 539,636,363.64 төгрөгийн, 2021 оны 4 дүгээр сард ******* ******* транс ХХК-ийн 1 ширхэг падаанаар 369,544,454.55 төгрөгийн үнийн дүн бүхий, нийт 909,180,818.19 төгрөгийн үнийн дүн бүхий 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаанаар тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл хийж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн "Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа" хэсэгт тусгаж албан татвар ногдуулах орлогыг буруулсан нь анхан шатны баримт, дансны хуулга, тухайн компанийн гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нарын ярилцлагаар нотлогдсон тул Татварын ерөнхий хуулийн 6.1.35 "тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл" гэж төлөх татварын хэмжээ багасгах, татвар төлөхөөс зайлсхийх болон татвар төлөх хугацааг хойшлуулсан ажил гүйлгээ хийх, төлөвлөн гүйцэтгэх татвар төлөгчийн үйлдлийг", Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй" гэсэн заалтыг баримтлан хариуцлага тооцож нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.
******* эн жи ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд дурдагдсан:
1. ******* ******* транс ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын и-баримтыг зохих журмын дагуу үүсгэж ******* эн жи ******* ХХК-д өгсөн болно.
*******э нь хэрэгт авагдсан ******* ******* транс ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 0327 тоот 593,600,000 төгрөгийн, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 0403 тоот 406,498,900 төгрөгийн 2 ширхэг кассын орлогын ордер, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 593,600,000 төгрөгийн, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 406,498,900 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн и-баримтаар нотлох баримтаар тогтоогдож байгаа" гэсэн хэсэгт дараах тайлбарыг өгч байна.
-Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн мэдээллийн дагуу хялбаршуулсан-хэсэгчилсэн хяналт шалгалт хийгдсэн ба ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгахад бараа бүтээгдэхүүнийг борлуулсан гэх ******* ******* транс ХХК-ийн Татварын ногдуулалт төлөлтийн байдалд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс татварын хяналт шалгалт хийж, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр "Танилцуулга" бичиж хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Мэдээллийг тулган шалгахад дээрх хоёр худалдан авалт нь уг танилцуулгад тусгагдсан байна.
-******* эн жи ******* ХХК-иас ирүүлсэн Худалдаа хөгжлийн банкны тоот 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны дансны хуулгаарх гүйлгээнээс харахад ******* ******* ТӨҮГ-аас ган бөмбөлөг нийлүүлсэн орлогыг тус дансаар хүлээж авсан ба зарлагын гүйлгээ нь нийтдээ захирал бэлнээр авсан /бараа бүтээгдэхүүний үнийг дансаар шилжүүлсэн гүйлгээ байхгүй/ байна.
Иймд нэхэмжлэгч ******* эн жи ******* ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан татварын улсын байцаагчийн НА- тоот нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл нь эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
4.2.Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өмнөх шүүх хуралдаанууд дээр нэхэмжлэгчийн дурдсан хууль хэрэглээ болон хэрэглэгдэж байгаа маягттай холбоотой асуудлаар хангалттай тайлбар өгсөн гэж үзэж байна. Маргааны хамгийн гол зүйл нь ******* эн жи ******* ХХК нь ******* ******* транс ХХК-иас худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвартайгаар бодитойгоор хийсэн үү, хийгээгүй юу гэдэг дээр байгаа.
******* ******* транс ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бодит үйл ажиллагаа явуулж нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох борлуулалтын орлого олсон эсэхийг тодорхойлох боломжгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падаан үйлдэж бусад татвар төлөгчдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг буруулах боломж олгосон байж болзошгүй тул үүнийг шалгуулахаар Баянзүрх дүүргийн хяналтын байцаагч нар танилцуулга бичиж хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Үүний дагуу худалдан авалт хийсэн гэх ******* эн жи ******* ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хэсэгчилсэн томилолт олгогдож, тухайн худалдан авалт хийсэн гэсэн 2 падаан дээр зөрчил тооцож акт бичсэн. Нэхэмжлэгчийн зүгээс нотолж байгаа баримт нь хангалтгүй гэж үзэж байна.
