| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0677/З |
| Дугаар | 128/ШШ2025/0041 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2025/0041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.,
Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,
Маргааны төрөл: “*******” ХХК-ийн эзэмшиж байсан дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гэрч Ш.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
3.1. Улмаар Байгаль орчин, аялал жуучлалын сайд мөн өдрийн 0*******2821 дүгээр албан бичгээр дээрх ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон гэж тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүргүүлсэн байна.
3.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэрээр MV- дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр цуцалжээ.
4.1. Нэхэмжлэгч 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5466 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0570 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн тул 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.7 дахь заалтад заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь “хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон” тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай бөгөөд “*******” ХХК нь дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан тул мөн хуулийн 56.1.7 дах заалтад заасан тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалтад хамаарахгүй болно. Мөн Кадастрын даргын шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2 дах заалт, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалт нь соёлын өвийн дурсгалт газрыг бүсэд хуваасан зохицуулалтад хамаарч байна. Тодруулбал, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтад “… Улсын Их Хурал соёлын өвийн дурсгалт газрын унаган төрх, соёлын үнэт зүйлийн язгуур шинжийг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргаж, хилийн заагийг батална.” гэж, 42 дугаар зүйлийн 42.4 дэх заалтад “...Соёлын өвийн дурсгалт газрыг дараах бүсэд хуваана: 42.4.1.хамгаалалтын бүс: 42.4.2.орчны бүс.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, шийдвэрийн үндэслэл болсон хуулийн заалтууд нь “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах болсон шийдвэрийн үндэслэлд хамааралгүй буюу соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын бүс, орчны бүсэд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон зохицуулалт бүхий заалтууд байна.
Түүнчлэн манайд ирүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт “тусгай зөвшөөрлийн талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн тул” гэжээ. Уг албан бичгээр тухайн талбайд соёлын өв байгаа нь эрх бүхий ямар байгууллагын дүгнэлт, шийдвэрээр тогтооогдсон болох нь тодорхойгүй байх ба кадастрын даргын шийдвэр нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан бичигт үндэслэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Кадастрын хэлстийн дарга нь манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийн талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах заалтад заасны дагуу мэдэгдээгүй. Ийнхүү сонсох ажиллагаа явуулаагүй үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2 дах заалтад заасан сонсох ажиллагааг хийхгүй байх тохиолдолд хамаарч байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр нь хууль бус, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үндэслэлийн тухайд *******Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7 дахь заалтыг хариуцагчийн зүгээс тушаалдаа заасан. Энэ заалтад хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон гэдэг зүйл заалт байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 57 дугаар зүйлд 57.1.1-57.1.11 хүртэл тусгай зөвшөөрлийг цуцлах заалтуудыг дурдахдаа 56.1.7 дээр хайгуулын талбай соёлын өв байгаа нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах боломжтой байгаад байгаа. Хуулийг бүхэлд нь харахаар хайгуулын талбай, ашиглалтын талбай, хайгуулын лиценз, ашиглалтын лиценз гэдэг тус тусдаа хуулийн нэр томьёотой, зохицуулалттай ойлголтууд яваад байгаа. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д хайгуулын талбай гэдгийг маш тодорхой тодорхойлоод өгчихсөн. Энэ хуулийн 4.1.15-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хэлнэ гээд, 4.1.15-д хайгуулын тусгай зөвшөөрөл гэдэг нь энэ хуулийн ашигт малтмал эрэх хайх эрх олгосон баримт бичиг ойлгоно гэж байгаа. “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь хайгуулынх биш ашигт малтмал ашиглах эрхийн тусгай зөвшөөрөл байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс ашиглалтын тусгай зөвшөөрлийг, тухайн эрх олгосон баримт бичгийг өөрөөр хэлбэл хамааралгүй хуулийн заалтыг барьж цуцалсан гэж үзээд байгаа. Өөрөөр хэлбэл ашиглалтын талбайтай лицензийг хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон гэж цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа.
