2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/00904

 

 

2025 02 03

192/ШШ2025/00904

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Малчин 1 дүгээр гудамж, 47б тоот хаягт оршин суух Юншэбү овогт Ариунчимэгийн М*******/регистрийн дугаар: УХ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 30-2-13 тоот хаягт оршин суух Хатгин овогт Нарангийн Э*******/регистрийн дугаар: ЖЭ*******/-д холбогдох,  

Эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.М*******нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн. Намайг төрөхөд аав, ээж 2 маань гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Аав хөдөө орон нутгийн харьяалалтай байсан тул ээжээрээ овоглож төрсний бүртгэлийн гэрчилгээ авсан. Аав, ээж 2 зан харилцааны тааламжгүй байдал, гэр бүлээс гадуурх харилцаанаас болж салсан бөгөөд 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Иймд Н.Э*******ыг миний эцэг мөн болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч А.М******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие А.М******* нь тус шүүхэд эцэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Гадаад улс руу явах бичиг баримтаа ээжээрээ овоглуулсан байдлаар бүрдүүлж явуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.М******* нь хариуцагч Н.Э*******д холбогдуулан эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч нь Гадаад улс руу явах бичиг баримтаа ээжээрээ овоглуулсан байдлаар бүрдүүлж явуулсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. А.М*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Э*******д холбогдох эцэг мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн/100200900941/ тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.М*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР