Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

Улсын яллагч Б.Батнасан,

Хохирогч Л.Т ,

Шүүгдэгч О.Ж , түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм/0865/,

Шүүгдэгч П.Т , түүний өмгөөлөгч Б.Болормаа/0851/, М.Энхзаяа/0869/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батнасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ончуул овогт П-ийн Т , Жастабан овогт О-н Ж  нарт холбогдох 17160005600052 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, ...... аймгийн ........ сумын харьяат, ...... аймгийн ... сумын .... багт оршин суух бүртгэлтэй, одоо ..... аймгийн ..... сумын .... багийн Шаргал наран захын Хаан банкны 2 дугаар давхарт түр оршин суудаг, 1994 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ................ их сургуулийн ..... аймаг дахь салбар сургуульд 6-р дамжааны оюутан, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ........... регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, Ж  овогт О-н Ж .

 

2. Монгол Улсын иргэн,........... аймгийн ..... сумын харьяат, ..... аймгийн ..... сумын ..... багт оршин суух бүртгэлтэй, одоо ....... аймгийн ...... сумын Баяншанд багийн 5-20 тоотод оршин суудаг, 1994 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ........ их сургуулийн ...... аймаг дахь салбар сургуульд 4-р дамжааны оюутан, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 20... оны ... сарын ....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, ...... регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, О  овогт П-ийн Т .

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Ж , П.Т  нар нь бүлэглэн 2017 оны 9 сарын 12-ны шөнө ...... аймгийн Есөнбулаг сумын төвд Л.Т-ыг зодож, баруун шилбэ, шаант ясны далд хугарал, 6 дугаар хавирганы хугарал, зүүн дээд доод зовхины цус хуралт зэрэг гэмтэл үүсгэж, Л.Т-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