2/Мөн шийдвэртээ Соёлын өвийг хамгаалах тухай 43 дугаар зүйлийн 43.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 баримталсан байгаа. Тэгээд үүнийг хариуцагчийн зүгээс огт судалгаагүйгээр ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглолттой хтой заалтуудыг Ашигт малтмалын тухай хуулиас түүж аваад үндэслэл болгочихсон юм уу? гэж харахаар байна. Тэгэхээр Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 43, 44 дүгээр зүйлүүд бүхэлдээ соёлын өвийн дурсгалт газартай хтой зохицуулалт. Соёлын өвийн дурсгалт газрыг хуулиараа үндэсний хэмжээний дурсгалт газар буюу дэлхийн өвд оруулах дурсгалт газар гэж 2 ангилдаг. Тэгэхээр энэ ангиллын аль аль ангилалд нь хамааруулж байгаа тохиолдолд зайлшгүй Улсын Их Хурлаас шийдвэр гарч байж Монгол Улсын хэмжээнд соёлын өвийн дурсгалт газар мөн. Мөн түүх соёлын дурсгалт газрыг Засгийн газрын шийдвэрээр энэ бол түүх соёлын дурсгалт газар мөн байна гэж тогтоож шийддэг. Энийг Соёлын өвийн тухай хуулийн 42 дугаар зүйл болон 45 дугаар зүйлд заасан байна. Улсын Их Хурал соёлын өвийн дурсгалт газрын унаган төрх, соёлын үнэт зүйлийн язгуур шинжийг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж хилийн заагийг батална гэчихсэн байгаа.
Ингээд тусгай хамгаалалтад авахдаа өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаас хамгаалалтын бүсийг нь тогтоож өгдөг. Хамгаалалтын бүс тогтоохдоо хамгаалалтын бүсээс гадна орчны бүсийг давхар хамгаалалтын бүс тогтоосны дараа тогтооно. Тухайн тогтоогдсон хамгаалалтын бүс болон орчны бүсэд л ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглоно гэж заасан. Энэ бол соёлын дурсгалт газар эрх бүхий байгууллагын хамгаалалтын бүсийн хил зааг нь тогтоогдсон шийдвэртэй, орчны бүсийн хил зааг нь тогтоогдсон шийдвэртэй газар нутагт ашигт малтмалыг эрэх хайхыг хориглох зохицуулалтыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 43, 44 дүгээр зүйл буюу манай тусгай зөвшөөрлийг цуцалсан 43.1.2, 44.1.1 гэсэн заалтууд, ийм тохиолдолд хамаарах заалтууд байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар “*******” ХХК-ийн д байгаа тухайн тусгай зөвшөөрлийн талбай ямар нэгэн Улсын Их Хурлын шийдвэрээр, Засгийн газрын шийдвэрээр энэ бол соёлын өвийн дурсгалт газар мөн, энийг хамгаалалтын бүсэд ав, хилийн зааг нь үүгээр тодорхойлогдоно, орчны бүс тэдээс тэдэн метрийн зайд тодорхойлогдоно гэдэг шийдвэр өнөөдөр гараагүй. Хэрвээ тийм шийдвэр гарсан бол манайд 2024 он хүртэл тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байх ёсгүй. Аль хэдийн хамгаалалтын захиргааны хамгаалалтад өгчихсөн байх ёстой. Тэгэхээр энэ огт хамааралгүй, хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж, үндэслэлгүйгээр буюу Соёлын өвийн тухай хуулийн 43.1, 44.1 гэдэг заалтыг гаргаж байна гэж үзэж байгаа. Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр нь 2 хоногийн дотор гаргасан байна. Нотлох баримтуудаас харахад Байгаль орчныг хамгаалах хуульчдын х төрийн бус байгууллагаас 06 дугаар сарын 10-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд соёлын өв тогтоогдсон газар байна, тусгай зөвшөөрлийг цуцал гэсэн албан бичиг өгсөн. Байгаль орчин, уур амьсгалын яам 06 дугаар сарын 10-ны бичгийг тухайн өдрөө хүлээж авангуутаа Ашигт малтмал, газрын тосны газар луу бичиг явуулсан байна. Соёлын өв тогтоогдчихсон юм байна, тусгай зөвшөөрлийг цуцал гээд төрийн бус байгууллагын албан бичиг үндэслээд 1 өдрийн дотор төрийн байгууллага ийм хурдан бичгийг бичиг хэрэг нь хүлээж аваад, тэр өдрөө байгууллагын даргадаа оруулж өгөөд цохолт хийлгээд, цохогдсон мэргэжилтэн нь судлаад ахлах мэргэжилтнээ танилцуулаад, төслөө гаргаад, бүх төсөл дээр гарын үсэг зурагдаад, байгууллагын дарга гаргаад, албан бичиг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гардаг. Төрийн байгууллагад ажилласан ямар ч хүн энэ процессыг мэддэг байх. Гэтэл 1 өдрийн дотор албан хүсэлт гаргаад, тухайн өдрөө яамнаас нь сайдын гарын үсэгтэй бичиг Ашигт малтмал, газрын тосны газар луу гарангуут маргааш нь буюу 06 дугаар сарын 11-ний өдөр манай тусгай зөвшөөрлийг цуцалсан энэ нөхцөл байдлыг бид ойлгохгүй байгаа. Зохион байгуулалттай гэж харахаар байгаа. Тэгэнгүүтээ Ашигт малтмал, газрын тосны газар шууд шийдвэр, мэдэгдэл гаргахдаа юуг үндэслэсэн байдаг вэ гэхээр, тушаал дээрээ Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийг барьсан. Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1, 28.1.2 буюу сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэдэг үндэслэлтэй. Гэтэл 28.1.2-т заасан үндэслэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад вэ гэхээр, 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдлуудыг заахдаа нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, гарцаагүй байдлын улмаас эсвэл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагааг явуулах шаардлагатай бол сонсох ажиллагааг хийхгүйгээр шийдвэр гаргаж болно гэдэг зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтаас гадна 28.2-т захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд сонсох ажиллагааг хийхгүй үндэслэлээ нотлох үүрэгтэй гээд үүрэг болгоод оруулаад өгчихсөн. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлээгүй, үнэхээр сонсох ажиллагаа хийх шаардлагагүй нийтийн ашиг сонирхолд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа, тэр газар нутагт байгаа ард иргэд, мал амьтан, байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлээд бодитой хохирол учруулах гэж байгаа болоод бичиг хүлээж аваад маргааш нь цуцлах шийдвэрийг нь явуулахаар ямар нөхцөл байдал үүссэн гэдгээ нотлох үүрэгтэй байсан боловч тухайн захиргааны байгууллага огт нотолсон баримтгүйгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ирсэн албан бичгийг үндэслээд тушаал гаргасан байдаг. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газар луу нотлох баримт шаардсан бичиг явуулсан. Танайх тусгай зөвшөөрөл цуцлах тушаал гаргахдаа юуг үндэслэсэн юм бэ, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас соёлын өв тогтоогдсон гээд үзчихсэн байна, яамнаас бичиг ирэхдээ ямар нэгэн хавсралт баримт бичиг өгсөн юм уу гээд шүүхээс нотлох баримт шаардахад Ашигт малтмал, газрын тосны газраас хариу өгөхдөө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны соёлын өв тогтоогдсон, тусгай зөвшөөрлийг цуцал гэдэг бичигт хавсралт материал ирээгүй гэж бичсэн байдаг. Захиргааны байгууллага 1 ч хавсралт материал ирээгүй, хэн хаанаас ямар соёлын өв тогтоосон талаар ганц ч баримт бичиг хараагүй, хэнд, хаана ямар нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж бодит хохирол үзүүлээд байгааг нь шалгаж тогтоогоогүй, тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй хэр нь сонсох ажиллагаа хийхгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийг үндэслээд тушаал гаргах нь илтэд хууль бус байна гэж нэхэмжлэгч компанийн зүгээс харж байгаа. Тэгэхээр энэ нь зайлшгүй сонсох ажиллагаа явуулах шаардлагатай тохиолдол байсан. Энэ үүднээс нэхэмжлэгч “*******” ХХК-ийн зүгээс эрхээ хамгаалуулах, гомдол тайлбар өгөх нөхцөл