| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/10308/И |
| Дугаар | 192/ШШ2025/01628 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/01628
| 2025 02 25 | 192/ШШ2025/01628 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Матад сумын ********* тоот хаягт байрлах ********** ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ****** хороо, **** тоот хаягт байрлах ********* ХХК /РД:*****/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 14,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, түүний өмгөөлөгч ******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ...Нэхэмжлэгч миний бие 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, *******дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Силк рөүд гөсөл-ийн Б5 блок барилгын 12-15 давхарт тоосго болон блокон хана өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Улмаар манай гүйцэтгэх тал 15 дугаар давхарын нийт хана өрөх ажил буюу 600 м.кв талбай бүхий дотор тусгаарлах хана өрж гүйцэтгэсэн бөгөөд гэрээгээр тохиролцсоны дагуу 200мм*150мм*м125 мм блокон хана 1 м.кв-ыг 24,000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Гүйцэтгэгч талаас гэрээний үүргийг хэсэгчилсэн байдлаар хийж гүйцэтгэж, түүний төлбөр тооцоог дуусгаж, дараагийн давхарын ажилдаа орохоор харилцан тохиролцсон бөгөөд гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг 600 м.кв-ыг 24,000 төгрөгөөр тооцож нийт 14,400,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжилсэн боловч одоог хүргэл өгөхгүй байгаа болно.
Гүйцэтгэсэн ажлын хөлсийг хугацаандаа захиалагч талаас авах талаар удаа дараа утсаар шаардсан бөгөөд хариу ирүүлээгүй. Мөн захилагч талын хүсэлтийн дагуу манай тал гадаах тосгон хана өрж гүйцэтгсэн бөгөөд тухайн ажлын хөлс нь нийт 150,000 төгрөг болсон. Иймд захиалагч талаас хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийт 14,550,000 төгрөг нэхэмжилж байгаа болно гэжээ.
Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай байгууллагын ажил удааширч зогсонги байдалд орсон тул гүйцэтгэгч байгууллага хувь хүмүүсээс болж хохирол амссан. Иймд хэргээ шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх хүсэлтэй.
Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, тодорхой хугацаа заагаад төлье гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: ...***** ХХК-ийн нэхэмжлэлтэй ********* ХХК-нд холбогдох хэрэгт дараах байдлаар талууд эвлэрэв. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 14,500,000 төгрөгөөс 3,500,000 төгрөгийг татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 11,000,000 төгрөг болгов. Хариуцагч ********* ХХК нь 11,000,000 төгрөгийг дараах графикийг дагуу нэхэмжлэгч талд төлнө. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********** ХХК нь хариуцагч ********* ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 14,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 3,550,000 төгрөгөөсөө татгалзаж, хариуцагч үлдэх 11,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэж талууд эвлэрсэн болох нь тэдний тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Иймд ********** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ********* ХХК-нд холбогдох иргэний хэрэг дэх талуудын эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд хариуцагч талын эвлэрлийн нөхцөлийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу ********** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ********* ХХК-нд холбогдох гэрээний үүрэгт 14,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 3,550,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 11,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 230,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 230,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