-шүүгдэгч П.Т нь 2017 оны 9 сарын 12-ны шөнө ....... аймгийн Есөнбулаг сумын Оргил багт үйл ажиллагаа явуулдаг “Их буудал” дэлгүүрийн дэргэд А.Д-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч П.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн:  “...2017 оны 09 сарын 12-ны орой 22 цаг 30 минутын үед Б , Жанибек бид 3 Их буудал дэлгүүрийн урд хохирогч Л.Т , Д , Л  ах нартай тааралдсан. АТМ дээр энэ хэрэг анх эхэлсэн.  АТМ ороод мөнгө авах гэж байхад нь Б  араас нь ороод мөнгөө аваад зайлаач гэсэн. Удалгүй О.Ж  Л-тэй зодолдоод эхэлсэн. Бумбаяр, Л.Т  нар АТМ-ээс гараад ирсэн.  Д  ах миний цээж рүү хүчтэй түлхээд одоо боль салья гэсэн. Тэгэхээр ард зодолдоод байхаар нь би 1 удаа хавирч унагаасан. 5, 6 удаа өвдөглөсөн зүйл байхгүй. 2 удаа  цохисон. Д  миний хөл рүү дайраад байхаар нь би унагаасан. Тэгээд миний өмсөж байсан фудволкыг урчихсан тэгээд би яаж байгаа юм бэ? чамтай зодолдох сонирхол алга гэсэн. Тэгээд эмнэлгийн тийшээ гараад зугтчихсан. Тэгээд  би араас нь алхаж байсан чинь Б  ирээд Д-д чи угаасаа барахгүй одоо больцгоо гэхээр нь би дээшээ гараад явсан чинь араас О.Ж  Т  гээд дуудаад байсан. Тэгээд О.Ж  Л.Т  хоёрын зүг рүү Д  зугтсан. Тэр хоёрын хажуугаар нь гараад би тэнд нь үлдсэн. Араас удалгүй Б  ирсэн. Тэгэхэд Т  ахын хөл хугарчихсан, хөл эргэчихлээ гээд байхаар нь харанхуй гудамж руу биш Шагай дэлгүүрийн наад талын хашааны өнцөг дээр авч очсон юм. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... Толгой руу нь цохисон... Д-ийн бие хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна... Д-д хохирол төлөөгүй. Гэхдээ Д  ахыг хот руу явахаас нь өмнө уулзахад та нар Л.Т-ыг хөл дээр нь босгочихвол та нараас юу ч авахгүй гэхээр нь бид нар итгээд Л.Т  ахад мөнгө өгөөд байсан чинь сая ирэхдээ мөнгө нэхэмжилсэн. Тэгэхээр нь би өгнө гэсэн. Өгөхөд бэлэн байгаа... 1.500.000 орчим төгрөг нэхэмжилж байгаа. Яг хэд гэдгээ хэлээгүй. Баримт дээрээ 1.315.000 гэсэн байсан... Барагдуулна... Л.Т  ах өөрөө хэлж байсан хөл эргэх шиг боллоо гээд зам гарахаас өмнө хэлсэн... О.Ж  барьж байхад араас нь толгой руу нь 2 цохисон... Харагдах орчин хязгаарлагдмал байсан учраас сайн мэдэхгүй байна... Санаж байгаа... Бүгд л би хугалаагүй гэдэг байсан... намайг чи Д-той уулзаад тохирчих. Би энэ хоёртой уулзчихъя гэсэн. Д ах бид 2 жаахан зайтай зогсож байсан. Тэгэхэд Л.Т  ах О.Ж  бид 3 болсон зүйлийн талаар ярилцаад Л.Т  ах О.Ж-ийг хэргээ хүлээх юм байгаа биз дээ гэсэн... Л.Т-т 1.400.000 төгрөг өгсөн. Хамгийн сүүлд битүүний өглөө 100.000 төгрөг өгсөн. Баримтыг авч амжаагүй байна... Толгой руу нь цохисон нь үнэн... Заамдалцсан О.Ж  хоолойг нь боочихсон байсан... гудамжны гэрэл асаалттай байсан ч үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан... Өнөөдөр өгсөн мэдүүлэг үнэн... хэр их гэж асуухаар нь тэгж хариулсан. Би гараагаа цохисон... Д  ахыг зодсон. Л.Т  ахтай ч гэсэн орооцолдсондоо гэмшиж байна... Шүүх буруутай гэж үзвэл хохирол барагдуулна...Хэвтэж байхад нь хөл рүү нь өшиглөсөн... Би өшиглөөгүй... 1.419.000 төгрөг төлсөн. Мөн бэлэн бусаар зардал төлсөн... Ховд руу явах зардал мөн эмч нарт өгсөн мөнгийг О.Ж  бид хоёр 200.000 төгрөг тус тус төлсөн... Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү... Энэ хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тиймээс тэнсэх ял оногдуулж өгнө үү? би итгэлийг тань алдахгүй... ” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О.Ж-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн:  “...бид 3 Их буудал дэлгүүрийн АТМ явж байхад Л.Т , Л , Д  3 тааралдаад нээлттэй дэлгүүр байна уу? гэж асуусан. Тэгээд тэр дэлгүүрийг зааж өгөөд Б  АТМ-ээс мөнгө авья гээд очтол Л.Т  ах АТМ-ээс мөнгө авах гээд зогсож байсан. Тэгээд Б  хажууд нь очоод ямар уддаг юм бэ? наад мөнгөө аваад зайлаач гэсэн. П.Т  тэр АТМ-ийн хаалгыг цохиод хурдлаач ямар удаан юм бэ? гэсэн. Тэр 2 ах гарч ирэхэд Б  мөрлөж аваад нэг нэгэнтэйгээ барьцалдаад зодолдож эхэлсэн. П.Т  Д-той зодолдоод би Л  гэдэг хүнтэй зууралдаад байж байсан. Л  миний хөл рүү дайраад миний өмсөж явсан саарал өнгийн кет тайлагдсан. Тэгтэл миний кетийг авч зугтаагаад замын урд талаас нөгөө тийшээ шидчихсэн. Тэгээд би гутлаа авч өмсөх гээд явж байтал миний араас тоосго шидсэн. Тэгээд хартал Л.Т  ах байсан. Дахиад шидэх гэхээр нь би 2 гарнаас нь барьж аваад зууралдаад байж байтал миний араас хэн цохисныг мэдэхгүй миний толгой руу 2 удаа цохисон. Тэгэхээр нь би Т гэж дуудсан. П.Т  гүйж ирээд Л.Т ахын толгой руу цохиж унагаагаад дэвссэн. Тэр үед би харж байсан. Би гутлаа олж өмсөөд Л.Т  ах унасан байдалтай сууж байсан. Тэгээд Л.Т  ахыг өргөж засмал замаас гаргаж дэлгүүрийн үүдэнд гаргаж суулгасан. Л.Т  ахын утас нь дуугарахаар нь та утсаа аваач гэж хэлсэн. Би өөрөө утасгүй болохоор 103 дуудах гэж хэлсэн. Тэгэхэд би хүн дуудсан гээд сууж байсан.  Тэгэхээр нь түрүүний залуучуудыг дахиад дуудсан байх гээд бид нар явчихсан юм... Т  ахыг зодож цохисон зүйл байхгүй... Л.Т  ахыг унасан байхад П.Т  ирж хугалсан. Хавиргыг хэн хугалсныг мэдэхгүй. Миний хувьд зодож цохисон зүйл байхгүй... Т  араас нь ирээд замын хашлага дээр зогсож байгаад газарт унахад хөл дээр нь 2 удаа дэвссэн... Д-д гэмтэл учруулсан хэрэгт П.Т-ыг хүлээлгээд намайг Л.Т-ын хөлийг хугалсан гэж хүлээлгээд хэргийг дуусгах санаатай байна гэж бодсон. О.Ж хугалсан байж магадгүй гэсэн... Зодож цохиж, өшиглөсөн зүйл байхгүй... 1.700.000 төгрөг өгсөн. Яагаад гэхээр ярих бүрт та 3 гурвуулаа цохисон гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь бид 3 найз нөхдийн хувьд гарсан бүх зардлыг 3 хуваагаад төлдөг байсан... 2.000.000 төгрөг нь бид гурваас 2.000.000 төгрөг авна гэсэн. Тэгээд надад сургалтын төлбөрийн мөнгө ирсэн байсан учраас өгсөн. Би шүүх хуралдааны дараа ч байсан өгнө. Өмнө нь ч гэсэн өгнө. Энэ хүмүүс бас өгөх байх. Хүний эрүүл мэндэд хохирол учруулчихсан байгаа болохоор өгөх байх. Шууд данснаас данс руу баримтжуулаад шилжүүлсэн... Миний хувьд баруун мөр рүү нь гараараа цохисон. Өөр зодож цохисон зүйл байхгүй... Утсаа аваач ээ гэж хэлэхэд утсаа авахгүй байсан. Тэгээд хүн дуудсан гэхээр нь за за гээд мөр рүү нь цохичихоод явчихсан...