2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/00903

 

 

 

 

2025 02 03 192/ШШ2025/00903

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байр хаягт оршин байрлах Хас банк ХК/регистрийн дугаар: 2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянгол 52 дугаар гудамж, 2 тоот хаягт оршин суух Монгол овогт Энхжаргалын Д*******/регистрийн дугаар: УП*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,853,183 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Д******* нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус банктай 2010110778 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 14,800,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай 365 хоногт 20.4 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 0 төгрөг, зээлийн хүү 310 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг төлсөн. Э.Д******* нь 2010110778 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчилд 95 хоног хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлд 14,800,000 төгрөг, хүү 1,041,934 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,249 төгрөг, нийт 15,853,183 төгрөг байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 15,853,183 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Миний бие Э.Д******* нь Хас Банк ХК-ийн нэхэмжилсэн 15,853,183 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 2,640,000 төгрөгөөр 5 удаа, үлдэх 2,653,183 төгрөгийг 6 дахь сард нь төлж барагдуулахаар Хас Банк ХК-тай харилцан тохиролцлоо. Иймд эвлэрлийн гэрээг маань шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч Э.Д*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,853,183 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Д******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 2,640,000 төгрөгөөр 5 удаа үлдэх 2,653,183 төгрөгийг 6 дахь сард нь Хас Банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Хас банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 15,853,183 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Д******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 2,640,000 төгрөгөөр 5 удаа үлдэх 2,653,183 төгрөгийг 6 дахь сард нь Хас Банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д*******аас 118,610 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР