Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 311/ШШ2025/00089

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

        хэрэгсэхгүй болгох тухай

 

           

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Дэлгэрмаа би,

          Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* ******* *******ын *******ж, ******* *******ны төв байр үйл ажиллагаа явуулж буй ******* ******* ХК-ийн ******* ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* аймгийн   сумын -р баг, - дугаар *******ж тоотод оршин суух   овогт  ын эд холбогдох,

          Зээлийн гэрээний үүрэгт 466,48.2 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ******* ХК-ийн ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  “...харилцагч ын  тэй 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1100974 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 440,000 /дөрвөн зуун дөчин мянган төгрөгийг жилийн 0.0 хувийн хүүтэй, 0 хоногийн хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1, 421.2 дэх хэсгүүд, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.8 дахь заалт 41 дүгээр зүйлийн 41.1, 4 дугааp зүйлийн 4.1, *******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу харилцагч нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан цахимаар зээлийн хүсэлт гаргаж, зээлийн гэрээг байгуулсан болно. Зээлдэгч зээлийн төлбөрийг 202 оны 01 дүгээр сарын 0-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөөр байгаа ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 8 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 466,48.2 /дөрвөн зуун жаран зургаан мянга дөрвөн зуун тавин найман төгрөг хорин гурван мөнгө/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д. нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ын  миний бие нь ******* банкны нэхэмжилсэн  нэхэмжлэлийн төлбөрийг  төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* нь хариуцагч Д.эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 466,48.2 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие нь Д. ******* банкны нэхэмжилсэн 466,48.2  төгрөгийг  төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ын  нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 466,48.2   төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Д. нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна. 

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,64.7 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д. 7,21.87 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 7,21.87 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 14,64.7 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* т олгох нь зүйтэй байна гэж үзээд

 

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 7 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д  зааснаар нэхэмжлэгч ************** ******* ын нэхэмжлэлтэй Д.эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт   466,48.2    төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Д. нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,64.7 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д. 7,21.87 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 7,21.87 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 14,64.7 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* т олгосугай. 

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ                      Н.ДЭЛГЭРМАА