Замаас гаргасны дараа сууж байхад нь П.Т  өшиглөсөн байсан... Б-аас болсон.... 3.170.000 төгрөг төлсөн ... Энэ хэргийг үнэ зөв шийдвэрлэж өгнө үү ... Шүүхээс гэм буруутай гэж үзэж байгаа учраас гэм буруугаа хүлээж байна. Энэ хүнд хохирол төлж, мөнгөө гаргаж Ховд аймагт очиж онгоцонд суулгаж гаргаж өгч байсан...“ гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:  “...2017 оны 09 сарын 12-ны орой 9 цаг өнгөрч байхад ажил тараад 10 цагийн үед дэлгүүр орж хоол ундны зүйл авья гээд гэрээсээ гарсан. Урд талын дэлгүүрүүд хаалттай байсан. Хойшоо дэлгүүр байдаг юм болов уу? гээд хайгаад явж байтал энэ 3 зам хөндлөн гарч ирсэн. Тэгээд сайн байна уу? ахын дүү нар одоо онгорхой дэлгүүр байдаг юм болов уу? гэхэд цаана чинь ойрхон дэлгүүр байгаа гэсэн. Тэгээд би данснаасаа 3000, 4000 төгрөг авах гээд Хаан банкны АТМ ороод дансаа шалгачихаад дахиад кодоо хийгээд мөнгө авах гэж байхад араас Б  гэдэг хүн ирээд пизда минь чи наад мөнгөө аваад зайлаач гээд АТМ-ийн хаалга өшиглөөд байсан. Тэндээс би мөнгөө авч гарч ирэхэд Б  АТМ-ээс мөнгө авахгүй миний араас гарч ирсэн. Гарч ирээд үүдэнд би Б-тай барьцалдаж аваад заамдалцаж байгаад хүний газар байгаа юм чинь муудалцаад яахав гэсэн. Тэгээд П.Т-ыг тавиулах гээд мөр хэсгийг нь түлхчихээд хойшоо зугтаасан. Хойшоо булан эргээд харсан чинь зам хөндлөн Л , Б  хоёртой барьцалдаад зогсож байсан. Тэгэхэд Д  унасан байхаар нь наанаас нь айлгах зорилгоор тоосго аваад шидсэн. Гэхдээ тэр тоосго оноогүй. Тэгэхэд тэр хэд зугтаагаад би баригдсан. Би О.Ж-тэй барьцалдаад байж байтал араас шилэн хүзүү рүү цохиод би унасан. Доошоо харж унаад тэрнээс хойш хэн нь яаж цохисныг мэдэхгүй. Нэг сэрэхэд намайг өргөчихсөн өмд рүү шороо ороод, хөл эргэчихсэн байсан. Тэгээд ахын дүү хөл эргэчихлээ одоо болоо юм биш үү гэхэд Б  наадах чинь түрүүн намайг цохисон. Худлаа баашилж байгаа юм гээд энэ 3 намайг зам хөндлөн гаргаад цэнхэр барилгын хашааны хажууд суулгаад явахаар нь утсаа гаргаж ирээд энд байсан хүмүүс рүү залгаад хэлсэн. Тэгээд байж байтал энэ 3 хүн буцаад ирсэн. Тэгэхээр нь би алуулчихдаг юм байх гэж бодоод байж байтал яасан ах гэхээр нь би сая 3 хүнд зодуулчихлаа миний хөл хугарчихлаа. Сая цагдаа дуудчихсан байгаа гэхэд утас дугараад байсан. Тэгтэл О.Ж  утсаа ав гэхээр нь би цагдаа дуудсан одоо ирэх байх гэсэн чинь энэ 3 явчихсан. О.Ж  миний шилэн хүзүү рүү нэг удаа цохисон. Тэгээд явахаар нь би хөлөө чирээд зам руу гараад ирсэн чинь Д  2 цагдаа дагуулж ирээд хөл чинь хугарсан байна гээд эмнэлэг явсан. Тэгээд ямар хүмүүс байсан гэхээр нь 2 өндөр нэг намхан 3 залуу байсан гээд бүгдийг нь хэлсэн чинь нөгөө 2 цагдаа араас нь яваад би эмнэлэг рүү явж хөл, толгой, хавирганы зургуудаа авхуулсан... Би унаад дараа нь толгой руу цохисон. Тэгээд нүүрээ дараад унасан. Тэгэхэд тал талаас цохисон. Би нэг хүн гэж бодоогүй бүгд зодсон гэж бодож байгаа. Намайг өргөлцөхөд гурвуулаа өргөсөн. Намайг өргөх үед ухаан сэргээд хөлөө хартал миний хөл эргэчихсэн хуруу хэсэг нь эгц доошоо харчихсан байсан. Анхнаасаа л энэ 3 гурвуулаа байсан гэж бодож байгаа. Хамгийн сүүлд О.Ж  шилэн хүзүү рүү цохисон. Яг хэн нь хөл хугалсныг мэдэхгүй. Араас П.Т  нэг цохиод доошоо унаад ухаан балартсан... О.Ж хэлэхдээ би таны хөлийг хугалаагүй шүү дээ гэсэн... Замаас гараад Ж  нэг удаа шилэн хүзүү рүү цохисон. Өөр хүн гар хүрээгүй... Утсаа аваач гэж цохисон... 2 удаа хөлний хагалгаад орсон. Түүний 500.000 төгрөг өгч амжаагүй байгаа. Баримтаа өгвөл хохирлыг төлнө гэсэн. Би одоо хүртэл баримтаа өгөөгүй байгаа... Ж-аас 2.000.000 төгрөг авсан. Битүүний өдөр П.Т  100.000 төгрөг өгсөн... надаас гарсан хохирлыг гаргаад өгвөл болно. Насаараа ийм хазгай хөлтэй боллоо. Сэтгэл санааны хохирол байгаа... Энэ хүмүүсийн өгсөн бүх мөнгийг хасаад эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа... Эхний 2 мэдүүлэг дээр гурвуулаа гээд байсан. Сүүлийн Прокурор дээр мэдүүлэг өгөхдөө П.Т  надад гар хүрээгүй гэсэн. Тэгээд анхны мэдүүлгээр П.Т  О.Ж  цохисон гээд сүүлийн мэдүүлгээр явж байгаа... тэр үедээ би доошоо хараад ухаан балартсан байсан. Нэг хүн цохиогүй 2, 3 хүн цохиж байсан. Нүүрээ дарсан байхад хөмсөгний хажуу тал руу өшиглөсөн байсан. Зүүн нүдний дээр доор цус хуралттай байсан... Ж  хугалсан Т  хугалсан гэж хэлээгүй. Нэг нь урдаас заамдсан байж байгаад нэг нь араас цохиж унагаасан. Тэгээд хэн нь цохисныг мэдэхгүй байгаа... Сүүлд нь Жанчивын талбай дээр уулзаад прокурортой уулзлаа нэг хүн нь хугалсан гэвэл гайгүй гарчих байх гурвуулаа гэхээр хүндрэх байх гэж бодоод танайх надад нэлээд тусалсан гээд Т-ыг хугалсан гээд мэдүүлгээ өгчихье гээд маргааш нь мэдүүлэг өгсөн. Дараа нь прокурор руу шилжихэд Т  эсэргүүцээд эхнийхээ мэдүүлгээр явсан... Прокурор таны хөлийг гурвуулаа хугалсан байж таарахгүй. Нэг нь хугалсан байх гэхээр нь би сайн санахгүй байгаа анх О.Ж-тэй танилцсан байсан учраас анхны хүнийг гэж таамаглаж хэлсэн... Энэ гурвыг тус бүр 2.000.000 төгрөг өгчих адилхан амьдрах гэж байж гомдол саналтай гээд яахав гэж хэлсэн. Тэгэхэд О.Ж та манай өмгөөлөгчтэй уулзаач би танд 2.000.000 төгрөг өгье гэсэн. Би орж уулзаад авсан... Т  надад туслаж байгаа. Нэг нь хэргээ хүлээчихвэл гайгүй байх гэж бодоод тийм мэдүүлэг өгсөн ээжтэй нь ч утсаар ярьсан. Ээж нь бичлэг хийчихсэн байна лээ... Энэ хэрэг гайгүй шийдэгдээсэй гэж бодож хэлсэн. Хүний шахалтад орж хүнээс мөнгө аваад тэгж мэдүүлсэн зүйл байхгүй... Д  уначихсан байхаар нь О.Ж-ийн хажуугаар хөнгөн блокны жижиг хэсгийг авч шидсэн. О.Жанибектэй барьцалдахад П.Т  араас ирж цохисон... Эхлээд бид хоёр бие биенээ зодоогүй заамдалцчихсан зодолдоход бэлэн байсан. тэгээд О.Ж  Т-ыг дуудсан. Тэгээд нээх удахгүй араас хүн ирээд цохисон. Би унаад нүүрээ дараад хэвтсэн. Хэн хаашаа цохисоныг мэдэхгүй... миний эмчилгээний зардал дээрээс нь ажиллах ёстой байсан хугацааны цалин байгаа...” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Т-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Өндөр цагаан цамцтай залуу нь Д-ийн толгой руу цохиж унагаад чирсэн...Тэгээд тэр гурван залуу намайг тал талаас цохиж, өшиглөсөн, би газар унасан...” гэх мэдүүлэг /1-р хх 32-33-рт/,

Хохирогч Л.Т-ын мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...уг гурван залуу намайг барьж аваад зодсон. Намхан залуу нь эхлээд барьж авсан. Гэтэл араас нэг нь цохисон. Тэгээд би унаад гараараа нүүрээ дараад доош харж хэвтсэн. Гэтэл тэр гурав тал талаас өшиглөж, цохиж зодсон...” гэх мэдүүлэг/1-р хх 34-35-рт/, “...Уг зодооныг эхэлж А.Б  үүсгэсэн...намайг барьж аваад нийлээд зодсон. Миний урдаас эхэлж А.Б  нь барьж авсан бөгөөд ардаас нэг нь цохисон. Би яг хэн цохисонг мэдэхгүй байна. Би нүүрээ дараад газар унасан. Дээрээс тэр 3 нийлээд л хөлөөрөө дэвсээд байсан...” гэх мэдүүлэг/1-р хх 36-38-рт/, “...Би зодоон эхэлсний дараа Ж-тэй зам дээр заамдалцсан байдалтай байж байхад араас Т , Б  нар гүйж ирээд намайг цохиод унагасан. Хэн нь цохисныг мэдэхгүй. Би замын хажуу дээр унаад баруун хөл замын хажуугийн хашлага дээр дамнасан байхад Т  дээрээс нь гишгичихсэн юм. Тэрнээс хойш би нүүрээ дараад л доошоо хараад хэвтсэн. Т-ын уг үйлдлээс болж миний хөлд гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг/1-р хх 39-40-рт/ “...Ер нь бол миний хөлийг хэн хугалсан, хавирга хэн хугалсан, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтлийг хэн учруулсан зэргийг мэдэхгүй байгаа юм. Анх бол би Ж  миний хөлийг хугалсан гэж бодож байсан. Тийм болохоор ч гэсэн би прокурорын газарт ч гэсэн, өөртэй чинь уулзахдаа ч, бас аймгийн төв талбай дээр Ж , Т , Б , Д нартай уулзахдаа ч гэсэн Ж  миний хөлийг хугалсан гэж хэлж байсан. Тэгээд цагдаа дээр А  байцаагчид мэдүүлэг өгөхдөө Т  миний хөлийг хугалсан гэж хэлэх болсон учир нь намайг Ж-тэй барьцалдаад байж байхад Т араас ирж дагзруу цохиод намайг унахад миний хөлөн дээр дэвссэн байх гэж бодоод би Т  миний хөлийг хугалсан байх гэж би цагдаад мэдүүлэг өгсөн...Ж  бид хоёр эхлээд барилцчихсан зогсож байсан, тэгээд Ж  нь Т гэж дуудсан. Тэгээд байж байтал нэг хүн араас дагз руу цохиод би газарт засмал зам дээр унасан. Тэгтэл тал талаас намайг өшиглөж дэвссэн. Яг хэн хэн намайг нийлж зодсоныг би мэдэхгүй байна, би нүүрээ дараад доошоо хараад хэвтсэн байсан учраас мэдэхгүй байна... би өөрийн нүдээр хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна... Би тухайн үед миний хөлийг Ж  хугалсан гэж бодож байсан. Ж нь надтай барилцаж авсан болохоор тэгж бодож байсан. Тэгээд Ж , Т  хоёр намайг зодсон...” гэх мэдүүлэг/2-р хх 27-32-рт/,

 

Хохирогч А.Д-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Т  гэтэл намайг шууд хавирч унагаагаад, толгой руу 7-8 удаа өвдөглөж, 4-5 удаа цохисон. Цемент дээр бас савсан...Т-ын фудволк урагдсан...Намайг гүйж байхад Анагаахын барилгын зүүн хойд буланд Ж  Т-ыг бариад авчихсан зогсож байсан юм. Би хажуугаар нь шууд гараад гүйсэн...эргээд харахад тэр гурав Т-ыг Шагай төвийн урагшаа харанхуй гудамж руу хөлнөөс нь чирээд орж байгаа харагдсан...миний баруун өвдөг өвдөөд байгаа.Толгой их өвдөж байгаа. Баруун хөмсөг шалбарсан. Уруул хавдсан. Зүүн чихний ар хэсэг хавдсан... Т  л намайг зодсон... Т-ыг тэр гурав гурвуулаа л зодсон гэсэн...Бид гурав ажиллаж байсан барилга дээрээс гарахын өмнө нэг нэг 0,5 литрийн лаазтай пиво уусан. Т , Б  нар их согтуу байсан. Ж  арай гайгүй байсан...” гэх мэдүүлэг/1-р хх 44-45-рт/,

Хохирогч А.Д-ийн мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Тэгсэн  Т гэх залуу нь баруун хөлөөрөө эхэлж Л-гийн зүүн гуя руу өшиглөсөн. Л  тэр залуучуудын урдаас ямар нэгэн үг хэлээгүй, Т  гэх залууд зүгээр өшиглүүлээд зогсож байсан. Би Л-гийн урдуур ороод Т  гэх залууг холдуулж түлхээд “янз бүрийн асуудалгүй салья” гэж хэлсэн чинь Т гэх залуу намайг шууд хавирч унагасан. Намайг газарт унахад Т гэх залуу ганцаараа миний дээрээс 4-5 удаа цохиод, 4-5 удаа өвдөглөсөн, 3-4 удаа миний толгойг газарт савсан... Намайг Т ганцаараа зодсон...нөгөө гурван залуу нийлээд Т-ыг хөлнөөс нь чирээд цаашаа харанхуй гудамж руу чирээд орж байсан... Бид нарыг очиход Т  газарт “миний хөл хугарчихсан байх” гэж хэлээд хэвтэж байсан. Цагдаа нар Т-ын   өмдийг  сөхөж  харахад  Т-ын   хөл   хугарчихсан   байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх 46-47-рт/,“...Надаас нийт 1.010.000 төгрөгийн зардал гарсан байна. Би сэжигтэн талаас ерөөсөө мөнгө аваагүй. Дандаа өөрөөсөө ар гэрээсээ мөнгөө гаргасан юм... ажил хийгээгүй байсан 10 хоногийн цалин 500.000 төгрөгийг нэхэмжилнэ...Ингээд нийт 1.510.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/2-р хх 38-39-рт/,

А.Б-ын мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлсэн: “...тэдэн дээр хүрээд очиход Т  нь хөл хугарчихлаа гээд хар зам дээр суучихсан байсан Т-ыг Ж  Т  хоёр дамжилдаад замаас гаргаж байсан...Хэн зодож хөл хугалсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх 49-50-рт/,

Гэрч С.Л-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Хажуу талд Т  гэх залуу Д-ийг хавсарч унагаасан…Тэр үед Т  ирээд намайг Ж-ээс салгахад би зугтаасан. Ж Т-ын ардаас гүйсэн... Тэгээд би Д  руу залгахад “Т  эмнэлэг рүү явсан, цагдаа нар нөгөө гурван залуугийн нэг залууг нь барьсан. Т-ын хөл нь хугарсан байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараагүй шууд унтсан...” гэх мэдүүлэг/1-р хх 52-53-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч а/д Т.А-ын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүх эмнэлгийн нэмэлт үзлэг хийсэн №276 дугаартай “...1.Л.Т-ын  биед баруун  шилбэ,  шаант ясны далд хугарал, зүүн дээд доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалтанд  нөлөөлөх  эсэх  нь  эдгэрэлт болон  эмчилгээнээс хамаарна.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /1-р хх 59-60-рт,

Шинжээч Т.А-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2017 оны 09 сарын 14-ны өдөр Л.Т-ын биеийг үзэж нэгдсэн эмнэлгийн хүндэвтэр гэмтэл учирсан гэж дүгнэлтийг гаргасан. Дүгнэлт хэсэгт хавирга хугарсан талаар тусгагдаагүй   нь  бичиглэлийн  алдаа  байна.  Л.Т-ын  6-р  хавирга  хугарсан байсан...Гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Нэг хавирганы хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун шилбэ, шаант ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нүдэнд үүссэн цус хуралт нь цохилт, өшиглөлтөөс үүсэж болно. Хавирга ясны хугарал нь цохих, унах үед үүсэж болно. Баруун шилбэ, шаант ясны далд хугарал нь унах болон цохих үед үүссэн байх боломж нь бага. Харин хэвтээ байрлалд байх үед нь дэвсэх, хөшигдөх үед хугарах боломжтой..." гэх мэдүүлэг /1-р хх 54-55-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Ц-гийн 2017 оны 11 дүгээр сарын  01-ний  өдрийн Нэмэлт дүгнэлт гаргасан №1126 дугаартай “...1.А.Д-ийн биед баруун зулай, баруун хөмсөгт зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт, зүүн чих, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн   зэрэгт   хамаарна.  

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. 2017.09.18-ны өдрийн №273 тоот дүгнэлт үндэслэл муутай байна...” гэх дүгнэлт/1-р хх 134-рт/,

Шүүгдэгч П.Т-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. Учир нь би Д-ийг цохиж зодсон нь үнэн учраас...Харин Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь иргэн Т-ын хөлийг цохиж зодож хугалаагүй...Ж  дээр очиход Т  газарт унасан байдалтай хөл эвгүй болчихлоо гээд орилоод байсан...Миний тухайд ямар нэг зэвсгийн чанартай зүйл ашигласан зүйл байхгүй, гараараа л цохьсон. Бусад хүмүүс ч гэсэн зэвсэг болон зэвсгийн чанартай эд зүйлс ашигласан харагдаагүй...Очиход Т-ын хөл хугарсан байсан...” гэх мэдүүлэг/1-р хх 158-159-рт/,

Шүүгдэгч О.Ж-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулаагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна...Т-ын хөлийг Т  хугалж байхыг би харсан. Миний хажууд миний нүдэн дээр тухайн зүйл болсон...” гэх мэдүүлэг/1-р хх 163-165-рт/,

Шүүгдэгч О.Ж-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар дахин мэдүүлсэн: “...би Т-ын гарнаас нь барьж авсан. Тэгтэл нэг нь миний дагз руу гараараа 2 удаа цохисон. Тэр үед би “Т ” гэж Т-ыг дуудсан. Ингээд Т-тай барилцаад байж байтал Т  замын нөгөө талаас гүйж ирээд Т-ын араас нь толгой руу нь цохиж, хөл рүү нь өшиглөсөн. Тэр үед Т-ын хөл хугарсан ба хөл гэж Т орилсон. Ингээд Т , Б  бид гурав Т-ыг дамжилцаад замаас гаргаж, явган хүний замын хажууд суулгасан...Т  араас нь ирээд Т-ын толгой руу цохиж авсан, хөл рүү нь өшиглөсөн, тэгэхэд Т-ын хөл нь замын хашлага дамнаад унасан, тэгэхэд Т  ёоё гэж орилсон, тэгээд Т Т-ын хөлөн дээр дэвссэн. Тэгээд Т нэг хөлнөөс нь барьж аваад чирч замаас гаргасан... Д-ийн биед гэмтэл учруулсан хэргийг  Т  үйлдсэн, тийм болохоор миний хөлийг хугалсан хэргийг Ж  чи үүр гэж Т хэлсэн. Тэгэхээр нь би “би таны хөлийг хугалаагүй, хийгээгүй хэргээ хүлээхгүй” гэж хэлсэн...Би сүүлдээ дансруу нь шилжүүлсэн 2 сая төгрөгөө оруулаад нийтдээ 3.170.000 төгрөг өгсөн...Би Тө-ын хөлийг хугалаагүй...” гэх мэдүүлэг/2-р хх 49-51-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Л.Т-ын мэдүүлгүүд /2-р хх 27-32-рт/, 2-р хх19-20-рт 1-гэрч Э-гийн мэдүүлэг /хх42-43-рт/, П.Т-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх51-рт/, шинжээч А-ын дүгнэлт /1-р Хх59-60-рт/, О.Ж-ийн гараар бичсэн тайлбар /1-р хх16-рт/, яллагдагч П.Т-ын мэдүүлэг /2-р хх47-48-рт/, яллагдагч О.Жа-ийн дахин өгсөн мэдүүлэг /хх 49-51-рт,/ хохирогч А.Д-ийн дахин өгсөн мэдүүлэг /2-р хх 38-40-рт/, шинжээч эмч Ц-гийн дүгнэлт /1-р хх134-рт/, яллагдагч П.Т-ын мэдүүлэг /хх 157-159-рт/, Шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд. Б-ыг Зөрчлийн хуулиар 100.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудасны маягт зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч П.Т-ын өмгөөлөгч Б.Болормаагийн хүсэлтээр: Хохирогч Л.Т-ын мэдүүлэг /1-р хх 33-40-рт/,   Б-ын мэдүүлэг /хх 44-45-рт/, / багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх 198-рт/, ял шалгагдсан хуудас /хх 210-рт/,  Д-ийн хохирлын баримт /хх232-рт/  хохирогч Л.Т-ын хохирлын баримт /хх 233-250-рт/, гэрч Э-гийн мэдүүлэг /хх42-43-рт/, хохирлын баримт /хх 1-2-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч П.Т-ын өмгөөлөгч М.Энхзаяагийн хүсэлтээр:  Л.Т-ын анхны мэдүүлэг /хх 35-рт/, мөн хохирогч Л.Т-ын мэдүүлэг /хх36-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч О.Ж-ийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн хүсэлтээр: Прокурорын тогтоол/хх7-рт/ Тайлбар тодорхойлолт/хх 14-15-рт/, хохирогч Л.Т-ын мэдүүлэг/хх 33-34,36,39-рт/, хохирогч Д-ийн мэдүүлэг /хх 46-рт/, Б-ыг хохирогчоор тооцож авсан мэдүүлэг /хх50-рт/, Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх162-рт/, анх удаа О.Ж-ийн мэдүүлэг /хх 163-рт/,  О.Ж-ийн хувийн байдлыг тодорхойлсон тодорхойлолт /хх 199-рт/, урд нь ял шийтгэгдэж байгаагүй гэсэн /хх 207-рт/, утасны яриа CD /хх 183-рт/  CD байна үүнийг нотлох баримтын шаардлага хангаагүй учир нотлох баримтаас хасуулахаар хүсэлт гаргасан байгаа. Хөдөлмөрийн гэрээ /хх 224-226-рт/ энэ нь бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Хяналт шалгалт явуулах тогтоол /хх 211-рт/ Э-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх12-17-рт/ байгаа тухайн үзлэг хийсэн тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. хохирогч Л.Т-ын мэдүүлэг /хх27-рт/ Л.Т-аас дахин мэдүүлэг авсан /хх 30-рт/ хохирогч Д-ийн мэдүүлэг /хх /  А.Д-оос дахин нэг удаа авсан мэдүүлэг /хх 4-рт/ -рт/, яллах дүгнэлт /хх 77-рт/  хохирогч Д Л  нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогч Л.Т-ын хүсэлтээр: Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч О.Ж-ийн өмгөөлөгч Дорждэрэмийн  шүүхийн хэлэлцүүлэгийн үед гаргасан хүсэлтийн дагуу дараахь нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв. Үүнд: 2-р Хавтаст хэргийн 12-16 дугаар хуудсанд байгаа Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мөн 2-р хавтаст хэргийн 19-20 хуудсанд байгаа Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйл болон 23.1 дүгээр зүйлдэд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж мөн хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудыг шүүх  энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэрэг гарсан байдлыг тодруулбал: 2017 оны 9 сарын 12-ны шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд шүүгдэгч О.Ж , П.Т  нар нь бүлэглэн Л.Т-ыг зодож, баруун шилбэ, шаант ясны далд хугарал, 6 дугаар хавирганы хугарал, зүүн дээд доод зовхины цус хуралт зэрэг гэмтэл үүсгэж, Л.Т-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч П.Т  нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт үйл ажиллагаа явуулдаг “Их буудал” дэлгүүрийн дэргэд А.Д-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.Т , О.Ж  нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.Т-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол бүлэглэн санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Л.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ...Би О.Ж-тэй барьцалдаад байж байтал араас шилэн хүзүү рүү цохиод би унасан. Доошоо харж унаад тэрнээс хойш хэн нь яаж цохисныг мэдэхгүй. Нэг сэрэхэд намайг өргөчихсөн өмд рүү шороо ороод, хөл эргэчихсэн байсан... дараа нь Ж  миний шилэн хүзүү рүү нэг удаа цохисон.... Би унаад дараа нь толгой руу цохисон. Тэгээд нүүрээ дараад унасан. Тэгэхэд тал талаас цохисон.. О.Ж-тэй барьцалдахад П.Т  араас ирж цохисон... Эхлээд бид хоёр бие биенээ зодоогүй заамдалцчихсан зодолдоход бэлэн байсан. тэгээд О.Ж  Т-ыг дуудсан. Тэгээд нээх удахгүй араас хүн ирээд цохисон. Би унаад нүүрээ дараад хэвтсэн. Хэн хаашаа цохисоныг мэдэхгүй....” гэх мэдүүлэг, шүүгдэгч О.Ж-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...би 2 гарнаас нь барьж аваад зууралдаад байж байтал миний араас хэн цохисныг мэдэхгүй миний толгой руу 2 удаа цохисон. Тэгэхээр нь би Тайвнаа гэж дуудсан. П.Т  гүйж ирээд Л.Т  ахын толгой руу цохиж унагаагаад дэвссэн... Л.Т  ахыг унасан байхад П.Т  ирж хугалсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч П.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Л.Т ах өөрөө хэлж байсан хөл эргэх шиг боллоо гээд зам гарахаас өмнө хэлсэн... О.Ж  барьж байхад араас нь толгой руу нь 2 цохисон...Толгой руу нь цохисон нь үнэн... Заамдалцсан О.Ж  хоолойг нь боочихсон байсан... Өнөөдөр өгсөн мэдүүлэг үнэн...Би гараараа цохисон... О.Ж  хэвтэж байхад нь хөл рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг, хохирогч Л.