******* ******* транс ХХК-ийн санхүүгийн тайлан, татварын тайлан дээр дурдаад байгаа тайлагналаас харахад ******* ******* транс ХХК нь ******* эн жи ******* ХХК-д тэрбум төгрөгийн төмрийг борлуулах боломжтой үйлдэл энэ хугацаанд огт хийгдээгүй болох нь тайлагналаар нотлогдож байгаа. Хэрвээ хийсэн байсан бол худалдан авалт нь байх ёстой. Ганцхан ******* эн жи ******* ХХК ч биш маш олон тэрбум төгрөгийн борлуулалт бичсэн компани болохоор бодитоор ******* эн жи ******* ХХК-д нийлүүлээд байгаа төмөр байхгүй гэдгийг бүх тайлан, бланс, санхүүгийн тайлан зэргээс харагдаж байгаа. Худалдан авалтыг ******* ******* транс ХХК-иас хийсэн гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна.
Татвар ногдох орлого гэж ******* эн жи ******* ХХК-ийн тайлант хугацаанд олсон нийт орлогыг хэлдэг. Тайлангийн толгой дээр тавигддаг. Харин татвар ногдуулах орлого гэдэг нь хуулийн дагуу хасагдах хасалтыг хийж өгөөд түүний дараа татвар ногдуулах орлого гэж тооцогддог. Нэхэмжлэгч татвар ногдуулах орлого бууруулах зорилгоор хий бичилттэй падааныг авсан гэж акт тавигдсан.
Хяналт шалгалтын журамд хяналт шалгалтыг хялбаршуулсан, хэсэгчилсэн, иж бүрэн, нарийн төвөгтэй гэж ангилдаг. *******э бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилж шалгах хяналт шалгалт учраас бусад татварын төрлөөр хяналт шалгалт хийгээгүй. Мэдээллийн дагуу худалдан авалт дээр хяналт шалгалт хийсэн. гэв.
4.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гаалийн ерөнхий газраас ******* ******* транс ХХК-ийн 2018-2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх гаалийн мэдээг авахад 2018-2020 оны 03 дугаар сарыг хүртэлх ямар нэгэн бараа оруулж ирсэн үйлдэл хийгээгүй. 2020 оны 3, 4 дүгээр сард хадаас гэх мэт 2 зүйлийг авсан үнийн дүн нь 500,000 төгрөгийн худалдан авалт хийсэн байсан. Цагдаад өгсөн материалын манай тайлангаас татаж үзсэн материал дээр 03 дугаар сард ******* эн жи ******* ХХК 2,8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн хэр нь 22 сая төгрөгийн импортын худалдан авалттай, 2020 оны 04 дүгээр сард 1 тэрбум төгрөгийн борлуулалтай хэр нь 107 сая төгрөгийн импортын худалдан авалттай, 1 сая 600 мянган төгрөгийн дотоод худалдан авалттай. Дотоодын худалдан авалт нь хүртэл бүртгэгдээд явах ёстой атал 1 сая 600 мянган төгрөгийн л худалдан авалт бүртгэсэн.
Татварын ерөнхий газрын татварын байцаагч нар ямар компанийг шалгадаг вэ гэхээр Эрсдэлийн удирдлагын газраас эрсдэлтэй татвар төлөгчийг оноогоор үнэлдэг. ******* ******* транс ХХК нь хамгийн эрсдэл өндөртэй татвар төлөгчийн бүртгэлд орж ирээд манайхаас хяналт шалгалт хийх томилолт үүсдэг. *******э томилолтын дагуу хамаарал бүхий компани гэж ******* эн жи ******* ХХК-ийг шалгасан. Компани бүрийг тэр доор нь мэдэж шалгаад байна гэсэн зүйл байхгүй. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс дараах үндэслэлээр ******* эн жи ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагч нар нь тоот томилолтын дагуу ******* эн жи ******* ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж, 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн НА- дүгээр нөхөн ногдуулалтын актаар ******* эн жи ******* ХХК-д 90,918,081.82 төгрөгийн нөхөн татвар, 36,367,232.72 төгрөгийн торгууль, 52,079,041.46 төгрөгийн алданги, нийт 179,364,356 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
2. Нэхэмжлэгч ******* эн ******* ******* ХХК дараах үндэслэлээр маргасан.