байдал нь хаана байна, яагаад ямар соёлын өвийг тогтоогоод байна, яасан гэдгийг тухайн үед нь тайлбарлах боломж олгоогүй захиргааны шийдвэр шууд гарч цуцлагдсан. Бид энэ шийдвэртэй шүүхийн журмаар маргахаас өөр аргагүй нөхцөл байдалд тухайн үед хүрсэн. Тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийн хамгийн гол үндэслэл, энэ хүмүүсийн хуулиас дээгүүр тавьж үндэслэл болгож тавьж байгаа зүйл нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах соёлын өв тогтоогдсон байна гэдэг албан бичиг юм. Энэ нь манай тусгай зөвшөөрлийг цуцлах гол үндэслэл болж байна. Яагаад тогтоогдсон гэдэг ажиллагаа мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоод Археологийн хээрийн судалгааны тайлан ирсэн. 3 газраас ирсэн тайлан хэргийн материалд байх шиг байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 1 тайлан ирсэн, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнес хүмүүнлэгийн ухааны сургуулиас 1 тайлан ирсэн, сүүлд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас 1 тайлан ирсэн байсан. Тэгээд тайлангуудыг харахаар зарим тайлангууд нь гарын үсэггүй нотлох баримтын шаардлага хангаагүй, үндэслэл болгоод компанийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байгаа Археологийн хээрийн судалгааны тайланг нь харахаар ийм тайлан байгаа, албан бус бичиг баримт. Тайлан дээр юу тусгагдаад, юу нь соёлын өв болж тогтоогдоод манай тусгай зөвшөөрлийг цуцалчихсан юм бэ гээд тайлангийн эхний хуудаснаас эхлээд л харж байгаа юм. “*******” ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Археологийн судалгааны тайланг хийсэн гэдэг юм байгаа. Үнэхээр 2022 онд манай компанитай захиалгын гэрээ хийгдчихсэн юм биш биз гэж бодоод хамгийн түрүүнд “*******” ХХК гэрээгээ шүүсэн. Компанийн зүгээс бүх гэрээ контрактаа шүүхэд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн удирдлагын хүмүүнлэгийн сургуультай хийсэн 1 захиалгын гэрээ, хамтран ажиллах гэрээ байхгүй. Нотлох баримтаар Шинжлэх ухаан технологийн их сургуулиас гаргаж өгсөн гэрээг нь харахаар “*******” ХХК-ийг төлөөлж геологич Б.З гэдэг хүн гарын үсэг зурсан байгаа. Гэтэл “*******” ХХК-д 2019 оноос хойш н.Галбадрах гэдэг ганцхан геологич ажиллаж байгаа. Урьд өмнө нь ч гэсэн Б.З гэдэг геологич энэ компанид ажиллаж байгаагүй. Хаанаас ямар Б.З гарч ирээд “*******” ХХК-ийн өмнөөс гарын үсэг зураад археологийн судалгааны тайлан хийлгэе гэдэг гэрээ контракт хийлгээд, судалгааны тайлан гараад ирэв гэдэг тайлбарыг шалгуулахаар бид Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гэрээний хуулбарыг өгөөд шалгуулж байгаа. Тэгээд шалгах ажиллагааны холбогдох баримтаа сая өгсөн. Гэрээг цааш харвал хойно нь 14 дурсгал илрүүлсэн гэж биччихсэн байгаа. Зарим гэрээнүүдийг нь харахаар дундаасаа хуудасгүй, дутуу тайлан ч байсан. Судалгааны тайланд хайгуулын талбайн солбилцлуудыг заагаад өгчихсөн. Тогтоогдсон гэх дурсгал болгоны тодорхойлолтууд дээр мөн талбайн солбилцлыг нь заагаад өгчихсөн. Ингээд Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан манай лицензийн хойд талын солбилцлуудаа тайлан дээр тусгагдсан дурсгал олдсон гэх талбайн солбилцлыг шүүж үзэхэд манай тусгай зөвшөөрлийн солбилцолтой нэг нь ч таардаггүй. Тэгээд энэ ямар талбай дээр очоод ийм дурсгалууд гаргаад ирсэн юм бэ? Тэгээд бид үүнийг шалгуулахаар судалгааны тайлан хийсэн гээд байгаа 3 гарын үсэг зурсан хүнийг нь дуудаад гэрчийн мэдүүлэг авъя, ямар талбай дээр хэнтэй очоод тайлан мэдээ хийсэн юм гэж хажууд нь хөндлөнгийн шинжээч, хөндлөнгийн хүн байдаг юм уу, ядаж компаниас нэг хүн хажуудаа байлцуулж хайгуулын судалгаа тайланг судалгааны баг чинь хийдэггүй юм уу, компанийнх нь нэг ч хүн мэдээгүй байхад очоод хайгуулын судалгаа хийчихсэн, 14 дурсгал гаргаад ирсэн. Тэгээд нөгөө 14 дурсгалуудыг нь газрын солбилцлоор хайхаар манай Ашигт малтмал, газрын тосны газраас гаргаж өгсөн тусгай зөвшөөрлийн лавлагааны хавсралт дээр заасан 144 солбилцлыг доошоо цувуулаад нэг бүрчлэн шалгахад энэ тайлан дээр тусгагдсан бүх солбицлууд манайхтай давхцал огт байдаггүй. 