Т-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэгээд тэр гурван залуу намайг тал талаас цохиж, өшиглөсөн, би газар унасан...” гэх мэдүүлэг /1-р хх 32-33-рт/, “...уг гурван залуу намайг барьж аваад зодсон. Намхан залуу нь эхлээд барьж авсан. Гэтэл араас нэг нь цохисон. Тэгээд би унаад гараараа нүүрээ дараад доош харж хэвтсэн. Гэтэл тэр гурав тал талаас өшиглөж, цохиж зодсон...” гэх мэдүүлэг/1-р хх 34-35-рт/,“...Би зодоон эхэлсний дараа Ж-тэй зам дээр заамдалцсан байдалтай байж байхад араас Т , Б  нар гүйж ирээд намайг цохиод унагасан. Хэн нь цохисныг мэдэхгүй. Би замын хажуу дээр унаад баруун хөл замын хажуугийн хашлага дээр дамнасан байхад Т  дээрээс нь гишгичихсэн юм. Тэрнээс хойш би нүүрээ дараад л доошоо хараад хэвтсэн. Тайванбаярын уг үйлдлээс болж миний хөлд гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг/1-р хх 39-40-рт/, “...Ер нь бол миний хөлийг хэн хугалсан, хавирга хэн хугалсан, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтлийг хэн учруулсан зэргийг мэдэхгүй байгаа юм. Анх бол би Ж  миний хөлийг хугалсан гэж бодож байсан... намайг Ж-тэй барьцалдаад байж байхад Т  араас ирж дагзруу цохиод намайг унахад миний хөлөн дээр дэвссэн байх гэж бодоод би Т  миний хөлийг хугалсан байх гэж би цагдаад мэдүүлэг өгсөн... Би тухайн үед миний хөлийг Ж  хугалсан гэж бодож байсан. Ж  нь надтай барилцаж авсан болохоор тэгж бодож байсан. Тэгээд Ж , Т  хоёр намайг зодсон...” гэх мэдүүлэг/2-р хх 27-32-рт/, хохирогч А.Д-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Намайг гүйж байхад Анагаахын барилгын зүүн хойд буланд Ж  Т-рыг бариад авчихсан зогсож байсан юм. Би хажуугаар нь шууд гараад гүйсэн...эргээд харахад тэр гурав Т-ыг Шагай төвийн урагшаа харанхуй гудамж руу хөлнөөс нь чирээд орж байгаа харагдсан...Т-ыг тэр гурав гурвуулаа л зодсон гэсэн...” гэх мэдүүлэг/1-р хх 44-45-рт/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч а/д Т.А-ын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүх эмнэлгийн нэмэлт үзлэг хийсэн №276 дугаартай дүгнэлт /1-р хх 59-60-рт/, шинжээч Т.А-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...  Баруун шилбэ, шаант ясны далд хугарал нь унах болон цохих үед үүссэн байх боломж нь бага. Харин хэвтээ байрлалд байх үед нь дэвсэх, хөшигдөх үед хугарах боломжтой...” гэх мэдүүлэг /1-р хх 54-55-рт/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Мөн шүүгдэгч П.Т  нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт үйл ажиллагаа явуулдаг “Их буудал” дэлгүүрийн дэргэд А.Д-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч П.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Даваадоржийн бие хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна... би цохисон...” гэх мэдүүлэг, шүүгдэгч О.Ж-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...П.Т  Д-той зодолдоод би Л  гэдэг хүнтэй зууралдаад байж байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Л.Т-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Өндөр цагаан цамцтай залуу нь Д-ийн толгой руу цохиж унагаад чирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 32-33-рт/, хохирогч А.Д-ийн мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “... Т  гэх залуу намайг шууд хавирч унагасан. Намайг газарт унахад Т  гэх залуу ганцаараа миний дээрээс 4-5 удаа цохиод, 4-5 удаа өвдөглөсөн, 3-4 удаа миний толгойг газарт савсан... Намайг Т  ганцаараа зодсон...” гэх мэдүүлэг /1-р хх 46-47-рт/, гэрч С.Л-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Хажуу талд Т  гэх залуу Д-ийг хавсарч унагаасан…” гэх мэдүүлэг/1-р хх 52-53-рт/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Ц-гийн 2017 оны 11 дүгээр сарын  01-ний  өдрийн Нэмэлт дүгнэлт гаргасан №1126 дугаартай дүгнэлт/1-р хх 134-рт/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх бөгөөд шүүхээс шүүгдэгч П.Т , О.Ж нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны хэмээн үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П.Т , О.Ж  нар нь бүлэглэн хохирогч Л.Т-ын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,  шүүгдэгч П.Т нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт үйл ажиллагаа явуулдаг “Их буудал” дэлгүүрийн дэргэд А.Д-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь хохирогч Т-ын биед хүндэвтэр хохиролыг бүлэглэж санаатай үйлдсэн болох нь тогтоогдохгүй, хохирогч нь хэн хэнд зодуулж хэний үйлдлийн улмаас хөл нь хугарсан болохоо буюу мэдүүлэгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байх тул гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хохирогч Т-ын биед шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон ба шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад Т  нь хөлийг нь яг хэн хугалсаныг мэдэхгүй байна гэж мэдүүлдэг хэдий ч тухай үед шүүгдэгч О.Ж-тай барьцалдаад зогсож байхад О.Ж  нь Т-ыг дуудсан гэтэл удалгүй толгойн ар дагз хэсэгрүү хүн цохиод улмаар нүүрээ дараад унасан, гэтэл тал талаас өшиглөсөн, 2-3 хүн намайг өшиглөж зодсон гэсэн талаар тогтвортой мэдүүлэг өгдөг бөгөөд хохирогч Л.Т  нь бусдын хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас нүүрээ дарж унаад яг хэн хэн цохисоныг хараагүй нөхцөл байдлыг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь бие биенийхээ үйлдлийг нотолсон өөрөөр хэлбэл хохирогчийг хэн яаж цохисон, өшиглөсөн болохыг мэдүүлсэн мэдүүлгүүдээр өмгөөлөгч нарын дээрхи дүгнэлт  няцаагдаж байна гэж шүүх дүгнэлээ. Тухайлбал шүүгдэгч О.Ж-ийн... П.Т  гүйж ирээд Л.Т ахын толгой руу цохиж унагаагаад дэвссэн. Тэр үед би харж байсан. Т  араас нь ирээд замын хашлага дээр зогсож байгаад газарт унахад хөл дээр нь 2 удаа дэвссэн...гэх мэдүүлэг, шүүгдэгч П.Т-ын ... Толгой руу нь цохисон нь үнэн... Заамдалцсан О.Ж  хоолойг нь боочихсон байсан... гудамжны гэрэл асаалттай байсан ч үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан... Би гараагаа цохисон...Ж  хэвтэж байхад нь хөл рүү нь өшиглөсөн... Би өшиглөөгүй...гэх мэдүүлэгүүд мөн хохирогч Л.Т-ын ...Би О.Ж-тэй барьцалдаад байж байтал араас шилэн хүзүү рүү цохиод би унасан. Доошоо харж унаад тэрнээс хойш хэн нь яаж цохисныг мэдэхгүй... Би унаад дараа нь толгой руу цохисон. Тэгээд нүүрээ дараад унасан. Тэгэхэд тал талаас цохисон. Би нэг хүн гэж бодоогүй бүгд зодсон гэж бодож байгаа. Намайг өргөлцөхөд гурвуулаа өргөсөн...гэх мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлэгүүд нь өөр хоорондоо уялдаатай байх тул шүүх шүүгдэгч О.Ж , П.Т  нар нь бүлэглэн хохирогч Л.Т-ын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн болно.

 

 Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж хуульчилсан бөгөөд хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч О.Ж , Т  нар нь хохирогч Т-ын биед хүндэвтэр гэмтэл учруулах талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгүүдээр нотлогдож  байна гэж шүүх үзэв.

 

Хохирогч Л.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт “...эмчилгээнд зарцуулсан зардлыг шүүгдэгч нар  төлж барагдуулсан харин ажил хийж болох байсан цалин 4500000 төгрөгнөөс үлдсэн 3000000 төгрөг болон шинээр гаргаж өгсөн буюу Улаанбаатараас шүүх хуралдаанд ирсэн зардалаа нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн тул гэмт хэргийн улмаас хохирогч Л.Т-т учирсан хохирлыг шүүгдэгч П.Т , О.Ж  нар нь төлж барагдуулсан гэж шүүх дүгнэв. Мөн хохирогч  А.Д   нь  прокурорын хяналтын шатанд өгсөн мэдүүлэгтээ болон прокурорт гаргасан хүсэлтдээ “...өөрийн эмчилгээний зардалд 1.010.000 төгрөг зарцуулсан, ажил хийж 500.000 төгрөг олох байсан олж чадаагүй. Иймд би Тайванбаяраас нийт 1.510.000 төгрөг нэхэмжилж байна...”/2-р хх 38-39, 73-рт/ гэсэн байх тул шүүгдэгч П.Т-аас гэмт хэргийн улмаас хохирогч А.Д-д учирсан нийт 1.010.000 төгрөгийн гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Харин хохирогч Л.Т, А.Д нар нь цалингийн тодорхойлолт болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хэрэгт хавсаргаагүй байх тул шүүх хавтаст хэрэгт байгаа хөдөлмөрийн гэрээ/1-р хх 224-226, 228-230/-г үндэслэн тэдгээрийн нэхэмжилсэн цалингийн зөрүү, олох ёстой байсан гэх орлогыг нарийвчлан тогтоож шийдвэрлэх боломжгүй байх тул уг иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа болон цалингийн зөрүү олох ёстой байсан гэх орлогоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Мөн хохирогч Л.Т-ын шүүх хуралдаанд гаргаж өгсөн замын зардалыг  гэм буруутай этгээдүүдээс гаргах үндэслэлтэй байгаа хэдий ч шүүгдэгч нар нь хохирогчид 1500000 төгрөгийг нотлох баримтаар нэхэмжилсэн үнийн дүнгээс илүү төлсөн байх тул уг зардалыг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч П.Т , О.Ж  нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал болон шүүгдэгч нартаа хамт байсан Б-ын хууль бус үйлдэл нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

Хэргийн оролцогчдоос

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч П.Т, О.Ж  нар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг бүлэглэж санаатай учруулсан, мөн шүүгдэгч П.Т  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч П.Т  нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 сарын 3-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2 жил 1 сар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэж байсан байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ялгүй болсон байх тул түүнийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч П.Т , О.Ж  нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн/ял шалгах хуудас1-р хх 207, 209-рт/, гэмт хэргийн улмаас хохирогч Л.Т-т учруулсан хохирлыг төлсөн, хохирогч А.Д-д хөнгөн хохирол учруулсанаа шүүгдэгч П.Т  нь хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг гарсан байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол төлсөн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч П.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 07 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд шилжүүлж нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг 08 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч О.Ж-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 07 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан “..шүүгдэгч нар нь хохирогч Л.Т-ын хохиролыг төлж барагдуулсныг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул торгох ял оногдуулах, эсхүл ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар  тодорхой хугацаагаар хянан харгалзаж өгнө үү, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн дүгнэлтүүдийг  шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Учир нь хавтаст хэрэгт шүүгдэгч П.Т , О.Ж нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа буюу хохирогч Л.Т-т хүндэвтэр гэмтэл учруулсан болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээгээгүй бөгөөд шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, гэмшсэн болохоо илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй гэж шүүх үзэв. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн заалтыг шүүхээс хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, хохирогч нар нь хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О  овогт П-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг бүлэглэж санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж  овогт О-н Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол бүлэглэж санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Шүүгдэгч П.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 07 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Ж-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 07 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд шилжүүлж нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг 08 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-т оногдуулсан 08 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Ж-т оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч П.Т , О.Ж  нарыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.Т-аас 1.010.000 төгрөг гаргуулж хохирогч А.Д-д олгосугай.

7. Хохирогч А.Д , Л.Т нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон цалин хөлс, бусад орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Т , О.Ж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.МӨНХТУЯА