2.1.Манай компани нь ******* ******* транс ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Г-******* дугаартай Худалдах, худалдан авах гэрээгээр 1540 тн төмрийг 1 тн-ыг 650,000 төгрөгөөр тооцож нийт Нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр 1,001,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
2.2.Гэрээний төлбөр тооцоог нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох бэлэн мөнгөний баримт үйлдэж төлбөр тооцоо хийсэн.
2.3.******* ******* транс ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын и-баримтыг манайд өгсөн.
2.4.Нөхөн ногдуулалтын акт тогтоохдоо Татварын ерөнхий газрын даргын 2023 оны А/ тушаалын 2 дугаар хавсралтаар Нөхөн ногдуулалтын актын загварын маягтыг хэрэглэсэн атлаа Зөрчлийн тухай хуулийн үндэслэлийг тусгаж өгөөгүй.
3. Хариуцагч нар нь Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан худалдан авч залруулаагүй татвар төлөгчийн мэдээлэлд ******* эн жи ******* ХХК нь 2020 онд нийт 909,180,818.19 төгрөгийн үнийн дүн бүхий хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалтын хасалт хийсэн байж болзошгүй мэдээллээр хялбаршуулсан хэсэгчилсэн татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.
4.******* эн жи ******* ХХК нь ******* ******* транс ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Г-******* Худалдах, худалдан авах гэрээгээр төмрийн бэлдцийн тонн тутамд 650,000 төгрөгөөр, нийт 1538 тн төмрийн бэлдэц худалдаж авсан. Гэрээний дагуу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 593,600,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 406,498,900 төгрөгийн тус тус бэлнээр төлсөн гэж маргадаг.
5.******* эн жи ******* ХХК нь 2020 оны 03 дугаар сард ******* ******* транс ХХК-иас 539,636,363.64 төгрөгийн 1 ширхэг баримтаар, 2020 оны 04 дүгээр сард 369,544,454.55 төгрөгийн үнийн дүн бүхий нийт 909,180,818.19 төгрөгийн үнийн дүн бүхий 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаанаар тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл хийж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авсан бараа хэсэгт тусгаж албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь татварын удирдлагын нэгдсэн системийн тайланд тусгагдсан байна.
6.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.5-д "Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй..." гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн нь төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан болон бусад санхүүгийн баримтаар нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасаж тооцохоор байна.
7.Харин ******* эн жи ******* ХХК нь ******* ******* ХХК-иас бараа материал худалдан авсан нь холбогдох нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдохгүй байх тул нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаанаар төлөх татварыг бууруулсан зөрчилд татварын улсын байцаагчийн хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь ******* ******* транс ХХК-ийн 909,180,818.19 төгрөгийн үнийн дүн бүхий 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж албан татвар ногдуулах орлогыг буруулсан нь анхан шатны баримт, дансны хуулгаар нотлогдсон байна.
8.Мөн Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс татварын хяналт шалгалт хийж, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Танилцуулгад нөхөн ногдуулалтын актад дурдсан 2 худалдан авалт тусгагджээ.
9. 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд ******* ******* ТӨҮГ-аас ган бөмбөлөг нийлүүлсэн орлогыг ******* эн жи ******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансаар хүлээж авч, захирал бэлнээр авсан болох нь тогтоогджээ.
10. Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-д "Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах... хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх...". 15 дугаар зүйлийн 15.3-т "*******э хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно", 15.3.2-т "тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс" гэж тоолохоор зохицуулжээ.
11.Хуулийн дээрх зохицуулалтаар нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг 4 жил байхаар, хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр заасан татварын төрлийг жилийн эцсийн тайлан гаргаж татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн өдрөөс буюу 2020 оны зөрчлийн тухайд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дараагийн өдрөөс тоолохоор нарийвчлан зохицуулснаас үзэхэд актад дурдсан асуудал нь хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон... нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
12.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.35 тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл гэж төлөх татварын хэмжээ багасгах, татвар төлөхөөс зайлсхийх болон татвар төлөх хугацааг хойшлуулсан ажил гүйлгээ хийх, төлөвлөн гүйцэтгэх татвар төлөгчийн үйлдлийг", нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн этгээдэд 84.1.Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно: гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй" гэж заажээ.
13. Иймээс дээрх ******* ******* ******* ******* ХХК-иас Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн НА- тоот нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.35, 84 дүгээр зүйлийн 84.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан ******* ******* ******* ******* ХХК-иас Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн НА- тоот нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН