2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/00818

 

 

 

 

 

2025 01 30 192/ШШ2025/00818

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, 30 дугаар байр, 17 тоот хаягт оршин суух Зээрднүүд овогт Жамбаагийн Ц/регистрийн дугаар: ЦБ*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байр хаягт оршин байрлах Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдох,

 

Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдуулан 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар магадлалаар төлбөр төлөгч Ж.Цаас 137,768,750.00 төгрөг гаргуулж, Б.Очхүүд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 6 дугаар байр, зоорийн давхарт байрлах 159.8 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* тоот дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ний өдрийн ******* тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн ******* тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх битүүмжлэх болон хураах тогтоолыг хууль бус явагдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан бөгөөд тухайн хэргийг эцэслэн хянан шийдвэрлээгүй байх үед Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний өмчлөлийн хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан болохыг олж мэдсэн. Тодруулбал, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний өмчлөлийн хөрөнгийг 2 дахь дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй бөгөөд миний дуудлага худалдаанд оролцох эрхийг зорчиж, бусдад худалдсанд маш их гомдолтой байна. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдөр явагдсан 2 дахь дуудлага худалдаагаар улсын бүртгэлийн ******* тоот дугаар бүхий Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 6 дугаар байр, зоорийн давхарт байрлах 159.8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Л******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 654 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 994 дүгээр магадлалаар Ж.Цаас 138.615.544 төгрөгийг гаргуулж Б.Од олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Ж.Цы өмчлөлийн эрхийн улсын Ү-204059507 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол// Г.Лувсанцэвээн гудамж, 6 дугаар байр, зоорийн давхарт байрлах 159 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот тогтоолоор битүүмжилж, хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгчийн хүү гэх Б.Нямхүүд үлдээж гарын үсэг зуруулж тэмдэглэлээр баталгаажуулсан. Дээрх хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн ******* тоот тогтоолоор хураан авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 225 дугаар байр, тоот хаягт оршин суух/регистрийн дугаар: О/-тай Г.Д, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 2 дугаар гудамж, тоот хаягт оршин суух/регистрийн дугаар: УЮ/-тай Т. нарт эрх, үүрэг тайлбарлаж шийдвэр гүйцэтгэх ажиллд гэрчээр оролцуулсан. Хураасан хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг Хамтын сууц өмчлөгчдийн холбооны дарга М.Борчулуунд үлдээж, тогтоолын хувийг төлбөр төлөгчид дамжуулж өгөхийг даалгаж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Мөн төлбөр төлөгч Ж.Цы 91117663 дугаар луу 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр албаны 890897 дугаараас холбогдож таны өмчлөлийн эрхийн улсын ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 Дугаар хороолол// Г.Лувсанцэвээн гудамж, 6 дугаар байр, зоорийн давхарт байрлах 159 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хураасан байгаа тогтоолын хувийг Хамтын сууц өмчлөгчдийн холбооны дарга М. Борчулуунаас очиж авахыг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т "Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллы талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллы явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй" гэж заасан байдаг гэж тайлбарласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллы гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дугаар албан бичиг, дугаар итгэмжлэл, 0123 дугаар итгэмжлэл.

 

4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1-97/317 дугаар итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллы хяналтын хуудасны хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 183/ШЗ2022/ дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/******* дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2022/******* дугаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 22410 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн ******* дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнийн санал гаргах тухай хүсэлтийн хуулбар, Б.Очхүүгийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид хууль, эрх, үүрэг тайлбарласан баримтын хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн дугаар мэдэгдлийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 643 дугаар тодорхойлолтын хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дугаар мэдэгдлийн хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн Анхны болон хоёр дахь дуудлага худалдааны тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн дугаар мэдэгдлийн хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 183/ШШ2023/0 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2024/00533 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШХТ2024/00 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолын хуулбар.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Ж.Ц хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус газраас зохион байгуулсан 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл /гомдол/ гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хоёр дахь дуудлага худалдаа явуулахдаа төлбөр төлөгч Ж.Цы итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч Ж.Цд өөрт нь мэдэгдээгүй, өмнө нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн ******* тоот эд хөрөнгө хураах тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгох тухай Ж.Цы нэхэмжлэлийг шүүхэд хянан шийдвэрлэж байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоолгүй хоёр дахь дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж тайлбарласан.

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/******* дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2022/******* дугаартай магадлалаар Ж.Цаас 137,768,750 төгрөгийг гаргуулж Б.Очхүүд олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэр, болон шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 22410 дугаартай тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

4. Шийдвэр гүйцэтгэх ажиллы явцад төлбөр төлөгч Ж.Ц нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн ******* тоот эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэж, шийдвэр магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан үндэслэлээр, энэ хүртэл хугацаанд төлбөр төлөгч Ж.Цд холбогдуулан явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчөөгүй гэж үзнэ.

5. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа буюу 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар ******* дугаартай тогтоол гаргаж, тогтоолыг төлбөр төлөгч Ж.Цы итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулж энэ талаар баримт үйлдэн гарын үсэг зуруулсан байна. /Хавтаст хэргийн 109 дүгээр тал/

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллд төлбөр төлөгч болон төлбөр авагч нь төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болдог, ингэснээр төлөөлүүлэгчийн эрх, үүрэг төлөөлөгчид шилждэг тул төлбөр төлөгч Ж.Цы итгэмжлэгдсэн төлөөлөгчид хоёр дахь дуудлага худалдааны зарыг мэдэгдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзнэ.

7. Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д: Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан албадлагын арга хэмжээний талаар гомдол гаргасан нь тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх, эсхүл гүйцэтгэсэн арга хэмжээг цуцлах үндэслэл болохгүй. гэж заажээ. Иймд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн ******* тоот эд хөрөнгө хураах тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн төлбөр төлөгч Ж.Цы нэхэмжлэлийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

8. Дээр дурдсанаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн тус газрын 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгох өөр бусад үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар энэ төрлийн гомдолд 70.200 төгрөгийн тэмдэгтийн хураамж авахаар хуульчилсан тул нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь зөв байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, дугаар зүйлийн .1-д зааснаар шүүхийн зардал, тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангадсан хэмжээгээр талуудад хуваарилдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 6 дугаар байр, Зоорийн давхарт байрлах эрхийн Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 159.8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн Ж.Цы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, дугаар зүйлийн .1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР