| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/05266/И |
| Дугаар | 192/ШШ2025/01684 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/01684
| 2025 02 27 | 192/ШШ2025/01684 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **************** тоот хаягт оршин суух, **************** овогт **************** гийн **************** /РД:**************** /,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **************** тоот хаягт оршин суух, **************** овогт **************** ийн **************** /РД:**************** / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Дахин үнэлгээ тогтоохыг даалгах, 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч **************** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************** , **************** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56-р зүйлд заасны дагуу дахин үнэлгээ хийлгэх, мөн 2024 оны 07 дүгээр сарын 22-ны өдрийн албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн шаардлагын үндэслэл нь 2 дахь албадан дуудлага худалдааг 2024 оны 08 дугаар сарын 06-ны 10 цагт гэж товлосож 7 сарын 22-ны өдөр тогтоол гаргасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1-д ...хөрөнгийг түүнийг үнэлгээ тогтоосноос хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заасныг зөрчсөн. Өмнөх дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгосон, уг тогтоолтой холбоотойгоор гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад дахин 2 дахь дуудлага худалдааг явуулах тогтоол гаргаж байгаа нь, өөрөөр хэлбэл төлбөр төлөгч, төлбөр авагч, гуравдагч этгээдээс гомдол гаргах эрхтэй тогтоол гаргасаар байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас харгалзаж үзэлгүйгээр шууд 2 дахь дуудлага худалдааг дахин зохион байгуулж байгаа нь хууль зөрчиж байгаа юм.
Түүнчлэн 2022 оны 12 сарын 21-ний өдрийн үнэлгээгээр анхны болон 2 дахь дуудлага худалдааг явуулж байгаа нь өөрөө Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон хүний өмчлөх эрхэд шууд халдаж байгаа үйлдэл байна. Нэхэмжлэгч талаас дахин үнэлгээ хийлгэх болон өөр үл хөдлөх эд хөрөнгөөр шийдвэр гүйцэтгэлийн төлбөрт төлөх боломжтой талаар санал тавьж хүсэлт гаргасаар байтал шийдвэр гүйцэтгэх газраас огт хүлээж аваагүй. Энэ асуудлыг шийддэггүй зөвхөн дансыг нь бариад байлгаад байна. Заавал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн байр суурьтай байдаг. Үнэлгээний хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2021 онд үнэлсэн, ковидоос хойш зах зээлийн үнэлгээ 3-аас 4 дахин өссөн болох нь тодорхой, нийтэд илэрхий үйл баримт юм. Дахин шинжээч томилуулах хүсэлтийг, үнэ өөрчлөгдсөн талаарх баримттай хамт Шийдвэр гүйцэтгэх газарт өгч байсан, үнэлгээ тогтоох үндэслэлгүй гэсэн хариуг өгсөн байдаг.
Дуудлага худалдаа явуулах тогтоолоор тэмдэглэлийг **************** хөтлөхөөр заасан атал дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч Оюунчимэг тэмдэглэл хөтөлсөн нь тогтоолоо зөрчиж байгаа асуудал, мөн дуудлага худалдаа явуулах тогтоолыг улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн баримт хэрэгт байхгүй байгаа.
Иймд 2024 оны 07 дүгээр сарын 22-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, барьцаа хөрөнгөд дахин үнэлгээ тогтоохыг даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.**************** , **************** нараас 596.806.000 төгрөг гаргуулж **************** ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22292104 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж үүсгэсэн байдаг. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Н.**************** , **************** нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан **************** ийн өмчлөлийн Ү2202022310 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн **************** дүгээр хэсэг, гудамж, **************** тоот хаягтай 89 метр квадрат талбайд хувийн орон сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын 18640330728051 дугаартай бүртгэлийн 700 м2 талбай бүхий газрыг битүүмж, хурааж авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авсан, талууд харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12433 дугаар тогтоолоор томилсон. Шинжээч 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 73,499,105 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Н.**************** болон **************** нар нь **************** ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 зүйлийн 57.5 дах хэсэгт зааснаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн 3/1-ээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон нь үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж байгаа. Энэ үнэлгээ 3/2-оос багагүй өөрчлөлт ороогүй тул дахин үнэлгээ тогтоох шаардлагагүй болно.
Дуудлага худалдааны тэмдэглэлийг н**************** хөтлөхөөр заасан ч тухайн дуудлага худалдааг эрхлэн явуулах үүрэг бүхий этгээд н.Оюунчимэг тэмдэглэлийг хөтөлсөн, хуулиар тэмдэглэл хөтөлж болохгүй гэх зохицуулалт байхгүй. Манайд шинжээч томилуулах хүсэлттэй хамт баримт өгсөн гэж тайлбарлаж байгаа ч баримтаар бол зөвхөн хүсэлт өгсөн байдаг.
2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол 2024 оны 7 сарын 22-нд гарсан, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дуудлага худалдааг зарласан. Энэ бол хууль зөрчсөн асуудал биш, гомдол гаргахад саад болохгүй гэж үзэж байна, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүхэлдээ хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөр төлөгч **************** өгсөн НШШГГазрын хариу мэдэгдэх хуудас, ШШГЕГ-ын гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаарх албан бичиг, НШШГГазрын мэдэгдэл, итгэмжлэл.
3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Итгэмжлэл, хариу тайлбар, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамжууд, улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол, итгэмжлэл, тэмдэглэл, хөрөнгийн мэдүүлэг, мэдэгдлүүд, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолууд, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, албан бичгүүд, үнийн санал гаргах тухай хүсэлтүүд, шинжээч томилох тухай тогтоол, үнэлгээний мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, хүсэлт, тодорхойлолт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр, магадлал, дуудлага худалдааны зар, санал, улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг, мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, анхны болон 2 дахь дуудлага худалдааны тэмдэглэл, 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2 дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч томилох тухай тушаал.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.**************** , **************** нараас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах, хөрөнгийн үнэлгээ дахин тогтоохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нараас ...Анхны албадан дуудлага худалдаагаар орох үеийн хөрөнгийн үнэлгээ одоо 3-4 дахин нэмэгдсэн, шийдвэр гүйцэтгэх байгууллага дахин шинжээч томилуулах хүсэлтийг хүлээж аваагүй, тухайн барьцааны хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгох шаардлагатай, мөн 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгосны дараа гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад дахин 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан нь хууль зөрчиж байгаа гэх агуулга бүхий үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч ...Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан.
3. Хэрэгт авагдсан баримтуудаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдриийн 2613 дугаартай захирамжаар талуудын эвлэрлийг баталж, Н.**************** , **************** нараас 596,806,000 төгрөгийг гаргуулж **************** ББСБ ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч **************** ийн өмчлөлийн **************** дугаартай Чингэлтэй дүүргийн 1**************** тоот хаягт байрлах 89 м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын **************** дугаар бүхий 700 м2 газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01408 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдөр олгогдсон 130 дугаартай гүйцэтгэх хуудсуудыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үйл баримтуудаас үзэхэд:
4.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 3 сарын 29-ний өдрийн 22290421 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гаргаж төлбөр төлөгч Н.**************** , **************** нар холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.
4.2. Улмаар **************** өмчлөлийн үл хөлдөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх тогтоол, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоол, эд хөрөнгө хураах тогтоолыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргаж төлбөр төлөгч нарт танилцуулсан, эрх үүргийг тайлбарласан байна.
4.3. 2022 оны 12 сарын 07-ны өдөр талуудын зөрүүтэй саналыг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилох тухай тогтоол гаргаж, **************** ХХК-ийн үнэлгээ, тайланг төлбөр төлөгч нарт мэдэгдэж хүргүүлжээ.