1 ч солбилцол нь давхацдаггүй буюу ийм солбилцол байдаггүй. Тэгээд 14 дурсгалыг аль газар очоод зураг хөргүүд аваад ирсэн юм, зургууд нь манай талбай дээр байгаа зургууд мөн ч юм уу, биш ч юм уу, хэзээ ийм зургууд аваачаад, талбайн судалгаа хийгдсэн тодорхойгүй тайлан хэргийн материал яваад байгаа. Тайланг нь хараад цаашаа судалж байгаа юм, мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагууд судалгаа хийдэг юм байна, Шинжлэх ухаан технологийн их сургууль маань эрдэм шинжилгээний байгууллага уу, судалгаа хийх бүхий этгээд мөн үү? Ямар журам үйлчилдэг юм бэ? гэх мэт судалсан. 2022 онд судалгаа шинжилгээ, хайгуулын ажил хийхэд соёл, спорт хариуцсан яамных нь 2015 оны журам байдаг юм байна лээ. Тэр журмыг нь олсон, сүүлд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны өгсөн бичиг дээр 2023 онд журам шинэчлэгдсэн, 2015 оны соёлын өвийг хамгаалах тухай журам үйлчилж байгаа гэсэн. Тэгээд энэ журмын дагуу тайлан хийсэн байдлыг харахаар журмын заалтууд зөрчилдсөн юмнууд байгаад байгаа. Жишээлбэл соёлын өвийн малтлага судалгаа хийхэд хаана, ямар нэртэй хэний, хайгуулын талбайд очиж судалгаа хийх гээд байгаа юм бэ? гэдэг зөвшөөрөл хүссэн хүн соёлын өвийг хамгаалах тухай журмын ар талын хавсралт дээрх хүснэгтийн дагуу буюу хаана, хэзээ, ямар талбайд очиж хийх мэдээллээ өгч байж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэргэдэх Мэргэжлийн зөвлөлд хүсэлтээ гаргадаг юм шиг байгаа юм. Баримтаар гаргаж өгсөн зөвшөөрөл олгох хүсэлтийг нь харахаар бид нар хайгуул, малтлагын ажил хийх гэж байна, зөвшөөрөл олгооч гэсэн. Хаана, хэзээ, хэн, ямар талбай дээр хийх нь ч тодорхойгүй нэг ийм зөвшөөрөл хүссэн, холбогдох яамнаас нь зөвшөөрлийг нь олгочихсон байсан. Ингэж явж болдог юм уу? Уг нь журмыг нь харахаар өөр юм байгаад байна, ийм ийм материалуудыг бүрдүүлж өгнө, тэгээд материалуудыг нь харж байгаад судалгаа шинжилгээний ажил хийгдэнэ гэдэг журмын зохицуулалтууд байдаг. Энэ зохицуулалтууд нь хэрэгжээгүйгээр зөвшөөрөл олгогдоод, тайлан гараад ирдэг, тайлан дээрх 14 соёлын дурсгал зүйл нь манай компанийн хайгуулын талбай дээрх солбилцолтой нэг нь таарах юм уу? гэхээр таарахгүй байгаад байгаа. Тэгэхээр бид нар энийг манай талбай дээр тогтоосон соёлын дурсгал гэдэгт эргэлзэж байгаа. Мөн манай компанийн захиалгын дагуу хийгдсэн гэрээний үндсэн дээр хийгдсэн судалгааны ажил огт биш. Энэ бол манай компанийн байгуулсан гэрээ биш. Компаниас гэрээ байгуулахад ямар нэгэн байдлаар мөнгө гаргах бол нягтлан бодогч, хуулийн мэргэжилтэн, холбогдох геологич, захирлын гэсэн 4 хүн гарын үсэг зурж оролцдог. Гэтэл тухайн гэрээн дээр огт танихгүй Б.З гэдэг геологичоор гарын үсэг зуруулаад, тайлан гэдэг зүйл гаргаж ирээд, үүнийгээ үндэслээд соёлын өв тогтоогдсон гэж үзэж байгааг нэхэмжлэгч компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс харахад соёлын өв гэдэг асуудал нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу, салбарын яам нь соёлын өвөөр тогтоож бүртгээд шийдвэр гаргаж бүртгэх ёстой. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг харахаар хэрвээ соёлын өв илэрсэн тохиолдолд эрх бүхий салбарын яам нь бүртгээд шийдвэр гаргаад, энэ чинь Монгол улсын соёлын өв гэдэг бүртгэлтэй байх ёстой. Гэтэл 1 эрдэм шинжилгээний байгууллага тайлан гаргачихдаг, нөгөө тайлан нь албан ёсны тайлан юм уу, эх хувиараа хаана бүртгэгдсэн эсэх, ямар тайлан нь мэдэгдэхгүй байхад төрийн байгууллага Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам буюу өөрийнх нь чиг үүргийн бус яам чиг хүсэлтийг хүлээж авангуутаа цуцал гэдэг шийдвэрийг 1 өдөрт нь гаргаж өгөөд Ашигт малтмал, газрын тосны газар маргааш ямар ч сонсох ажиллагаа хийхгүйгээр цуцлаад компанийн эрх ашгийг зөрчиж болдог юм уу? Үүнд нэхэмжлэгч компанийн зүгээс хохиролтой байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэсэн хүсэлтэй байна.” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийг баримталж гаргасан. Энэ тохиолдолд нийтийн эрх ашгийг хамгаалах зохицуулалттай гэж ярьж байгаа. Үндсэндээ хариуцагчийн гаргасан шийдвэр нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа үйл ажиллагаа байгаа. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйл болон 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагааг тухайлан зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалтын үйл ажиллагааг зааж өгсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэх бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг заана гэж заасан. 56 дугаар зүйлийн 56.3-т энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ талаар нотлох баримтаа төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэсэн. 56 дугаар зүйлийн 56.4-т баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг хүчингүй болгож эсхүл тусгай зөвшөөрлийг цуцалж, энэ тухай эзэмшигчид мэдэгдэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ процессын дагуу үйл ажиллагаанууд явах ёстой. Хариуцагчийн хэлж байгаа тайлбарын хувьд захиргааны акт гаргаж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийг баримталсан нь үндэслэлгүй. Яагаад гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйл болон 4 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааг тусгайлсан хуулиар нарийвчлан зохицуулсан учраас энэ зүйлийг баримтлах ёстой байсан. Нөгөө төлөөр Захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудыг зааж өгсөн. 4.2.6-д эрх ашиг нь хөндөгдөж байгаа тохиолдолд түүнд урьдчилан мэдэгдээд оролцоог нь хангана гэснийг зарчмуудыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл чиг үүрэгт нь хамаарахгүй байгууллагаас ямар үндэслэлийг тогтоосон талаар судалгаагүй баримтад шууд үндэслэн аж ахуйн нэгжийн хуулиар олгогдсон ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь хохирлыг дагуулж байгаа. Түрүүн хэлсэнчлэн зөвхөн ТЭЗҮ батлахтай хтойгоор 3-аас 4 жилийн хугацаа шаардагддаг, маш олон хүнийг ажиллуулдаг, ир хэмжээний тайлан, судалгаа хийх зэрэг олон ажлыг үе шаттай хийдэг. Түүнчлэн тусгай зөвшөөрөл цуцалсан үндэслэл болсон Археологи, судалгааны ажлын тайланг бодит байдалд нийцэхгүй гэж харж байгаа. Яагаад гэвэл тайлан 2022 онд гарсан. Гэтэл манайх 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Урт нэртэй хуулийг баримталж ашиглалтын талбайнхаа ихэнх хэсгийг хасуулсан. Судалгааны тайлан үүний өмнө хийгдсэн учир хасагдсан талбайд хамаарах учир захиргааны акт бодитой, үр нөлөөтэй, бодит байдалд нийцсэн шийдвэр биш гэж харж байна. Тийм учраас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна.” гэжээ.
8. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “… Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 56 дугаар. зүйлийн 56.1.7, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0*******2821 дугаар албан бичгийг тус тус үндэслэн аймгийн сумын нутагт орших нэртэй 344.04 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэрээр цуцалсан. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” гэж заасныг хангаж ажиллах засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0*******2821 дугаар албан бичгээр аймгийн сумын нутагт орших дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордыг ашиглах төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 401.1 дүгээр зүйлд заасан Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу талбайд соёлын өв байгаа болох тогтоогдсон тул тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг авч ажиллах талаар чиглэл ирүүлсэн.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, 43.1.2-д “ашигт малтмал эрэх, хайх, ашиглах” гэж, мөн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Орчны бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, 44.1.1-д “ашигт малтмал эрэх, хайх, ашиглах,”-ыг хориглоно гэж заасан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.2-д “Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан.
Үүний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хтой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих;” гэж заасны Кадастрын бүртгэлийн систем /CMCS/ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувийн хэргээс шүүлт хийхэд ашигт малтмалын ашиглалтын цуцлагдсан ******* дугаар тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан компани нь палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагааp урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл аваагүй байх тул хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гарсан бално.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бухэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Шинжлэх ухаан технологийн их сургуулийн тайлангаар соёлын өв тогтоогдсон гэдэг асуудлаар албан бичиг ирсэн байна. Мөн төрийн бус байгууллагын чиг үүрэг нь тайлан судалгаа хийх асуудлаар дүрэмдээ тусгаж өгөөд тайлан судалгаа хийсэн, тухайн үед нутгийн иргэдтэй уулзахад соёлын өв байгаа нь илт байна гэх тайлан төлөвлөгөөгөө Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлээд, тухайн яамнаас ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлах талаар шийдвэр ирүүлсэн. Энэ нотлох баримтуудын хүрээнд соёлын өв байгаа нь тогтоогдож байна гэж үзэж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг сайдын тушаалыг хэрэгжүүлэх үүрэгтэй, биелэлтийг хангаж ажиллаж байгаа. Энэ утгаараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас албан бичиг ирүүлсэн. Төрийн захиргааны байгууллагын албан бичиг үнэн зөв, нотлох баримтын шаардлага хангасан гэдэг байдлаар тамга тэмдэг дарагдаад албан бичиг ирж байгаа. Үүнд заавал нотлох баримт хавсаргаж ирүүлээгүй, холбогдох баримт ирүүлээгүй гэж дүгнэх агентлаг биш. Иймд 2024 оны дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна.” гэжээ.
10. Гэрч Ш.Ж шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Манай байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа яригдсан байгаль орчны журмын эсрэг гэмт хэргүүд болон түүнтэй хтой асуудалд судалгаа хийдэг. Тэгээд шүүхэд хандах, шүүхийн бус аргаар шийдвэрлүүлэх үйл ажиллагааг явуулдаг. Бид хуульчдын хувьд аливаа асуудалд баримт нотолгоонд үндэслэж ханддаг. Ийм учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд мөн энэ өдөр 11 дугаартай бичиг явуулсан байдаг. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 2 газарт хоёуланд нь бичиг явуулсан.
Энэ тусгай зөвшөөрөлтэй талбайд хтой 14 ширхэг хүрэл зэвсгийн буюу эзэнт гүрний үеийн соёлын өв байгаатай хтой асуудлаар хандсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд таны хүсэлтийг уламжиллаа гэсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай сүүлд нь мэдэгдсэн. Ингэхдээ албан бичгээр биш өөр хэлбэрээр мэдэгдсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам олон хариу өгсөн. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд олон бичиг явуулдаг. Тэдгээрийн 1 нь байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээ хийгдээгүй байна, тийм баримт манайд байхгүй байна гэсэн хариу өгсөн. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны бичгийг үндэслээд цуцлах болсон гэж мэдэгдсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам бол байгаль орчны ерөнхий үнэлгээтэй хтой баримт манай архивд байхгүй гэсэн бичиг ирүүлсэн. Бид давхар Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулдаг баримтуудыг нь байгаа эсэхийг аваад нэгтгээд тус тусын холбогдох байгууллагуудад нь хандсан.