4.5. 2023 оны 01 сарын 03-ны өдөр 1/55 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарч албадан дуудлага худалдаа болох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, авагч нарт мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 27-ны өдрийн захирамжаар Үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
4.6. Анхан шатны шүүхийн 2023 оны 6 сарын 30-ны өдрийн 2193 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 сарын 30-ны өдрийн 1687 дугаартай магадлалаар төлбөр төлөгч Н.**************** , **************** нарын гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.7. Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 11 сарын 07-ны өдрийн 12/49 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарч, 11 сарын 09-ний өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66.3-т заасны дагуу Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байна.
4.8. 2024 оны 6 сарын 18-ны өдрийн 7/24 дугаартай 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарсныг төлбөр төлөгч нарын гомдлыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгч хянаад 2024 оны 7 сарын 19-ны өдөр 4/62 дугаартай 2 дахь албадан дуудлага явуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцсугай, тогтоолыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй гэх тогтоол гаргасан байдаг.
4.9. Энэ тогтоол гарсны дараа 2024 оны 7 сарын 22-ны өдөр 8/1 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарч, уг дуудлага худалдааг 2024 оны 8 сарын 06-ны 10 цагт зохион байгуулах, худалдан борлуулахаар тогтоосон байна. Энэхүү ажиллагааны явцад төлбөр төлөгч нараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасныг үндэслэн холбогдох эрх бүхий албатан тушаалтанд гомдол, хүсэлт гаргасан байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 7 сарын 26-ны өдрийн 4/994 дугаартай мэдэгдэх хуудсаар ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул таны гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэх хариуг,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2024 оны 8 сарын 09-ний өдрийн 9-1/2302 дугаартай албан бичгээр ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг тус тус төлбөр төлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт өгсөн байдаг.
5. Дээрх үйл баримтуудаас үзэхэд хариуцагч талын ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх тайлбарыг үндэслэл бүхий гэж үзэв.
Тодруулбал нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Н.**************** , **************** , тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ...анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон тул үнэлгээ тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчид хандсан хэдий ч татгалзсан хариу өгсний хүлээн зөвшөөрөхгүй, ковидоос хойш үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ 3-4 дахин өссөн, нийтэд илэрхий үйл баримт тул дахин үнэлгээ тогтоолгохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгуулна, 2 дахь дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгосон, гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад дахин 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан, мөн дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч нь тэмдэглэл хөтөлсөн зэрэг нь хууль зөрчсөн тул хүчинггүй болгуулна гэж тайлбарладаг.
5.1. Нэхэмжлэлд дурдсан **************** дугаартай Чингэлтэй дүүргийн 1**************** хэсэг гудамж, **************** тоот хаягт байрлах 89 м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын **************** дугаар бүхий 700 м2 газар буюу үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ өөрчлөгдсөн, 3-4 дахин өссөн болохыг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлэх хүрээнд баримтаар нотлоогүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэдний хуулиар олгогдсон эрхийг шүүхээс хязгаарлаагүй болно. Иймд энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар болон шаардлага үндэслэлгүй.
5.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан 2024 оны 7 сарын 22-ны өдөр 8/1 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор дуудлага худалдааг 2024 оны 8 сарын 06-ны өдрийн 10 цагт зохион байгуулах, худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч талын 2024 оны 7 сарын 19-ны өдөр 4/62 дугаартай 2 дахь албадан дуудлага явуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцсугай, тогтоолыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй гэх тогтоолд заасан гомдол гаргах эрхийг зөрчөөгүй, харин гомдол гаргах хугацаанд албадан дуудлага худалдаа явуулсан бол хууль зөрчсөн гэж үзэж болно гэх хариуцагч талын тайлбар үндэслэл бүхий байна.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Н.**************** , **************** нарын дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай, 2024 оны 7 сарын 22-ны өдөр 8/1 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тэдний төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Н.**************** , **************** нарын дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах, 2024 оны 7 сарын 22-ны өдөр 8/1 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