“*******” ХХК-ийн захирал Л.******* нь 2022 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ зэргийг хийлгэхээр н.******* гэдэг хүнд итгэмжлэл олгосон байдаг юм байна лээ. Тэр эх сурвалжаас авсан, холбогдох байгууллагуудад хандаж Шинжлэх ухаан технологийн их сургуулийн археологийн судалгааны ажлын тайланг авсан. Төрийн байгууллагад хандаж авсан эх үүсвэрээрээ асуудалд ханддаг.
Би тэр Археологи судалгаа хийсэн хүмүүсийн хэнийг ч танихгүй Л.******* захирал гарын үсэг зураад археологийн судалгаа хийлгэх, палеонтологийн судалгаа хийлгэх гэрээг байгуулсан байдаг юм байна лээ. Үүнийг бид олж авсан. Таны асуугаад байгаа Б.З гэдэг геологичийн гарын үсэг байдаг юм байна. Энэ гэрээг танайхаас авсан. Сая хэлсэнчлэн бид гүйцэтгэх ажиллагаа хийдэггүй, тагнуулын ажиллагаа хийдэггүй. Тийм учраас н.*******аас авсан байж болох юм. Танайх н.*******т итгэмжлэл өгсөн байдаг. Хайгуулын болоод судалгаа шинжилгээ хийх бүх эрхийг нь олгосон. Бид энийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр анх аваад судалгаа хийж үзсэн. Тэгээд газар дээр нь очсон, иргэдтэй уулзсан, иргэдтэй уулзахад захын хүн ийм хиргисүүр байгаа, энэ байна, энэ талбайд ийм юм байна гээд захын малчин хэлдэг. Тэгээд бид энийг мэддэг ямар хүмүүс байна гээд асуусан чинь н.******* гэдэг хүн бидэнд олдсон. Би сая гадаа хүлээж байхдаа байгалийн эсрэг үйлдэл бүрд шаардлага тавья гэсэн уриа харсан. Тэгэхээр байгалийн эсрэг аливаа буруутай үйлдэл бүхнийг таслан зогсооход шүүх баттай зогсоосой. Энэ уриагаа хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.
1.2. Хуулийн дээрх зохицуулалтаар үзвэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахад тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтын дагуу сонсох ажиллагааг явуулахаар байна.
1.3. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Байгаль орчин, аялал жуучлалын сайд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0*******2821 дүгээр албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон гэж тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүргүүлсний дагуу мөн сарын 11-ний өдрийн дугаар шийдвэрээр MV- дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заасан мэдэгдлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгөх заалтад ницээгүй байна.
1.4. Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуучлалын сайдаас тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал ирснээс хойш тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу нэхэмжлэгч компанид энэ талаар мэдэгдэж цуцлах үндэслэлийг зөвшөөрөх эсэх талаар тайлбар, нотлох баримт гаргаж өгөх эрхийг нь хангалгүйгээр санал ирснээс хойш 1 өдрийн дараа тусгай зөвшөөрлийг цуцалсан нь нэхэмжлэлийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
1.5. Мөн энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.1. Шинжлэх ухаан технилогийн их сургуулийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, нэхэмжлэгч компани хооронд байгуулсан гэрээний дагуу Шинжлэх ухаан технилогийн их сургуулийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн судалгааны ангийн судалгааны тайлангаар ашигт малтмалын талбайд 14 тооны дурсгал илрүүлсэн талаар дурджээ.
2.2. Гэвч дээрх хуулийн заалтад зааснаар судалгааны багийн тайлангаар илэрсэн гэх дурсгалуудыг Соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын болон орчны бүсийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
3. Харин Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар хамгаалалтын бүсийг тогтоосон тохиолдод хуульд заасан үндэслэл, журмын дагуу тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхэд шүүхийн шийдвэр саад болохгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН